БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, September 29, 2011

Алтан үеийнхний аялгуу тасраагүй.....

Бидний үед дуулагдаж байсан олон сайхан дуу Радиогийн алтан фондод тоосонд дарагдан хэвтэж болно гэж үү. Олон сайхан дуучин хорвоогийн жамаар биднийг орхин одсон байна. Тэдний дуулж байсан үнэн үгтэй, уран яруу аялгуутай дуунууд одоо цагт ч үнээ цэнээ алдах ёсгүй. Тэдний аялгуу тасраагүй....

Цэрэнчимэд агсны нургисан сайхан хоолойг мартахын аргагүй...




Wednesday, September 28, 2011

Монголчуудын малгай бүстэй харьцах ёсон.

Бүсээ чирэхийг Монголчууд ихэд цээрлэдэг.Муу эрийн шинж,хийморь золбоо доройтно, өлөн гэдсээ цувууллаа, өнчирж бэлбэсрэхийн цондон ч гэдэг. Монголчууд бүсийг нар зөв ороон бүслэх ба үзүүрийг нь дээрээс дорогш нь даран хавчуулдаг заншилтай. Бүс хийх матрериалыг 3 ба 5 алдаар тооцож хэмжиж авна. Энэ нь тооны утгын бэлэгдэлтэй холбоотой гэдэг. Хэтэрхий богино бүсийг цээрлэнэ. Ядуу зүдүүгийн ёр гэх ба бүсээ доороос нь дээш нь хавчуулбал доошлож доройтохын ёр ч гэдэг. Мөн олс дээс шидэмс бүслэвэл ядарч туйлдсаны шинж ч гэдэг. Монгол эр хүн бусдын эхнэрийн гарыг бүсэндээ хүргүүлэхгүй. Бүсээ хурган чих гаргаж очир зангидан дэрэн доороо хийж унтах ёстой. Эр хүн эмэгтэй хүний бүс бүсэлдэггүй. Бүсийг хуучирч муудсан тохиолдолд хаяж болохгүй. Заавал галд шатаана. Мөн бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэнэ.

ХХ ЗУУНЫ МАНЛАЙ МОНГОЛ БӨХ


Монгол улсын спортын салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар, Даяар дуурсах Далай Даян Дайчин Дархан аварга, ХХ зууны манлай монгол бөх Хорлоогийн Баянмөнх. Ардын хувьсгалын 42 жилийн ойгоор улсын начин болсноор их аваргын амжилтын түүх эхэлдэг. Барилдах хугацаандаа их бага барилдаанд 250-иад удаа түрүүлсэн байдаг. Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор сумандаа түрүүлж, 50, 60 жилийн ойгоор улсад түрүүлж, 70 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдсэн энэ амжилтыг давтах хүчтэн бараг дахин төрөхгүй байх. Хэрэв төрвөл тэр бөх бас нэгэн цаг үеийг эзэгнэсэн их аварга байх нь хөдөлшгүй үнэн юм. Х.Баянмөнх аварга 48 настайдаа “Монголын Нууц Товчоо”-ны 750 жилийн ойд өөрөөс нь 22 дүү, ид бяр хүч нь тэгширсэн Б.Бат-Эрдэнэ аваргатай үзүүр түрүү булаалдаж байлаа.

