БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, November 18, 2011

Монгол гэр 75.000 ам.доллараар үнэлэгдэж байна

АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны хөлд дарагдаад хоёр сар болж байгаа бөгөөд уржигдар өглөө тэдний зарим нэг хүнийг баривчилсан тухай мэдээлсэн. Уг хөдөлгөөн улс орны нийгмийн бодлого болон санхүүгийн алдаа дутагдлыг шүүмжлэхэд чиглэсэн юм. Эл хөдөлгөөн одоогийн байдлаар дэлхийн томоохон хотуудыг хамраад байгаа бөгөөд Канадын Торонто хотноо “Торонтог эзэл” хөдөлгөөн өрнөж буй аж. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дунджаас хойш Гэгээн Жеймсийн хүрээлэнд байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван Монгол гэр барьжээ. Таваас найман ханатай гэрүүдэд номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулжээ. Нийт 20 мянган ам.доллар үнэ бүхий гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллага өвлийн бэлтгэл хангахад нь туслах зорилгоор хандивласан аж. Үүний сацуу монгол гэрийн ашигтай давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулахын зэрэгцээ 75 мянган ам.долларын үнэтэй гэр санал болгож байгаа юм.


Ийм мэдээ интернэтэд байх юм . Монгол гэр маань ийм ҮНЭТЭЙ бил үү?

"Мөнх тэнгэрийн бичиг " үзэсгэлэнгээс..


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг Үндэсний уран зургийн галерейд өчигдөр нээлээ.
Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч эрт цагийн үг, өгүүлбэрийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүйгээр эдүгээд ирсэн нь монгол хэлний хөгжил, хувьсал бол бүхнийг ташаагүй үнэн тэмдэглэсэн түүхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас өөрөөр бичиж байгаа үг бүрийн цаана эх хэлний маань түүхэн хувьсал, үгийн гарлын учир шалтгаан, үндэсний хэл сэтгэхүйн бүхэл бүтэн түүх байгаа гэдгийг онцлон дурдах нь зүйтэй болов уу.

Thursday, November 17, 2011

Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Чоймаа



Ш.Чоймаа: Монгол бичиг сэргэхэд үндэсний ухамсар л хэрэгтэй

- Хүүхдэд 13-аас дээш насанд нь гадаад хэлийг эзэмшүүлэх хэрэгтэй –  Ардчилсан хувьсагалын дараа үндэсний ухамсар сэргэж монгол бичиг, соёлоо сурах гэсэн иргэдийн идэвх зүтгэл эрчимжсэн билээ. Үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан хүний нэг нь  Ш.Чоймаа багш юм. Монгол телевизээр хичээл зааж олны талархал хүлээж явсан төрийн соёрхолт, гавьяат багш доктор Ш.Чоймаа багштай ярилцлаа.

Монгол улсын төрийн дуулал





Монгол бүжгийн гайхамшиг





Saturday, November 12, 2011

АЖ, ТӨРИЙН ШАГНАЛТ Б.НОРОВСАМБУУ: УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХУВИЙН АМЬДРАЛАА ЗОЛИОСЛОЖ ЯВСАН Ч ХАРАМСДАГГҮЙ


