БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Monday, December 13, 2010

tugsbayasgalant








ТӨГСБАЯСГАЛАНТДАА БАЯРЛАЛАА. САЙХАН КЛИП БҮТЭЭЖЭЭ.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
СУДАЛГААНЫ АЖИЛД ТАНЬ, СУРЛАГА ХӨДӨЛМӨРТ ТАНЬ ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Sunday, December 12, 2010

ГОВИЙН ГАНЦ АЙЛ



Дэлэгсэн тэрлэг шиг Монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөө
Мартахын учиргүй өрөвдөхдөө шүлэг бичиж сууна

Sunday, December 5, 2010

ДЭЛХИЙД ДАНСТАЙ МИНИЙ НУТАГ БИЕ ДААСАН ТОГЛОЛТЫН ЦОМГООС


МОНГОЛ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

Монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, үндэсний их өв соёлоо сахин хамгаалж, хойч үедээ өвлүүлцгээе.
          Хүн  төрөлхтөний хөгжил цэцэглэлт түүхийн явцад адууны гүйцэтгэсэн үүрэг маш  их тул түүнийг бишрэн шүтэх соёл дэлхий дахинаа дэлгэрсэн ба монголчуудын хувьд энэ соёл хамгийн их түгээмэл дэлгэрсэн гэж үзэж болно. Харин орчин үед адуутай холбоотой соёлын их өв өнөөгийн нөхцөл байдлын улмаас маш ихээр устгагдаж байгаа ба үндэсний их соёлыг залуу үедээ зөв төлөвшүүлэх ажил  зайлшгүй чухал байгаа юм.
           Төрийнхөө сүлдэнд морио залж, түүхийн хуудсанд мориороо мөнхөрсөн монгол түмнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Монгол түмний адууны хэмээн дээдэлж шүтэж ,хурдан морио мордуулахдаа зүрхэн таринаар нь гийнгоолон дуулж,элдэв саа тотгороос хүүхэд болон хурдан морио хамгаалан даатгаж  байдаг бурхан нь  Дамдин янсан.Тэгвэл энэ хоёр агуу зүйлийг түүхийн нэгэн гэрч болгон түмэн олныхоо их шүтээн болгон шүтэж байх цогцолбор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 км-д орших алдарт арвайн талд босож монголчууд бидний дээдлэн шүтэх шүтээн нэгээр нэмэгдсэн. Энэ шүтээний анхны санааг Хаан гарьд ХХК-ны захирал Ч.Батбаяр хурдан морины хөшөө барих санаачлага гаргаж , Арвагар хээр холбооны тэргүүн Т.Энхбат,дэд тэргүүн Ч.Батэрдэнэ, гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар  Цогцолбор болгох санааг нэмсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү цогцолборт Их шүтээн Дамдин бурханыг байрлуулж тахих санаагаар баяжуулан Далай багшийн дэргэдэх Намжил дацангийн хансүр Жадо ренбүчи  Гурван ертөнцийг эрхэндээ хураагч Авид бурханы догшин дүр Дамдинянсан бурхан тахих  тухай сургаал айлдаж  бүх аймгуудын уяачдын холбоонд санал тавьж тэдний дэмжлэгийг авсанаар бүтээн босголтын гараагаа эхлэсэн,
         

Tuesday, November 16, 2010

МОНГОЛ ХОНИНЫ НООС

Монгол vvлдрийн хонь нь гайхамшигтай тэсвэрт чанар, зун намрын улиралд сайн таргалж, хvйтний улиралд тvvнийг хэмнэлттэй зарцуулж, байгалийн элдэв бэрхшээлийг даван туулж,хямд өртөгтэй мах, ноос, сvv зэрэг арвин ашиг шим өгдөг онцлог шинж чанар цогцлон бvрдсэн мал юм. Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм.

Thursday, November 11, 2010

ТЭХИЙН ЗОГСООЛ



Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Tuesday, November 9, 2010

МЭНДЧИЛЭХ ЁС

Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.

Friday, November 5, 2010

МОНГОЛ ШАТАР

  
Манай орны хувьд шатар шууд Энэтхэгээс ирсэн үү, эсвэл бусад орноор дамжиж ирсэн үү гэдэг нь тодорхойгүй. Зарим хүмүүс шатрыг монголд анх төвдөөр дамжин нэвтэрсэн гэдэг. Монголд анх үүссэн байх гэсэн ойлголт ч олны дунд байдаг. Энэ талаар буурьтай нотолгоо алга. Энэтхэгээс шууд манайд нэвтэрсэн соёлын зүйл элбэг байдаг. Бас ч зарим баримтаас үзэхэд монголчууд манай тооллын XIII, ХIV зууны үед Персээр дамжуулан Арабаас шатрын тоглоомыг авсан байж болзошгүй гэлцэнэ. Ямар ч атугай манайд шатар үүссэн нь Европоос урьтаж дэлгэрсэн гэж үзэлтэй.
      