Saturday, September 24, 2011

Спорт, бизнес, улс төрийг хослуулагч

Аль гучаад жилийн тэртээ Яармагийн дэнжид өссөн хорь ч хүрээгүй залуу хүү хотын төвд орших "Баянгол" зочид буудалд хәл тавьсан нь түүний хувьд шинэ ертөнц, соёл иргэншил нээгдэх мэт сонин хачин санагдаж байлаа. Анхлан цахилгаан шатанд орчихоод сандран мэгдэж байсан ч энә бүхнээ бусдад мэдэгдэхгүйг хичээж, бас чиг тансаг өрөөнд зөөлөн памбагар орон дээр нойр хулжин үүр цайлгасан хүүг хожмоо уг зочид буудлын эзэн болно хэмээн хэн нэгэн хэлсэн ахул шууд л солиотой хүн гэж үзэгдэх байсан биз ээ.
Цахилгаан шатанд айж ширвээтэн бүлтэгнэж байсан тэр хүү бол өдгөө "Женко" хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн, ЗТБХБ яамны сайд Х.Баттулга бөлгөө. Түүний мэдэлд "Женко групп"-ыг үүсгэн байгуулагч, Түүнд "Баянгол" зочид буудал, "Мах импекс", "Талх чихэр" ХК-ниуд, "Коника-Минолта"-гийн салбарууд, "Женко тур бюро", "С1" телевиз, "Hartford Institute", "Chinggis Market" компаниуд харъяалагддаг.Угтаа "Баянгол" бол түүний хувьд ердөө л эхлэл байсан юм. Самбо бөхөөр хичээллэн амжилт гаргаснаар төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулж, энә бүхэн дээрээ дө-рөөлсөөр өнөөгийн Монголын банк, санхүү, үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бизнесийн бараг бүхий л салбарт өөрийн гэсэн "ноёрхолоо" тогтоож чадсаныг мэдэхгүй хүн цөөн. Түүнийг сайн мэддэг хүмүүс "Тулга бол маш хор шартай. Бас улс Монголоо гэсэн үзэлтэй. Энә нь л өөдлөн дэвжихэд нь нөлөөлсөн" гэж нэгэн дуугаар батлаж ярьдаг.

Friday, September 23, 2011

Ханиад хүрвэл хонины сүүлтэй "найзал"

Зөв хооллолтын талаар байнга санаа зовж явдаг нэгэн эрхэмтэй ярилцлаа. Түүнийг Л.ӨЛЗИЙЖАРГАЛ гэдэг.
-Эрүүл амьдаръя гэвэл нэн түрүүнд хоол тэжээлдээ анхаарах хэрэгтэй. Ингэхэд манайхан зөв хооллож чадаж байна уу?
-Бидний хувьд Таны хэлсэнчлэн нэн түрүүнд хоол тэжээлийн асуудалд анхаарах учиртай. Манайхан үүнийг анзаардаггүй. Зүгээр л гадны халдлагад өртөж байна.
-Юу гэнэ ээ?
-Гадны халдлага гэхээр Аль-Кайда орж ирээд бөмбөг дэлбэлээд байгаа юм биш. Бид өөрсдөө энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Зарим дарга, урлагийн од гэх хүн гадаадад аялж ирээд хоол ундыг нь сурталчлах юм. Рекламдаад байгаа тэр хоол нь тэндээ л сайн байдаг юм биз. Монголчуудад хор болно. Тэгээд ч муу хүн идсэнээ гэдэг дээ.

Tuesday, September 20, 2011

Аймгуудийн 7 гайхамшигууд

Дэлхийн долоон гайхамшиг гэж байдаг бол Монгол улсын аймгуудын долоон гайхамшгийг тодруулжээ.




МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай ярилцсан байна.

Monday, September 19, 2011

Sunday, September 18, 2011

Монголын говь

МОНГОЛ 33 говьтой бус 360 гаруй том жижиг говьтой байх бөгөөд эдгээрийн нэр нилээд нь адил нэртэй болно. Сонирховол нэрүүдийг нь бичиж болно шүү. 33 гэдэг тоог юунаас үндэслэж гаргасныг харин мэдэхгүй. Мэдэх хүн байвал бичээрэй.
1. Авдарын говь
2. Авишийн (Авашийн) говь
3. Айл баянгийн говь
4. Алагийн (Алаг нуурын)
5. Алаг цавын говь
6. Алтайн Өвөрийн говь
7. Алтан тэвшийн говь
8. Алтачийн хуурай говь
9. Амтгайн улаан говь

"Тэнгэр тэтгэсэн миний Монгол"

Хорин жилийн өмнө яг өдийд Чингис Хааны төрсөн нутаг Монгол Улсын Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд Монголын түүхийн хамгийн үнэт бүтээл “Монголын Нууц Товчоо” 750 жилийн ойг тэмдэглэх их ёслол хийх ажлын бэлтгэлийг шалгахаар Монгол Улсын Соёлын Яамны нэгдүгээр орлогч сайд “Монголын Нууц Товчоо” 750 жилийн ойг тэмдэглэх Зохион Байгуулах Комиссын орлогч дарга миний бие очиж байсан үе тод санагдна.

