БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, March 19, 2012

“Монголдоо сайхан аялцгаая” үзэсгэлэн нээгдлээ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Монголдоо сайхан аялцгаая” уриатай үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. Монгол орны үзэсгэлэнт байгалийг гэрэл зургийн хальснаа буулгасан өвөрмөц бүтээлүүд Соёлын төв өргөөний үзэсгэлэнгийн танхимыг чимээд байна. Нийт 130 гаруй бүтээл тавигдсанаас зарим нь хүү А.Тулгынх нь бүтээл аж. Н.Алтанхуяг даргын хэлснээр бол дунд сургуулийн ахлах ангийн сурагч байх үеэс гэрэл зураг сонирхох болсон. Улмаар 1990-ээд оноос гэрэл зураг авч эхэлжээ. Хоббидоо хөтлөгдсөн тэрбээр Монголынхоо үзэсгэлэнт газруудаар аялал хийх бүрдээ байгалийн өвөрмөц содон “бүтээлүүдийг” гэрэл зургийн хальснаа буулгаж явсан нь өнөөдөр ийнхүү үзэсгэлэн гаргах хэмжээний болж өргөжсөн байна. Харин энэ удаад бүтээлүүдээ олны хүртээл болгож буй нь Монгол хүн Монголдоо сайхан аялал хийх боломжтойн дээр Монголдоо сайхан амьдрах ёстой гэдгийг бүх нийтэд уриалж буй ажээ. Нэг зүйлийг онцолход байгалийн үзэсгэлэнт газруудаар аялал хийхэд стресс тайлагдаж, тэр хэрээр тайвшрал авдаг тухай Н.Алтанхуяг дарга үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр онцолсон шүү.

“Монголдоо сайхан аялцгаая” уриатай үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно.

Эрдэнэ зуу хийдийн нууц тайлагдсан уу?

