БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, January 13, 2012

С.Дашдэндэв "Гурван айл" найраглал


Эрт цагийн эцэст
Энэ цагийн эхэнд
Эзэрхэг засгийн сvvлд
Энэрэлт засгийн тvрvvнд
Хангай нутгийн урдахнуур
Халуун говийн хойхнуур
Хань гурван айл
Хаяа нийлэн сууваа.
Баруун талд нь барьсан
Баганат цагаан гэр бол
Баахан малтай, бараа сvрээтэй
Баян Данигайнх юмаа.
Нєгєє талд нь барьсан
Нєхєєстэй хар гэр бол
Нойргvй явдаг, хоолгvй хонодог
Номхон Гомбынх юмаа.
Номхон Гомбын арын
Нооронхой бор гэр бол
Ноцож дайрдаг, ноолж дийлдэг
Ноорхой Жамбынх юмаа.
Харц Гомбо, Жамба хоёр
Хачин ядуу улс
Хатавчинд сууж
Хар ажил хийдэг
Хаан тєрийн харъяат билээ.
Босгонд сууж
Бор ажил хийдэг
Богд эзний боол билээ
Анх тvрvv цагаас
Аз хийморь алга болохоор
Амарч хэвтэх мэдэлгvй
Ахиж дэвжих чадалгvй
Ааштай ноёд баядын
Адуу малд явж
Ав гєрєєнд мордож
Ажил vйлий нь бvтээсээр
Амь зууж явлаа.
<<Цаг цагаараа байдаггvй br> Цахилдаг хєхєєрєє байдаггvй>>
Цас хайлаад хавар болоход
Цаг хувираад хувьсгал болоход
Автономит тєр мєхєж гэнэ.

Ардын засаг мандаж гэнэ
Амсах зовлон арилж гэнэ
Ашдын жаргал эхэлж гэнэ.
Гэлээ ч гэсэн хєєрхий
Гэгээн засгийн нялх vед
Хохь ядуу тэр хоёр
Хол ч явж чадсангvй
Байдаг нутагтаа эргэлдсээр
Баян Данигайдаа зарагдсаар
Баганат гэрий нь барилцаж
Баахан малы нь хураалцаж
Баг идээндээ баригдаад
Бахь байдгаараа vлджээ.
Байзнаж азнаж байтал
Байдал ондоо ч болов уу,
Баян хvнийг муу гэж
Барлаг хvнийг сайн гэж
Баруугаар зvvгээр хэлэлцэв
Бага ихгvй ярилцав.
Улсын ингэж хэлэлцэхийг
Урьтаж Жамба сонсоод
Удаж тєдсєн ч vгvй
Уулгалж нvvхээр шийдвээ.
Ум хумгvй яардгийн
Учрыг мэдсэн хvнгvй,
Уг нь Жамба зальтай хойно
Ухаан сийлсэн л байлгvй
Уулын номхон Гомбо
Учир юмы нь олно гэсээр
Хужир юмы нь тунгаана гэсээр
Ултай суурьтай хєдлєнє гэсээр
Уралдаж єрсєж нvvсэнгvй,
Урьдын хэвээр vлджээ
А, тэгсэн Жамба маань
Амьтан хvнд зарагдаж
Ар євєрт нь зvvгдэж
Аагтай нэгий нь аргадаж
Ана мана vзэлцсээр
Арав, тавтай болоод
Амиа хоохойлж амжсан байжээ.
Айлын жаахан Бямбыг
Авгай болгож аваад
Алд биендээ ханьтай,
Аж тєрєлдєє тvшигтэй болжээ.
Амиа хоохойлсон Жамбыг
Амбан шар хєллєєд
Агсан морь унаад
Ачаа хєсгєє хєдєлгєхєд
Харц явсан Гомбо
Хар гэртээ тvшээд
Халтар гєлгєє хуцуулаад
Хаяа сахиж хоцорвоо.
Яваа яваандаа Гомбо
Явдал учры нь таниад
Явъя зайлъя гэсэнд
Яв яв яах вэ
Ямар би хохирох биш,
Зайл зайл яах вэ
Замд нь би хохирох биш гэж
Завилж суусан Данигай
Зандарч аашилж хэлэв гэнээ.
Яв гэснээр нь явъя гэхээр
Ядуу хvнд зовлон их,
Ядсан биеэ тэжээнэ гэхээр
Ягтаа тулсаны гаслан их,
Яршиг тvвэг удсанаас єєр
Яльтай ч юм болсонгvй
Яана гэх вэ дороо vлдэж
Ялтай юм шиг зvтгээд
Яс биеийнхээ хєлсєнд
Яндан таван ямаа олжээ.
Таван ямааныхаа сvvгээр
Тараг цагаахан бvрж
Тайган халтар гєлгєєрєє
Тарвага зурамхан эргvvлж
Талтай хvнд талын чинээ
Талгvй хvнд алгын чинээ
Таарсан ажил хийсээр
Тарчиг ядуухан байлаа.
Хожмын vе болоход
Хотол олон дэгжиж ирвээ.
Хуучин феодалын хєрєнгийг
Хурааж нэг аваад
Хурал жасын малыг
Хувааж нэг хариулаад
Хувхай муу Гомбо ч
Хувь хишиг хvртвээ.

II
Тэгээд байж байтал
Тэмцэл зєрчил хурцдаж
Тэргvvн баян айлын маань
Тэнхээ чадал нь буурваа.
Ангийн бодлого ч хатуу байж,
Ажлын улс ч ширvvн байж,
Аюулт шуурга ч хэцvv байж,
Арвин сvрэг нь хорогдоод ирж
Баян гэж нvд vзээд
Баг сумгvй ярихад
Башир гэж ад vзээд
Бага ихгvй шуугихад
Атар тарган байхаасаа
Айж зовоод ч юм уу
Анги дотроо багтах гэж
Арга хэрэглээ ч юм уу
Айл гэрээ мэдэлцдэг
Аавын хvv Балбар
Аль байдаг хєрєнгєє
Арилгаж сvйтгэх боллоо.
Тоотой малаа єгєєд
Торго дурдан авна гэнэ.
Тохигvй хvнтэй нєхєрлєєд
Толгойгоо эргэтэл наргина гэнэ
Мєн ч олон малаар
Мєнгєтэй эмээл авна гэнэ.
Муу улстай нийлээд
Мєрийтэй тоглоом тоглоно гэнэ.
Хайран сайхан морьдоороо
Хаш ганс авна гэнэ.
Ханилж суусан хvvхэндээ
Хамаа намаагvй тоолно гэнэ.
Эртний юмтай тэднийхийг
Элэгдэж буурсаар байтал
Энгvй зовлон нэрмэж
Эзэн Данигай эцэслэв.
Эгээ тэр vеэр
Эцгийн хvv Балбар
Эр цэрэг болоод
Ээлжийн албанд мордов оо.
Єнчин бэлбэсэн Гарма авгай
Єрвийсєн хоёр хvvхэдтэйгээ
Єр голомтоо сахиад
Єрхєє толгойлж vлдвээ.
Євєг дээдсийн минь vеэс
Єєдєлж ирсэн айлсан
Єнєєгийн vе болоход
Єлзий хишиг минь яачихав.
Аав ижийн минь vеэс
Арвижиж ирсэн буянсан
Адаг сvvлийн vе болоход
Аз заяа минь яачихав
Алсад яваа хvv минь
Албаа дуусгаад ирээсэй
Ард хоцорсон биднийгээ
Асарч тэтгэж аваасай гэж
Гаслан зовлон Гармыг
Гадаа гарч гансарч
Гэрт орж гиюvрч
Гэм нvглээ наминчилж байхад
Аюулд учирсан нь амьтны vр
Арчгvй болсон нь хvний vр гэж
Арга барагдсан Гармыг
Айлын Гомбо дэмжиж
Алба, амины ажилд
Ачилж туслаж байлаа.