Friday, September 16, 2011

Монгол бөх / үргэлжлэл/


Ãàðàà äýâýý øàâààíû òóõàé
          Ìîíãîë áºõ÷¿¿ä ýðò äýýð ¿åýñ Ãàðüä, Á¿ðãýä, Õàðöàãà, Øîíõîð çýðýã øóâóóäûí øèíæèéã èëòãýí áàðèëäàõûí ºìíº ãàðàà áà äýâýëòèéã õèéæ èðñýí íü áºõ÷¿¿äèéí ñ¿ð æàâõëàíã õàðóóëàõûí çýðýãöýý áèå õàëààëò íü áîëäîã áàéíà.
Ãàðàà íü: Áºõ÷¿¿ä áàðèëäààíû òàëáàéä ãàðàõäàà ãóÿíû ºâºð òàëä 2, àðä íü íýã óäàà àëãàäàæ ãàðäàã. Ýíý íü ìîðü, ñóð, áºõ ãýñýí ýðèéí ãóðâàí íààäìûí óòãûã èëýðõèéëæ áóé áºãººä áàðèëäàõûí ºìíº ãóÿíû ºâºð, àð òàëä íýã íýã óäàà àëãàäàõ íü õî¸óëàà õ¿÷ýý ¿çüå ãýñýí óòãà þì.

О. Дашбалбар Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Tuesday, September 6, 2011

АЛТАЙН МАГТААЛ

Алтайн магтаал гэдэг бол монгол ардын баатарлаг туульс гэсэн ардын аман зохиолын нэгэн төрөлтэй нягт холбоотой, эртний үеэс уламжилж ирсэн, өөрийн гэсэн өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, зорилго ач холбогдол, түүх уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм.

Алтайн магтаалын агуулга гэвэл Алтай уулсын сайхан байгаль, тэнд амьдардаг бүх ан амьтан, ургамал жимсийг төрөл төрлөөрөө, хад асгын янз бүрийн хэлбэр, рашаан булаг, ашигт малтмал, ер нь бүх баялгийг нь бишрэн магтаж байхдаа тодорхой дэс дараа, тогтолцоотой бөгөөд тухайлбал дөрвөн зүг, дөрвөн талаас нь үзэж магтах, дээрээс эхлээд доод хэсгийг нь хүртэл магтах, дөрвөн улирлын байдлаар салган ангилж магтдаг юм. Хувилбараас шалтгаалан маш олон эсвэл цөөхөн бадагтай, бадгийн хооронд давтагдах түрлэгтэй, үүнд “Баян буурал Алтай минь ээ” зэрэг байдлаар шууд Алтайд хандан Алтай уулс минь ер нь ийм сайхан, бүх хүмүүсийн хэрэгцээг хангаж, бүгдийг сайхан элбэг дэлбэг, аз жаргалтай байлгадаг гэсэн утгыг илэрхийлдэг.

Thursday, September 1, 2011

Дува сохрын дөрвөн хөвүүний нэг нь БОДОНЧАР МУНХАГИЙН ЭЦЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Чингис хааны язгуур удам нь дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал хоёроос үүсэлтэй бөлгөө. Гэхүйд Бөртэ чоноос хойш 12 дахь үеийн Бодончар мунхагаас эхлээд Чингис хааны угсаа гарвалд битүүлэг байдал гардаг. Энэ нь Добу мэргэн үхэхэд түүний гэргий Алунгоог Бүгүнүтэй, Бэлгүнүтэй хэмээх хоёр хөвүүнтэйгээ үлдсэнийг “МНТ"-нд бичжээ. Тэгэхээр Добу мэргэнийг үгүйд мэндэлсэн Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурвын эцэг хэн болох нь бүрхэг байдаг. Добу мэргэний хоёр хөвүүн эхээсээ эчнээ “Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл гурван хөвүүн төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц байна. Түүний хөвүүд биз” хэмээн хэлэлцэхэд Алунгоо эх, -Сэжиглэх тань зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй.