БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 29, 2011

Улаанбаатар хотын түүх

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Нийслэл хотынхоо үүсгэн байгуулагдсан түүхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх түүхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын үүсэл нь XVII зууны үеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой.


Их хүрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нүүж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын үүсэл хөгжлийг дараахь шатанд хувааж үзэж болох юм. Нүүдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.

Friday, October 28, 2011

Чингис хаан ба дэлхийн 7 жанжин


Óëñ  îðîí  á¿õýíä  àíäàõã¿é áîëñîí   àëäàðòàé  æàíæèí  îëîí áàéäãààñ  äýëõèé  íèéòýýðýý  çàðèìûã íü  èë¿¿ä  îíöîëäîã  áºë㺺.
     
×èíãèñ  õààí áîë òýäíýýñ îãò äóòóóã¿é  õàðèí ÷  èë¿¿,  öýðãèéí  óðëàãèéí  ò¿¿õýíä  õóâü íýìðýý îðóóëñàí íýðò  æàíæèí  áàéëàà.
 Æ.Íåðó  øîðîíãîîñ  îõèí Èíäèðààäàà ò¿¿õèéí õè÷ýýë  çààæ  áè÷ñýí öóâðàë çàõèäàëäàà          << Ò¿¿íèé (×èíãèñèéí) äýðãýä  Èõ  Àëåêñàíäð,  Öåçàðü  õî¸ð  þó ÷  áèø>> ãýæýý.

 Äýëõèéí  íýðò  æàíæèíãóóä  ýöýã  õààäààñ ºâëºæ , ýñâýë  ýðõ òóøààë  àõèõûí  õýðýýð  èõ  öýðýã  çàõèð÷  àâúÿàñ íü òîäîðñîí áàéäàã. Ìàêåäîíû Àëåêñàíäð ýöãèéíõýý  áàéãóóëñàí  èõ  àðìèéã  20  íàñàíäàà çàõèð÷  13 æèëèéí òóðø  äýëõèéã  àíõ  áàéëäàí  äàãóóëàâ. Ðîìûí  Ãàé  Þëèé Öåçàðü, Ôðàíöûí Íàïîëåîí, Øâåäûí XII Êàðë á¿ãä àÿí äàéíä òóðøëàãàæñàí   àðìè   ãàðäàí  àâ÷,  àëáàí  òóøààë,  ýðõ  ìýäýë  àõèõûí  õýðýýð  àëäàðøèæ öîîðîâ.  Õàðèí ×èíãèñ  õààí Áîîð÷è, Çýëìý çýðýã íºõºä,  ä¿¿ íàð, õýäõýí ºòãºñ áîîëîîñ á¿ðäñýí áàãàõàí õ¿ðýýíýýñ óëñ òºð,  öýðýã  äàéíû áýðõ   çàì òóóëæ äýëõèéã öî÷îîñîí õ¿÷èðõýã  èõ  öýðýã (àðìè) áàéãóóëñàí.   Ýíý áàéíãûí  öýðýã íü  Ìîíãîëûí   íýãäñýí òºð, óëñûã  áàéãóóëàí  ìàíäóóëàõàä  òóëãóóð  õ¿÷ áîëæ,  íýã ÷  ÿëàãäàë õ¿ëýýãýýã¿é îíöëîãòîé. ×èíãèñ  õààí  øèëìýë  öîìõîí  öýðãèéíõýý  õóâèéí áýëòãýë,  ñýòãýë  ñàíààíû  áàéäàë,  çýâñýãëýë,  àëáà  õààõ   æóðàìä îíöãîé àíõààð÷, ãàðãóóä ñóðãàæ, áàéëäàõ ÷àäâàð ñàéòàé áàéëãàæ ÷àäñàíààðàà  öýðãèéí  òîì  ç¿òãýëòýí, àâúÿàñëàã çîõèîí  áàéãóóëàã÷  áîëæýý.  Õèøèãòýí,  òîðãîí öýðãèéí   õàðúÿàò  ìÿíãàò íü  òýäãýýðèéí  óíàëãà çýâñýã,  õ¿íñèéã  àëáà õààõ õóãàöààíä íü äààõ çàðëèãòàé áàéâ. Ýíý íü àðäóóä  öýðãýý  äóòàãäñàí  ç¿éëýýð  õàíãààä  çîãñîõã¿é, öýðãèéí àëáàíä  á¿õ  òàëààð  àíõààðàõ   õîëáîî  áîëñîí  àæ.