Н. Мөнхгэрэл 7 өдрийн өмнө

Монголчууд газар нутаг болоод түүхийн талаасаа олон бахархах зүйлтэй ард түмэн. Эдгээр газруудын нэг нь Эрдэнэ зуу хийд. Даймин улсын Ванлигийн XIV зуун буюу 1586 оны нохой жилийн тавдутаар сарын 15-нд уг хийд баригдсан гэдэг. Тухайн үед уг хийдийг Очирай хаан захирч байсан бегөөд тэрбээр Чин дарханд захиалга өгөн уг хийдийг бүтээлгэсэн аж. Монголын хаант улсын төв Хархорумын туурин дээр баригдсан тул Эрдэнэ зуу хийд XIII зуунаас өнөөг хүртэлх үеийн Монголын түүхийн бүхий л үед холбоотой ховор түүхийн үнэт өв юм. Олон жилийн турш ард иргэд тэр дундаа эрдэмтдийн анхаарлын төв байсан. Эрдэнэ зуу хийдийг судлах хүн их байсан ч энэхүү хийдийн гол нууц болоод хэрхэн баригдсан нь өнөөг хүртэл тайлагдаагүй одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Тиймдээ ч Эрдэнэ зуу хийдийг 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын үнэт өвөөр бүртгэсэн юм. Тэр үеэс эхлэн туе хийдийн өнгөрсөн, одоо, ирээдүйг цогц байдлаар судлах Монгол-Японы хамтарсан судалгааны баг, “Эрдэнэ зуу төсөл”-ийг 2009 онд гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ба энэ жил дуусч байгаа юм. Тэд энэ хугацаанд Эрдэнэ зуу хийдийн талаар олсон гайхалтай бүх баримтуудыг дэлгэн харуулж ард иргэдтэй өөрсдийн санаа бодлоо хуваалцаж басхүү ажлынхаа үр дүнг харахаар Хархорин хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэхүү төслийн хүрээнд зөвхөн Монгол. Япон улсын эрдэмтэд бус Орос, Польшийн эрдэмтэд ч мөн хамтран ажилласан байна. Шинжлэх ухааны Нүүдлийн соёл иргэншлийн газрын доктор Д.Отгон хэлэхдээ “Эрдэнэ зуу хийдийн оршин тогтнож байсан үеийн ихэнх нь Манж Чин улсын эрхшээлд байсан. Манж Чин улсын эрхшээлд байхдаа тэр олон сүм хийдүүдийг хэрхэн барьж байгуулсан нь надад үнэхээр сонин байсан. Тиймэс би энэ талаар ганц ч гэсэн юм олж мэдэх гэж их хичээлээ. Үүнийхээ үр дүнд Манж Чин улсын хаан даалгавар өгч цогцпоон бүтээсэн, эсвэл тухайн сүм хийдэд байдаг лам нарын хүсэлтээр энэ хийдийг босгосон байх магадпалтай гэж тогтоолоо. Тэр ч бүү хэл бурхан шашны бүх эд хэрэглэлээ өөрсдийн гараар хийдэг байжээ. Энэ нь Монголчуудын хувьд бурхан шашинг хэрхэн дээдэлдэг байсныг харуулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл Эрдэнэ зуу хийдийг судална гэдэг нь Монголын бурхан шашныг судална гэсэн үг. Ер нь Эрдэнэ зуу хийдийг судалснаар Монголын бүх түүхийг судална гэж ойлгож болно. Судалгааны багт 21 эрдэмтэн ажилласан. Тэд энэ хугацаанд хийж судалсан гэх бүх зүйлээ хүмүүст хүргэж энэхүү ажлынхаа үр дүнг харах зорилгоор “Эрдэнэ зуу өнгөрсөн, одоо, ирээдүй” нэртэй эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна” хэмээн хэлсэн юм. Эрдэнэ зуу хийдийг судлах багт Японы эрдэмтэд олноороо оролцсон бөгөөд тэдний нэг доктор Такаши Мацукава “Эрдэнэ зуухийдминий хамгийн их сонирхож байсан зүйл. Энэхүү судалгааны багт орж судалгаа хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан төдийгүй асар хариуцлагатай үүрэг байсан. Би үүнээс өмнө ч мөн бага сага зүйлийг судалж өөрийн хэмжээнд мэдэж байсан. Монголчуудын хувьд хүлээлт гэж хэлж болох Эрдэнэ зуу хийдийн нууцыг олж мэдэхийг их хичээлээ. Миний хувьд хийдийн гол нууц нь XIV зууны үеийн Юань улсын үеэс бичиж үлдээсэн бичгийн дурсгалд байгаа гэж үзсэн. Мөн XVI XVII зууны үеийн хар бэхийн бичгүүдэд нууц нь байгаа гэдгийг олж мэдсэн. Үүнийгээ эрдэм шинжилгээний бага хурал дээр тайлж хэлэх болно” хэмээсэн юм. Эх сурвалж: “Улаанбааатар таймс”

Монгол Гэрийн гайхамшгаас

 Домогт өгүүлдгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын Алун Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг. Гэрийн голд багана байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрүүдийн дотроос хамгийг бөх бат төгс төгөлдөр нь бөмбөрцөг хэлбэр.. Монголчууд мод, малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ.

Монголчуудын хөх толбо


Монголчуудын хөх толбо арван нас хүрэхэд биеэр эрчим болж тардаг Бичсэн Д.Нямцогт Эртнээс нааш бид “Хөх толбо”-ыг судалж, учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй билээ. Манай дэлхий нарны аймгийн есөн гарагийн гурав дахь гараг нь бөгөөд гүн хөх өнгөтэй, бусад гарагууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн Монгол туургатан буюу Монгол Улсын иргэд, Орос улсын Буриад, Тува, Халимагийн иргэд, Хятад улс дахь Өвөр Монгол иргэд, Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст хөх толбо байдаг. /Тус хүмүүс төв Азиас нүүж очсон/ Эдгээр хүмүүс эцэг эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хондлой дээрээ хөх толботой төрдег. Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдөлшгүй тунгалаг хөх цэнхэр агаартай нутагт оршдог. Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь дорнын гүн ухааны үзэл онолоор эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихын бэлэгдэл, тэр эрч хүчийг өгөгч агуу их, далд увдистай гэж хэлцэгдсэн байдаг төдийгүй хүчирхэг болохыг бэлэгдэж байдаг юм. Эх дэлхийг амьд махбод гэж дорнын гүн ухаанд үздэг. Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд хийн мандал үүсч түүн дээр усан мандал тогтоно.

