БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, December 12, 2010

ГОВИЙН ГАНЦ АЙЛ



Дэлэгсэн тэрлэг шиг Монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөө
Мартахын учиргүй өрөвдөхдөө шүлэг бичиж сууна
Ижийгээ дагаад аргалд явдаг байсан
Ижилгүй ганцхан тоонот минь говь
Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо
Инээж тулсан ширдэгний минь тал
Халтар чийгэнд зоо нь тэнийх
Хагсаа нимгэн морьдтой нутаг
Хугасхан өдөр бороо шивэрхэд
Хашхирч ургадаг таанатай нутагаа
Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг
Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан
Бүлээн зулайтай эх орноо
Айлтай байлгах гэсэндээ хаяалж холдсон
Өртөө өртөө гэрүүд нь үүргийн дугаараа мэдэлцсэн
Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг
Овоотын заставаас наана хонийн бэлчээж налайсан
Орон уулсын минь тоонтой сахиул говийн ганц айлаа
Холдлоо холдлоо гэхэд хондноосоо холдож чадаагүй
Хот ганц орохдоо хоёр хоногоос хэтэрч үзээгүй
Адуу эзэн хоёулаа шандандаа анигшсан говийхнийг
Ардын дууны бадаг шиг мартчихсан биш юм байгаадаа
Хураан тэнгэрт хувь заяагаа өөртөө даатагсан говьчууд маань
Хорин нэгэн оноос араай цаахан амьдарч байна
Дэрс дэрсэнд унасан тэнгэрийн шаргал дэлээ шиг
Дэл дэлээн бараадаж тэд минь одоо яаж л явна даа
Араг түшиж нүд үзүүрэлсэн
Амраг хүүхгүүд ховоо татсаар
Атан тэмээндээ ачаа дүүрч
Адуу уургалж эмнэг сурагсаар л
Үр нь өлсөхөд бэлчээрдээрээ
Үдэш орой зэлэн дээрээ
Энг хөөсөлж үнсэн дээрээ
Илүү гэртээн идээндээрээ
Намрын дунд сарын арван долооны
Ганцхан өдрийн амралттай ч
Нар дальдчуулсан говьдоо
Наслахдаа тэд бухимдаагүй явна аа
Ангасан хүнд лусын хааных
Говийн ганц айл
Алсаас хархад үлгэрийн цэгээн сувд
Говийн ганц айл
Хур гуйсан залбиралд нь бороо асгаруулж гайхуулдаггүй юмаа гэхэд
Хувь тэнцүүхэн төрийн хишгээс бүтэн атгаад өгчих юмсан
Ширэнг ойгоор тайтгаруулж
Ширэг зүлэг хөглөрүүлдэггүй юм аа гэхэд
Ширхэг лаа бөххөд нь дэн тэмтчүүлж сөхчүүлэхгүй юмсандаа
Адгуус нь хүртэл улаан номонд дархлагдсан говийн маань
Айл нь яахаараа Улаанбаатараас аа мартагддаг байна аа
Үлэг гүрвэлийн өндөг нь эртний түүхэнд үнэтэй хэдий ч
Үдийн наранд цахилсан ганц айл нь эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй

No comments:

Post a Comment