Thursday, November 4, 2010

ГАЗРЫН ХАГ-АРДЫН ЭМЧИЛГЭЭНД

Монгол түмний маань эрт үеэс элдэв өвчин эмгэгийг анагааж ирсэн бор аргуудыг л ардын эмчилгээ гэж нэрлээд байгаа байх. Мэргэн ардын маань энэ бор аргууд ч муухан эмч хортой эмнээс хамаагүй дээр байх шүү.
.
Газрын хаг гэж газарт наалдаж ургасан энэ саарал зүйлийг нэрлэдэг юм аа. Зарим хүмүүс хаг гэхээр хадны ногоон хагийг гэж ойлгоод байдаг
 7-8 ширхэг газрын хагийг 1 литр усанд шингэн хар цайны өнгөтэй болтол буцалгаад хөргөнө.





















Хөргөсөн хандаа өглөө өдөр оройдоо 50 граммаар хамгийн доод тал нь 1 сарын турш тасралтггүй уухад бөөр нурууны өвчнийг мартана даа.

 Би өдөртөө 2 удаа бөөрний үрэвсэл дарах эмгүйгээр явж чаддаггүй байсан хүн сүллийн 2 жил нэг ч эм уугаагүй шүү.
Туршаад үзээрэй. Тустай шүү.

Saturday, October 30, 2010

МОНГОЛ БӨХ


¯íäýñíèé áºõèéí áàðèëäààí íü îëîí çóóí æèëèéí ò¿¿õýí óëàìæëàëòàé, ¿íäýñíèé øèíæ ÷àíàðûã àãóóëàí õºãæèæ èðñýí ã¿í ã¿íçãèé óòãà ó÷èð äýã æàÿã á¿õèé íààäìûí íýã òºðºë þì. Ìîíãîë îâîãòíû áºõèéí áàðèëäààíû ò¿¿õýí õºãæèëä:
·         Ìîíãîë÷óóäûí áóõ áàðèëäààí
·         Õàëõ áºõèéí áàðèëäààí
·         ªâºðìîíãîëûí áàðèëäààí ãýæ áàéñàí áºãººä ýäãýýð áàðèëäààíóóä íü àäèë òºñòýé áîëîí ÿëãààòàé ç¿éë¿¿äòýé.

МОНГОЛЧУУД ХӨГЖМИЙГ НОТОЛЖ БАЙЖЭЭ.

Юан улсын судрын 67-71-р дэвтэрт монголын дуу хөгжим бүжгийн урлагийн тухай нэлээд тодорхой өгүүлжээ. Монголчууд Төвдөөс гаралтай ян-иг, цан-иг хэмээх дууны ая тэмдэглэх аргыг хэрэглэж байсан. Ян-иг хэдэн бичлэгийг францын Жосеф.П Ван Ост гэгч Ордос Монголоос олж, одоо дэлхий даяараа хэрэглэж байгаа дууны ая тэмдэглэх бичлэгтэй дүйлгэн жишиж гаргасан сонирхолтой зүйл бий. Түүний зэрэгцууллээс үзэхэд ян-иг дууны ая бүрэн тэмдэглэж чадахуйц боломжтой зуйл гэдэг нь мэдэгдэж байна.

ЗӨВХӨН МОНГОЛДОО /үргэлжлэл 7/

"ЗӨВХӨН МОНГОЛДОО"  нийтлэлийнхээ үргэлжлэл болгоод Явуу ахынхаа энэ сайхан шүлгийг зургаар илэрхийлэхийг оролдлоо.






ТО ВАН БУЮУ ТОГТОХБАЯР

ОЮУТАН БАЙХАД ХЭЦҮҮ ТО ВАНГИЙН СУРГААЛУУДААС ХИЧЭЭЛ ОРЖ БАЙХАД ДУНД СУРГУУЛЬД БАЙХАД МИНЬ ЗААЖ БАЙХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДДОГ БАЙЖ БИЛЭЭ. ЭНЭ ХҮНИЙ СУРГААЛЫГ ХҮҮХДЭД БҮР БАГААС НЬ БАГА АНГИАС НЬ Л ТУСГАЙ ХӨТӨЛБӨРТ ХИЧЭЭЛ БОЛГООД ОРУУЛМААР САНАГДДАГ. ТЭГВЭЛ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ МААНЬ УХАМСАР ӨНДӨР БОЛНО ДОО ГЭЖ МӨХӨС БИ БОДДОГ. ЭНЭ ХҮНИЙ СУРГААЛ ХЭЛСЭН ҮГ БҮР ШИНЖЛЭХ УХААНЫ НЭГ СУДАЛГААНЫ САЛБАР БОЛСОН ГЭЭД БОДОХОД АГУУ СЭТГЭГЧ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БИЗ ЭЭ.
        

ИХ БУРХАНТ



Монголчууд бидний соёл, түүхийн томоохон дурсгал болох “Их Бурхант” хэмээх гайхамшигт цогцолборын талаар тэр бүр хүн мэддэггүй. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөр буюу То ван анх санаачилж, 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан гэдэг.

Friday, October 29, 2010

Шуранхай

Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг. Шуранхайд амьсгаа тун чухал үүрэгтэй. Амьсгаа хүрэхгүй хүн уртаар шуранхайлан дуулж чадахгүй. Амьсгалыг гурван янзаар авдаг гэдэг. Манай дуучид ихэвчлэн цээжнээсээ амьсгаа авдаг. Дуурийн дуучид голцуу гэдэснээс амьсгаа авдаг бол Норовбанзад гуайг бүр бүдүүн гэдэсний угаасаа амьсгаагаа авдаг учраас амьсгал дутдаггүй гэж ахмад морин хуурч Балжир хэлдэг байлаа. Тиймээс дээрх гурван аргаар шуранхайлж чаддаг байжээ. Хэнтийн дуучин Монгол улсын ардын жүжигчин Шархүүхэн  цээжний цохилгоор шуранхайлдаг бөгөөд хажууд нь хуурдаж суухад цээжнийх нь цохилтонд хуурын аялгуу дарагдаад дагаж тоглоход их ур чадвар шаарддаг байсан гэдэг. Ихэнх уртын дуучид хоолойн цохилгыг сайн хийдэг.

Дэлхийд данстай миний нутаг


Завхан аймаг Дөрвөлжин сум 
Завхан гол Хандын эрэг


Thursday, October 28, 2010

БЭГЗИЙН ЯВУУХУЛАН. БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?



ЯВУУ АХЫН ГАДАА МИНИЙ БАГА НАС ӨНГӨРСӨӨН. ААВ ЯВУУ АХ ХОЁР 40 МЯНГАТАД ЯВУУ АХЫН БАЙРНЫ ГАДАА ҮЕ ТЭНГИЙН ХАРЧУУЛТАЙ ХӨХ ПҮҮШИГЭЭ ТАТААД /БЕЛОМОРКАНАЛ ТАМХИ/ ШАТАР ТОГЛООД Л  БИ ТЭР ХАВИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ / ИХЭНХ НЬ ЗОХИОЛЧДЫН ХҮҮХДҮҮД/ ТОГЛООД Л ....  ЯВУУ АХЫНХАА ШҮЛГҮҮДИЙГ БИШИРЧ ӨССӨӨН БИ. ЭНД ЯВУУ АХЫНХАА " БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?" ШҮЛГИЙГ САЙХАН ЗУРГААР ИЛЭРХИЙЛМЭЭР САНАГДЛАА.
ЯВУУ АХЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАВ.

Tuesday, October 26, 2010

ЦАГААН УУЛ

Монгол оронд Цагаан-Уул цэцэг элбэг ургадаг ажээ. Тиймээс түүнийг зарим нь хаа сайгүй ургадаг гээд тоохгүй байх нь ч бий. Энэ цэцэг элбэг ургасан газар малчид малаа бэлчээхээс жийрхдэг ч гэх. Учир нь түүнийг их хэмжээгээр идвэл малын гэдэс дүүрч үхэх аюултай гэлцдэг. Ой хээр, чулуурхаг, хуурай газар ихээр ургах Цагаан-Уулыг дөнгөж ургасан үед нь хонь, ямаа бага зэрэг иддэг. Харин бусад нь түүнийг тоодоггүй юм байх. Гэвч нийлмэл овогт олон наст Цагаан-Уул цэцэг элдэв төрлийн өвчин анагаах увидастай.

Saturday, October 23, 2010

СОЁМБО


Соёмбо тэмдгийн учрыг тайлбарлавал соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай болно. Энэ нь монголчууд галыг мандан бадрахын утгаар хэрэглэдэгтэй холбоотой юм.

Түүний доор буй нар сар хоёр бол мөнх хөх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утга агуулжээ.

Thursday, October 21, 2010

ДОЛООН БУРХАН ОДЫГ ШҮТЭХ ЁС

Оддын ордоос Монголчууд долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг од юм. Долоон бурхан од умар зүгийг зааж намар өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нилээд доогуур, хавар зуны улиралд чанх орой дээр шахуу харагдана.

Sunday, October 17, 2010

МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСОН БУЮУ АМАН ХУУЛЬ


Монголчуудын аман хууль нь зүгээр нэг улиг болсон учирлал биш. Эдгээр цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд ертөнцийн учир шалтгаан хийгээд энергийн урсгалыг билэг оюунаараа танин мэдсэн ард түмний хууль болно.


МИНЙИ МОНГОЛЫН ТЭНГЭР АЯЛГУУНУУД









Saturday, October 16, 2010

9 ХӨЛТ ЦАГААН ТУГ

Монгол улсын төрийн vйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл нь есөн хөлт цагаан сvлднээ шингэжээ. Цагаан сvлд нь цагаан адууны дэл сvvлээр манжилга /гөхөл/ хийсэн хялгасан туг юм. Энэ нь голдоо нэг том сvлд, тvvнээ тойруулсан найман бага тугнаас бvрэлддэг тул есөн хөлт цагаан сvлд гэгджээ. Сvлдний орой дээр нь ган төмрөөр урлаж алтаар шарсан галтай гурван vзvvр сэрээтэй, тvvнийг доорхи дvгрэг цар /таваг/ -ны нь наян нэгэн нvхнээс доош цагаан хялгасан ямааны нарийхан зvссэн арьсан илгээр бэхэлсэн байдаг. Гол сvлдийг тойруулсан найман дагалт сvлдийг элч сvлд гэнэ. Элч сvлдыг гол сvлдтэйгээ чагталан холбосон байдаг. Эртний монголын тєрийн ёсонд есөн хөлт цагаан сvлдээ босгож хаанаа хаан ширээнд нь залдаг байв. Мөн нэгэн гол сvлдээ тойруулан найман хөлийг орлуулан найман цагаан дарцаг босгох буюу тvvнээ товчлон найман хөл унжуулдаг ёс ч байв. Цагаан сvлдыг Ар, Өвөр Монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд халхад Чингис болон Цагаадай хааны цагаан сvлд хадгалагдан vлдсэний зарим нь улсын төв музейн vзмэрт буй. Vvнээс Эрдэнэ-Зуу хийдийн орчим байсан Чингисийн цагаан сvлдний тухай сонирхуулбал: Эрдэнэ-Зуугийн өмнө Баруун хvрээ гэж байжээ. Энэ хvрээнд жижгэвтэрхэн байшинд хадаг яндар болсон цагаан vстэй туг байв. Тvvнийг тусгай лам нар харж хамгаалсаар иржээ. Уул тугийг дөрвөн зvгээс нь төмөр гинжээр  аргамжсан байв. Хадаг яндар дээгvvр сэрээний гурван vзvvр цухуйж харагдана. Тэнд нэг дун бvрээ байдаг байж. Тvvнийг Чингисийн цэргийн бvрээ гэдэг. Лам нар нь ном уншиж тугаа тахидаг байсан. Мөн Цагаадайн цагаан сvлдийг Халхын Засагт хан аймгийн Лу жанжин гvний хошуу буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Хан хөхий уулын өвөрт хадгалан их наадам хийж тахидаг байжээ. Тэнд тэрхvv цагаан сvлдийг хадгалдаг тусгай vе залгамжилсан тугчин хvмvvс байдаг байв. 





Tuesday, October 12, 2010

МОНГОЛЧУУДЫН ЯС ҮНДЭС, ХУВЦАС ,ЧИМЭГЛЭЛ1


Манай улсад хэлний хоёр бүлэгт багтах угсаат ястан оршин  сууна. Үүний 90 гаруй хувийг монгол хэлтний бүлэгт багтах халх, баяд,  барга, буриад, дарьганга, дархад, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг.

Халх ястан
Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Монголын төр улсыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Есүхэй баатрын "хураасан улсын" удам угсаа.

Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.
Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг.
Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан. 

 




















 Казак
Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зуны цагт Түрэг улс мөхсний дараа Х зуун хүртэл Карлугийн улс, ХI-XII зууны эхээр Монголын эзэнт улсын харьяат болжээ. Казах буюу касах, хасаг гэдэг нэр Х зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг.
Зарим нь каз-ак буюу Цагаан Галуу нэрээс үүссэн гэх зарим нь Каспийгаар нутаглаж байсан Кас хэсээх нэрийг нь зүүсэн гэх, зарим нь хасаг тэрэг гэдгээс үүсэлтэй, тэрэгтэй улсын нэр гэх, зарим нь Кассак буюу чөлөөт сак гэсэн үгнээс гарсан гэлцэнэ. Эртний казахууд нь ХIҮ зууны үеэс Зүчийн улс буюу Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Домгоос үзвэл Алаш хааны харьяат эртний Казахын зуут (Жүз) нь 3 янз байсан бөгөөд Их зуут (улу Жүз) Долоон усны газар, Дунд зуут (Орта Жуз) нь Ишим, Эрчис голд: Бага зуут (Киши-Жүз) нь Өмнөд Казахстанд нутаглаж байсны дээр Их Зуутад үсүн (үйсин) Дунд зуутад Найман, Керей: Бага зуутад Аргын зэрэг овог аймаг харьяалагдаж байв. XIII-XIҮ зууны цагт Монголын их гүрний салбар Өгөөдэй, Цагаадай, Зүчийн улсын бүрэлдэхүүнд байсан казах нь XV зууны 60-аад онд Балхаш нуураас өмнүүр Чуй голын урсгал дагуу нутаглаж, улмаар Өзбен хаадын довтолгооноос дайжин зүүн тийшилж Талас голд хүрч суурьшсан байна.
Иймээс “зовлонгоос зайлах, зугтах” хэмээсэн утгатай “Казах” гэсэн үгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал буй. ХҮ зууны үеэс казахын дотор Усун, Канглы, Жалайр, Кипчак, Найман, Дулат, Аргын, Огуз, Уах зэрэг овог аймгууд багтаж байсан ба улмаар энэ аймгуудын үндсэн дээр орчин үеийн казах ястан бүрэлдсэн ажээ. Ийнхүү Казах ястан үүсэн төлөвшихөд XҮI зууны үед буй болсон Казахын хаант улс чухал нөлөө үзүүлжээ.
XVII зууны эхээр Монголын ойрад аймаг, тухайлбал Зүүнгар улс Казахын хаант улсад цөмрөн, умардаас Бухар. Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казахын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойд гарч Манж чин улсын харьяат болсон байна. Ингээд XҮIII зууны хоёрдугаар хагасаас (1780 оноос) Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Тэр цагт Казахын нийгмийн бүтэц нь ноёд дээдэс болох хан, султан хийгээд тэдний албат ард тюленгүт болон сурвалжтан бий, бай, батырь: ислам шашны үйлчинходжь, мулла (молда) нараас бүрэлдэж байв. Хүн амын олонх харц ардын дотор шаруа кедей, байгуш хэмээх ядуус багтаж байжээ.
Алтайн казахууд угтаа Казахын Дунд зуутын Керей омгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Үүнээс Монголд шилжин нуталагсад нь Абах керей, Найман казах болно.
Абах керейчүүд нь дараах 12 том овог болно. Үүнд: Молхы, Ители, Жадик, Жантекей, Шерүүч, Меркит, Шьбыр-Айгыр, Каракас, Кенсадаж, Жастабан, Шимойын, Сарыбас зэрэг бөгөөд эднээс Жадик, Жантекей, Шерүүч овог Каба, Бауыршин, Эрчис голд, Шыбыр-Айгыр-Кабад, Каракас-Түргэн, Кек толгой, Чингэл, Булганд: Кенсадак-Эрчист: Цастабан-Эрчисийн Ширикши гэдэг газар: Шимонын-Буурал толгойд: Сарыбас-Чингэл, Булганд нутагладаг байжээ. Эдгээр 12 овгийг захирсан Үкерда (Бүгдийн дарга), захирагч занги, цүз-баш (зуутын дарга), элүбаш (тавьтын дарга) зэрэг албан тушаалтнууд байсан байна.
Казахын хүн ард Манж-Хятадын болон нутгийн феодлалуудын дарлалуудын дарлалд нэрлэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Синьжянд болслого үймээн дэгдэж түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд уруу казах хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Ингээд 1867-1870 онд бүр отол омгоороо шилжин нүүх хөдөлгөөн өрнөж, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сумдайрах, Өрмөгт, Шигиртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлүүн, Толбод хүрч: Жылкышийн тэргүүлсэн Шерүүч овгийнхон Даян, Улаанхусын газар ирж, нутгийн урианхай ноёдоос газар түрээслэн авч аж төржээ.
Үүний дараа 1890-ээд онд Шыбыр-Айгыр, Каракас, Молхы зэрэг бусад овгийнхон нүүж ирсэн байна. 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байралсан газраа батлан суух зөвшөөрөл олж авчээ. Нүүн ирсэн овгуудын захирагчид эрх ямбаа булаалдан тэмцэлдэж, зарим үед олон хүний амь сүйтгэж, ард түмнийг зовоох нь цөөнгүй болов. Тийм мөргөлдөөний нэг нь 1900 оны үед Шерүүч, Жадик овгийн тэргүүлэгчдийн хооронд болсон байлдаан болно. Эдгээр омгийн цэлдээд эцэст нь Шерүүч нь дийлж, казахуудыг баримтлан захирах овог нь болов.
1912 онд Монголын баруун хязгаарыг түйвээж байсан дээрэмчин Дамбийжанцагийн үймээний үед казахууд хүнд хэлмэгдэн, гурван хэсэг тасарч нэг хэсэг нь Алтай давж, нөгөөдүүл нь Орос нутагт орж Чүйн голд орогнож байгаад 1913-1914 онд Сукурбайн захирсан Шерүүч овгийнхон Алтайгаас, Киюбайн толгойлсон Санрау (Шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Оросоос, Кыланы тэргүүлсэн Бахад (Мөн шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Увсын хязгаараар эгэн, анх нутаглан идээшсэн газраа буцаж ирсэн байна. Энэ үед казахууд нь бараг овог аймгийн зохион байгуулалттай тархай бутархай амьдарч байлаа.
Тэр цагт Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ.
Казахын анхны хошууд нь Шерүүч, Шыбыр-Айгыр, Ботохара хэмээх 3 хошуу болно. Монголын хаярьяат Казахын нэг хэсэг нь Найман казах бөгөөд эднийг “Есөн туг найман” гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд Каратай, Саргалдак, Төртуыл, Жэлменбет, Жарболды, Шонмурын: Самай, Кара Кирей зэрэг 9 овог багтана. Эд нь Кош-Агаш, Чү голоод нутаглаж байгаад Монголд иржээ. Казахын ерөнхий захирагч нь Өжеке (укерда) гэж байсан ба түүнийг нас барсны дараа дүү нь болох Жангир, түүний хүү Адай, түүний хүү Жунгалдай нар дараалан укерда байв. Том овгуудаас Жантекейн захирагч нь Кебеш, Мурундык, Байхадам нар байсан ба Шерүүчийн захирагч нь Жылкыш. Сукурбай нар байжээ. Эднээс Сукурбай нь гүн (бэйс) хэргэмтэй байв.
1920-оод оны үед Октябрийн хувьсгалаас дүрвэсэн оросын цагаантнууд баруун хязгаарт үрлэж, үймээн самуун дэгдээхэд казахын ард түмэн Монгол ардын Хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж Монгол Ардын Журамт Цэрэг, Зөвлөлт Орос Улсын цэрэгийн хамт нийтийн дайсан цагаантныг даран сөнөөхөд идэвхтэй оролцжээ. Ардын хувьсгалын ялалтын дараа орон нутагт арчилсан захиргаа байгуулахад казах хошууд шинэ зохион байгуулалттай болсон байна. Казахууд нь 1925 оны үед Шерүүч, Хошах, Ботхора, Шыбыр-Айгыр, Байхадам гэсэн 5 хошуу болсон бөгөөд 1930 оноос дараах 3 хошуунд 12 керейн 11600 орчим хүн ам хамрагдаж байв.
Үүнд:
1. Шерүүч хошуу: Бахад, Курман, Санрау хэмээх 3 сумтай
2. Шыбыр-АЙгыр: Ботахора, Шыбыр2айгыр, хошах 3 сумтай хошуу.
3. Байхадам хошуу: Сумгү
Ингээд 1930-аад оны сүүлчээр казахын хошуудад шинэ сумдыг нэмэн өөрчлөн байгуулжээ.
Тэдгээр сумд нь дараах болно.
1. Баяннуур (1922-1932 онд Говь-Алтайн Хасаг, Жаргалант, Завханы Алаг-Уул зэрэг газраар нутаглаж байгаад 1936 онд Ховдын Эрдэнэ-бүрэн, Алтанцөгц сумын нутгийн завсар шилжүүлж нутаглуулсан Жантекей, Ботахора омгийн хүмүүсээр 1938 онд Баяннуур сумыг байгуулжээ).
2. Дэлүүн (Хуучин, Хошах, Ботахора, Тайлак сумаар 1938 онд байгуулсан) .
3. Толбонуур (Ботахора 1, 2, 4, 7-р баг, Шыбыр-Айгырын 3 багаар 1938 онд байгуулсан).
4. Улаан хус (Шерүүч хошууны Бахад сум, Цагаан гол сумын зарим багаар 1938 онд байгуулсан).
5. Цагаан гол (Шерүүч хошууны Курман, Санрай сумаар 1938 онд байгуулсан ба үүнээс 1942 онд Ойгор сум байгуулагдаад 1953 онд татан буугдсан).
6. Хужирт (1935 онд байгуулагдсан. Тайлак, Базархул, Сумдээр Мөнххайрханы 2 багийг нийлүүлэн 1938 онд байгуулсан Хужирт сум нь одоогийн Баян-Өлгийн Булган сум болно. Тус сумын хүн амын нээлээд хэсэг (5, 6, 9-р багийхан) нь 1943 онд Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц суманд шилжин суужээ. 1952 онд Хужирт сумаас Булган сумыг байгуулав).
7. Цагааннуур. (Бахад сумын 4 баг Дөрвөдийн Бөхмөрөн сумын 1, 2, 3-р багаар 1938 онд Цагааннуур сумыг байгуулсан бөгөөд 4, 5, 6, 8, 10, 11-р багаар нь Ногооннуур сумыг 1952 онд байгуулсан) Цагааннуур суманд хуучин Дөрвөд, Далай хааны Шами нар, Таргад, Дураал, Борогчууд, Шааэгай, Гөлөгөд, Цоохорчууд, Ортос зэрэг 8 омгийн хүмүүс байв.
8. Ховд сум (Дэлүүн, Толбо, Хужирт сумнаас 1946 онд байгуулагдаад 1955 онд Ховд аймагт шилжсэний дээр 1940-өөд онд Синьжянаас ирсэн хэсэг Казахууд Ховдын Булган сумнаа суух болжээ).
Ийнхүү Казахын хуучин хошуу сумд нь 1930-аад оноос Ховд аймгийн харьяанд байгаад 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсанаас хойш тус аймгийн сумдын бүрэлдэхүүнд багтан 12 керейчүүд эдгээр сумдаар тархан суужээ. Одоогоор Абах керейн овгууд дараах байдлаар байшиж байна.
Үүнд:
1. Шерүүч - Цэнгэл сумын хогуур Улаан хус сумын зүүн хойд өмнөд тааар, Цагааннуур сумын төв, Сагсай сумаар.
2. Жантекей – Цэнгэл сумын урдуур Улаанхус, Цагааннуур Алтанцөгц сумдын төв, Баян-нуур сумын хойд, Толбын зүүгээр, Дэлүүний хойд урд захаар, Алтай сумын төв, Булган сум бүхэлээрээ.
3. Ители - Алтайн баруугаар, Цэнгэлийн зүүгээр, Баяннуурын төвөөр, Дэлүүний хойгуур, Булганы баруугаар цөөн бий.
4. Молхы - Цагааннуурын Буянтын төв, Алтанцөгцийн урдуур.
5. Жадик - Ногооннуурын урдуур. Алтанцөгцийн зүүн хойгуур. Бугатын зүүгээр, Цэнгэлийн баруун хойгуур цөөн байдаг.
6. Шыбыр-Айгыр - Цэнгэлийн төв зүүн урдуур, Ноогоннуурын төвөөр Бугатын баруугаар, Алтайн төв, Толбын баруугаар, Булганы төвөөр буй. Мөн Баяннуур суманд бий.
7. Каракас - Дэлүүн, Булган суманд цөөвтөр байдаг.
Бусад Мэркит, Кейсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казахууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана.

