БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, February 16, 2011

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

  1. Ачит ламын хувилгаан Вандан 1916-1937
Ачит ламын хувилгаан Вандан нь Завхан аймгийн Яруу суманд 1916 онд төрсөн тэрээр 5 насандаа Ачит ламын хойд дүрээр тодорч Галуутайн хүрээнд хувилганы дүрээр тодорсон. 1937 онд хилс хэргээр баривчлагдаж жанч халсан. 

Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц 1920-1986
Буурал багшийн хувилгаан Гэндэнжамц нь 1920 оны 11-11-нд төрсөн . Гэндэнжамц нь 4 настайдаа урд дүрийнхээ ид шидийг үзүүлж ямар ч номыг төвд хэлээр цээжээр уншиж байсан бөгөөд Чойжоо бурханы хувилсан дүрээр тодорч Баянбулагийн хийдэд хувилгааны сэнтийд заларсан байна. 1930 онд сахил хүртэж тэр жил цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд хар болж сүүн заводын мастерын ажил хийж байсан байна. 

Милово бурханы хувилгаан Цэрэндондов 1919-1996
Цэрэндондов нь Шилүүстэй суманд нь 1919 онд төрсөн. 1924 онд Дилов хутагт, Арь гэгээн нар Цэрэндондовыг Милово бурханы 4-р дүрээр тодруулж Отгон суманд байсан Гандантэгчилэн хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Цэрэндондовыг ид номын хүч сууж байх цагт цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд бусдын адил амьдралын мөр хөөж 1947 оноос Шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангид агентын ажил эрхэлж, улсад тасралтгүй 40 жил хөдөлмөрлөсөн агаад үүнийг нь төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль, 5,6,7-р 5 жилийн гавшгайч худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж,аймгийн 3 удаагийн аварга ажилтан болсноор тэтгэвэрт гарсан. 1996 онд 77 насандаа жанч халсан.

http://www.vip76.mn/zavxan-aimag/onclox-medee/20156-zavxan-aimgiin-aldartnuud.html

No comments:

Post a Comment