Tuesday, October 25, 2011

Жуулчдын хамгийн их сонирхож буй газраар Монголыг онцолжээ

Дэлхийн аялал жуулчлалын салбарт тэргүүлэгчдийн нэг “Abercrombie and Kent” компани 2012 онд жуулчдын аялахаар хамгийн их сонирхож буй арван газрын нэгээр Монгол улсыг нэрлэжээ. Энэ компани нь тансаг зэрэглэлийн, адал явдалт аялал ихэвчлэн зохион байгуулдаг бөгөөд жил бүр дээрхи жагсаалтыг гаргадаг байна. Энэхүү жагсаалтыг маш өргөн хүрээний судалгаан дээр үндэслэн гаргадаг бөгөөд манай улс энэхүү жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.Жагсаалтыг тухайн газрын онгон зэрлэг байгаль, соёл, ёс заншилаас гадна адал явдал хайгчдын хүсэн хүлээсэн шалгууруудыг харгалзан гаргасан талаар тус компанийн менежмент хариуцсан захирал Сужата Раманы гэгч ярьжээ. Тэгвэл жагсаалтын нэгдүгээрт тэрбум акр талбайг бүрхсэн ширэнгэн ойн дундуур урсдаг дэлхийн хамгийн урт Амазон мөрөн орсон байна. Амазон мөрнийг хэзээч мартагдахааргүй жинхэнэ дурсамжийг үлдээж чаддаг гэсэн үнэлэлт өгчээ. Жагсаалтын хоёрдугаарт Куба улс оржээ. Куба улс нь сонгодог загварын авто машинууд, дэлхийн хамгийн шилдэг тамхи, далайн эргийн наран шарлагын газрууд, уламжлалт хөгжим, бүжгээрээ алдартай гэсэн үнэлэлт өгчээ.Харин жагсаалтын гуравдугаарт Манай Монголыг оруулсан бөгөөд нүүдэлчний уламжлал, дэлхийн мянганы хүнээр тодорсон эзэн Чингис хааны үеэс өчүүхэн төдий өөрчлөгдсөн үзэсгэлэнт байгаль, хүний хөл бараг хүрээгүй онгон зэрлэг уул ус, эрийн гурван наадмыг онцолжээ.Дөрөвдүгээрт Бирм буюу одоогийн Мьянмар улс эртний соёл уламжлал, гайхамшигт хөшөө дурсгалууд, нэхмэл даавуу, гар урлалын баялаг уламжлал, Буддын шашны томоохон наадмуудаараа Монголын дараа жагссан байна. Мөн эдгээр жагсаалтад Балба улс дахь Гималайн үзэсгэлэнт байгаль, Энэтхэгийн эртний сүм хийдийн уран барилгууд, Оросын Кремль,Африкийн ноён оргил, ер бусийн сонирхол татам омог аймгууд, аварга сармагчингууд, хатан хаан Элизабетийн цэцэрлэгт хүрээлэн энэхүү жагсаалтанд багтсан байна.
Н. Дагдан