Зайлж явсан Жамба ирээд
Зальхай баянд туслах
Зарчим ёс хаана байна
Засгийн бодлогийг мэдэхгvй
Заяа нь орхисон тархи вэ гэж
Заавар дvрэм дурсаад
Загнаж гардаг байна.
Онцолж хэлсэн vгий нь
Ойшоож Гомбо сонссон ч
Ой муутай єєрийнхєє
Осол болсныг ч мэдсэнгvй.
Ойж гарсан нєхрийнхєє
Онож хэлснийг ч мэдсэнгvй
Ойр зуурын юм ярсаар
Онцын хариу ч хэлсэнгvй.
Хоргодож бvгсэн газраасаа
Ховхорч тvргэн зайл л гэнэ
Хоосон ядуу улсад
Коммуна хамтрал хэрэгтэй л гэнэ
Хожим хойдоо бодоод
Хоёул очиж оръё л гэнэ.
Уг нь хэрэгтэй ч юм шиг
Учры нь Гомбо олсон ч vгvй
Уужуу аажуу болъё гэлээ.
Улсын байрыг харъя гэлээ.
vеийн нєхєр Жамбынхаа
vгэнд орсон ч хэрэг биш
vгээгvv ядуу єєрийнхєє
vvргийг таньсан ч хэрэг биш
vvсгэл хамтралд орсон чинь
vйл ажлаа хамтална гэдэг
vнэхээр зvгээр ч юм шиг
Хань олон нєхєдтэйгєє
Хамсаж нийлсэн Гомбыг
Хамтрал нийтийн ажилд
Халж тулж ороход
Харин нєхєр Жамба нь
Харах нvдэнд єртєхгvй
Хаа явсан нь мэдэгдэхгvй
Халгин зайлан оджээ.
Хачин энэ явдлыг
Хамсаа Гомбо нь гайхаж
Хаяж явсан Жамбыгаа
Хайж нэг олоод
Хамтрал коммуна хэрэгтэй гээд
Хавсарч хоёул орсонсон
Хавийн олон нєхєд чинь
Хажиглаж хайраад байна уу
Харь гадны хvмvvс
Хатгаж шvтгээд байна уу
Хамтын ажлыг хайрладаг
Халуун сэтгэл чинь хєрчихєв vv
Хаашаа болсноо хэлэлгvй
Хаяж явдаг чинь юу вэ гэвэл
Анд нєхєр Гомбо минь
Анхаарч сайн сонс
Аль ч хvн намайг
Айлгаж хавчсан зvйлгvй
Амин халуун сэтгэл минь
Алдарч буурсан зvйлгvй
Ардын хамтрал гэдэг
Аргагvй хэрэгтэй нь vнэн
Ашиг олзоо олоод
Аяндаа би явсан юм
Азнаж хvлээж байвал чинь
Амт шимт нь мэдэгдэнэ гэв.
Ашигтай олзтой л юм бол
Ачтай тустай л юмсанж гэж
Алмайрч гайхсан Гомбо
Андуу бодоод єнгєрчээ
Гэтэл нєгєє Жамба нь
Гэгээн засгийн ачаар
Гэгээрч цагаарснаа мэдэхгvй,
Хотод олны хvчээр
Хоймор сууснаа мэдэхгvй,
Хол ойрын ажилд нь
Хойрго зан гаргасаар
Хожих авах юманд нь
Хомхой сэтгэл агуулсаар
Ходоодоо дvvртэл идэж аваад
Хотоо дvvртэл баяжиж аваад
Хоргодох газраар муухан болоод
Холдож зайлж єгснийг
Ходий нєхєр Гомбо нь
Хожим болтол мэдсэнгvй.

III
Коммуна хамтрал хэрэгтэй ч
Хол хойтын юмсан хойно,
Хоёр хvн дуртай ч
Хорин хvн дургvй хойно
Хогийн муу улсын
Хоолны газар бишсэн хойно,
Хотол олноор хэлэлцэж байгаад
Хойшлуулж тvvнийг тараажээ.
Хуулах, хуурах аргатны
Хугалж, нугалсны нь засаж
Хувь хувийнхаа малыг
Хуудуугvй сайхан єсгє гэж
Хувьсгалт намын уриалсныг
Хуу олон сайшаажээ.
Хувхай байсан Гомбо
Хувь хєрєнгєєр ядуу
Хуурч шvvрч олоогvй
Хулгайлж хумсалж аваагvй
Тоотой хэдэн малаа
Тордож єсгєж байтал
Тоонотой муу гэрээ
Толгойлж авч явтал
Халиу минжин малгайг
Хажуу дээрээ тавьчихсан
Хамба торгон дээлийг
Хааш яаш ємсчихсєн
Халзан ижил мориор
Хайван хайван жороодуулсан
Хачин маягийн хоёр хvн
Ханилаад ирдэг байна.
Хаа газрын хэн гуай вэ гэтэл
Харь газрын зочин ч биш
Харгуй замын гийчин ч биш
Хавь нутгийн Жамба маань
Ханилсан хvvхэн Бямбатайгаа
Айл айлаар ороотой
Амьтан хvнтэй уулзаатай
Ашиг олбор олоотой
Аахилж уухилж яваа юмсанж.
Дээш дээших хvндээ
Дэндэгнэж байх мєртлєє
Дэргэдэх муу Гомбодоо
Дээрэлхэж яваа харагдана.
Єєрєєсєє дээш хvнд
Єндєлзєж байх мєртлєє
Єнєєх муу Гомбодоо
Єрвєлзєж яваа vзэгдэнэ.
Мохоо дорой Гомбо нь
Монголын ёсоор угтаж
Морий нь авч уяад
Морилж орохыг урьвал
Тоонотой муу гэрий нь
Тонгойж харсан ч юмгvй,
Тоотой хэдэн малы нь
Тоож vзсэн ч юмгvй,
Амар мэндий нь асуухаасаа
Аваа єгєєгєє дурсаж
Аж тєрлий нь асуухаасаа
Арилжаа наймаа сураглаж,
Буянтай заяатай намайг
Бурхан тэнгэр гарахад
Буурай ядуу чи
Бутаа сахиад хоцров уу,
Дэлгэр буянтай намайг
Дээд тэнгэр гарахад
Дэндvv хоосон чи
Дэнжээ сахиад хоцров уу гэж
Дайрах даажигнах хослон
Далан долоо чалчсаар
Тавхийтэл мордоод
Тас хийтэл гуядаад
Талын айлыг хэсэх гээд
Талийж одвоо хоёул.
Булхай Жамба тэхнээ нь
Буянтай намын бодлогыг,
Буршиж байгаад юмжих юм шиг
Булааж аваад баяжих юм шиг
Буруу гажуу ойлгоод
Бузар аргаар мєлжиж
Бурангуй аргаар хєлжиж явжээ.
Ноёд баядын зарц явсан
Ноорхой Жамба ингэж
Новшийн ажил хийсээр
Нохой Жамба болчихвоо.
Жамба, Бямба хоёр
Жаргалаа ингэж эдэлсэн ч
Жаахан жаахан єтєлсєєр
Жалх нь буураад явчваа.
Ханилсан хоёр хvн
Харьж єтєлсєн боловч
Хагартал баяжих сэтгэл нь
Харин ч дэндээд явчваа.
Сав нь хэдийний дvvрсэн ч
Санаа нь цадах єдий хойно
Санасан хэмжээндээ хvрэхэд
Сайн нэр хэрэгтэй гэнэ.
Хvvдий нь хэдий дvvрсэн ч
Хvсэл нь ханах єдий хойно
Хvссэн хэмжээндээ хvрэхэд
Хvндэт нэр хэрэгтэй гэнэ.