Дэмчогийн хийд дэлхийн энергийн төв мөн

Дэмчогийн хийд дэлхийн энергийн төв мөн гэдгийг сансраас авсан зураг баталжээ http://resource.news.mn/news/photo/2010/3/f3e7a19db24a8475/6ea805a66bfd79b4big.jpg Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Энэ гурван хийдийг Галбын гурван хийд гэж нэрлэдэг бөгөөд чандманалсан гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв болохыг сансраас авсан газрын зураг ч баталдаг ажээ. Энэ талаар тус хийдийн ажилтан Тунгалаг ярихдаа: -Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээсэн юм байна. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ. Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна. Д.Цээпил http://www.news.mn/

Хүн чулууны хонхорт "хүрээ" төвлөрсөн нь

    Хүн чулууны хонхорт Анх хүрээ хотоо өнө мөнхөд суурьшуулахаар нэгэн өвгөн шинжээчээр ахлуулсан баг гаргаж газар шинжүүлэхээр явуулсан гэдэг. Тэд Тамирын бэлчир Тогтохын талд ирэхэд энэ газар Хүрээ хот барихад тохиромжтой газар байна гэхэд өвгөн шинжээч өөрөө үзэн байж болъё гэж хэлээд хэд хоног унаа морьдоо амраах болжээ. Маргааш нь өвгөн шинжээч эртлэн, нар битүү урд уулын орой дээр гарч нар шингэтэл сууж өдрийг барж үдэш ирээд зуун зул хийж тавь гэж бусаддаа хэлчихээд унтаад өгөв гэнэ. Өвгөн маргааш өглөө нь эрт босч нартай уралдан зуун газар зулуудаа асааж зул жаргатал тойрон үзэж, эргэж явсаар үдэш ирээд адууны зуун хөх хомоол түүж бэлтгэх үүрэг өгөөд хооллож аваад унтав гэнэ. Цуг яваа хүмүүс нь ийм сайхан газар хот хүрээ барихад болохгүй юм юу байгаа юм бэ зуун зул зуун газар асааж биднийг өдөржин сахиуллаа. Аягүй бол маргааш зуун хөх хомоол асааж биднийг утаанд суулгах нь өвгөн багш зөнөжээ гэж ярилцан баахан хомоол түүцгээж гэнэ. Өвгөн шинжээч өглөө босон түүсэн хомоолыг нэг бүрчлэн ялган дан хөх хомоолуудыг авч товгор гэсэн зуун газар хомоолоо тавьж тойруулан газар зурж тэмдэглэн сууж гэнэ. Тэр өдөр нь сэвэлзүүр салхитай өдөр байж. Өвгөн шинжээч үдэш ирээд унтаж гэнэ. Маргааш нь шинжээч судар ном дэлгэн, зурж өдөржин суужээ. Орой нь нар шингэж cap гарахын өмнөхөн баруун уулын оройд гарч шөнөжин сууж өглөө ирээд Хоёр тамирын билчэрт Хот баримаар сайхан газар гэлээ ч Ус нутагт нь шилжиж удаан суух бүр Удаан суух бүр Нарны хишиг буурсан Нарийн өвс ургасан нутаг гэлээ ч Зундаа бүгчим халуун Өвөлдөө хүйтэн нутаг байна Урд уулыг нь удаан харах бүр Араг үүрч хүүхдээ хөтөлсөн Гуйлгачин бүсгүйн дүртэй уул байна энд хүрээ хийд баривал алсдаа ядуурна гэж айлджээ. Тэд тэндээсээ явсаар Хүйн мандал дайрч одоогийн Дамбадаржаалин хийдийн байгаа газар ирж улмаар Улаанбаатарын төв хэсэг Туул голын хөндийгөөр явж Хүн чулууны хөшөөтэй тааралдаж өвгөн шинжээч ихэд бэлэгдэж тойрч харж, босч сууснаа энэ хүн чулууны хонхорт хүний мөр тасрах ёсгүй их хөлийн газар баймаар юмсанжээ гэж хэлээд саатан хоногложээ. Тэр хүн чулуу нь одоогийн Гадаад явдлын яамны орчим байсан аж. Өвгөн шинжээч Туул голыг өгсөж уруудаж, цэцэг навч түүж Хүрээг тойрсон дөрвөн уулын оройд гарч хэдэн өдөр саатан шинжсэний эцэст Өвгөн барын ходоод хэлбэртэй энэ хөндий Өлзийтэй сайхан нутаг байна Урд уул нь мөнгөн ембүү хэлбэртэй Номин ногоон хүрэмтэй Урсгал ус нь хадаг мэт Мөнхийн цэнхэр хадган дээр Мөнгөн ембүү тавьсан хэлбэртэй энэ ууланд хулгай тогтохгүй, хүрээ хотын зарлага гарлагын үүд хаасан босго мэт Монголын буян хишиг тогтох уул байна. Энд хот хүрээгээ барьж суурьшвал сайн гэж айлдсан түүхтэй. Ийнхүү Хүн чулууны хонхорт Нийслэл хүрээний суурь тавигдаж өнөөдрийн Улаанбаатар хот цэцэглэн хөгжиж байна. Н.Лхагва