Н. Жанцанноров





Monday, October 24, 2011

Манай орон нь жуучлаад баршгvй

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэмээр нэг ном бий. Гавьяат Ш.Шагдар багшийн эмхэтгэсэн "Монгол орноор жуулчлах 100 зам" нэртэй уг номыг олж євєртлєєд замд гарвал Монгол талаасаа тєєрєхгvй. Тэнд бух зам, vзэх сонин хачин, vнэ ханш бvгд бичээстэй байна лээ.
Одоо наймдугаар сар гарлаа. Идээ цагаа, жимс самар боловсорч эхэлсэн. Хєдєє гадаа явбал юм бvхэн элбэг дэлбэг, єєрєєр хэлбэл, мон-голчуудын салхинд гардаг оргил vе эхэлж байна. Замд гарах дургvй хэн байхав. Харин хаашаа явбал зvгээр вэ. Мэргэжлийн сэтгvvлч, их гарын жуулчин энэ тэрд бол хажуугийн орцондоо ороход ч сонин хачин байж л байдаг. Ихэнх хмvvс тиим биш тул "аягvй гоё газар" очоод яаж "кайп" авах учраа олдоггvй. Тэгээд эцэст нь "Єє vхсэн, онцгvй газар байна лээ" гэх. Явахад юу анхаарах талаар дараа єгvvлье. Та Монгол дотроо єєрийн нутаг руугаа явеныг эс тооцвол ийш тийш нэг их яваагvй бол, цаашид тэнэмээр санагдвал, хаачмаар юм бэ дээ.

Sunday, October 23, 2011

Жимстэй бялуу



Орц: зуурмагт
1.450 гр дээдийн дээд гурил
2. .3 ширхэг өндөг
3.стаканы 3/4 бүлээн ус
4.стаканы 1/3 ургамлын тос
5. 1 уут хөөлгөгч /backpulver/

Эдгээрийг нийцүүлээд зуурагч комбайнаар зуурахад элгэн тараг шиг болно.

Чимэглэлд: фостер кларкс /жимсний желатин цэлцэгнүүр/, эсвэл тортонд зориулсан цэлцэгнүүр ч болно.

Friday, October 21, 2011

БӨМБӨРЦӨГИЙН БҮХ МОНГОЛ ҮНДЭСТЭН СОНСОГТУН

http://uguumur.blog.banjig.net/ блогоос

Ази тивийн зүрхэн тушаа асар уудам хээр талд дураараа нүүдэллэн суурьшиж дунд чөмгөөрөө жиргэж явсан биднийг тэнгэр эзэн ивээлдээ багтааж дэлхийн хөрснөөс арчигдахгүй байх тавиланг заяасан болохоор орой нь хөх дээд Тэнгэртээ мөргөж , онгон байгаль уул усаа тахиж , улалзах гал, дүрэлзэх очоо шүтсээр олон зууныг ардаа элээжээ.Тэнгэр заяат Тэмүүжин тарж бутарсан отог омгуудыг байлдан дагуулж та бидний үндэс болсон Хамаг Монгол улсыг цогцлоосон бөгөөд өнөөгийн хүчирхэг хөгжилтэй улс орнуудын тэмүүлж байгаа глобальчлах бодлогыг илдээр зэвсэглэсэн эрэмгий зоригт бидний өвгөд, эцэхийг мэдэрдэггүй навтгар морьдынхоо хүчээр найман зууны тэртээ дэлхийг байлдан дагуулж хэрэгжүүлсэн билээ. Түмнээсээ өргөмжлөлтэй Чингис хаан нэрээр түүхийг бүтээсэн түүнийг өдгөө мянганы хүнээр цоллоод байна, дэлхий дахин. Мандан бадарсан хүчирхэг гүрэн маань мартагдахгүй олон сонирхолтой түүхийг үлдээсэн нь одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна.



"Үлэмжийн чанар" тоглолтоос: Залуу уртын дуучин Ш.Наранцэцэг



“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ.Ш.Отгонбилэг




“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр та тайван, чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохын өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэн дурсаарай. Танд эрүүл энхийг ерөөе!”