-Та сүүлийн хэдэн жил эх орноосоо алс хол сууж байгаад ирлээ. Нутагтаа ирэхэд сэтгэл сэргээд сайхан байгаа биз дээ? Энэ хугацаанд ямар орнуудаар тоглолт хийв. Явсан газрынхаа сонин сайхнаас хуучлахгүй юу? 
- Би 4 жил 8 сар Канадын Олон улсын “Нарны цирк”-т ажиллаад ирлээ. Гэрээ маань дуусаад бүр мөсөн ирсэн. Нисэх дээр ирээд цээж дүүрэн амьсгалах мөчийг олон удаа үзсэн ч ийм ихээр догдолж байсангүй. Нас яваад ирэхээр өөрийн эрхгүй нутгаа гэдэг үнэ юм билээ. Тэнд юугаар ч дутахгүй маш гоё орчинд байсан ч нөгөө л нэг хуйсагнасан салхитай Монгол минь зүүдэнд уяатай байлаа. Канадад бид   хоёр унтлагын өрөөтэй тохилог байранд амьдардаг байсан. Өдрийн 3 хоолтой, амралтын өдрүүдээр өөрсдөө хоолоо хийгээд идчихнэ Тоглолтын үед машинаар хүргэнэ хангамж   үнэхээр сайтай. Олон орны циркчид гэр бүлээрээ голдуу ажилладаг болохоор хүүхдүүд нь хамт байдаг. Тэнд ажиллаж байгаа ОУ-ын циркчдийн хүүхдүүд, циркчин хүүхдүүдийг сургуульд үнэгүй сургадаг болохоор 2 шавь маань 6-р сард хичээлээ дуусгаад араас ирнэ дээ. Одоо энэ цирк маань насанд хүрсэн гэр бүлгүй хүмүүсийг ажиллуулах өндөр шаардлага тавьж байгаа.   Хар багаасаа л бусдын нүдэн дээр гарч олон газраар явлаа. Гадаадад их явахаар хүн дэндүү эх оронч үзэлтэй болчихдог юм билээ. Тэр үед сая зургаан зуун мянган хүний нэрийн өмнөөс гээд л шүдээ зуугаад л зүтгэдэг байсан. Нэг үе хөрөнгө мөнгөний гачаалаас болоод би олон оронд ганцаараа ширээгээ чирээд явдаг байсан. Тэр үед улс маань бололцоотой байсан бол миний ачааг зөөх нэг хүн дагуулаад явуулах л байсан байх. Манай цөөнгүй нугараачид Америк, Англи, Франц, Герман, Швецарь гээд олон оронд Монгол гэсэн нэрийг дуурсгаж явна даа.

Friday, November 11, 2011

ШАТАР ЧУЛУУН ХӨШӨӨ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Шатар чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс сийлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргэсүүрүүдээс бүрдэнэ. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар уралсан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна. Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар уралсан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм.
Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй Шатрын товч түүх номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох юм.

http://www.bayankhongor.com/mn/ сайтаас

Монгол Улсын төрийн далбааны стандарт

5.3.2. Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.

4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт  

Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.

Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд  0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.

Thursday, November 10, 2011

Монгол Улсын төрийн далбааны стандарт

5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2 дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.

 
2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ


Tuesday, November 8, 2011

Монгол Улсын төрийн далбааны стандарт

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн  2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35  дугаар тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

1. Зорилго

Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

2.1. Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед  дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх,  хатгах, наах,  цоолборлох, барлах) хамаарна.

2.2. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх  (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү  стандартыг заавал дагаж мөрдөнө.

3.Норматив ишлэл

Эх орон минь


Эх орон минь
Эх дэлхий минь
Түнэр дунд эрчлэн хуйсч өрсөлдөх
Түм буман эрхсээс чамайг л таалсан
Хорол чагт тайлж үүдээр чинь орохдоо
Хойморьт нь хайр хайж ирсэн юм. Би алдаагүй
Сүүтэй бүүвэй амлуулж ижий минь тэвэрч
Сүжиг тэнгэртэй аав үнэг хайчилж угтсан
Амтлах ус, алхах шороо минь өлгийдөж
Аль амтлаг тансагаараа дайлж хайрласан
Мандах жаргах нарны хооронд өсөж
Манцуйтай, таягтай насны дунд ухаажиж
Эрлийн үзүүрт буцахын цагт хорогдох
Эх орон минь ээ
Алсын холыг харахдаа аавуудын харц сүрлэг
Ашид нутаг минь амгалан оршиг гэж манадаг
Үндэс үндэсээ тэтгэх зөөлөн ээжийн сэтгэлээр
Үр жимс үржиж дуусахгүй нутаг аа
Сүүлт од шиг харвахын өмнө элгэнд тань
Сүүлчийн амьсгалаа сүүдэргүй нуугаад
Элсний ширхэгээр хайртай гэж шүлгээ үлдээн
Эгэл найрагч мөнх нойрсох нутаг минь
Хадган тэнгэрийн дор бөхийж
Хайр цацах эрх сонгож төрсөнийх
Асгарсан сэтгэлийнхээ дээжээр
Амиа дэвсэж чамд шингэх минь үнэн

