БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, May 29, 2011

ЯРГУЙ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд байх авга ахын хаваржааны арын ууланд яргуй зөндөө ургасан байлаа. Хэдэн сайхан зураг дарснаа толилуулья.


Wednesday, May 11, 2011

73 мэдвэл зохихуй


Бидний өвөг дээдсүүд 73 мэдвэл зохихуй гэдгийг амьдралынхаа туршид баримталж явсан. Энэ 73 мэдвэл зохихуй дотроо хэд хэдэн хэсгээс бүрэлддэг. Энэ 73-аас 16-г хар зөн гэж нэрлэдэг. Өвөг дээдэс маань 16 хар зөнгөөс гадна 16 хар зэм гэдгийг бас учрыг нь тайлж, дотоод холбоос уялдааг нь олсон. 16 хар зэм бол нийгмийг бүхэлд нь унагахад дэглэмийг сууриар нь донсолгоход аюул учруулдаг тийм зэмийн тухай ярьж байна. Энэ 16 хар зэм бол 16 хар зөнтэй адил гурван хэсгээс бүрэлдэж байгаа. Эхнийх нь таван тамлал, дараачийнх нь долоон доройтуулал, гуравдахь нь дөрвөн үхвэр. Ийм ангилалтайгаар 16 хар зэмийн асуудлыг гаргаж тавьсан. Бид 16 хар зэмийг дурдъя. 16 хар зэмийн 5 тамлалд дараах зүйлүүд орж байгаа юм. Үүнд тархигүй ганганцарууд, баялгаа бусдад булаалгах, улсаа мунхагжуулах, засаг зарчим хариуцлагыг мөхөөх, гэгээрлийг тэнэглэл хэмээж хойд насандаа жаргахыг номлодог. Ийм таван зүйл бол таван тамлалд ордог юм. 16 хар зэмд 7 доройтуулал гэж байгаа. Үүнд дараах долоон доройтуулал орж байгаа, монголчуудыг архичид, өвчтөнгүүд болгох, тусгаар тогтнолыг нь булшлах, хохирлоор нь улсыг дампууруулах, харийхныг дуурайх, аймшгийг дээдлэх, нийгмийг живүүлэх, сэрэхүйг хоослох зэрэг 7 зүйлийг доройтуулал гэдэг нэр томъёогоор томъёолсон. 16 хар зэмийн 4 үхвэр гэдэгт улсаа ханзлах, тэгш эрх гэгчээр засгийг үгүйсгэх, баялгаа зээлийн төлбөрт өгx улсаа хоосруулах, монголчуудыг өстөнгүүд болгож алалцуулах зэрэг 4 зүйл орж байгаа юм. Тэгэхлээр Дээд онол дотор Дээд үнэн, Дээд сэтгэхүй, Дээд зөн зэрэг бол манай улсад олон зууны туршид тохиосон, туулж өнгөрүүлсэн хүнд бэрхшээлүүдийг цэгнэн дүгнэж 16 хар зөн, 16 хар зэм гэж томъёолсон. Үүнээс гадна, 16 хар зэм бол дотоод өвөрмөц шүтэлцэлтэй.