БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, January 13, 2012

С.Дашдэндэв-100 жил Яруу найргийн баяр

Нэрт зохиолч  С.Дашдэндэв 1966 онд  "Гурван айл" найраглал, "Улаан наран" романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан бөгөөд эдгээр уран бүтээлүүд нь  20-р зууны шилдэг бүтээлээр шалгарсан билээ. Энэ онд С.Дашдэндэв агсны 100 насны ой тохиож байгаатай холбогдуулан түүний охин "Ирээдүй цогцолбор" сургуулийн монгол хэл-уран зохиолын ахмад багш  Д,Ганди "Ирээдүй цогцолбор" сургуулийн авьяаслаг хүүхэд багачуудын дунд "Уран жиргээ", "Хүрэл тулга" яруу найргийн баярыг амжилттай зохион явууллаа. Тэрээр аавынхаа тухай дурсамж номыг бичиж байгаа бөгөөд мөд удахгүй уншигч авхай та бүхний гар дээр ирэх болноо. Миний бие Д.Гандитай оюутан наснаасаа өдийг хүртэл 32 жил нөхөрлөж байгаа билээ. Миний ч амьдралын багагүй хугацаа энэ их зохиолчийн дэргэд өнгөрсөн билээ. Гэрт нь яваад очиход намуухан тайван инээмсэглэлээр угтан авдаг байсан их зохиолчийн дүр төрх одоо ч миний сэтгэлд байдаг аа. Түүний хийх дуртай шүүс нь завьж даган урсдаг байсан амттай шүүстэй буузны амт одоо ч сэтгэлээс минь гараагүй л байна. Ганц Гандитай ч биш түүний бүх хүүхдүүдтэй ижилдэн дасч хамаатнаас дутуугүй ахан дүүс болсон билээ. Ингээд Яруу найргийн баяраас хийсэн сурвалжлага гэрэл зургуудыг сонирхоно уу.





































2 comments:

  1. Хөөрхөн арга хэмжээ болжээ. Танай охин дуулаа юу? Ганди гэж энэ саарал пиджактай эмэгтэй юм уу? Би, бидний үеийн телевизийн нэвтрүүлэгч Бямбаа гэж андуурах юм байна. Мянгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Бямбаа гуайн хажууд зогсож байгаа цэнхэр цамцтай өндөр эмэгтэй

      Delete