БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, April 28, 2011

Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол


Та бидний үзсэн, харсан, мэдэхээр их эзэн Чингэс хааны хөрөг зурагт хоёр чихний араар сүлжмэл гэзгээ нугалсан, духны хэсэгтээ хэсэг үс малгайн дороос цухуйсан байдаг нь 13-р зууны үеийн язгууртан монголчуудын үс зассан байдлын гол хэлбэр болж хадгалагдан иржээ. 

МОНГОЛЧУУДЫН АМАН ХУУЛЬ


Монголчуудын аман хууль нь зүгээр нэг улиг болсон учирлал биш бөгөөд тоглоом зугаа болгож элэрч хуучирсан үг гэж доромжлохыг хориглоно. Эдгээр цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд ертөнцийн учир шалтгаан хийгээд энергийн урсгалыг билэг оюунаараа танин мэдсэн ард түмний хууль болохыг мэдтүгэй.
- Аав, ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьтны амь бүрлэгснээс дутуугүй нүгэл хилэнц болно.
- Жигнэсэн битүү хоол идээд даруй гадагш явахыг цээрлэнэ. Учир нь жигнэсэн битүү хоол идсэний дараа хий дарагдаж, хөлс гарч болзошгүй тул хүйтэн сэрүүний улиралд гадаа гарч явбаас салхи цохиулна, өвчин олно хэмээн сэрэмжилдэг бөлгөө.
- Айлын гадаа очоод гэрт орохоос өмнө биеэ хөнгөлөхийг/морь харахыг/ цээрлэнэ. Хэрэв үл цээрлэн тийн үйлдвээс дээрэлхэн доромжиллоо гэнэ.