2011
П. Надалаа

Monday, November 7, 2011

Монгол эмэгтэй

Сэнгэцохио "Монгол эмэгтэй"

Үйлийн урнаар үгээ цэгнэж
Үйлсийн заяагаа бодлоороо тэгшитгэж
Санаа алдам талд өөрийн зөнгөөр өсөж
Саалийн үнэрээр өөрийгөө гоёсон
Би Монгол эмэгтэй......................

Тэнгэрийн нараар ургахад хүсэл минь даган ургадаг
Тэнгэрлэг оршихуйд бодол минь амирладаг
Сүүний үнэрт сэтгэл минь уужирдаг
Сүүдрийн үзүүрт гуниг минь хургадаг
Цэцгийн хур газарт буухад би энхрий болдог
Цэгээн чулууг гол самрахад би ялдам болдог
Цээж дүүрэн амьсгалах хөх утаандаа би уянгалаг болдог
Цэнхэр тэнгэрээ ширтээд сэтгэлийн гүнээс би тайвшарах шиг болдог
Нүд алдам талдаа би дураараа дуугаа дуулж
Нүүдлэн яваа шувуудыг харан гуниг асгаруулан санаа алддаг
Алтан нарыг алгандаа багтаасан шиг дуугаа дуулж
Аз жаргалыг алдран урстал би дуулдаг
Ирэх цагийн өнгийг сэтгэлээр би зурж
Ичимхий зангаа өөрөөс ч нуусан ч
Зоригт хүсэл минь намайг гоо төрхөнд амирлаж
Зовлонг би шүд зуун тэсч гардаг
Салхины сэвшээнд үс минь хийсэж
Санаа алдам талд гуниг минь хийсэж
Алдран одсон цаг хугацааг дурсамжиндаа үлдээж
Алсад цэнхэртэх уулсдаа сүүний дээжээ өргөдөг
Би Монгол эмэгтэй.............................

2011 он 06 сар..................
Шүлгийг :Y. Хишгээ ( ♥ teamguin)

Хубилай хааны флотын хөлөг онгоц далайн гүнээс олджээ



Японы Руики их сургуулийн судлаачид Нагасаки орчмын усны гүнээс XIII зууны Монголын эзэнт гүрний флотын хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ. Далайн гүний элсэнд шигдсэн хөлөг онгоцны 12 метр урт хошууг гаргаж авсан бөгөөд энэ нь Хубилай хааны флотоос үлдсэн хамгийн том олдворт тооцогдож байна.