Хамаг олон хєдєлмєр хийгээд
Хавтгай нэлдээ хєдлєхєд
Хар нэрээ хусъя гэж
Ханхар хvн болъё гэж
Муу нэрээ хусъя
Мундаг хvн болъё гэж
Хар борхон ажлаар
Хаяа нэг оролдож
Хатуу хvтvvхэн ажлыг
Халширж зовж хийсээр
Хавь ойрын олондоо
Хашир малчин гэгдвээ.
Тэгээд хєєрхий нохой Жамба
Тэмээ мал олонтой
Тэрэг чарга ихтэй
Тэргvvний малчин болсон ч
Гадаах нь гэртээ ороогvй
Гэрдэх нь гэдсэндээ ороогvй
Гай байхгvй ч гаслантай
Гачаал байхгvй ч зовлонтой
Ємсъе хувцас муутай
Идье хоол муутай
Унтъя нойр муутай
Уулзъя нєхєр муутай явав.
Халиу минжин малгайгаа
Халцартал нь хадгалаад
Хамба торгон дээлээ
Ханзартал нь хав дараад
Зуны халуун наранд
Зувцаа нэхий дээлтэй
Зузаан эсгий гуталтай
Зулмарч vхэх гэж явна.
Євлийн хvйтэн жаварт
Євдєг цоорхой ємдтэй
Єсгий цоорхой гуталтай
Єгрий царайлж явна.
Хєрєнгєтэй юмтай л явбал
Хєгжил дэвшил тэр гэж
Хvмvvжнэ гэгээрнэ гэдгийг
Хєсрийн юманд бодно.
Гаднаа малтай ч гэсэн
Гартаа бэлтэй ч гэсэн
Гаргаад зарах юман дээр
Гажуу зєрvv загнана.
Эгээ тэрхэн vеэр
Эх орны дайн болж
Эзэрхэг фашистын цэрэгтэй
Эрэгчин эмэгчнээ vзэлцэв.
Халх монголын ардуудыг
Халуун элгэндээ тэвэрсэн
Халамжит сайн тvшиг
Хайрт зєвлєлт улсыг
Балмад муусайн дайсантай
Баруун гараараа барилцаж
Зvй бусын дайсантай
Зvvн гараараа vзэлцэж
Зvтгэл зориг нэгтнийгээ
Зvрх цээжээрээ хамгаалж байхад
Єлзийт сайн нєхрийнхєє
Єршєєл тусыг саная
Єгєємєр их ачий нь
Євтэгш дvvрэн хариулъя гэж
Ард ядуу Гомбо
Агт сайн морьдоо
Атан сайн тэмээгээ
Аль байдагтайгаа барьж байв.
Хєшvvн Жамба тэгэхэд
Хєнгєн шингэн зантай
Хєєрхий муу Гомбыгоо
Хєєргєн онгиргонд аваачиж,
Далд муу санаатай
Даржин шандан єєрийгєє
Даруу томоотойд тооцож
Дахин дахин сайрхаж байв.
Даяар монголын оронд л
Дарийн утаа манараагvй бол
Даян дэлхийд болсон
Дайны аюул ч яамай.
Тєрєлх монгол оронд л
Тvймрийн гал шатаагvй бол
Тvмний газар гарсан
Тvйтгэр зовлон ч яамай гэж
Єєрийн мунхаг ухаар
Єнгєц наагуур бодоод
Єв буяныхаа дээжээс
Єгье гэхээс єр нь харлаад
Єнчин ишиг, єєний хурганаас
Єнгєрєєж чадахгvй байлаа.
Ардаг ярдаг Жамбын
Адгийн муугаар аашилж
Адарч задарч явсныг
Алиныг тэр тэр гэх вэ.
Айл амьтантай таарахгvй
Аглаг цєлд буучихаад
Алба амины улсыг
Айхтар их цуцаана.
Арвин олон хонио
Айл айлд тавьчихаад
Ноос vсий нь хяргуулж,
Нойтон хургы нь тэврvvлнэ.
Ажил хийсэн улсад
Ацгий нь єгєхгvй удаагаад
Ард нийтийн ажил гэж
Аанай єнгєрєєхийг хичээнэ.
Адуу vхрийн хєєврийг
Авахгvй байж хождуулууд
Ажлын улсыг очихоор
Алга болоод явчина.
Хоног хугацаа гvйцсэн хойно
Хожидож оройтож ирэхдээ
Хот газраас хожсон
Ховор бараа аваачина.
Гучийн vнэтэй гутлыг
Гунжин vнээнээс єгч
Гурван зуугаар зарна.
Тавийн vнэтэй гутлыг
Тайлаг тэмээнээс єгч
Тайлаг тэмээгээ эргvvлээд
Таван зуугаар зарна.
Єнгє єнгийн шарыг
Євєлжин хаваржин бордоод
Єєхєлж таргалж гvйцэхээр нь
Єндєр vнээр худалдана.
Орон хотын ойролцоо
Олон гvv бариад
Орсон хvнд оочуулалгvй
Олзны ихийг олно.
Хэвийн юмны хэв хэмжээ
Хэтэрч дэндээд ирэхээрээ
Хэрэг биш болдгийг
Хэзээний Гомбо мэднэ дээ.
Єнийн нєхєр Жамбындаа
Єнжvvд хонууд очиж
Єдий тєдий vгийг
Єгvvлж тvvнд хэлэв:
Нялуунаас шулуун гэж
Ний нуугvй ярилцъя
Шууд чамд хэлэхэд
Шунахай сэтгэл чинь дэндэж,
<<Шунал ихэдвэл шулам болно>> гэсэн
Шулуун цэцэн vг бий.
Шулах мєлжихєє болиод
Шударга явахыг бодооч! гэвэл
Арчгvй хоосон vлдчихээд
Атаархаж явсны хэрэггvй,
Нэргvй хоосон vлдчихээд
Нэрэлхэж явсны хэрэггvй,
Малтай болж чадаагvй байж
Мандах гэсний хэрэггvй,
Маньтай зэрэгцэж чадаагvй байж
Маргах гэсний хэрэггvй гэж
Урьдын найз Жамба нь
Уурлаж хэдэрлэж хариулав.
Учирлаж ядсан Гомбо нь
Улиглаж vглэсээр явчив.
Авах идэхийг эрхэмлэсээр
Арвижиж баяжсан Жамбад
Ай гэж хураах
Адуу тэмээнээс єєр
vй гэж хураах
vхэр хониноос єєр
vзvvлэх юмгvй байхад
vнэлvvлэх нэргvй байхад
Ариун цагаан сэтгэлээр
Ажиллаж байсан Гомбо бол
Асар олон малгvй ч
Ахмад малчны намбатай,
Ааглах их эрдэмгvй ч
Амьдралын их туршлагатай
Алдар мандсан нэргvй ч
Авах сайхан жишээтэй хvн.
Дэгжиж яваа ийм хvнийг
Дээрээс нам засаг
Дэргэдээс тvм олон
Дэмжиж сайн тусалдаг.
Уулын ядуу Гомбо би
Уг цагаасаа эхлээд
Удам судраасаа аваад
Уруу дорой явсан,
Уул овоогоор гэр хийж
Ургаа чулуугаар дэр хийж
Унасан цасаар хєнжил хийж
Ургасан євсєєр дэвсгэр хийж явсан,
Хєхєє євлийн хvйтэнд
Хєдєє гадаа унтаж
Хєр цасны хайрууд
Хєлчиж даарч явсан.
Ард олон нийтээрээ
Амьдын жаргал эдэлж
Ашид мандан хєгжинє гэж
Ажиллаж тэмцэж байхад
Алаг хоёр нvдээ
Аниад суух уу би,
Арван хуруутай гараа
Атгаад суух уу би,
Аугаа монгол улсынхаа
Ард нь болсны хувьд
Аливаа ажил vйлт нь
Амь хайргvй зvтгэнэ гэж
Анхны шулуун Гомбо
Ариун санаа агуулаад
Ард иргэнийхээ vvргийг
Алгасалгvй биелvvлж байв.
