БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, December 9, 2010



БОГД ОЧИРВААНЬ ШҮТЭЭН МИНУ



Завхан нутаг минийх ээ

Уул уулсын сүрлэг нь хө
Отгон тэнгэр нь ч юм уу даа
Ус усны тунгалаг нь хө
Ойгон тэлмэн ч мөн үү дээ
Замбуулинд заяа тавилангаар заяагдсан
Завсар нь үгүй заяа
Завхан нутаг минь минийх ээ

Сар хайрхан уул нь хө
Саруул талын чимэг үү дээ хө
Газар газрын даваанаас
Ганцын даваа нь сүрлэг үү дээ хө
Орчлон оноо учралаар оноогдсон
Орлох нь үгүй оноо
Завхан нутаг минь минийх ээ

Аргадан аргадан энэрдэг нь
Аав ээжийн буян уу даа
Алсын алсаас ивээдэг нь
Алтан нутгийн тэнгэр үү дээ
Хорвоод хайр буянаар хайрлагдсан
Холдох нь үгүй хайр
Завхан нутаг минь минийх ээ

Шүлгийг П.Даваасамбуу

1 comment:

  1. ЗАМЫН ХҮН СААТМААР ЗАВХАН НУТАГ САЙХААН ГЭЖ....

    ReplyDelete