Sunday, November 6, 2011

АЯ НЬ АРГАДАЖ ҮГ НЬ ЗЭМЛЭСЭН МОНГОЛ АЯЛГУУ

Ая нь аргадаж үг нь зэмлэсэн сайхан монгол аялгуугаа сонсож ухаарч амьдарцгаая.
Хэдэн зууны туршид ардын аман зохиолын хэлбэрээр хөгжиж, богино хэмжээний аялгуутай дуулагдаж ирсэн зохиогч нь үл мэдэгдэх дууг ардын богино дуу хэмээн нэрлэж иржээ. Ардын богино дуу нь үндэстэн ястан, нутаг усныхаа онцлогийг тусгасанаараа үг, аялгуу нь ялгаатай байдаг. Халх, буриад, үзэмчин, баяд, халимаг,хотгойд,баруун монгол, дарьганга, цахар ардын дуунаас гадна хүрээ дуу гэж бий, Хүрээ дуу нь 1900-1930-аад оны үед түгээмэл дэлгэрсэн, Жишээ нь "Янжуур тамхи", "Ганган хул", "Хэенхуар", "Гантөмөр", "Жийжүү хот", "Хөх торгон цамц", "Зуун лангийн жороо луус" зэрэг олон дууг нэрлэж болно. Хүрээ дууг ихэвчлэн шанздаж, дуулдаг байжээ. Говь хээрийн дууны аялгуу уужим тавиу байхад баруун Монголын юмуу уулархаг нутагтай ард түмний дуу богинохон, түргэн айзамтай байх жишээтэй, Зарим ардын богино дуунууд үг нь ижил боловч хэд хэдэн аялгуутай байх нь ч бий. Жишээ нь Монгол ардын дуу "Дөрвөн уул"-ыг дөрвөн аялгуутай гэдэг. Ард түмний дунд хоёр ч аялгуу нь ихэд түгсэн билээ. Ардын богино дууг төрийн ёслолын, эцэг эх, ачлал элбэрлийн, хайр сэтгэлийн, нутаг усны, хүлэг морины, эр зоригийн, наадам зугааны, гуниг харууслын хэмээн ялгаж иржээ. Зуун лангийн жороо луусыгаа Жуузан дунд нь заллаа хө Зураг болсон Богд ламыгаа Зонхов ширээнд нь заллаа даа хө" хэмээх "Зуун лангийн жороо луус" дуу нь нь Жавзандамба хутагтыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөхөд төрийн дуулал болж байсан гэдэг. Ардын богино дуу үг нь онч мэргэн, утга агуулга гүнзгий, яруу тод хэллэгтэй, ая үг, агуулгын донж маяг яв цав таарсан. Ардын богино дууг олон зууны туршид ардын ухаан бодол, авъяас билгээр тунгаагдсан "шижир алт" гэмээн Монголын ард түмэн биширдэг билээ.



Saturday, November 5, 2011

Дутах эс дутахын шvлэг


Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагvй ээ
Тотго босго хоёроороо дэмнvvлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хvртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагvй ээ!
Бялууртлаа тvмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины vнэ мэдэхгvй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шvлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илvv vрсийнхээ сvнсийг
Уулс дундаа бvвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагvй ээ .
Надаар дутаагvй эх орноороо харин
Насаа vдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын vнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг

Би цэцэг тарих дуртай - Астра




Замын хүн саатмаар Завхан нутаг...

Бор хярын элсэн манхан

Бор хярын их элсэн манхан нь Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг.

Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ.

Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг.

Дэлхийн мөрөн Идэр гол

Завхан аймгийн Хангайн сүрлэг нуруунаас эх аван 700 км урт үргэлжлэн, газрын эмжээр болон туузран урсах энэ голыг Идэр гол хэмээнэ.

Идэр гол нь, Тэлмэн, Тосонцэнгэл сумын нутгаар 452 км урт зам туулж, Хөвсгөл аймгийн Дэлгэр мөрөнд нийлж, өргөн Сэлэнгэд цутгадаг.

Ийнхүү урсан урссаар Хойд мөсөн далайд хүрэх учир нутгийн зон олон “Дэлхийн мөрөн- Миний Идэр” гэж бахархан ярилцдаг ажээ.

Ариун дагшин байгалиараа Монгол улс дэлхийд түүх болон үлджээ

Унаган байгаль, эрдэс баялгаараа дэлхийд алдартай хэмээн омогшиж явдаг Монголчууд бид тэрхүү үнэт баялгаа бүрэн эзэмшиж чадаагүйдээ өөрсдийгөө алтан дээр сандайлсан гуйлгачин хэмээн нэрийдэх нь бий.

Гэтэл ариун дагшин байгалийг нь төрийн сэнтийд заларсан цөөн хэдэн эрх мэдэлтнүүд харийнхантай хамсан цөлмөж, бидний энэ гэнэн бодлыг түүх болгон үлдээхэд ихээхэн хувь нэмрээ үзүүлсээр байгаа билээ.