Зєвдсєн буруудсан хоёрыг
Зєрж алдаж байхад
Зєєлєн хатуу хоёрыг
Тулж алдаж байхад
Туйлж явсан Данигайх
Туйлдаж бvр гvйцвээ.
Даяар олон ардыг
Далай жаргалтай болоход
Дараа vедээ Данигайх
Дампуурч бvр гvйцвээ.
Баганатай том гэр нь
Багахан гэрээр солигдож
Баахан сvрэг мал нь
Баларч сvйрч дуусчээ.
Тvмэн малтай байсны
Тvvх тэмдэг болсон
Том тулганаас єєр
Тоймтой юм vлдсэнгvй
Амарч жаргаж хэвтсээр
Ажил сураагvй Гармад
Айл гэрээ авч явахын
Арчаа нь бvр тасарчээ.
<<Эх нь хээр алаг бол br> Хvv нь шийр алаг>>
Хєгшин эхийнхээ бvтэлгvй
Хvvхэн Бадам дуурайжээ.
Ахмад хvv Балбар нь
Ардын цэргээс халагдсан ч
Аймаг хошуу дамжиж
Ачит эхдээ ирэлгvй
Арван жил болжээ.
Ард хоцорсон ижий нь
Алаг vрээ санаж
Хоёр нvдээ цийтэл
Холын бараа ширтэж
Хонгор vсээ цайтал
Хонон єнжин мєрєєдєж
Буруу харж уйлж
Буусан хvнээс асууж
Уруу харж уйлж
Уулзсан хvнээс сураглаж
Удаж тvдтэл хvлээсэн ч
Ултай сураг байсангvй
<<Эхийн санаа vрд br> vрийн санаа хаданд>> гэдэг
vнэн голы нь олсон
vнэхээр цэцэн vг дээ.
Албанд явсан хvv нь
Арай чамай ирсэн ч
Алжаасан эхээ єргєлгvй
Аж тєрлєє засалгvй
Авгай авч гэрлээд
Аавын голомтыг орхижээ.
Бага хvv Дорж нь
Баг сумандаа байсан ч
Бас л эхийгээ зовоосон
Базаахгvй амьтан болжээ.
Хэлснийг хэрэгсэж авдаггvй
Хэлэлцсэнийг хvндэлж vздэггvй
Хэрэгтэй юмны ард нь ордог
Хэдэр зантай, хэрцгий ааштай
Хэсэх дуртай хээнцэр маягтай
Хэцvv хvний нэг нь
Хэнхдэг Дорж боллоо.
Зуун хvн эвгvй бол
Зуурдын хvний идэш
Олон хvн эвгvй бол
Оорцог хvний идэш
Орон буур осолтой ч
Ороо нь гарахаар гэмгvй.
Онгон баян омогтой ч
Омог нь гарахаар хоргvй
Одоо тэгэхээр Жамба
Оносон арга хэрэглэж
Ойчиж унасан Данигайн
Ор голомтыг авчирж
Овоохой болсон гэрий нь
Ойрхон хажуудаа буулгав.
Олиггvй хэдэн малы нь
Олон сvрэгтээ нийлvvлэв.
Нvцгэн хоосон цагаас
Нvvр нvvрээ танина бид,
Нvvсэн суусан цагаас
Нvгэл буянаа ялгана бид,
Нєєвєл хvч байна
Нєєцєлбєл хєрєнгє байна
Нєсєр их ажилдаа
Нєхєр хоршоо болъё гэж
Номхон Гомбын Гонгор хvvд
Ногт хазаар бариулаад
Номин талын адуундаа
Нойр хоолгvй явуулав.
Гомбын хvv Гонгорыг
Гоц хvн гэж итгээд
Голомтны охин Бадамыг
Гойд хvvхэн гэж сэтгээд
Гогоодож дэгээдсэн хэвээрээ
Голтой нуруутай явтал
Гонгор Бадам хоёр
Горигvй болоод явчваа.
Зан зангаа мэдэлцээд
Засах залахаа ярилцаад
Зайгvй ханилж явсан ч
Завсаргvй нєхєрлєж явсан ч
Залуу насны гэнэн гэдэг
Заавал осолтой байдаг хойно
Заяа буянаа холбохын
Зам чигээ тогтолгvй,
Хоёрын хооронд гурвын дунд
Хоног сар єнгєрєєж байжээ.
Атар тарган айлын
Ажил явдал гvйцэгдэхгvй
Адуучин хvv Гонгорын
Амрах зав гарахгvй,
Алтан намар єнгєрвєл
Адууны оторт гарчихана.
Амраг хvvхэн Бадам нь
Аргал тvлээнд явчина
Халуун зун єнгєрвєл
Хадлан бордоонд гарчихна,
Хонгор хvvхэн Бадам нь
Хонь говилоод явчина.
Хоёр хvн ингэж
Хол хєндий явахаар
Холбоо хэлхээ хоёр нь
Хомсхон болохгvй яахав.
Хов жив сонсоод байвал
Хонон єнжин бодоод байвал
Хомсоргон Жамбын хэлдэг нь
Хоосон чалчаа юмсанж.
Хоршоо нєхєр болно гэдэг нь
Хол хожмын юмсанж.
Хогшил хєрєнгє базаана гэдэг нь
<<Хойт насны>> юмсанжээ.
Хvний эрхэнд зарагдахыг
Хvсээд байхын хэрэггvй,
Хvнд vйлдвэрт очихыг
Хvлээгээд суухын хэрэггvй
Хvч чадлаа соръё гэж
Хvv Гонгор шийдээд
Хvvхэн хонгороо орхиж
Хvдрийн уурхайд явчваа.
Хvлэг моринд мордохдоо
Хvvрнэж ярсан юмгvй,
Хvсэл дур нь яасан ч юм бэ
Хvрэлцэж мэдсэн зvйлгvй,
Хvрээд ирэх бол уу гээд
Хvлээж суух нэг хэцvv
Хvчлээд явчсан бол уу гээд
Хvнтэй болох хоёр хэцvv
Хvvхэн Бадам ингэж
Хvлцэх, байхын хооронд
Хvлээстэй юм шиг хоцорвоо.

IV
Нэгдэл гэдэг vгний
Нэрийг мэдэхгvй байхаас
Нэг хоёр хvн дээр
Нэмж олон болсоор
Ус нутгийн ардууд
Учраа мэдэж орсоор
Ууган нэгдэл байгуулж
<<Улаан туг>> гэж нэрлэжээ.
Харц явсан Гомбын мал
Хамжиж хvчээ нийлvvлэхэд
Харштай юм байсангvй,
Хамтарч ємчєє нэгтгэхэд
Хармын сэтгэл тєрсєнгvй
Харин тэгээд нэгдэлд
Хамгийн тvрvvнд оржээ.
Орсон цагаасаа хойш
Олсон юм ихгvй ч
Олны нэгдсэн хvч
Оргилж хєгжиж явна гэж
Осолгvй шулуун Гомбо
Ойлгож итгэж байлаа.
Хотны захыг сахиад
Хонь малыг харна.
Хомтой тэмээ хєтлєєд
Холын жинд явна.
Хуурай газрыг малтаад
Худаг ус гаргана.
Хурдан буу vvрээд
Хулгар тарвага намнана.
Ууган нєхєр нь удирдаж
Удаах нєхєд нь уралдаж
Урагштай ажил нь єрнєсєєр
<<Улаан тугийнхан>> єєдєллєє.
Уруу байсан нэгдлийг
Ургаж єєдлєх vеэр
Сулаа байсан Балбар хvv
Сумын дарга болчихжээ.
