Юндэн Гөөгөө
Данагар данагар алхаатайяа хө
Дал мөрөө дарсан гэзэгтейеэ хө
Далай Вангийн Юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Гунагар гунагар алхаатайяа хө
Гурваар дарсан гэзэгтэйеэ хө
Гунхсан сайхан Юндэн Гөөгөө
Гуниг ч угуй цэвэрхэн төржээ хө
Хүзүүгээр нь жавар орно гээд
Хөвөнтэй дүүдүү хийгээд өгсиймаа хө
Хүнээс илуу хайрлана гээд
Хүдрийн заарыг шингээсиймаа хө
Сэмхэн сэмхэн алхаатайяа хө
Шилээ бүтээсэн гэзэгтэйеэ хө
Шинэхэн Вангийн Юндэн Гөөгөө
Сүртэйчиг сайхан төржээ хө
Энэхэн замбуулинд төрөхдөө
Эр биеийн шинжийг бүрдүүлсиймаа хө
Эцсээ хүртэл ханьлана гээд
Ижилгүй хайраа зориулсиймаа хө
No comments:
Post a Comment