БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, January 28, 2012

Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож боловсруулсан хийцтэй

Манай оронд нутагладаг хориод ястны дээл нь 400 орчим, гутал нь хориод, бүс нь арав орчим төрөл байдаг. Жишээ нь

Монголд амьдардаг халх, буриад, дарьганга, ойрд зэрэг олон ястны хувцас дотроо ялгарах бөгөөд эдгээрээс хүүхэд эрэгтэйчүүдийнх хоорондоо төстэй, харин эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай болно. Монгол дээл илүү дутуу эд ангигүй, нягт сайтар бодож боловсруулсан хийцтэй тул сайн үйлчин эсгэсний дараа өөдөс бараг үлддэггүй, эгэл атлаа нарийн эсгүүр хийцтэй аж.

80-90 см өргөнтэй нарийн энтэй торгоор дээл оёход хүний өндөр намаас хамааран 4-6 метр торго орно. Дугуй хээтэй торгоны хээг нийлүүлдэг тул арай илүү орно. Зуны улиралд дан дээл, давхар тэрлэг, хавар намарт хөвөнтэй дээл, хурган дотортой дээл өмсдөг. Өвөл үзүүрсэг буюу цувцаа өмсөнө. Монголын өвөл -20-40 хэм хүртэл хүйтэрдэг ба өвлийн ийм хүйтэнд алс хол явах, адуу манах, хээр хоноход үстэй дээл дээрээ дах давхарладаг.

Дахыг сэрх, аргаль, янгир, чоно, нохойн арьсаар үсийг гадагш харуулан хийдэг. Дахны энгэр зөрөхгүй, ар хормойдоо урт оноотой, морь унаж явахад тохирсон байдаг. Монгол гутал морь унаж, дөрөө жийн давхихад тохиромжтойгоор тооцоолон хийгдсэн тул суурь сайтай, маш бөх бат, хөлөнд түшигтэй тул орчин цагт хөдөөгийн малчид, үндэсний бөхийн өмсгөлд яг хуучин хэв шинжээрээ хадгалагдан үлдсэн. Монгол гутал дугуй улт, ээтэн, явуут ээтэн, гэж үндсэн гурван янз байна. Ул, түрий, зулаг, зуузай, хавчаар гэсэн үндсэн монгол гутлын эсгүүр бүтнэ.

Гутлын түрий, зулгийг үхэр адууны боловсруулсан булигаар ширээр эсгэн, төмөр буюу модон хэвээр дарж хээ угалз гаргана Монгол гутлын дотор даавуу ширмэл буюу эсгий ширмэл оймс өмсөнө. оймсны хараанд мөн хээ угалз тавина. Өвлийн дүн хүйтэнд гутлын гадуур дэгтий өмсдөг. Дэгтий оймс хэлбэртэй, эдэлгээ даах сайн чанарын ангийн арьсаар хийдэг. Монголд малгай, бүс тухайн хүний нийгмийн байр байдал заадаг гол үзүүлэлт байсан тул ихээхэн ач холбогдол өгч иржээ.

"Омгийн байгуулалттай байх үед шувууны өрөвлөг өдийг ахлагчийн малгайд хадан ялгадаг эртний монголын заншил отог жинсний эхийг тавьсан Монгол малгайн хэлбэр хөгжлийг ажвал эрт цагт пүмбэгэр өндөр оройтой байснаа гозгор нарийхан болж, намсан намссаар мээмэн оройт гэх маш нам оройтой болж эцэст нь лоовуузан дээр буужээ.

Одоо зуны болон чихтэй тоорцог, лоовууз юүдэн зэрэг үндэсний малгайг хэрэглэсээр байна. Европыхон малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198350

Tuesday, January 24, 2012

Хүндэтгэлийн ёсолгоотой боллоо


Монгол түмэн зан заншил, хэвт ёс, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн ёс ёсолгоогоо эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн дээдийн сайхан уламжлалтай. Монголыг монголоор нь авч үлдэх учиртай энэхүү зан заншилд ач холбогдол өгсөөр ирсэн нь гүн эртний агуулгатай юм. Үүний нэг хэлбэр нь ёс, ёсолгоо билээ. 

Тайландчууд залбирч байгаа мэт гараа хавсран ёсолдог. Гитлерийн үеэс үндсэрхэг үзэлтнүүд гараа өргөн ёсолдог нь өдгөө уламжлагдан ирлээ. Япончуудын тэргүүнээ газар шүргэн мэхийдэг ёс хүндэтгэлийн дээд хэлбэр нь. Үүнтэй адил монголчууд хүндэтгэлийн ёсолгоотой боллоо.  

Энэ талаар Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай: “Бид бүхэн баярласан, бахархсан, тухайлбал Төрийн дууллаа сонссоны дараа уухайлахдаа, хурайлахдаа гараа эгц дээшээ өргөж, нарны тэг дугуй мэт өргөж байвал их сайхан харагдана. Үүний хамгийн эртний болохын батлах баталгаа бол сурын уухай юм” хэмээн хэлжээ. 