Дэгжиж байгаа нэгдэл маань
Дэмжих хvнтэй боллоо
Дээшилж улам дэлгэрнэ гэж
Дээр доргvй баярлатал
Сумын дарга Балбар маань
Суу залиар сулхан ч юм уу
Сурсан эрдмээр дульхан ч юм уу
Суурь бууриар муухан ч юм уу
Нэгдэл нийгмийн ажилд
Нэмэр болох нь байтугай
Нэрмэж муутгахыг ёрлоод
Нэг л гор горьгvй байжээ.
Билгэр чилгэр баяцуулд
Бэлчээр нутаг базаагаад
Биежиж байгаа нэгдлийг
Бичгийн савандаа мартана.
Халхгар хэлхгэр баяцуулд
Хадлангийн машин базаагаад
Хажуудаа байгаа нэгдлийг
Халаас савандаа мартана.
Танил дvv Бадамыгаа
Тавхан ямаатай оруулчихаад
Таахалзаж явах мєртлєє
Бадамыг нэгдлээс дуудахад
Баг, хvнээ мэднэ
Балбар, дvvгээ мэднэ гээд
Бааш гаргаж чангаана.
Таних мэдэх хvнд
Тал засах дуртай,
Танихгvй мэдэхгvй хvнд
Ташаа тулах дуртай,
Явдал ажил бvхэндээ
Яарч нугалах санаатай,
Ярих хэлэх бvхэндээ
Ял тулгах санаатай,
Ягир арга нь яршиг болсон
Яхир ааш нь уршиг болсон
Янзын хачин амьтан
Яагаад гараад ирэв ээ
Овилгргvй зантай ийм хvн
Олондоо туслахын оронд
Овтой зальтай улсын
Олз нь болдог гэгчийг
Одоо дараах зvйлдээ
Огцом цухас дурдъя.

V
vлэмж их ажилдаа
vvртэж ядраа юм уу
vнэн хайрын сэтгэл нь
vгvй болоо ч юм уу
Угийн нєхєр Жамбын нь
Уурлаж уцаарлах ихдээд
Уучилж болох юман дээр ч
Улиглаж vглэх нь дэндээд
Ухаан санаа нь яагаад ч юм бнэ
Учир нь олдохгvй болжээ.
Багаас суусан эрийнхээ
Баясах царайг vзэх гэж
Ижилдэн суусан нєхрийнхєє
Инээх царайг харах гэж
Хєгшин болсон эхнэр нь
Хєєрєх санаатай оролдовч
Хєшvvн болсон нєхєр нь
Хєгжиж ярьж єгдєггvй.
Аргаа барсан авгай нь
Аль ч учры нь ололгvй
Алмайрч гайхаж суутал
Арваад хоног єнгєрвєє.
vvлтэй шєнийн бороонд
vйлээ vзсэн Бямбыг
vргэсэн хоньдоо цуглуулаад
vvрээр эргэж ирэхэд
Байдаг гэрийн нь vvднээс
Баацгар хєлийн танил мєр
Баас шавхай гишгэлсээр
Бадам хvvхнийд орчихжээ.
Цэлмvvн сэтгэлт Бямба авгай
Цэл хєхєрч, мял гайхав.
Цээртэй хэрэг vvсэв гэж
Цэгнэж дvгнэж эхлэв.
Байн байн мєшигсєєр
Барин тавин мєрдсєєр
Байдал тєлєвий нь ажигласаар
Баримт сэлтий нь илрvvлбэл
Башир аргатай нєхєр нь
Балбарын дvv Бадамаар
Бага эхнэрээ хийх гэж
Бат шийдсэн байжээ.
Хэрэг явдал ийм болсонд
Хэлэх ч vг олдсонгvй,
Хэдэн удаа хэрэлдээд
Хэл улаа ч олсонгvй.
Гансрах гомдохын эрхэнд
Гайхаш барж хэлсэн нь:
Хар бага наснаас
Ханилж суусан эр минь билээ
Харьж єтлєхийн цагт
Хаяж одох чинь юу билээ.
Єсєх залуу наснаас
Ємєг болсон эр минь билээ.
Єтєлж хєгшрєхийн цагт
Єєлж голох чинь юу билээ гэж
Саатуулж хориглох санаатай
Сануулж хэлбэл Жамба
Санан бодон байсаар
Сая хариу єчсєн нь:
Сайн хань чамаасаа
Салъя гэсэндээ биш юм,
Саваагvй хvvхэн Бадамтай
Самбаганая гэсэндээ биш юм,
Замаас олсон улсын
Зайлаад явчих нь дэмий юм.
Хєлсєєр олсон улсын
Хєгжєєд явчих нь хэцvv юм
Харьж хєтєлсєн бид хоёр
Хань болоод сууг л даа,
Хариулж явдаг малд маань
Харуул болоод зогсог л доо.
Бадам хvvхэнтэй суучихвал
Балбар дарга минийх шvv
Бага дvv, бас ээж нь
Баахан зарц манайх биш vv.
Учир нь vvнд байгааг
Ухаан санаандаа бодооч
Уурлаж уцаарлахаа урьталгvй
Уучилж хvлцэж суугаач гэв.
Єнийн нєхєр Жамбын нь
Єдєж сэдсэн хэрэгт
Єршєєж зєвтгєх зvйл
Єчvvхэн тєдий ч байсангvй,
Єнчин єрєєсєн намайгаа
Єрєвдєх сэтгэл байхгvй ч
Євгєн болсон єєрийгєє
Єєдлvvлж явбал зvгээрсэн.
Єтєлж хєгширсєн намайгаа
Єргєх сэтгэл байхгvйч
Єл халзан толгойгоо
Ємгєєлж явбал зvгээрсэн гэж
Єшрєх єрєвдєхийн хооронд
Єлєлзєж нэг хараад
Ємєлзєж нэг уйлаад
Ємнєє ч юм хэлсэнгvй
Хатуу сэтгэлтэй нєхєр нь
Харьж буцаж ирсэн ч vгvй
Хамаг малаа vлдээж
Ханилсан шинэ хvvхэндээ
Хагас заримы нь тасалж
Ам данс салсан ч
Аль бvгдий нь мэдсээр
Айл єрх тасарсан ч
Ажил явдлы нь захирсаар
Хоёр гэрийн эрхийг
Хослон барих болжээ.
Насан бага цагаасаа
Найланхай тєрсєн Бадамд
Нартай бол єдєр гэхээс єєр
Найртай бол жаргал гэхээс єєр
Наана цааныг ялгах
Нарийн ухаан байсангvй.
Сээхэлзvvр євгєн Жамбатай
Сээтэн хаяж суухдаа
Сэвх болсон нvvрэнд нь болов уу
Сэг болсон биенд нь болов уу
Сэгсгэр дэлтэй моринд нь болов уу
Сэлмэн эвэртэй vхэрт нь болов уу
Сэхээрч vvнийг мэдсэнгvй.
Сэнхэрч vvнийг ухсангvй.
Сээр хvзvv нь Жамбад
Сэтгэл зvрх нь Гонгорт
Сэмхэн явдал нь Жамбад
Сэрэл бодол нь Гомбод
Сэжиг сvжгийг мартаад
Сэлж сольж байжээ.
Хvдэр баян Жамба
Хvvхэн Бадам хоёр
Хvлэг сайн мориороо
Хvчит сайн шараараа
Хvрээ сайн тэргээрээ
Хvрэхгvй газар байхгvй.
Ус нутгийн сайхныг
Урьтаж очиж эзлээд
Ургамал євсний сайхныг
Улсаас тvрvvлж хадаад
Отго жинсгvйгээм биш
Орон улсын хаан шиг
Жинс отгогvйгээс биш
Жинхэнэ улсын хаан шиг
Єєрийн хvний гэлгvй
Ємч хєрєнгийг нь хамаараад
Хvний єєрийн гэлгvй.
