БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, July 24, 2011

Адуучин.





Түмэн чиг олон адууны дундаас аа
Төгрөг сартай манхан шарга минь түрүүлээд ирэв ээ хө
Түмэн чиг олон хүний дундаас аа
Миний зүрхний бяцхан тэр минь тормойж харагданаа хө

Мянган чиг олон адууны дундаас аа
Магнай халзан манхан шарга минь түрүүлээд ирэв ээ хө
Мянган чиг олон хүний дундаас аа хө
Миний зүрхний бяцхан тэр минь тормойж харагданаа хө

Алтан чиг хоёр бугуйвчийгаа хө
Арслан хотын инжээнээр сийлүүлсиймаа хө
Асгаруулан мэлтэлзүүлэн уйлаад яах вэ хө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ хө

Мөнгөн чиг хоёр бугуйвчийгаа хө
мөгдөн хотын инжээнээр сийлүүлсиймаа хө
Мэлмэрүүлэн мэлтэлзүүлэн уйлаад яах вэ хө
Мэнд болоод амар л суувал уулзана шүү дээ хө

No comments:

Post a Comment