 




МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ


Монгол орны ургамлын дотор 348 зүйл модлог сөөглөг ургамал, 2095 зүйл өвслөг ургамал байдаг.

Sunday, October 10, 2010

ЭМЭЭ

 МИНИЙ АМЬД БУРХАН ЭМЭЭ МИНЬ

ЭНЭ ЕРТӨНЦИЙН БҮ Х Л ЭМЭЭ НАР ҮР АЧДАА БУЯНАА ХАЙРЛАСАН САЙХАН ХҮМҮҮС БАЙДАГ ГЭДЭГТЭЙ ХҮН БҮХЭН САНАЛ НИЙЛЭХ БАЙХАА. ТЭР ДУНДАА МОНГОЛ ЭМЭЭ НАР БОЛ БҮР Ч БУЯН ХУРСАН БУУРЛУУД БАЙДАГ БАЙХ ГЭЖ БОДДОГ ЮМАА. БИ ЭМЭЭГИЙН ОХИН БАЙСАН БОЛОХООР ЭМЭЭГЭЭ БУРХАН МЭТ ШҮТДЭГ. МИНИЙ АМЬД БУРХАН ДАА.

Бэр гуйх ёсон

 Бэр гуйгч гэж хэн бэ?
Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөе явах
тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй.


Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн.
Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй.


Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй хүн байх нь чухал. Таны гэрлэх гэж буй хүү могой жилтэй бол бэр гуйхаар явах хүн тахиа, үхэр жилтэй байна гэсэн үг. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.


Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан (өвөртөлсөн ч болно)хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгеөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөерөөний эхийг зев гарган бэлэг дэмбэрэлгүй яриа (өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м) өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт (шал, дэвсгэр дээр) хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.


Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургууль дүүргэж хаана ямар алба хашиж байгаа (охиныхыг нэгэн адил) мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.


Бэр гуйх хугацаа
Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно. Аливаа ажлын суурийг жил, улирал, сарын эхэнд тавьж байвал алсдаа сайн байдгийг харгалзан тухайн улирал, сарын эхний долоо, арав хоногт багтаахыг эрхэмлэж бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж хутгахгүй байвал зохино.


Бэр гуйхад хэлэх үг
Зарим хүмүүс бэр гуйх, охиноо өгөхдөө “Тунгалаг тамир” киноны Итгэлт баяны дүрд “тоглох” ёстой юм шиг ойлгодог. Тэр бол киноны уран сайхны дүр. Бэр гуйгч нь өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ танилцуулаад хаана амьдардаг, ямар хүний хэд дэх хүүхэд гуйж байгаа охинтой хэдий үеэс үерхэж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болсон хийгээд энэ 2-ын харилцаа холбоог хүүгийн тал хүлээн авч гэр бүл болохыг дэмжиж буйгаа товчхон дурдахаас илүү үг хэлэх шаардлагагүй.


Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ, ундаа
Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи, бяслаг, ааруул авч очдог газар байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Социализмын үед сургууль соёлын мөр хөөсөн эрчүүд, хүүхнүүд танилцан хайр сэтгэлтэй болж өрх гэр үүсгэхдээ аав ээждээ ч хэлэлгүй өөрсдийнхөө хэмжээнд шийдэж айл гэр болцгоох нь түгээмэл болж айлын бэр болохдоо хүндтэй мэндтэй очдог зан үйл устах хандлагатай болсноо ардчилсан нийгэмд орсноор уламжлалт зан заншил хот хөдөегүй сэргэж айлын бэр, хүргэн болох нь хоёр биений мэдлийн хэрэг биш аав, ээж, ахан, дүү, ураг төрлийнхөн хийгээд улс орны төр, засгийн анхаарвал зохих зангилаа асуудал боллоо.


Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж, янз бүрийн ястан үндэстнүүд холилдон амьдрах болсноос шалтгаалан хот, аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй, харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд


Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)

Ёотон (урт гонзгой хайрцагтай)
Архи (Болор юмуу Ерөөл. Ханилан суух хүмүүсийн амьдрал Болор шиг тунгалаг байх, ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой)
Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?
Хадгийг эхлээд эцэгт (эцэг нь байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд нь барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүн рүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8-н тахилтай юм уу бурхантай)-ийг бурханд нь тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр буй цөцгийн болон айргийн тосноос багаханыг авч, цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна. Тегсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.
Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал
Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.


Энэ утгаараа охины аавд дээлийн өнгө, дээр нь мөнгө, тумбааш зэрэг соёлын бараа, ээжид нь дээлийн өнгөн дээр чихрийн цуглуулга, гоо сайхны бараанаас зохимжтойг нь (хүнд 1 ширхэг зүйл өгдөггүйг санах хэрэгтэй) бэлэглэнэ. Дээлийн өнгийг аав, ээжийн нас, намба, царай зүс, өндөр намд тохируулан (ахынхаае нь бэр гуйсныг сонссон дүү нь хүүдээ бэр гуйх болсноо дурдаад танайд бэр гуйхаар ирсэн хүмүүс юу юутай ирвээ гэхэд ах нь “манай охиныг гуйсан хүмүүс над 50 доллар, 1 шил архитай, авгайд дээлийн өнгө, набортой ирсэн. Авгай торгоор нь дээл хийж өмсөх гэсэн чинь хэмжээ нь хүрээгүй” гэсэн гэдэг) бэлдвэл зохино. Бэрийн дүү нар болон хүүхдүүдэд чихэр, жимс, жигнэмэг, жүүс ундаа тэргүүтнээс цаг улирлын нөхцөлд тохируулан бага балчир насныхныг баярлуулахаар зүйл авч очиж түгээвэл зохино.


Бэр гуйхаар очсон хүмүүс идээ, архиа яаж байрлуулах ёстой вэ?
Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх учиртай. Бэрийн идээ архийг гэрт болон өреө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын (уулын) өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсэг ил харагдахаар байрлуулна.


Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч, бэлэг сэлт, идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна. Тэхдээ малгайтай, энгэр заамаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд гал, бурхандаа өргөсний дараа зооглож, хүртдэг.


Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судалж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.


Бэр гуйхаар ирсэн хүмүүст үзүүлэх хүндэтгэл
Бэр гуйхаар ирсэн хүмүүсийг хүндэтгэх нь охины аав ээжийн амьдралын мэдлэг, соёлын түвшин танигдана гэсэн үг. Ирсэн зочдыг хүндэтгэлийн суудалд суулган дайлахдаа тэр өдрийн яриа хэлцэл нийлэмжтэй, үр хүүхдийн цаашдын амьдрал дэвшин дээшлэхийг билэгдэх үүднээс битүү хоол (бууз банш, хуушуур) хийхийг цээрлэдэг.


Бэр гуйхаар ирсэн хүмүүстэй хийсэн яриа хэлцэл, нийлэмжтэй болсныг илэрхийлэхдээ хөөрөг тамхиа өгч авалцан тэмдэглэхийн сацуу тэднийг явахад нь гарыг нь цайлган (энэ нь бэлэг өгөхөөс өөр агуулгатай хоосон гаргахгүй гэсэн санаа), насаар ахмад юмуу үеийн хүн ирсэн бол охины аав, ээж өөрсдөө, дүүмэд хүн ирсэн бол ойролцоо насны хүнээр унаа машинд суулгаж, буцах чиг замыг нь зааж зөвлөн, дахин уулзахын өрөел тавьж үддэг. Согтууруулах ундаагаар шахаж, ирсэн элч, зочдоо хүнд байдалд оруулан бие сэтгэлийн зовлон эдлүүлэх, бие биедээ хайр сэтгэлтэй болж айл гэр болохоор тохирсон хоёр хүний дундуур орж татгалзаж, түдгэлзсэн дүр эсгэх нь хүү, охин хоёрын алс хэтийн амьдралын замд сэв суулгасан билэг дэмбэрэлгүй, бүдүүлэг үйлдэл гэдгийг санахын зэрэгцээ бэр гуйх, хурим найрын үйл ажиллагаанд архидалт хэдий чинээ их байнав тэр айлын цаашдын амьдралд тохиолдох бэрхшээл саад, гай барцад төдий чинээ их байдгийг анхаарвал зохино.

Friday, October 8, 2010

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ


Гүрбазар гэдэг нэрийг сонсохоор, хамрын самсаа шархирахгүй байхын аргагүй гэдэг үгээ хэлээд наадмын ногоон дэнж дээр хурдан морьдын тоосон дунд зогсож байгаа нь нүдэнд харагдах шиг   .....

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж

Ганц яваа насаараа би монголоороо гоёно.

Би

Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараа нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тиймээ би монголоороо гоёдог

Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог

Аяганд нь үдийн нар далбисан өвгөдөөрөө хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би монголоороо гоёдог

Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог

Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би монголоороо гоёдог

Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог

Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би монголоороо гоёдог

Алган дотор өчүүхэн цагаан чулуу ташчихад

Ангаахай гардаг болов уу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээ гэх энэ чулууг шувуу амиар хайнссан

Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь мөргөж залбирнаа эх орон минь

Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарнаа эх орон минь
Буйрын чинээх уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирнаа

Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан

Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш

Би ямар дээлтэй Цахиур шиг явлаа гээд галын хиртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ гатлаж чадах биш дээ

Гэхдээ би агтны морьтой монголдоо

Амгайн чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа
Эх орон минь
Би Монголоороо гоёдог.

Ш.Гүрбазар







Өвөг дээдэс минь бидэнд Монголоороо гоёж Монголоороо бахархах агуу бүхнийг үлдээжээ. Тэгвэл Бид хойч үедээ юу үлдээх бол...??????????

ИРЭЭДҮЙ БИДНЭЭР БАХАРХАХ БОЛОВ УУ????