Thursday, October 20, 2011

Дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн

"Мэнд мэдэх нь монголын ёс" гэдэг мэргэн үг бий. Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг мөн. Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын, ажил мэргэжлийн, төрийн ёсны, цэргийн ёсны гэж олон байдаг.
Өдөр тутмын түгээмэл мэндийг Сайн байна уу?, Амархан сайн байна уу?, Сонин сайхан юу байна?, Ажил алба сайн биз дээ?, Бие лагшин тунгалаг уу? гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг.
Улирлын мэндийг Тавтай сайхан хаваржиж байна уу?, Тарган тавтай зусаж байна уу?, Өнтэй тарган өвөлжиж байна уу? гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг.
Ажил мэргэжлийн мэндэд, хоньчин хүнтэй уулзахад Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?, адуучин хүнтэй бол Адуу мал бүрэн үү?, үйлчин хүнтэй бол Үйл бүтэмжтэй юу?, анчин хүнтэй уулзвал Хараа мэргэн, Олз их, Ганзага дүүрэн гэх мэтээр мэндэлдэг.
Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч /хуучирч/ Шинэ жил шилжирч, хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу?, Сар шинэ тавтай сайхан шинэлж байна уу? гэх зэргээр мэндчилдэг.
Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд Эрхэмсэг сайдтан та амгалан морилж байна уу?, Таны түмэн амгаланг айлтгая гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг.
Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: Бийр хурц, билэг оюун төгс болтугай! гэх буюу хоол идэж байхад орж очвол: Шүд хурц болтугай! гэж мэндэлдэг. Хариуд нь нүд хурц болтугай гэнэ.
Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө.

Өвөл машинаа “тавих” талаар зөвлөгөө

Өвөл хаяанд ирээд байна. Энэ улиралд хүн болгон өвөл төмөр хүлгээ унаад байдаггүй. Түүнээс гадна таны эрхийг хавар болтол 6 сараар  хассан ч байж болно. Уучлаарай.
Таны машин хавар түлхүүр түлхмэгц асаж, хөдөлгөөнд оролцохын тулд машинаа өвөлд тодорхой шаардлагын дагуу бэлдэх хэрэгтэй байдаг.

Sunday, October 16, 2011

Дуучин П.Идэржавхлан. Аавыгаа санахаар... тоглолт тун удахгүй.




ААВЫГАА САНАХААР тоглолт 2011 оны 10-р сарын 18-ны 19 цагаас Бөхийн өргөөнд болно.
Билетийг Бөхийн өргөөний кассаар. Мөн 1950 шууд хүргэнэ.

харилцах утас: 99817000  93087000  88097000  50057000  456978

Saturday, October 8, 2011

“Онгол буюу Чага мөөг надад 30 жилиин амьдрал хайрлаж одоо дажгүй л явна”


Аймгийн даргаас армийн хурандаа болтол төрд зүтгэсэн Ж.Жамсран гуайг “Өөрөө өөрийгөө эмчилсэн хүн” гэдгээр нь Монгол мэднэ. Ж.Жамсран гуайтай хусны онгол буюу Чага мөөг гэдэг шидэт ургамлын тухай ярилцлаа.
-Та элэгний өвчнөөр үхлээ хүлээж байсан тэр хүнд мөчөөс яаж гарсан юм бэ?
-Миний хувьд элэгний хүнд өвчинд нэрвэгдээд гадаад, дотоодгүй явж эмчлүүлсэн боловч олигтой амжилт олоогүйн улмаас төрсөн нутгийнхаа байгальтай шүтэлцэж Хэнтий уулынхаа хөвч хангайгаар хэрэн хэсэж явж байх үедээ Оросын эрдэмтэн Втолетта Грординскаягийн бичсэн “Тайны целебных трав” гэдэг номонд хусны онгол буюу Чага мөөг /оросоор чага/ -ын талаар уншаад эзэн Чингисийн нутаг Хэнтийн савдаг уулсаар эрэн хайсаар олж хэрэглэсэн юм.


Дэмчиг бурхны хувилгаан Дөвчин Дилов хутагт Баашлуу овогтой Жамсранжав 1883-1965


Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 нд буюу 1883 оны 10 сарын 08 нд Засагтхан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн хүү болон төрсөн.1887 онд дээрхийн гэгээний алтан савханд нэр шингэж Дэмчиг бурханы бүрэлбаа,Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарванчин хийдэд шавилан суусан. 5 настайдаа түвд хэл сурч, 6 настайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ.  Гадаад орны төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан анхны монгол хүн. 1931 онд Монголоос гарч, Энэтхэг, Балба, Хятад орнуудад  суурьшиж байгаад 1941 оноос Хятадын ерөнхийлөгч. Чан Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай юмаа. 1949 онд монгол судлаач, Оуэн Латтиморын урилгаар АНУ-д амьдрах болсон. Тэндээ Жон Хопкэнсын их сургуульд Монголд судлалын тэнхимд зөвлөхөөр ажиллаж байгаад  үүнийхээ дараа 1952 онд Нью-Жерси мужид бурхан шашны сүмийг /Дашгепеллин дуган/ үүсгэн байгуулж, хамбын суудалд сууж АНУ-д шарын шашин дэлгэрүүлэхэд халимагуудын хамт зүтгэж байсан. Тэрбээр амьдралын сүүлчийн жилүүдээ харийн оронд өнгөрүүлж 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод таалал төгссөн.  