Хүндэтгэлийн ёсолгоо нь сурын спортод сум байнд тусах үед хоёр алгаа дээш нь харуулан онооны уухайг уухайлж байгаатай ижил байна. Энэхүү ёсолгоог хийхэд хоёр гар дугуйрч, Монгол Улсын газрын зураг шиг харагддаг. Дээд тэнгэрээс адис авшиг, далдын их хүч хүртэж байгаа агуулга мөн агуулагдаж байна. Бид Энергийн төвд очоод хоёр алгаа дээш харуулан өргөж гэмээн дээд тэнгэрээс ирж байгаа хүч чадлыг хүртдэг билээ. 

Энэ хүндэтгэлийн ёсолгоог нээн гаргахад угсаатны зүй болон зан заншил судлалын олон жилийн хөдөлмөр шаардагдсан нь дамжиггүй юм.
http://www.facebook.com/mongol.yosolgoo

Monday, January 23, 2012



Монгол ардын дуу ХУЛСАН ТАШУУР

Хулсанаа ташуур нь байгаасай
Хуруундаа eлгeeд явах юмсан
Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee

Яргай ташуур нь байгаасай
Янзы нь олоод барих юмсан
Ял цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Яргайтын голдоо очих юмсан даа яая даа хee

Хулсанаа ташуур нь байгаасай
Хуруундаа eлгeeд явах юмсан
Хууль цаазгvй ч болоосой доо хvv минь дээ хee
Хуучин нутаг яаруулаад очих юмсан даа яая даа хee


Ухаарч амьдрах хорвоо
Бууж мордохдоо буурал аав минь
Инээж явдгийн учрыг олъё доо
Дуулж суухдаа буянтай ээжий минь
Уйлж байдгийн ухааныг танъя даа

Ухаарч амьдрах хорвоо гээд
Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ

Өглөө босохдоо тэнгэрийг ажиглаад
Дэлхийн араншинг таньдагийг мэддээ
Өөд нь урихдаа сэтгэлийн таниад
Сүүгээ өргөдгийн учрыг хэлье дээ

дахилт

Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр
Хөндлөн гардаггүйн үйлийг хэлье дээ
Настай хүний тохойг өргөөөд
Хүндлэн золгодгийн учрыг олъё доо

дахилт

Зүүдэн бороо




Халин халин нисээд ирсэн шувуу
Харзны усанд элгээ жиндээн ганганах юм
Харын хар нүдэн чамайгаа
Харж л суух минь хэзээ л юм бол доо

Нэмэн нэмэн дүүрэх шинийн саран
Нэг л зөөлөн дээшээ дэгдэн мандах юм
Сайны дээд энхрий чамайгаа
Санаж л явах минь заяа юм даа хө

Нойрон дунд зүсрэх зүүдэн бороо
Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм
Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж суух чинь хэзээ л юм бол доо

Saturday, January 21, 2012

П. Тэмүүжин: Гадаадад тоглохдоо эх нутгийнхаа сүрлэг уул нуруудыг төсөөлдөг

Оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг алдарт хуурч Пүрэвхүүгийн хүү морин хуурч, хөөмийч Тэмүүжин хүртсэн билээ. Тэрбээр 2007 ощ Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон мэргэжлийн морин хуурчдын улсын уралдаан болон 2009 онд болсон алдарт хуурч Г.Жамъяны нэрэмжит олон улсын морин хуурчдын уралдааны тэргүүн байрын эзэн бөгөөд 2009 онд Солонгосын Чэжү аралд болсон дэлхийн урлагийн анхдугаар олимпиадын алтан медальт аж. Түүнийг “Сайн өдрийн зочин”-оор урилаа.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Нэр хүндтэй шагнал хүртсэнээр уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?

Дэлхийд хосгүй уртын дуу, дуучин хоёр

Хүн төрөлхтнийг дуу, хөгжим хэмээх гайхамшигт урлагаас нь ангид салгах аргагүй мөнхийн холбоотой гэдгийг монголчууд дэндүү сайн мэддэг, мэдэрдэг билээ. Улс, үндэстэн бүрийн дуу хуур нь өөр өөрийн өнгө, хөг аялгуу, тухайн ард түмний оршин байгаа газар нутаг, байгаль дэлхий, түүх соёл, ёс, зан заншлын илэрхийлэл нь болж байдаг. Хүмүүн төрөлхтөн, өөр үндэстэн, ястнууд дуу, хуур, хөгжмийн хөг аялгууны ид шидээр ямар ч хэл ярианы тусламжгүйгээр бие биенийхээ зүрх сэтгэлийг ойлгож мэдэрдэг нь үнэхээр гайхалтай.
Олон үндэсний бүтээсэн дуун гайхамшгуудаас Мон­гол ардын уртын дуу нь өөрийн өнгө, цар хүрээгээрээ онцгой гэдгийг дэл­хий дахинаараа хүлээн зөвшөөрч, улмаар дэлхийн биет бус соёлын өвд оруулж, түүнийг хамгаалан, судалж, түгээн дэлгэрүүлэхээр хүн төрөлхтөн сонирхон судлах болсон нь нэн таатай.

