БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, December 5, 2010

МОНГОЛ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

Монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, үндэсний их өв соёлоо сахин хамгаалж, хойч үедээ өвлүүлцгээе.
          Хүн  төрөлхтөний хөгжил цэцэглэлт түүхийн явцад адууны гүйцэтгэсэн үүрэг маш  их тул түүнийг бишрэн шүтэх соёл дэлхий дахинаа дэлгэрсэн ба монголчуудын хувьд энэ соёл хамгийн их түгээмэл дэлгэрсэн гэж үзэж болно. Харин орчин үед адуутай холбоотой соёлын их өв өнөөгийн нөхцөл байдлын улмаас маш ихээр устгагдаж байгаа ба үндэсний их соёлыг залуу үедээ зөв төлөвшүүлэх ажил  зайлшгүй чухал байгаа юм.
           Төрийнхөө сүлдэнд морио залж, түүхийн хуудсанд мориороо мөнхөрсөн монгол түмнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Монгол түмний адууны хэмээн дээдэлж шүтэж ,хурдан морио мордуулахдаа зүрхэн таринаар нь гийнгоолон дуулж,элдэв саа тотгороос хүүхэд болон хурдан морио хамгаалан даатгаж  байдаг бурхан нь  Дамдин янсан.Тэгвэл энэ хоёр агуу зүйлийг түүхийн нэгэн гэрч болгон түмэн олныхоо их шүтээн болгон шүтэж байх цогцолбор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 км-д орших алдарт арвайн талд босож монголчууд бидний дээдлэн шүтэх шүтээн нэгээр нэмэгдсэн. Энэ шүтээний анхны санааг Хаан гарьд ХХК-ны захирал Ч.Батбаяр хурдан морины хөшөө барих санаачлага гаргаж , Арвагар хээр холбооны тэргүүн Т.Энхбат,дэд тэргүүн Ч.Батэрдэнэ, гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар  Цогцолбор болгох санааг нэмсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү цогцолборт Их шүтээн Дамдин бурханыг байрлуулж тахих санаагаар баяжуулан Далай багшийн дэргэдэх Намжил дацангийн хансүр Жадо ренбүчи  Гурван ертөнцийг эрхэндээ хураагч Авид бурханы догшин дүр Дамдинянсан бурхан тахих  тухай сургаал айлдаж  бүх аймгуудын уяачдын холбоонд санал тавьж тэдний дэмжлэгийг авсанаар бүтээн босголтын гараагаа эхлэсэн,
         