Хvч хєрєнгийг нь харъяалаад
Хvсэж санасан санаандаа
Хvрч гvйцэж байлаа.
Хойш сууж залхуурсаар
Хожимдож сvvлдсэн Гарма
Ховдоглож совдоглож идсээр
Хоосон хоцорсон Гарма
Хvv ч гэх vv, хvргэн ч гэх vv
Хvvхнийхээ нєхєр Жамбаас
Хvч таргатай хоёр хонийг
Хvссэн vнээр нь авчээ.
Оронд нь єгєх мєнгийг
Олж ядаж байтал
Орлох сайн шартайгий нь
Овжуун Жамба мэдээд
Аргагvй тийм л юм бол
Аль л байгаагаа єг гэж
Амбан сайхан шары нь
Аваад явчихсан удаатай.

VI
Аймаг, сум, багаараа
Ардын нэгдэл болоход
Аргагvйн эрхэнд автсан
Атар тарган баячууд
Адарч, аашилж байсаар
Арай чамай ам нээж
Ааглаж байхад амар гэж
Адгийн нэгдэлд орцгоов.
Балбар даргын байгуулсан
Багахан нэгдэлд орохоор
Бага жаахан гэрт нь
Баахан баячуул цуглав.
Баруун голын баян Ядам
Баруун хойно нь суучихаад
Бардам зан гаргасаар
Бар бар дуугарна.
Хєдєє хотгvй сvлждэг
Хєшvvн зантай нохой Жамба
Хєхvvрэн гэдсээ унжуулаад
Хєндлєн харж зогсоно.
Зvvн голоос ирсэн
Зvгээргvй юмтай Сvх
Зvс царайгаа нуусхийгээд
Зуухны цаана хоргодоно.
Арын айлын нэг эр
Архинд баахан шартаа ч юм уу
Агсан согтуу тавиа ч юм уу
Аргалын авдар сандайлаад
Араа шvдээ хавирна.
Нийт дундын хєрєнгєнд
Нийлvvлэх санаатай авчирсан
Нэг жигдийн нь малыг
Нэрлэж энд хэлбэл:
Буугаад мордоход бусгадаг
Бусгасан хойноо булгидаг
Хєтлєєд явахад хєвчилдєг
Хєвчилсєн хойноо хєрвєєдєг
Хавьтсан хvнийг хаздаг
Хажуулдсан хvнийг хайрдаг
Янгиа тохох нуруугvй
Ялаа vргээх сvvлгvй
Янзын хэдэн адууг
Ядам баян авчирчээ.
Нvvдэл дамжиж гvйдэг
Нvд vзэгдэж хєєгддєг
Айл дамжиж тэнэдэг
Ад vзэгдэж туугддаг
Асман хар бухыг
Аяга цайлгах сvvгvй
Алагч vнээний хамт
Ардаг Жамба авчирчээ.
Сvргийн хойноос сvvлддэг
Сvvлдсэн хойноо сvvмийдэг
Сvвээ хавирга нимгэнтэй
Сvvл нуруу дундхантай
Сvрхий хэдэн хонийг
Сvх баян авчирчээ.
Дандаа баяцуул ингэж
Даржин нэгдэл байгуулаад
Данигайн хvv Балбарт
Даргын vvргийг хавсаргав.
Хоёр газрын эрхийг
Хослон барьсан Балбар
Хоршсон олныхоо хєрєнгєєр
Конторын байшин бариулж
Шил толь, ширээ сандал
Шинэ хивс базаагаад
Ширээнд суусан хаан шиг
Шилэн хvзvvгээ гэдийлгэж
Ширvvн зантай тvшмэл шиг
Ширэв татав хийж суув.
Ойрхон тvvний дэргэд
Оосор бvч нь харагдахгvй
Орд, цагаан єргєєг
Олон хvнээр бариулаад
Ордог гардгийгаа цуглуулж
Оочдог уудгийгаа сєгнєєд
Орой vдэш л болбол
Орилж чарлах болжээ.
Суумал бурхан дvртэй
Уумал болсон даргатай
Уулздаг хvн цєєхєн.
Хvргэн Жамба тэргvvтэй
Хvдэр мундаг баяцуул
Хvрч нэг ирэхдээ
Сумын албанаас зайлахын тухай
Сул чєлєєтэй байхын тухай
Суйлдаг гараа сунгахын тухай
Сувьдаг сэтгэлээ хангахын тухай
Арга эвий нь зєвлєєд
Арзайж инээж буцахаас биш
Ардын нэгдлийн ажлыг
Асууж ярьдаг хvнгvй.
Ичиж зовох нvvрэндээ
Иллэг наасан хvн
Иргэн олон ардынхаа
Итгэлийг яаж хvлээх вэ
Ухамсар муутай Балбар
Уруу муу нэгдэл нь
<<Улаан тугийнхантай>> нийллээ
Нийлсэн хоёр нэгдэл
Нижигнэн бужигнан хуралдаад
Нэгдлийн даргаар Гомбыг
Нэр дэвшvvлж сонголоо.
Бидний мэдэх Гомбо бол
Бичиг номоор ихгvй ч
Бийр янтай нийлvvлсэн
Бичиж, уншиж сурсан
Билгvvн гэгээн дотортой
Биширмэр сайн хvн
Онолоо гээд онгирдоггvй
Алдлаа гээд алмайрдаггvй
Гуйвахгvй нуруутай
Гулзайхгvй зоригтой
Гутрахгvй сэтгэлтэй
Гуниггvй сайн хvн.
Дарга болоод Гомбыг
Даан ч удаагvй байтал
Дархан Ядам тvрvvлээд
Дангар Жамба дараалаад
Єлєн чононд єртсєн юм шиг
Єгзєг, хонгоо ємлvvлсєн юм шиг
Боохой чононд боорлуулсан юм шиг
Борви хонгоо уруулсан юм шиг
Болж байсан нэгдлээсээ
Босон харайгаад гарчихваа.
Болдоггvй хэдэн хvний
Бодол санааг мэдсэнгvй,
Болсон явдлын учрыг
Болгоож хянаж vзвэл
Хамтын нэгдэл дэмий гэнэ.
Хайран малыг vхvvлж гэнэ.
Бултын нэгдэл дэмий гэнэ
Буянт малыг vхvvлж гэнэ.
Балбар даргын vед
Бадарч байсан гэлцэнэ.
Барлаг Гомбын vед
Баларч уналаа гэлцэнэ.
Ямар мал vхсэний нь
Явж сураглаж vзвэл
Ядам баяны нийлvvлсэн
Яс яндан болчихсон
Янзын хэдэн адуу нь
Яйраад єгсєн байжээ.
Ардаг Жамбын авчирсан
Айхавтар хэдэн vхэр нь
Арилаад єгсєн байжээ.
Сvх баяны авчирсан
Сvрхий хэзэн хонь нь
Сvйрээд єгсєн байжээ.

VII
Хєшvvн зантай нохой Жамба
Хєшиж нэгдлээс гарчихаад
Хєдєєлж зайлсан бух шиг
Хєндий талд буучихаад
Хєлжиж байсан олныг
Хєсєр хаяв гэж онгирч
Хєгжиж байсан нэгдлийг
Хємєрч орхив гэж оодорч
Хєх инээдээ барьж ядан
Хєрвєєж дэвхцэж байв.
Хєєрхий зайлуул тэхнээ нь
Хєвчин олноор нэгдэлжих
Хєдєлгєєн гэдэг єрнєєд
Хєгшин залуу бvгдээрээ
Хєхин хєгжин хєдєлмєрлєхєд
Хєшиж гєгжиж явдаг нь
Хєєтэй хэрэг болчихжээ.
Ганц муу нэгдлээс
Гарлаа гэж санасан чинь
Гайхам олны хvрээний
Гадаа нь vлдчихсэн байжээ.
Хорь гучин хvнээс
Холдлоо гэж санасан чинь
Хотол олны жагсаалын
Хойно нь хоцорчихсон байжээ.
Ингээд хєєрхий Жамба
Инээж уулзах найзгvй
Ижилсэж суух айлгvй
Их л хэцvvдэж байжээ.
Хєгжил дэвшлийн хєдєлгєєнд
Хєгєє чирсэн Жамба
Хєвчин олны хєгжєєнд
Хєл алдсан Жамба
Хємсєг зангидаж санавал
Хємхий зууж бодвол
Хєдсєн муу дээлээ
Хєнгєлєх цаг болсон мэт,
Хєгшин муу биеэ
Хєгжєєх цаг болсон мэт,
Тvм олонтойгоо тvжигнэж явбал
Тvvрдэхийн зовлон vгvй мэт
Бум олонтойгоо бужигнаж явбал
Буруутахын зовлон vгvй мэт,
Зєв замыг минь заагаад байхад
Зєрєєд суух минь юу билээ
Єргєн замыг минь єгєєд байхад
Єшрєєд суух минь юу билээ.
Євгєн Жамба ингэж
Єдєр нэг бодож
Шєнє нэг зvvдэлж
Єєрийн дотор ухаандаа
Єгєх авахаа тооцоолж
Єдий тєдий тээнэгэлзсээр
Ємчєє нийлvvлэх боллоо.
Адуу малынхаа сайнаас
Арилжиж заримы нь худалдъя.
Алт мєнгєнийхєє сайнаас
Авдар савандаа хураая,
Зуны халуунаар мал алж
Зуслангийн айлаар заръя,
Зуу зуутын дэвсгэрийг
Зузаан зузаанаар хадгалъя гэж
Дотор сэтгэлдээ бодоод
Дор нь бас амжууллаа.
Аянд явдаг тэмээ
Албанд явдаг адуу
Ажилд хэрэглэдэг vхэр
Аминд хэрэглэдэг хонь
Аль байдаг малаа
Ардын нэгдэлд єгєхдєє
Ам хамры нь арчиж
Аз хигий нь авав.
Ахин эргэн заяаж
Арвиж єсєхийг ерєєв.
Дэл хялгасы нь сугачиж
Дээж хишгий нь авав,
Дэргэд дахин заяаж
Дэлгэрч єсєхийг ерєєв.
Аав ээжийнхээ хайрласан
Арван цагаан буянаас
Амин хуьдаа vлдээсэн
Аргамаг мал нь гэвэл:
Уулын чинээ биетэй
Ургаа ширээ бєхтэй
Унжсан урт зогдортой
Улаан шар ат.
Хур сайхан таргатай
Хулан тахийн удамтай
Хурдан жороо нийлсэн,
Хул шарга морьд.
Хангай сайхан эвэртэй
Ханхар єргєн зоотой
Хангай бугын шинжтэй
Халтар халиун шар
Саах их сvvтэй
Самнах арвин хєєвєртэй
Сайн vvлдрийн удамтай
Сарлаг хайнагийн vнээ.
Тохойн чинээ толгойтой
Тогоон чинэ сvvлтэй
Торго мяндсан ноостой
Том томхон иргэ.
Хvний том хvний тийшээ гэж
Хvй малаа гилэхэд
Єєрийн юм єєрийн тийшээ гэж
Ємчийн малаа хураахад
Хотондоо дассан хонь мал нь
Хоргодож гvйгээд болдоггvй.
Ижилдэн дассанэ ишиг хурга нь
Ирж майлаад болдоггvй.
Євєг дээдсийн vеэс
Єлзий хишиг оршсон
Євч сайхан єргєє нь
Євийж харлаад vлдэх шиг
Єнє эртийн цагаас
Єгєємєр баян шингэсэн
Єнєх баян хот нь
Єгрий даагаад хоцрох шиг,
Эзэн хvний сэтгэлд
Элдвийн юм бодогдож
Энэ дэлхий бvхлээрээ
Эргэж хєрвєх шиг санагдав.
Ойн модноос огтлуулсан
Онцын дархнаар харуулдуулсан
Сунагар сайхан уургаа
Сунгаж хаяж vзээд:
Хульжсан морьдыг уургалдаг
Хусан модон уургасан
Хургисан айлын нутаг дээр
Хувхайрч хэвтвэл таарах болж гэж
Урт сайхан уургынхаа
Уужим хуйвийг тайлаа
Хєвчийн модноос хєрєєдvvлсэн
Хєршийн дархнаар бариулсан
Хєх модон хашаагаа
Хєдєлгєж ганхуулж vзээд:
vргэсэн хоньдыг vvрлvvлдэг
vйстэй модон хашаасан
vгvйрсэн айлын галд ороод
vнс болбол таарах болж гэж
Уудам зайтай хашаагаа
Умгар жаахан болголоо.
Яг Жамбыг ингэж байхад
Ядам Сvх мєн тийм
Баруун зvvн голынхон
Бараг цємєєрєє бас адил.
Хээрийн горхи жирэлзсээр
Хэдэн гол болдог шиг,
Хэдэн гол нийлсээр
Хэрлэн, Онон болдог шиг
Хамтын хєдєлмєрийн их мєрєн
Халгин цалгин урсав.
Харшилж байсан ємчийн vндэс
Хамх vсрэн автваа.
Ойн горхи жирэлзсээр
Оволзсон гол болдог шиг,
Оволзсон гол нийлсээр
Орхон, Сэлэнгэ болдог шиг
Олны хєдєлмєрийн их мєрєн
Оргилон цалгилан урсав.
Ороолдож байсан ємчийн vндэс
Огло vсрэн автваа.
Ард олноор нэгдэх нь
Аргагvй сайхан ажил мєн ч
Адгийн муу Жамбагvйгээр
Аргалж болоогvй юмсан уу,
Булт олноор нэгдэх нь
Бузгай сайхан ажил мєн ч
Болхи муу Жамбагvйгээр
Болж болоогvй юмсан уу гэж
Зєв санаж зєвшєєрч
Буруу санаж буруушааж
Аль ч учраа олохгvй
Алмайрч гайхаж суухад нь
Насан залуу Бадам хvvхэн
Нарийн учры нь мэдэхгvй
Над юуны хамаатай вэ гэж
Намжирдаж давхиад болдоггvй.
Байн байсаар харин
Бадамын санаа хувирч
Гон ганц биеий нь
Голж чамлаад болдоггvй
Гозон хар толгойгий нь
Гоочилж шоглоод болдоггvй.
Голшиг гоолиг биеэ
Гоёж гоодоод болдоггvй
Гонгор хvvгээ дурсаад
Гонгинож гишгээд болдоггvй.
Уурхайд очсон нєхєр нь
Урагш хойшоо яваад
Ухаан эрдмийг суралцаад
Уулйн инженер болсон гэдэг.
Ус нутгаасаа гараад
Удсан хэдий боловч
Угийн бvрэг эрсэн хойно
Учирсан ханьтай болоогvй гэдэг.
Байдал учир иймийг
Бадам хvvхэн мэдээ ч юм уу
Баян Жамбыг баларсан гэж
Бас тэгээд бодоо ч юм уу
Харъя, буцъя гэж
Хаяа нэг дурсах болжээ.
Хагацъя, сахъя гэж
Хатуу зєєлєн шаардах болжээ.
Заяа буян зайлсан хойно
Зараад байх ажил ч vгvй шиг
Замын далимд суусан хойно
Заавал шунах сэтгэл ч vгvй шиг
Уурлаж хэрэлдээд байсан ч vгvй
Уллаж гэдийгээд байсан ч vгvй
Учир зvйгээ ярилцаад
Уул гэрт нь буцаажээ.