Сэтгэл санаа тавгүйтэхээс сэргийлэх 10 зөвлөгөө

Орчин үеийн амьдралын хэмнэл хурдацтай тул дандаа сайхан зүйл хүсэх, бодох зөвлөгөө тэр бүр тохиромжгүй байх нь бий. Тиймээс гол нь таагүй, сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх, өөрийгөө барих нь чухал Үзэл бодлоо нуух, сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах хэрэггүй Дотроо өөрийгөө ‘Тарчлаах” нь эрүүл мэндэд хортой. Хэлэх гэсэн зүйлээ ил хэлж бай. Ингэхэд сэтгэл онгойж тайвширдаг.

Отгонтэнгэрийн 2011




Долоон бурхан одонд тань сүүгэ өргөе
Долгилон тунарах Бадархундаганд тань өргөл өргөе
Домгийн их овоонд тань таван тансаг идээгээ дээжлэе
Та минь Монголчууд биднийгээ ивээлдээ багтаагаарай Отгонтэнгэр " Очирваань бурхны орон"


Цэндийн Дамдинсүрэн. Зугаацахаар мордсон нь

  Зөвхөн Монголдоо бүлгийнхэндээ зориулав.





Зөвхөн Монголдоо бүлгийнхэн  Цэцээ гүний оргилд


Гангар гунгар дуугарсаар галуу шувуу нислээ
Ган халуунаас зайлж сэрүүн уулыг зорьжээ.
Газрын холоос гарч усны уртыг замнасан
Галуу шувууг харсаар нэг юм бодогдлоо
Зуны дулаан цагт хотод даанч бөгчим
Зунгаг хөлсөө арчиж лаглайн суух буруу.
Зуслан газар гарч салхинд явж сэрүүцье
Зугаа цэнгэл хийж хөдөө гадаа явъя гэж
Хүлэг сайхан морио барьж аваад уналаа.



Wednesday, October 5, 2011

Олимпын наадмын түүх хийгээд Монголчууд хэрхэн оролцож байв

Хүн төрөлхтний эв нэгдэл, хүч чадлын билэгдэл Олимпын наадам хоног хоногоор ойртсоор байна. Олимп хүн төрөлхтнийг эв нэгдэлтэй болгож, хүний хүчин чадал, нөөц бололцоо хязгааргүй гэдгийг харуулдаг, нэг ёсондоо эх дэлхийн бүх хүмүүсийн баяр наадам билээ. Анхны олимпийг түүхэнд МЭӨ 776 онд болсон гэж үздэг ч тодорхой баримт сэлт ховор байдаг. Эртний Грекийн домогт өгүүлснээр Геркулес цэнгэлдэх хүрээлэнг байгуулан наадмыг дөрвөн жилд нэг удаа явуулахаар тогтоожээ. Мөн тэрээр спортын төрлүүдийн дүрэм, уралдах зай зэргийг зохиосон гэдэг. Ийнхүү эртний олимп дөрвөн жил тутам амжилттай явагдсаар улам бүр дэлгэрч оролцох төрлүүд нь ч олширч боловсронгуй болсоор олон олон жилийг ардаа үджээ.

Гэвч манай эриний  393 оны үед ид хүчээ аваад байсан Ромын эзэнт гүрний захирагч Теодосиус-I өөрийн харанхуй бүдүүлэг бодолдоо хэт итгэн олимпийг хэрэггүй, цаг барсан ажил гэж үзсэнээр барахгүй цаашдаа энэ наадмыг зохион байгуулахыг хориглосон байна.