  Н. Мөнхгэрэл 

Монгол бөхийн үүсэл, хөгжил

  Суурин иргэншилд нийтийн биен тамир спортууд хувь хүний амьдралын эх үүсвэр, бизнес, мэрэгжил болж хувирсан учраас олон түмэн түүнийг үзэж харж сэтгэлийн тэжээл авхаас биеэрээ оролцохгүй тул өнөөдрийн хүн төрлөхтөн хөдөлгөөний хомстолд орж, элдэв төрлийн шинэ өвчин эмгэгт ороогдоод байна шүү дээ. Тухайбал монгол бөхөөс чөлөөт, жудо, самбо, сумо зэрэг бөхийн төрлүүд үүссэн. Эсвэл эдгээр бөхийн төрлүүдийн цогц нь монгол бөх . Азрага бие биеийнхээ даланг тас хазсан нь ялдаг учир далангаа хамгаалж цоройж ноцолддог, үүнийг дуурайж сагсан бөмбөг, буур бие биеийн өвдөг тойгыг хаг хазсан нь ялдаг учир өвдөгөө хамгаалж сөгөрч ноцолддог, үүнийг дуурайлгаж хөл бөмбөг, хуц ухарч 2-3 м зайнаас давшиж, газраас метр шахуу хөөрч, чөлөөт уналтын хүчний хуулиар бүх биеийн жин, бүх хүчээ духандаа цуглуулж, бие биеийнхээ духыг хаг мөргөж ялах зорилгоор мөргөлддөг бол ухна хуц шиг ухарч давшиж мөргөлддөг боловч хүчтэй мөргөлдөхгүй, сүр бадруулан хойт хоёр хөл дээрээ эгц дээшээ хүн шиг зогсох боловч буухдаа зөөлөн бууж, мөргөлдөх дүр үзүүлнэ. Хуцны мөргөлдөөний онолоор шатар үүссэн, ухнын мөргөлдөөний онолоор даам үүссэн гэх логик сэтгэгдэл төрж байнаа. Шатар нь эр шинжийг агуулсан буюу маш гүнзгий далд олон хувилбартай бол даам нь эм шинжийг агуулсан буюу ил уран, цөөхөн хувилбартай байдаг.

Monday, March 12, 2012

Шагай

Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул яс (зарим газар шаа гэдэг). Малын шагайн алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай ард түмэн хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж, үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагай зориуд засч тоглоом болгон ашиглаж ирснээ оньсголсон байна.

Шагайн наадмын агуулга, төрөл хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц үгээр монгол хэл баялаг. «Эрхийн чинээ биетэй Эрдэнийн дөрвөн талтай» хэмээн шагайг монгол ардын оньсогонд зүйрлэн өгүүлсэн бий. Шагайн наадам олон төрөл хэлбэртэй.

