БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, February 28, 2012

Хар торгон хамжаар



Хар торгон хамжаарийг ээ
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө
Хаяад явахыг чинь мэдсэн болвол доо хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи мниь явчихаар яах юм бэ хө

Шар торгон хамжаарийг ээ
Сартай шөнөөр шаглаад оёсон өгсөн юм аа
Салаад явахыг чинь мэдсэн болвол доо хө
Хайран чиг оёоод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Бор торгон хамжаарыг нь ээ хө
Бороотой шөнөөр шаглаад оёсон юмаа хө
Буцаад ирэхгүйг чинь мэдсэн бол
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Мандах нар



Мандаж гардаг наран шингэнэ
Манантайгаа хоёулаа даа хө
Мартагдашгүй гурван жил болсон боловчиг
Мансуурах нойрондоо хоёулаа даа хө

Ургаж гардаг наран шингэнэ
Уулын цаагуур орохнээ дээ хө
Уулзашгүй гурван жил болсон боловчиг
Унтах нойрондоо хоёулаа даа хө

Зүүн хойноос үүлэн гарвал
Зүсэр бороо орохнээ дээ хө
Зүйрлэшгүй гурван жил болсон боловчиг
Зүүд нойрондоо хоёулаа даа хө

Монголчуудын зам мөрийг америкт гаргасан хүн







Saturday, February 25, 2012

Юндэн Гөөгөө

Юндэн Гөөгөө
Данагар данагар алхаатайяа хө
Дал мөрөө дарсан гэзэгтейеэ хө
Далай Вангийн Юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө

Гунагар гунагар алхаатайяа хө
Гурваар дарсан гэзэгтэйеэ хө
Гунхсан сайхан Юндэн Гөөгөө
Гуниг ч угуй цэвэрхэн төржээ хө



Хүзүүгээр нь жавар орно гээд
Хөвөнтэй дүүдүү хийгээд өгсиймаа хө
Хүнээс илуу хайрлана гээд
Хүдрийн заарыг шингээсиймаа хө

Сэмхэн сэмхэн алхаатайяа хө
Шилээ бүтээсэн гэзэгтэйеэ хө
Шинэхэн Вангийн Юндэн Гөөгөө
Сүртэйчиг сайхан төржээ хө

Энэхэн замбуулинд төрөхдөө
Эр биеийн шинжийг бүрдүүлсиймаа хө
Эцсээ хүртэл ханьлана гээд
Ижилгүй хайраа зориулсиймаа хө

Эрүү цагаан болжмор



Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө 
Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө 
Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
 Хөөрхий жаалхан миний амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Монгол тулгатны 100 эрхэм

Монгол тулгатны 100 эрхэм Х.Баттулга /бүтэн/


Thursday, February 23, 2012

Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!

“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.


Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.
1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй
• Зочны өмнүүр гүйдэггүй
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй
2. Эмх цэгц
• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)
3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж сууж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)

Wednesday, February 22, 2012

Та бхэндээ ХҮII жарны "Баясгалан" хэмээх Усан луу жилийн мэндийг хүргэн мэндчилье ээ.

Аранзал хадгаа дээдлэн бариад
Аяга дүүрэн сүүгээ өргөөд
Санчиг буурал аав ээждээ
Сар шинээр хүндлэн золгоё оо
Манлай төрийнхөө сүлдэнд шүтээд
Монгол ёсоо өвлөн золгоё оо.

Saturday, February 18, 2012

Эзэн хааны аяга

“Утгын чимэг-2012” наадамд шалгарсан шилдэг 15 өгүүллэгээс түүвэрлэн хүргэхээр шийдлээ. Энэ удаад зохиолч  Д.Дашмөнхийн  "Эзэн хааны аяга" өгүүллэгийг толилуулъя.

    Тэр сэрэв. Ам нь учиргүй цангаж, уруул ам нь шир болтлоо хатсан санагдана. Аргаж барзайсан хэлээрээ уруулаа шилэмдэхэд дэвтэх хүсэл нь улам аслаа. Мээмээ хөхөж байна гэж зүүдлээд сэржээ. Ээж нь өвөр дээрээ суулгачихсан хөхөө өгч, тэр ээжийнхээ ангир уургийг хэзээ ч байгаагүйгээрээ ховдоглон хөхөж, ах дүү нар нь тойроод зогсчихсон атаархангуй харж байна гэж зүүдэлжээ. Ээжийнхээ сүүг тийм амттай сайхан, ээж нь тийм уян зөөлөн байсныг ор тас мартсан байв. Тавин зургаан жил өнгөрсөн байна шүү дээ.

    Гадаа салхи үл мэдэг исгэрч хэн нэгэн хоолой засна. Харин гэрт халуу дүүгэж ангаж цангасан түүнийг улам хатааж байх шиг… Ялигүй хөдөлгөмөгц толгой нь янгинаж, тагларч хатсан хамар нармай нь улам хуурайшин ус ч болов олж балгах хүсэл төрүүлнэ. Тэр тооно өөд харснаа марал гудайж үүрийн гялаан тодорсныг үзээд «хатуу үүрэгтэй хөөрхийсийг сандаагаад яана» гэж бодоод тохой түшин өндийлөө. Толгой нь ангас хийж хуваагдаад буцаад нийлчих шиг болов. Тэр цангасандаа тэсэлгүй хий тамшаалав. Дусал ч шүлсгүй ам нь хатуу ширүүнээр үрэлдэн зунгааралдсан шингэн мэдрэхэд тэр уурсаж өндийн суулаа. Тулганы галын бүдэг гэрэлд эргэн тойрноо хараачлаад хатавчинд эрэгнэг дээр том тогоо тавиатайг үзэв.