Цагаан сарын түүх.

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.
Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Friday, January 20, 2012

Энэхүү уриалгыг хэрэгжүүлцгээе.

Монгол Улсын иргэн танд Уриалга хүргэж байна. Уриалгыг цааш дамжуулна уу.

Манайхан хятад хүнийг үзэн яддаг гээд хаа тааралдсан газраа зодож нүдээд явдаг атлаа тэдний үйлдвэрлэсэн доромжлол ч гэмээр чанар муу зүйлсийг худалдан авч тэднийг тэжээсээр л байдаг...

Дэмжье.... Тараая.... Бусаддаа үзүүлье....

Цагаан сараар үндэсний үйлдвэрийн юу юугаар гар цайлгаж болох талаар хэлэлцэцгээе. Хятадын хортой хог болсон хүнс барааг жигшицгээе.

Friday, January 13, 2012

С.Дашдэндэв "Гурван айл" найраглал


Эрт цагийн эцэст
Энэ цагийн эхэнд
Эзэрхэг засгийн сvvлд
Энэрэлт засгийн тvрvvнд
Хангай нутгийн урдахнуур
Халуун говийн хойхнуур
Хань гурван айл
Хаяа нийлэн сууваа.
Баруун талд нь барьсан
Баганат цагаан гэр бол
Баахан малтай, бараа сvрээтэй
Баян Данигайнх юмаа.
Нєгєє талд нь барьсан
Нєхєєстэй хар гэр бол
Нойргvй явдаг, хоолгvй хонодог
Номхон Гомбынх юмаа.
Номхон Гомбын арын
Нооронхой бор гэр бол
Ноцож дайрдаг, ноолж дийлдэг
Ноорхой Жамбынх юмаа.
Харц Гомбо, Жамба хоёр
Хачин ядуу улс
Хатавчинд сууж
Хар ажил хийдэг
Хаан тєрийн харъяат билээ.
Босгонд сууж
Бор ажил хийдэг
Богд эзний боол билээ
Анх тvрvv цагаас
Аз хийморь алга болохоор
Амарч хэвтэх мэдэлгvй
Ахиж дэвжих чадалгvй
Ааштай ноёд баядын
Адуу малд явж
Ав гєрєєнд мордож
Ажил vйлий нь бvтээсээр
Амь зууж явлаа.
<<Цаг цагаараа байдаггvй br> Цахилдаг хєхєєрєє байдаггvй>>
Цас хайлаад хавар болоход
Цаг хувираад хувьсгал болоход
Автономит тєр мєхєж гэнэ.

С.Дашдэндэв-100 жил Яруу найргийн баяр

Нэрт зохиолч  С.Дашдэндэв 1966 онд  "Гурван айл" найраглал, "Улаан наран" романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан бөгөөд эдгээр уран бүтээлүүд нь  20-р зууны шилдэг бүтээлээр шалгарсан билээ. Энэ онд С.Дашдэндэв агсны 100 насны ой тохиож байгаатай холбогдуулан түүний охин "Ирээдүй цогцолбор" сургуулийн монгол хэл-уран зохиолын ахмад багш  Д,Ганди "Ирээдүй цогцолбор" сургуулийн авьяаслаг хүүхэд багачуудын дунд "Уран жиргээ", "Хүрэл тулга" яруу найргийн баярыг амжилттай зохион явууллаа. Тэрээр аавынхаа тухай дурсамж номыг бичиж байгаа бөгөөд мөд удахгүй уншигч авхай та бүхний гар дээр ирэх болноо. Миний бие Д.Гандитай оюутан наснаасаа өдийг хүртэл 32 жил нөхөрлөж байгаа билээ. Миний ч амьдралын багагүй хугацаа энэ их зохиолчийн дэргэд өнгөрсөн билээ. Гэрт нь яваад очиход намуухан тайван инээмсэглэлээр угтан авдаг байсан их зохиолчийн дүр төрх одоо ч миний сэтгэлд байдаг аа. Түүний хийх дуртай шүүс нь завьж даган урсдаг байсан амттай шүүстэй буузны амт одоо ч сэтгэлээс минь гараагүй л байна. Ганц Гандитай ч биш түүний бүх хүүхдүүдтэй ижилдэн дасч хамаатнаас дутуугүй ахан дүүс болсон билээ. Ингээд Яруу найргийн баяраас хийсэн сурвалжлага гэрэл зургуудыг сонирхоно уу.