Үүний нэгэн илрэл болох дараах судалгаанд анхаарлаа хандуулахыг хүсье.

Америкийн алдарт Иел болон Колумбын их сургуулиас байгалийн унаган төрхөө хамгийн ихээр хамгаалж үлдсэн шилдэг орнуудын судалгааг хоёр жилийн турш явуулсан байна.

Тус судалгаанд дэлхийн 163 орон хамрагдсан бөгөөд нийт 25 үзүүлэлтээр шалгаруултыг явуулжээ. Ингэхдээ хамгийн онгон байгальтай улсыг 100 хувь байхаар тооцож үнэлгээ хийсэн аж.

Гэтэл манай улс 100 оноо авахаас ердөө л 42.8 буюу харьцангуй муу үзүүлэлттэй гарчээ.

Чи Булаг: Морин хуур өвөг дээдсийн минь үлдээсэн бурхны хөгжим


БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч Чи Булагийг Олон улсын хөгжмийн өдрөөр СУИС дээр зохиогдсон ''Гала" хөгжмийн концертод уригдан оролцож явахад нь таарч багахан хугацаанд ярилцснаа уншигчиддаа хүргэж байна.

-Та сайн явж байна уу. Сайхан намаржиж байна уу гэж монгол ёсоороо мэндлэх нь зөв биз дээ. Монгол нутгийн намар сайхан байна уу?
-Сайн явж байна. Үнэхээр сайхан намар тохиож байна. Манай Өвөр Монголд мөн л ийм гоё байгаа ш дээ. Энэ жил бүүр сайхан байгаа. Сэтгэл уужуу гоё байна. Би Улаанбаатарт ирээд хэд хоночихлоо. Найз нартайгаа уулзаад гоё байна даа.

-Та Монголд олон ирдэг байх. Энэ удаад ямар ажлаар ирэв?
-Би Ар Монголдоо олон ирсэн дээ. Эзэн Чингис хааны 800 жилийн ойгоор ирж байлаа. Харин сүүлийн хэдэн жил ирж амжаагүй. Танай соёлын сургуулийн урилгаар ирлээ. Наашаа явах хүсэл байвч ажил их байдаг даа. Найз нартайгаа уулзах гол хүсэл байлаа.

Эртний хүний мөрөөр


Хорьдугаар зууны кино хуудаснаа нэрээ мєнхєлсєн Индиана Жонс хэмээх дvрийг дэлхий нийтээр мэдэх болохоос тvvнийг бодит хvнийн амьдралаас, тэр тусмаа Монголд шинжилгээ судлагааны єргєн аялал хийж нэрээ мєнхєлсєн домогт судлаачийн амьдралаас санаа авч бvтээсэн байж мэдэхийг уншигч авхай нар хэр мэдэх вэ? Холивvvдын эл кинонуудаас аймшиггvй чин зориг гарган, амь єрссєн адал явдал тээн харь нутгаар хэрэн хэсэхдээ єєрийн эр зориг, аз, самбайн ачаар аюул, гамшигаас амь мултарч, баатарлаг гавъяа байгуулж буй тухай уран сайхны дvрийг бид мэдэх билээ. Угтаа энэ дvрийг XIX-ээр зууны сvvлчээс XX-аар зууны дунд vе хvртэл амьдарсан, Америкийн агуу судлан нээгч, эрдэмтэн доктор, Америкийн Байгалийн тvvхийн музейн захирал агсан Рой Чапмэн Эндрюс хэмээх эрхэмийн амьдралаас сэдэвлэсэн хэмээн vздэг ажгуу. Тэрбээр хар багаасаа амьтан шохоорхон цуглуулж, улмаар Нью-Йорк дахь Америкийн алдарт байгалийн тvvхийн музейд цэвэрлэгчээр ажиллаж байхдаа амьтан судлалаар магистрийн зэрэг хамгаалж, тєд удалгvй амьдралынх нь нэрийн хуудас болсон дэлхийн алс бєглvvд нутгаар бэдэн хэрэх аялалаа эхэлсэн юм. Эндрюс ємнєд Азийн шугуйд анхны аяллаа хийж, Японд халимны иж бvрэн судалгаа явуулж, Солонгосын ариун догшин уул хадаар хэрэн тэнэж, улмаар ороо бусгаа vеийн Хятадын нутгаар аялсан байдаг. Цаг хугацааны хувьд 1910-аад оны сvvлч vед хамаарах чухам энэ vесдээ хvний гарал vvслийг хайх зорилгод сэтгэл шулуудаж, vvнийг хайх хамгийн тохиромжтой газрыг Монголын говь цєл хэмээн сонгожээ. Ийнхvv орчин цагийн шинжлэх ухааны тvvхэнд “Тєв Азийн шинжилгээний анги” хэмээн нэрийдсэн энэ бvрэн цогц ажлаа тэрбээр єєрєє гардан удирдаж, Монгол улсад 1922, 1923 ба 1925 онууд иж бvрэн судлагаа хийжээ.