Saturday, October 1, 2011

Та төрөлх хэлээрээ зөв бичиж чаддаг уу?

Та бид төрөлх хэлээрээ тэр бүр зөв ярьж, бичиж чаддаггүй. Үүнийг хаа сайгүй таарах албан байгууллагуудын хаяг, танилцуулга, зар сурталчилгааны самбар, тэр ч байтугай сонин, сэтгүүл,  цахим хуудас дахь мэдээ мэдээлэл, телевизийн нэвтрүүлгийн доогуур урсах зараас ч төвөггүйхэн олж харах боломжтой. Энэ нь нэг талаар бид бүхний бичгийн боловсрол нимгэн болохыг харуулж байгаа ч нөгөө талаар монгол хэлний зөв бичих дүрмэнд маргаантай, эцэслэн шийдэгдээгүй асуудлууд байсаар байгаатай холбоотой байж болох юм. Зөв бичиж сурах нь зөвхөн сурагч, оюутнуудад хамаатай асуудал биш, албан ажил хашиж буй хэн бүхэн эзэмшвэл зохих соёлын нэг мөн билээ. Ингээд түгээмэл ажиглагддаг зарим алдаан дээр үндэслэж, монгол хэлний зөв бичих дүрмээс танд толилуулж байна.

Экологийн ололт: Биологийн ухааны доктор, профессор академич Аюурын Дулмаа "Нууруудыг загасжуулсан".


1958 он ЗХУ-ыг Байгал нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд загсгүй байсан 21 нуурыг загасжуулах ажлыг биечлэн хийсэн.
ШУА-ийн Биологийн хvрээлэнгийн Загас vржvvлгийн эрдэм шинжилгээний тєвийн судлаач, академич, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Аюурын Дулмаа гуайг мэдэхгvй, танихгvй хvн ховор биз ээ.
Тvvнийг Ерєнхий сайд С.Баярын ээж гэдгээс нь илvv "загасны" Дулмаа гэдгээр нь хvмvvс андахгvй. Шинжлэх ухаанд 50 гаруй жил чин сэтгэлээр зvтгэж яваа энэ хvн эдvгээ Завхан аймгийн Улаагчны хар нууранд загас vржvvлж байгаа гэнэ. А.Дулмаа гуай нийт загасгvй байсан 25 нуурыг загастай болгосон хvн. Голдуу омоль, цагаан зарам буюу пельд загас vржvvлдэг гэнэ билээ, Тvvнээс гадна тэрбээр дунд сургуулийн зургадугаар ангиас шууд л МУИС-д элсэн суралцаж байсан юм байна.

Шилдэг нээлт: 1981 оны гуравдугаар сарын 22-24 хүртэл Монгол-Зөвлөлтийн сансарын хамтарсан нислэгийн үеэр хийсэн "Сансрын цогцолбор судалгаа".



Энд хийгдсэн 37 төрлийн туршилт судалгааг бүр 1974 оноос хиймэл дагуул дээр туршиж байсан бөгөөд зарим туршилт судалгаа 1998 он хүртэл үргэлжлэн сансарт хийгдсэн байна. Судалгааг Б.Чадраа, Л.Лхагва удирдсан.

Ж.Гүррагчаа: Ач охиноо төрөхөд сансарт ниссэн шигээ л догдолсон шүү 

Шашны зүтгэлтэн: 8-р богд Жавзандамба хутагт буюу Гончигцэрэнгийн Жавзанагваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу


Монголын тvvхийн хоёр vед эрс єєр єнгөєр бичигдэж ирсэн хvн бол Богд Жавзандамба юм. Богд Жавзандамба хутагт Наваанлувсан чойжин нямдан занванчиг балсамбуу Монголын тусгaap тогтнолын vйл хэрэгт асар их хувь нэмэр оруулсан зvтгэлтэн юм. Єєрєє манж хятадын дарлалд байх Тєвд хэмээх єєр нэгэн vндэстний тєлєєлєгчийн хувьд ч, шашин номын vйл хэргийг нь байнга хянахыг оролддогийн хувьд ч Манжийн эрх баригчдад таагуй ханддаг байсан байжмагадгvй юм. 1911 оны vндэсний хувьсгалын зохион байгуулагч Монгол ноёд шарын шашинд гvнзгий автсан улс орноо Манжийн эсрэг хєдєлгєхєд монголын буддистуудын тэргvvн нэн чухал хэрэгтэй байсныг ч тооцоолсон байх.

