БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, February 16, 2011

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

  1. Ачит ламын хувилгаан Вандан 1916-1937
Ачит ламын хувилгаан Вандан нь Завхан аймгийн Яруу суманд 1916 онд төрсөн тэрээр 5 насандаа Ачит ламын хойд дүрээр тодорч Галуутайн хүрээнд хувилганы дүрээр тодорсон. 1937 онд хилс хэргээр баривчлагдаж жанч халсан. 

Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц 1920-1986
Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц нь 1920 оны 11-11-нд төрсөн . Гэндэнжамц нь 4 настайдаа урд дүрийнхээ ид шидийг үзүүлж ямар ч номыг төвд хэлээр цээжээр уншиж байсан бөгөөд Чойжоо бурханы хувилсан дүрээр тодорч Баянбулагийн хийдэд хувилгааны сэнтийд заларсан байна. 1930 онд сахил хүртэж тэр жил цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд хар болж сүүн заводын мастерын ажил хийж байсан байна. 

Милово бурханы хувилгаан Цэрэндондов 1919-1996
Цэрэндондов нь Шилүүстэй суманд нь 1919 онд төрсөн. 1924 онд Дилов хутагт, Арь гэгээн нар Цэрэндондовыг Милово бурханы 4-р дүрээр тодруулж Отгон суманд байсан Гандантэгчилэн хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Цэрэндондовыг ид номын хүч сууж байх цагт цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд бусдын адил амьдралын мөр хөөж 1947 оноос Шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангид агентын ажил эрхэлж, улсад тасралтгүй 40 жил хөдөлмөрлөсөн агаад үүнийг нь төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль, 5,6,7-р 5 жилийн гавшгайч худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж,аймгийн 3 удаагийн аварга ажилтан болсноор тэтгэвэрт гарсан. 1996 онд 77 насандаа жанч халсан.

http://www.vip76.mn/zavxan-aimag/onclox-medee/20156-zavxan-aimgiin-aldartnuud.html

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

  1. Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар
Жалханз хутагт Дамдинбазар нь 15-р жарны модон эр нохой жилийн зуны эхэн сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загдсамбар нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн. 3 настайдаа Жалханз хутагтын 8-р дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Хутагт 3 үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу манжийн хааны үед баруун хязгаарыг хариуцсан Түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг илбэн тохинуулах   сайдаар ажиллаж Манжийн амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах ,Ховд хотыг чөлөөлөх , Тагна урианхай Алтайн чанад дахь нутгийн эрх баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. Баруун хязгаарыг илбэн тохинуулах   сайдын газар баруун хязгаарын харийн дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард олныг тохинуулах зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханз хутагт Дамдинбазар нь 1922-1923 онд МУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан төр шашины томоохон зүтгэлтэн байлаа. 1923 онд таалал төгссөн.

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат:
ochirbatМонгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны 1 сарын 23 онд одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд төрсөн.Ленинград хотын уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн.1965-1967 онд аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн 1967-1972 онд Шарын голын уурхайн ерөнхий инженер 1972-1976 онд Түлш эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайд зэрэг албан тушаалуудыг хашиж явсаар 1990-1997 онд МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Техникийн ухааны доктор,Эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор, Монгол улсын ШУТИС-ийн хүндэт доктор. 2005 онд Чингис хааны одонг анх түрүүн хүртсэн.

Завхан аймгийн алдартнууд

Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу
/1948-2003/ Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. Алдарт малчин, төр нийгмийн зүтгэлтэн тэрээр АИХ-ын депутатаар 3 удаа сонгогдсон, 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон анхны малчин хүн.
Т.Жамц
Манай орны ямаачдаас хамгийн түрүүн Хөдөлмөрийн баатар /1971/цол хүртсэн хүн манай аймгийн Дөрвөлжин сумынх. 1957 онд нэгдэлийн гишүүнд элсэж ямаа маллуулах болсонд нь баярлаж *Түмэн ямаатай болно* гэж амлажээ.

Sunday, February 13, 2011

XIII -зууны Монголчуудын хотыг дайлах арга




Чингис хааны цэргийн урлагийг хээрийн байлдааны урлаг, хот сууриныг дайлах урлаг хэмээн судлаачид хоёр хуваан судалдаг аж.

Өмнөх дугаарт Чингис хааны хээрийн байлдааны урлагийн талаар танилцуулсан бол одоо хот сууринг дайлах урлагийн талаар танилцуулж байна.

Байлдах арга бодлогоо тодорхойлохдоо Чингис хаан ямагт эвийн замаас эхлэн, мэсийн зам өөд шатлан өгсдөг, тэр зам нь үндсэн дөрвөн шаттай байсан байна.

Friday, February 11, 2011

Ш.Гүрбазар

Ханьдаа

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ арай
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?
Үнэндээ  би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж яваагүй
Нүүрээ сэтгэл гэж боддог хүүхнүүдийг ч зүхэж байгаагүй
Эр хүн гэдэг чинь
Эмзэгхэн учралыг даадаг амьтан биш шүү дээ
Энхрийхэн инээд хүртэл санаа хагаслан саатуулж
Эелдэгхэн ярих ч гэсэн янзын л байдаг юм даа
Бүсгүй хүнтэй би морины сайн, бодлын холыг ярьж явсан гэж чамдаа худал хэлэхгүй
Бүүр наанадаж, хэрэггүй яриандаа хүртэл инээд хавчуулж явснаа чамаасаа нуугаад яах юм бэ
Ааль сурсан хүүхэн эргэж харсаар харсаар буцахад
Аясын гэнэн шохоорхол хаалга хаагаад түдгэлзүүлж
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал гэдэг
Туулж өнгөрөх насанд олон л байх юм байна шүү дээ хань минь