Шүтээн босгосон газрын нэр Баян толгой эрт дээр үеэс хурдан морьтой хүмүүс тахин шүтэж ,алдарт Арвагархээр морь маань энэ нутагт төрж энэ цагийг хүртэл цуутай хурдан морьдын энд залсан толгойгоор тасараагүй энэ талдаа хамгийн өндөр дээр нь гарвал дөрвөн тал найман зовхисын бараатай буян хурсан газар юм.
         Арвагар хээр морь 1709 онд ламын гэгээнийг 5 настай 2-р дүрээр тодоруулан  ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс түрүүлэн ирсэн түүхэнд  бодитойгоор мөнхөрсөн хурдан хүлэг юм.
          Их шүтээнээ 2007 он  буюу гахай жилийн Хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр шавийг нь тавьсан бол Зуны эхэн сарын шинийн 03-нд  Баянтолгойг тахин бүтээн босгох ажлаа эхэлсэн ба Намрын эхэн сарын шинийн 12 буюу 8-р сарын 25-нд арвайнайлуулан түмэн олныхоо хүртээл болгон, энэ үеэр Их нас ,Соёолон .дааган насны моридын уралдаан,Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан,Урлагын гавъяатууд оролцсон урлагын тоглолт,Нутаг орныхоо лус савдагийг тахин шүтэж,  хурдан морины  Дамдин бурханы лүн банг хүртээлгэж, Гонгорын бумба залах ёслолын ажиллагааг энд хуран цугларсан ард олны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
         Их шүтээний төв хэсэг нь  10 м диаметртэй талбай дээр Хүндэтгэлийн 5 м өндөр 2 гол дөрвөлжин багана байрлах үүн дээр цогцолборт хандив өргөсөн ивээн тэтгэгчдийн нэрийг бичиж мөнхлөсөн дээр нь 2ш хийморийн морь байрлаж,мөн хагас тойрог хэсэгт 12 баганатай,хоймортоо 3 м өндөр Дамдинянсан бурханаа бүтээлгэн шилэн гуунд залсан, урд хэсэгт нь газар газрын хурдан хүлгүүдийн төлөөлөл болсон хурдан морины хөшөөтэй, гол хэсэгт хүрд ба сангийн бойпор байрлуусан, багануудыг хооронд нь холбосон Ерөнхий ивээн тэтгэгч 10 компанийн нэрийг байрлуусан 10ш хүндэтгэлийн самбартай, Зочид суух суудалтай, төв хэсгийн гадна талаар 25м диаметрийн тойргоор хашаа барьсан дотор талаар нь мод тарьсан,орох талдаа  3м өргөн явган хүний замтай  юм.
        Шүтээнийг бүтээн босгоход 20 гаруй томоохон аж ахуйн нэгж 300 гаруй хүн оролцсон ба 130 сая төгрөг зарцуулагдсан.
       Шүтээний наадам дээр Холбооны тэргүүн Т.Энхбат бурхан байгаа газар суварга залдаг, суварга нь бурхадын оршдог газар гэдэг юм гэнэ би энд нэг суварга ирэх жил босгоно гэж хэлсэнээр дараагийн үе шат буюу 108 суварга бүтээх ажил маань эхэлсэн.
       Шүтээн босгосоны дараа ард түмний мөргөлийн цуваа тасаралтгүй цувах болсон энэ нь өөрөө их мөргөлийн газар болох нь тодорхой болсон тул тэргүүн Т.Энхбатын санааг олонд танилцуулан 108  суварга барих санааг сурталчилхад ердөө хоёр сарын дотор 90 хүн саналаа ирүүлсэн ингээд 2008 оны  5-р сараас ажлаа эхлэсэн.
      Эргэн тойрон 108 метр дөрвөлжин талбайд 2м өргөн суурьтай 3 метр өндөр 12 ш суварга, 1,80 метр өргөн суурьтай 2.56 метр өндөр 96 ш суварга  бүтээсэн ба бурхан багшийн үндсэн 8 суварга яваад нэг том суварга байхаар тооцож бүтээсэн. Суварга нь өөрийн зай хэмжээтэй тогтсон хэв загвартай түүний дагуу бүтээсэн бол харин суурийг гадна талаас нь харахад жаргалын найман морийг хоёр  хоёроор нь, дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь,  дотор хажууд шүтээн рүүгээ харуулан хийморийн морийг цутгуурын аргаар хэвээр товойлгон гаргаж хийсэн нь чуулсан бурхаддаа  байнгын найман тахилан өргөлтэй, бүр ард олон маань жаргалын найман морь лугуу жаргаж байхыг билэгдсэн, 108 хиймориор хийморь далласан ийм ч учраас хийморийн төв гэсэн зэрэг билэгдэл оршиж байгаа юм.
      
Монгол түмний “Морины их шүтээн” цогцолборын Ерөнхий архитектороор ШУТИС-ийн багш Ц.Мөнхмандах ажиллаж, õóрдан морины хөшөө, Дамдин янсан бурхан, 108 суваргыг Г.Энхтөр ахлагчтай уран барималчид  хэв загвар урлагын бүтээлийн дээд хэмжээнд хийж гүйцэтгэсэн.
        Адууны хөшөө бол улс оронд болон манай улсад хүртэл олон байдаг, харин бурхантай, хурдан морины хөшөөтэй , 108 суваргатай  үүнийгээ үндэсний их өв соёлын нэг болсон  эрийн гурван наадмын нэгэн төлөөлөл хурдан хүлгэнд зориулсан цогцолбор үүнээс өөр байхгүй.
       Иймээс энэ нь үндэсний их өв соёлоо дээдлэх нийгмийн сэтгэхүйг бий болгоход үнэн хүү ач тустай ажил болсон.
       Энэ суварга бүтээх үйлст 18  аймгийн төлөөлөл, биечлэн оролцсон 2000 гаруй хүний идвэхи санаачилга дэмжлэг  300 сая төгрөг, их шүтээнтэйгээ нийт 430 сая төгрөгөөр боссон  ард түмний  бүтээсэн томоохон бүтээн байгуулалт юм.  

ЭХ СУРВАЛЖ :http://www.arvagarheer.com

No comments:

Post a Comment