Тухайлбал: шагай харвах нь нум сумаар харвахын гэрийн сургууль юм. Шагайн таалцахыг тоо бодлогод суралцахын дасгал гэхэд болно.

-Аргай. Гөрөөс, үхэр мэтийн том ан амьтны шагайн нэр (үхрийн аргай).
-Аргалцаг. Төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай.
- Халцмай. Алц туухайг нь билүүдсэн шагай.
-Туухай. Шагайны морин этгээд
- Цэг. Шагайны гэлрэгэн этгээд тал, бүг цэг няслах.
-Бөг. (бүг) Шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа ч гэдэг.
- Сах. Шагай харвах сум, голдуу шагайг нүхэлж тугалга цутгаж хийдэг.
-Шах. Шагай харвахад өөр өөрийн эзэлсэн тэмдэгт шагай.
-Сум тавих:. Сум харвах.
-Сум солих. (тэнэх) Байг онохгүй сум тэнэх.
-Сумаа угаах: Онохгүй алдах.
-Дуг буюу зурхай мөргөх: Урьд харвасан сумны оносон газарт дараа харвасан сум тусахыг.
-Дэвхлэх буюу сэнслэх: Тэмдэгт газраас сум давж тусах.
-Цөхлийтөх: Шагайг хуруугаар хавчиж алд босгон орхих.
-Шагайн тойром: Шагайчид цугларч наадам хийх газар (Энд тамхи татах, алцайж суух зэргийг цээрлэж, багийн ахлагч болон ахмад настанг гүнээ хүндэтгэж, тэдэнд захирагддаг журамтай).
-Шагай засах: Шагайг цэвэрлэж додомдох (мөлжих гэдэггүй).
Шагайн мэргэ
№   Морь   Хонь   Тэмээ   Ямаа               Тайлал
1.      4                                                       Дээд төлөг. Маш сайн
2.                    4                                         Хүссэн бүхэн өлзийтэй
3.                                  4                           Урт удаан өлзийтэй
4.                                               4              Бусдын гарт ужиг
5.      3           1                                          Хурдан ирэх очих
6.      3                          1                           Алсын аянд саадгүй
7.      3                                       1              Тэгш сайн
8.      2           1             1                           Баяртай сайн
9.      2           1                          1              Саадгүй сайн
10.    2                          1           1              Өлзийтэй сайн
11.    2           2                                          Алсын үйлс түргэн бүтнэ
12.    2                          2                           Үйлс бүтэмжтэй боловч тэмцэнэ
13.    2                                        2             Үйлс бүтэмжгүй хөөцөлдөх
14.    1           3                                          Өөрийн тал бат
15.    1                          3                           Урт удаан баяртай
16.    1                                        3             Цагаан хэл амтай
17.    1            1            2                           Үнэнд ойр талд хүсэх
18.    1            2            1                           Эд хүн, хэл ирэх
19.    1                          1            2             Анхны явдалд саадгүй зорино
20.    1            2                          1             Алс хэл сайн талдаа
21.    1                          2            1             Анхны явдал баяртай
22.    1            1            1            1            Тэргүүн төлөг маш сайн
23.                  1             2           1             Үйл бүтэмжтэй зүгээр
24.                  2             2                          Өөрийн талд боловч бэрх
25.                                 2            2            Хэрэг зориг бүтэх нь сайн
26.                  2             1            1            Бүтэмж шийдгүй хөөцөлд
27.                  1             1            2            Бусдын талд бат
28.                  3             1                          Бүтэмж муу
29.                                 1            3            Горьдлого муу
30.                  3                           1            Гадны хүн дийлнэ
31.                  2                           2            Алсуураa саадтай
32.                                  1           3            Үйлс бүтэмж муу

Wednesday, March 7, 2012

Бүсгүйчүүддээ баярын мэнд хүргье



Бүх Монголынхоо сайхан эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд охидууддаа "Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд Хүргээд" амьдралд тань аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе.

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм