Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат:

Монгол улсын ерөнхийлөгч Нацагийн Багабанди

Нийгэм, улс төр, бизнесийн нэрт зүтгэлтэн, МУ-ын хөдөлмрийн баатар Ш.Отгонбилэг
1952 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Өндөр Цахир гэдэг газар төрсөн. Тэрээр УБ хотын 10 жилийн 21-р сургууль,1976-183 онд Эрхүү, Москвагийн Политехникийн их сургуулийн докторантур,аспирантур төгссөн. 1976-1981 онд ГУУҮ-ийн яаманд инженер маркшейдр мэргэжилтэн, инженер, 1989-1998 онд Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол захирлаар ажиллаж байсан. мөн 1994 оноос Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхйлөгчөөр ажиллаж байсан. МУ-ын их хурлын гишүүн асан нийгэм төрийн нэрт зүтгэлтэн, дэлхийд нэртэй бизнесмен Ш.Отгонбилэг 2000 онд их хурлын гишүүнээр сонгогдон 1996 онд МУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан.
Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Шагдаржавын Магван
Магван 1927 онд Алдархаан суманд төрсөн.
Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнээр сонгогдсон анхны монгол хүн.
АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖ /1914-1982/
Армийн генерал Б.Дорж нь 1914 онд Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төрсөн.
1937 онд дарга нарын давтан курс, 1948-1952 онд ЗХУ-ын Москва хотод М.В Фрунзегийн нэрэмжит цэргийн академи, 1957-1960 онд Марксизм-Ленинизмын оройн дээд сургууль, 1970 онд К.Е Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийн дээд курст тус тус суралцаж төгсчээ.
Тэрээр 1929 оноос сумын зарлага
· 1931 оноос Алдархаан коммунд тариачин адуучин зэрэг ажил хийж байгаад 1935 онд цэргийн албанд татагдан ирж Улаанбаатар хот дахь 1 дүгээр морьт дивизийн бага даргын сургуульд цэрэг
· 1936-1937 онд салааны туслах
· 1937-1938 онд салааны дарга
· 1938-1939 онд тус дивизийн дарга бөгөөд Улаабаатар гарнизоны дарга,
· 1940-1941 онд Дотоод Явдлын Яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга
· 1941-1948 онд Дотоод Явдлын Яамны Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, жинхэнэ орлогч сайд
· 1952-1953 онд МАХЦ-т хийсэн цомхотголоор цэргийн албанаас бэлтгэлээр халагдан
· 1953-1956 онд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Совмонголметалл нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байв. Жагсаалын цэргээс армийн генерал, Батлан хамгаалах яамны сайд хүртэл алдар гавьяаны их зам туулсан энэ хүн манай зэвсэгт хүчний эгнээнд 40 гаруй жил алба хаахдаа эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг хамгаалах талаар нам ард түмний хүлээлгэсэн өндөр их итгэл, найдварыг ямагт нэр төртэй биелүүлж байсан.
1956 онд цэргийн албанд дахин ирж 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд
· 1959-1961 онд БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд
· 1961 оноос дипломат албанд шилжиж БНМАУ-аас БНАСАУ-д /1961-1963/
· БНАГУ-д 1963-1966
· ХБНСЮУ-д 1966-1968 он суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
· 1978 оноос БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажиллаж байжээ.
Б.Доржид БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны тушаалаар 1940 онд дивиз командлан захирагч, 1942 онд корпус командлан захирагч цол, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хошууч генерал 1956 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Дэслэгч генерал, 1969 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тогтоолоор Хурандаа генерал, 1971 оны 3-дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар тогтоолоор армийн генерал цолоор тус тус шагнуулжээ.
Мөн Армийн генерал Б.Доржийн гавъяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одонгоор 2 удаа, Улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны одон, Ардын хувьсгалын 25,40,50,60 жилийн ойн медаль, ЗСБНХУ-ын Лениний одон, Улаан тугийн одон, Эх орны дайны 2-р зэргийн одон, Лениний мэндэлсний 100 жилийн ойн медалиудаар шагнажээ. 1974 оны 9-р сарын 16-ны Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигт “Дэлхийн 2-р дайны үед нам, засгийн даалгаврыг үлгэр жишээчээр биелүүлж ирснийг болон улсын батлан хамгаалах хэргийг биелүүлэхэд байгуулсан их гавьяаг нь үнэлж” БНМАУ-ын Баатар цолоор шагнасан тухай тэмдэглэсэн байдаг.
Үргэлжлэл бий ....
http://www.vip76.mn/zavxan-aimag/onclox-medee/20156-zavxan-aimgiin-aldartnuud.html
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ReplyDelete