БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, July 24, 2011

Хөх торгон дээл





Хөх торгон дээлийг
Хөдөөний хоршооноос худалдаад авсан юмаа
Хөөрхөн төрсөн жинжий Бадам миний амраг
Хөхрөөд байгаа модтой уулын
Альхан талаар явдаг бол доо
Ай л хөөрхийеэ

Цагаан торгон дээлийг
Захын хоршооноос авсан юмаа
Царайлаг төрсөн жинжий Бадам миний амраг
Цайраад байгаа цастай уулын
Альхан талд нь явдаг бол доо
Ай л хөөрхийеэ

Ногоон торгон дээлийг
Номтын наймаанаас худалдаад авсан юмаа
Номхон төрсөн жинжий Бадам миний амраг
Ногоороод байгаа модтой уулын
Альхан талд нь явдаг бол доо
Ай л хөөрхийеэ

2 comments:

  1. Энэ ламд нь тогдож байгаа нь манай найзшд
    Муундаг жүжигчин дээ уг нь

    ReplyDelete
  2. Авдар аа тогдож гэж юу гэж байгаа юм бэ? хэ хэ...ээжээс чинь очиж юу гэж байгааг чинь орчуулуулж авахаас...

    ReplyDelete