Tuesday, November 1, 2011

“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ.





Сайхан өглөөний мэнд

“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр та тайван, чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохын өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэн дурсаарай. Танд эрүүл энхийг ерөөе!” ШО

Америк миний төрсөн нутаг, харин Монгол миний зүрхний нутаг”

 

Дэлхийн 30-аад оронд хэвлэгдэн гарч, сая сая уншигчийг байлдан дагуулсан “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиогч Жак Уэтерфордтой танилцаж, ярилцлага хийсэндээ баяртай байна. “Хас банк”-ны хувь нийлүүлэгчдийн хурлын өмнөх хүлээн авалтын үеэр анх түүнтэй танилцаж, гэрт нь очиж, тухтай ярилцага хийх зөвшөөрөл авсан юм.  Их дэлгүүрийн зүүн талын “Гандирс”-т  гэртэй бөгөөд  тун тохилог амьдардаг юм билээ. Жак Улаанбаатар хотыг   гэрээсээ тольддог гээд биднийг тагтан дээрээ гарч сонирхохыг урилаа. Том, жижиг хоёр тагттай эднийхээс Улаанбаатарын сүүлийн үеийн өндөр байшингууд  алсын гэр  хороололтойгоо нүдэнд илхэн. Эднийх энд амьдраад бараг гурван жил болж байгаа гэнэ. Гэрийнх нь хаалгаар ороод л монгол ахуй ханхална. Гал тогооныхоо тавилгын дээд талд  дээр үеийн халуун  сав /нум сум харваж буй, бөх барилдаж, морь уралдаж байгаа зурагтай хоёр литрийн/  гурвыг, айрагны ваартай өрсөн нь содон байлаа. “Ийм зурагтай халуун сав одоо манайд олдохгүй, Та үүнийг хаанаас авсан бэ”  гэж сонирхоход, “Халуун сав миний амьдралд  хамгийн чухал зүйл байсан. Монголд судалгааны ажлаар хөдөө хээр явж байхад ийм халуун савнаас л дандаа цай унд уудаг байсан. Тэгээд миний амьдралын нэгээхэн түүхтэй нарийн холбоотой учраас яг ийм зурагтай халуун сав олж авах хүсэлтэй байна гэдгээ найз нөхдөдөө хэлсэн. Тэгээд манай найзууд бүтэн гурван жил хайж байж олж өгсөн юм аа” хэмээн хуучлав. Мөн зочны өрөөний хойморын ханандаа хатадын  гоёмсог зураг зуруулсан нь тун ч донжтой харагдаж байлаа. Нэгэн залуу уран бүтээлчээр ийнхүү хэрэг болгож зуруулсан гэнэ. За тэгээд эднийд  Монголын түүхийг өгүүлэх хөрөг зураг, урт цоохор авдар гээд Монголын холбогдолтой эд зүйл цөөнгүй. Тавганд ааруул дүүргэж, өрөм тавьсан идээг  амтархан зооглоход таатай байсныг хэлье.