Нийтлэлч: Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар

Б.Батбаяр 1954 онд төрсөн. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Англи, орос, польш хэлтэй. Гэр бүлтэй, хоёр охинтой. 1991 он хүртэл Энзимологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байсан. 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч нарын нэг. Монголын социал демократ намыг үүсгэн санаачлагчдын нэг бөгөөд тус намыг 1990-1994 онд толгойлж байв.
1980-аад оноос нийгэм, улс төр, уран сайхны өгүүлэл, нийтлэл туурвиж эхэлсэн. “Бүү март”/1990/, “Айл гэр болж тоглох нь”/1994/ ном хэвлүүлжээ. Бичсэн өгүүлэл, нийтлэл нь англи, япон, орос, түрэг, герман зэрэг хэлнээ орчуулагдаж, хэд хэдэн оронд хэвлэгдсэн.

Шилдэг сэтгүүлч: Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв

Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг.
,,,Хэрэглэгчээ дарамталдаг худалдаачид, үйлдвэрлэгчид, үйлчлэгчид голдуу гадаадын бараа, бүтээгдэхүүнээр “нүүрээ тахлаж” байгаа бөгөөд хэрэглэгчиддээ хаан биш боолын хэмжээнд ханддаг нь яван явсаар өдгөө олон улсын хэмжээний хямралтай халз тулгарчихаад байна. Энэ үед л манай эдийн засаг хүн амынхаа зайлбаргүй хэрэгцээний дөнгөж арав, арван тав хүрэхгүй хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр алданги ононги хангаж байгаа нь илэрхий боллоо.
Захууд, худалдааны том төвүүдээс эхлээд мухлаг, түцийг хүртэл худалдан авагч нь цөөрч эл хуль болж байгааг мэдэрч эхэллээ. Тийнхүү хэрэглэгч бол боол биш хаан юм байна гэдгийг ухаарч эхлэх бололтой. Уул нь манай хэрэглэгч нар хуулиар олгогдсон эрхээ хамгаалдаггүй, хамгаалж сураагүйн балгаар өөрснөө хаан суудалдаа заларч чадахгүй олон оныг үдлээ. Чанарын хувьд ч үнийн хувьд ч сэтгэлд нь нийцэхгүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авахаас татгалзах эрхээ нийтдээ биш юм гэхэд тавиад хувийн хэрэглэгчид санаа нэгтэй шийдээд долоо юмуу арав хоноход л нөгөөх их зантай худалдаачид, үйлдвэрлэгчид, үйлчлэгчид өмнө нь бхөлзөөд унах ёстой шүүдээ. Хуулиар олгогдсон тэр эрх дархаа эдлэхгүйгээс хэрэглэгч бугай та хаан биш боол. Худалдаачид ченжүүд үгсэн хуйвалдаад байхад тэдний хаан хэрэглэгч нар үгсэж болмоорсон. Тэгэхээр “хаан” зэргэмжинд байхыг гагцхүү хэрэглэгч өөрөө шийдэж чадах зүйл юм даа.
Хаан суудалдаа залраачээ, эрхэм хэрэглэгчид ээ!

