БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, March 19, 2012

Эрдэнэ зуу хийдийн нууц тайлагдсан уу?

Н. Мөнхгэрэл 7 өдрийн өмнө

Монголчууд газар нутаг болоод түүхийн талаасаа олон бахархах зүйлтэй ард түмэн. Эдгээр газруудын нэг нь Эрдэнэ зуу хийд. Даймин улсын Ванлигийн XIV зуун буюу 1586 оны нохой жилийн тавдутаар сарын 15-нд уг хийд баригдсан гэдэг. Тухайн үед уг хийдийг Очирай хаан захирч байсан бегөөд тэрбээр Чин дарханд захиалга өгөн уг хийдийг бүтээлгэсэн аж. Монголын хаант улсын төв Хархорумын туурин дээр баригдсан тул Эрдэнэ зуу хийд XIII зуунаас өнөөг хүртэлх үеийн Монголын түүхийн бүхий л үед холбоотой ховор түүхийн үнэт өв юм. Олон жилийн турш ард иргэд тэр дундаа эрдэмтдийн анхаарлын төв байсан. Эрдэнэ зуу хийдийг судлах хүн их байсан ч энэхүү хийдийн гол нууц болоод хэрхэн баригдсан нь өнөөг хүртэл тайлагдаагүй одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Тиймдээ ч Эрдэнэ зуу хийдийг 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын үнэт өвөөр бүртгэсэн юм. Тэр үеэс эхлэн туе хийдийн өнгөрсөн, одоо, ирээдүйг цогц байдлаар судлах Монгол-Японы хамтарсан судалгааны баг, “Эрдэнэ зуу төсөл”-ийг 2009 онд гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ба энэ жил дуусч байгаа юм. Тэд энэ хугацаанд Эрдэнэ зуу хийдийн талаар олсон гайхалтай бүх баримтуудыг дэлгэн харуулж ард иргэдтэй өөрсдийн санаа бодлоо хуваалцаж басхүү ажлынхаа үр дүнг харахаар Хархорин хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн Монгол. Япон улсын эрдэмтэд бус Орос, Польшийн эрдэмтэд ч мөн хамтран ажилласан байна. Шинжлэх ухааны Нүүдлийн соёл иргэншлийн газрын доктор Д.Отгон хэлэхдээ “Эрдэнэ зуу хийдийн оршин тогтнож байсан үеийн ихэнх нь Манж Чин улсын эрхшээлд байсан. Манж Чин улсын эрхшээлд байхдаа тэр олон сүм хийдүүдийг хэрхэн барьж байгуулсан нь надад үнэхээр сонин байсан. Тиймэс би энэ талаар ганц ч гэсэн юм олж мэдэх гэж их хичээлээ. Үүнийхээ үр дүнд Манж Чин улсын хаан даалгавар өгч цогцпоон бүтээсэн, эсвэл тухайн сүм хийдэд байдаг лам нарын хүсэлтээр энэ хийдийг босгосон байх магадпалтай гэж тогтоолоо. Тэр ч бүү хэл бурхан шашны бүх эд хэрэглэлээ өөрсдийн гараар хийдэг байжээ. Энэ нь Монголчуудын хувьд бурхан шашинг хэрхэн дээдэлдэг байсныг харуулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Эрдэнэ зуу хийдийг судална гэдэг нь Монголын бурхан шашныг судална гэсэн үг. Ер нь Эрдэнэ зуу хийдийг судалснаар Монголын бүх түүхийг судална гэж ойлгож болно. Судалгааны багт 21 эрдэмтэн ажилласан. Тэд энэ хугацаанд хийж судалсан гэх бүх зүйлээ хүмүүст хүргэж энэхүү ажлынхаа үр дүнг харах зорилгоор “Эрдэнэ зуу өнгөрсөн, одоо, ирээдүй” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна” хэмээн хэлсэн юм. Эрдэнэ зуу хийдийг судлах багт Японы эрдэмтэд олноороо оролцсон бөгөөд тэдний нэг доктор Такаши Мацукава “Эрдэнэ зуухийдминий хамгийн их сонирхож байсан зүйл. Энэхүү судалгааны багт орж судалгаа хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан төдийгүй асар хариуцлагатай үүрэг байсан. Би үүнээс өмнө ч мөн бага сага зүйлийг судалж өөрийн хэмжээнд мэдэж байсан. Монголчуудын хувьд хүлээлт гэж хэлж болох Эрдэнэ зуу хийдийн нууцыг олж мэдэхийг их хичээлээ. Миний хувьд хийдийн гол нууц нь XIV зууны үеийн Юань улсын үеэс бичиж үлдээсэн бичгийн дурсгалд байгаа гэж үзсэн. Мөн XVI XVII зууны үеийн хар бэхийн бичгүүдэд нууц нь байгаа гэдгийг олж мэдсэн. Үүнийгээ эрдэм шинжилгээний бага хурал дээр тайлж хэлэх болно” хэмээсэн юм. Эх сурвалж: “Улаанбааатар таймс”

No comments:

Post a Comment