Бурхан тэнгэрийн ємнє
Буруу нvглээ наминчилбал
Бузгай сайн нєхєр нь
Буцааж авах л байлгvй.
Бузар ажлаа засахгvй
Булай явдлаа гээхгvй бол
Буусан суусан улс ч
Буруулж явчих л байлгvй.

VIII
Нэгдлийн дарга хvн
Нэг газрын даамал мєн ч
Нээрээ vнэний нь хэлбэл
Нэлэнхий олны эцэг мєн.
Баг, сумгvй нэгдээд
Бага,ихгvй нийлээд
Баян, хоосон цємєєрєє
Балчир, зєнєг бvгдээрээ
Бадрах нэгдлийн хvрээнд
Багтаад ороод явчихаар
Єнчин єрєєснєє єрєвдєж
Єтгєс ядуусаа ємгєєлж
Єрх бvрээ єєдлvvлэх гэж
Єчнєєн ажил боллоо.
Хvн бvрийг ажилтай
Хvvхэн бvрийг vйлтэй
Хvvхэд бvрийг сургуультай болгох гэж
Хvч чадлаа гаргалаа.
Багширч цугларч ирсэн
Баахан сvрэг малаа
Байцаан vзэх данстай
Барих тавих эзэнтэй болголоо.
Нємєр дулаан хашаатай
Нєєц их євстэй болголоо.
Хэсэг олон нєхдийг
Хэв ингэж ажиллахад
Хэл амаа олохгvй
Хэдэрлэх хvн ч гарах л юм.
Хэлхийж халхайж хэвтчихээд
Хэрэлдэх хvн ч гарах л юм.
Тэглээ ч гэсэн Гомбо
Тэр бvгдийн учрыг олж
Тэгш сайхан болгох гэж
Тэнхээ чадлаа дайчиллаа.
Ган хэдий хатуу ч
Галын илчинд уярна.
Газар хэдий хатуу ч
Ган тайлахад дэвтэнэ.
Ингэж ажилласаар байтал нь
Их, багагvй цємєєрєє
Ижилдэн дасаж эхлээд
Ижий ахай болцгоов.
Хатуу зєєлєн ажилдаа
Хангинах дуугаа нийлvvлж
Хvнд хєнгєн ажилдаа
Хvч чадлаа нэгтгэж
Хоосон газарт хот бариад
Холын замд холбоо тавиад
Хєх тэнгэрт хєлєг нисгээд
Хєдєє цайдамд машин гvйлгээд
Аглаг талдаа мал єсгєєд
Атар цєлдєє амуу тариад
Алтан дэлхийн хєрсєн дээр
Амьдрал жаргалаа зохиожээ.

IX
Шившгээ тарьсан Жамбыг
Шилж авсан Бадам ч vгvй
Ширвэж хаясан Бямба ч vгvй
Шилээ маажиж суухад
Аавын хvv болсон хойно
Алдаж онож л яваа биз
Ахиад тэгэхийн чадалгvй хойно
Амы нь асуугаад яах вэ гэж
Авааль муу авгай нь
Амгалан сэтгэлээр бодоод
Аргал усы нь ойртуулж
Аяга цайгий нь дєхvvлж
Ачилж тэтгэх боллоо.
Хєгшинтэйгєє хєєрєлдєж
Хєгжих замаа хэлэлцэхэд
vзэж єнгєрсєн амьдрал нь
vнэн ч юм шиг, худал ч юм ши г
vйлдэж явсан ажил нь
vнэтэй ч юм шиг, vнэгvй ч юм шиг
Орчлон дэлхийн олон юм
Ой тойнд нь оров.
Одоо яах зам нь
Онцын саруул санагдав.
Зєрvv явсанаа болиод
Зєв замааа олсон нь
Тєєрч тэнэсэн хvн
Тєрхємдєє эргэж ирсэн шиг
Тєрхгvй муу хvн
Тєрєл арилжаад ирсэн шиг болжээ.
Атар баян болно гэж
Алд биеэ зовоолгvй
Алба юмаа тушаана гэж
Агт морьдоо гундаалгvй
Ажил байвал хийчихээд
Ацаг байвал авчихаад
Айлын дайтай амьдарч
Амьтны дайтай дэгжиж явбал
Амьдын жаргал тэр гэж
Авгайтайгаа хvvрнэжээ.
Хавийн олон улсаа
Хамтын хєдєлмєрт гаргахад
Хашир малчин Жамба
Ханилсан эхнэр Бямба хоёр
Хаанаас зvгээр суух вэ.
Анх залуу цагаас
Ажиллаж сурсан улс гэж
Азарга азаргаар адууг
Алагтай эрээнтэй vхрийг
Ардын нэгдлийн нєхєд нь
Авчраад єгдєг байна.
Угтаад ирсэн андууд нь
Урьд дээдийн удамтай
Унаган цагийн хурдтай
Уядаг морьд нь байв.
Эрт урьдын цагаас
Энэ сvргийн тэргvvн
Эрвэгэр зээрд морь нь
Эзнээ таньж vvрсэв.
Энvvнийг vзээд Жамба
Энгvй их баясаж
Элдэв зvйлийн юмсыг
Эрэгцvvлэн гайхаж бодов.
Эрийн сайн морь
Эзэн хvндээ vvрсдэг
Энэ vгээр болбол
Эзэн нь хэн билээ.
Ижилдэн нийлсэн хоёрын
Инж нь тусдаа байсан ч
Эвлээд суусан хойноо
Эзэн нь хоёулаа болдог.
Єрх айл бvхэн
Ємнєє тусдаа явсан ч
Єлзий учрал нь бvрдээд
Єнєр гvрэн болдог.
Нээрээ ингээд бодохоор
Нэгдэл гэдэг манай юм.
Нэгтгэж оруулсан малын маань
Нэг эзэн нь би юм.
Єєрийн хvний гэлгvй
Єлзийт малаа хариулъя
Бусдын хvний гэлгvй
Буянт малаа хариулъя гэж
Хуучин малчин Жамба
Хуу шийтгэн бодоод
Хусан модон уургандаа
Хуйваа дахин зvvжээ.
Хумьж багасгасан хашаагаа
Хурдан зуур ихэсгэжээ.
Анх цагаас амь нэгтэй
Ашдын хєгжилд зам нэгтэй
Айл явсан гурван єрх
Ахиад бас нийлэлдэв.
Саланги явсан Гомбынх
Саалийн газарт ирээд
Сайхан цагаан гэрээ
Салхин талд нь барихад
Зvг чигээ алдаад
Зvдэрч явсан Жамбынх
Зvvмэл тоонотой гэрээ
Зvvн талд нь барив.
Хождож сvvлдэж явсаар
Хойно хоцорсон Данигайнхан
Хоёр гэрээ нийлvvлээд
Хотны ард буулаа.
Зургаан сар гарчихсан
Зулзган ногоо жигдэрсэн
Зуслангийн айл буучихсан
Зуухны утаа суунагласан
Зугтсан хvн эргэмээр
Зутарсан хvн сэргэмээр
Зугаа цэнгэл ихтэй
Зуны сайхан єглєє
Дарга явсан Балбарыг
Даачаа хєллєж байхад
Дараах хvv Доржийг
Даага сургаж байхад
vvлэн цаанаас нар мандаж
vхэр тугал мєєрєлдєв.
vеийн хэдэн хєгшчvvд
vнээгээ саахгэж гартлаа.
Насны багад навсарч явсан
Найртай цагт наргиж явсан
Намын ивгээлд зориг нь бадарсан
Найз Гомбо Жамба хоёр
Арын ууланд алагласан
Адуун сvргээ авчрах гэж
<<Алиа саарлыг>> аялсаар
Агсруулан давхиж одлоо.
1961 он

1 comment:

  1. Saihan nairaglal shuu. Martsanig sergeesend bayarlalaa Ari. Myanga

    ReplyDelete