Шилдэг эрдэмтэн: Билгүүн номч Бямбын Ринчен

Эрдэмтэн доктор, зохиолч Б.Ринчин гэж намбалаг сайхан дүр төрхтэй, өндөр сүрлэг биетэй, намирсан цагаан халимагтай хүн байв. Энэ хүнтэй нүүр учирч яваагүй ч “Эрдэмтэй хүн дөлгөөн” гэж ийм байдаг ажээ хэмээн бахархаж явдаг байлаа. Харин Ри гуайн энд тэнд явахдаа хэлсэн, ярьсан доогтой хошигнолыг хожим сонсох нээ дутагдлыг илчилж, засахыг сануулсан байдагсан.
Алт болоод л…
Ри гуай нэг удаа угсаатны зүйн эрдэм судлалын ажлаар Урианхайчуудын уугуул нутаг, холын цэнхэр Ховд аймгийн Дуут суманд очжээ. Сумын удирдлагууд угтаж авахаар зочид буудлынхаа үүдэнд хүлээж байж. Удалгүй ирээд, сумын удирдлагуудтай мэндэлж, зочид буудал руу орох гэснээ буудлын хаалганы дээд хананд улаан будгаар томоор бичсэн “Яс бол алт” гэсэн үгийг “Энэ юу гэсэн үг вэ?” гэж сумын даргаас асуужээ. Сумын дарга “Ринчин гуай, “Яс бол алт” гэсэн үг” гэж. “Даанч тийм байх. Давж ирсэн хөтөлөөс нааш хөглөрөөд байсан юм. Тийм болоод л тэгж байж” гэсэн гэдэг. Тэр үед иймэрхүү хоосон уриа лоозон хот хөдөөгүй, хаа л бол хаа, байшингийн хананд өнгө өнгийн будгаар бичсэн байдагсан. Маргааш нь Ри гуайг буцсан хойно уг үгээ хусаж арилгасан гэдэг.

Соён гэгээрүүлэгч: Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн



Ц.Дамдинсүрэн Монголын шинэ үсгийн цагаан толгойг зохиогчдын нэг бөгөөд Монгол оронд хүн амын олонхийн бичиг үсэг мэдэхгүй явдлыг бүрэн арилгаж шинэ соёл боловсролыг дэлгэрүүлэхэд тус дөхөм үзүүлсэн хүн юм. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн бээр 1990 оны ардчилалаас даруй 30 жилийн өмнө ийнхүү Монголд ардчилалын төлөө үнэн үг чөлөөтэй хэлэхийн төлөө тэмцэлдэж, Монгол Улсын Их Сургуулийн индэр дээрээс Үнэн сонин бол ард түмнээ хуурч мэхэлсэн манай намын бузар хуудас, манай нам бол ард түмнээ алж талж ирсэн хар мөртэй хэмээн зоригтой шүүмжилж чаджээ.
Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан алдарт эрдэмтэн маань Орос-Монгол толь, Алтан загасны үлгэр, Монголын Нууц товчоо, түүний нэгэн чацуутан болох Игорийн Хорооны тууж, Пушкиний Олег цэцний дуулал, Хүрэл хөшөө зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” номоо туурвижээ.

Шилдэг роман: Төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын "Тунгалаг тамир"

 Монголын утга зохиолд тод мөрөө үлдээсэн Ч.Лодойдамба хэмээх билигт нэгэн эрдэнэт хүний биеийг олсноос хойш 90 жил нэгэнт өнгөрчээ. Тэрээр дөнгөж тавин нас хэвийгээд мөнх бусыг үзүүлсэн ч Лодойдамба хэмээх заан модыг монгол хүн, түүгээр ч барахгүй хилийн чанад дахь анд нөхөд уншигчдын дур сэтгэлийг соронзон адил эзэмдэн мөнхөрсөн юм.Тэрээр цаг цагийн араншинг дагасан ямар ч хувирлыг бие сэтгэл, оюун санааны цул бат чанараараа "хугараагүй ноөн нуруу" тэнхээ зааж, аливааг сөрөн туулж гарах хүчирхэг даль жигүүртэй нэгэн байлаа. Лодой зохиолч төмөр замын машинистаас, төрийн сайд хүртэлх амаргүй замыг туулахдаа анхны романы нэг "Алтайд"-аас аваад зууны шилдэг туурвил "Тунгалаг Тамир" бол Монголын уран зохиолд төдий бус дэлхийн уран зохиолын үнэт сан хөмрөгт багтсан юм.

http://myloverso.ucoz.de/publ/kino_ertnc/kino_mongol/tungalag_tamir_1_r_angi_musk/13-1-0-1047 - энэ линкээр орж Тунгалаг тамирыг үзэж болно.


Яруу найрагч: Төрийн шагналт Бэгзийн Явуухулан Би хаана төрөө вэ?


Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.