БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, September 25, 2010

“Үхэр Монголын уур хилэн”

Монгол улсын гавьяат жvжигчин, Монголын радиогийн нэвтрvvлэгч Г.Равдан 

 http://www.onlinebook.mn/wp-content/uploads/2010/08/06%20Ukher%20Mongoliin%20uur%20khilen.mp3

Зундуйн Доржийн “Үхэр Монголын уур хилэн


 Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй
Тоос татуулаад нэг хөдлөх л юм бол
Толгой цусдаж мэдэх үхэр Монгол
Ялагдахаараа чангардаг, магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү Монгол

Friday, September 17, 2010

ЗАВХАН ГОЛОО САНААД Л БАЙНА ШҮҮ , , ,







ЮНГЭН ХАТАН


    Монголын баруун гар Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан (1550- 1612) бол ухаалаг, үзэсгэлэн гоо, авъяас билэг төгөлдөр бүсгүй байжээ. Тэр үеэр Алтан хан нэгэнт насан өндөр болсон тул хатан Юнгэн төрийн хэрэгт шамдан оролцож найдвартай түшиг оролцож найдвартай түшиг тулгуур, дотны зөвлөгч нь болж байв. Юнгэн хатан жилдээ нэг удаа явагдах Монгол Хятадын харилцан алба барих ба арилжаа худалдаа хийх ажлыг өөрийн биеэр эрхлэж байсан учир говийн өмнөх Монгол аймгийн ард иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй болсон ажээ.
           Юнгэн хатан үргэлж нэхий дээл, булган малгай өмсөн, морь унаж, саадаг агсан хил хязгаар нутгаар байцааж явах ба Монгол Хятадын найрамдлын хэлэлцээрт тогтоосон зүйлс хэрхэн явагдаж байгааг хянан, ингэснээрээ хязгаар нутаг амар тайван, ард иргэд амар жимэр аж төрөл аюул зовлонд унахгүй болно гэж үзэж байжээ.
         

Монголын ард түмний бахархал болсон гайхамшигт бүсгүй.


Удвал дарга гэхээр монголын зохиолчид, эмэгтэйчүүд төдийгүй манай ард түмэн сайн мэднэ. Сономын Удвал гэж дэлхийд танигдаж Монголыг гадаадад таниулсан суу билэгт эмэгтэй байлаа. Тэр сайн зохион байгуулагч, сайн ээж, сайн зохиолч байсан билээ. Бас дэлхийн олон оронд төрийн алба гүйцэтгэж их юм үзэж нүд тайлсан хүн байсан бөгөөд тухайн үеийнхээ нийгэмд том байр суурийг эзэлж дэлхийн суутнуудтай дотносож явсан нэгэн. Ардын Их Хурлын чуулганы танхимд хурал даргалж, алс хязгаарын малчны гэрт амьдралтай нь танилцаж явсан удаатай. Эмэгтэй хүнд дэндүү ахадсан ажил хийж явсан гэдэг.

МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН

Түмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсрэн хоцоржээ. Энэ үед Чингис хааны Алтан урагтны гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон хөвүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа.

Оюун ухааны спортын 12 хатад


Дэлхийн оюуны спортод тэргүүлж яваа хатадын дотор Монгол охин байгаа нь үнэхээр бахархалтай. Мөнгөнтуулын араас Ану, Энхтуул нар маань удахгүй орох болтугай. ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ. . . .
.

МОНГОЛ ХАТАД

Аль ч улс үндэстний бүсгүйчүүдээс илүүтэй монгол эмэгтэй, монгол хатад түүхийн үйл хэрэгт гар бие оролцож, оюун бодлоо зориулж иржээ. Домогт хатан Алун-Гоогоос эхлээд Чингис хааны эх Өөлүн, хатан Бөртэ... дараа үеийн хатад болох их хаан Мөнхийн эх, Хубилай хааны эмэг эх Сорхогтан, Хубилай хааны хатан Чимбай, Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан, бас бид бүгдээрээ хамгийн сайн мэдэх Мандухай цэцэн, Манжийн хаадын зүрхний өргөс болж авсан Галдан бошготын хатан Ану гээд алдарт хатдыг нэрлэж барахгүй ээ. Монгол хаад хатныхаа үгийг сонсож, оюун бэлигт хатад нь хаадынхаа түшиг тулгуур нь болж ирсэн түүхтэй

Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?

Энэ ном үнэхээр сайхан ном шүү. Та бүхнийг уншаасай гэж хүссэн учраас энэ тухай орууллаа.


Зохиолч: Жак Уэтерфорд

Орч: А.Мөнгөнзул, С.Соёлжин

Үнэ: 10000
Монголлын аугаа их Хатад амьдралыгхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг амьдруулсан ю. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийш гэрчлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олоыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй.


Б.Номинчимэд

ТОРГОНЫ ЗАМЫН БАРС МЭТ ХАТАД


 Мөнх хөх тэнгэрийн Алтан наран Их Монгол үндэстний эхчүүд, охидыг үүрд мөнхөд ивээх болтугай. ЖАК УЭТЕРФОРД 

Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?
Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.
Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

МИНИЙ МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ - МОНГОЛ БАХАРХАЛ



 олимпийн аварга Баатарзоригийн Батцэцэг

ХУРД

 

Хурд - Эх оронтойгоо адилхан


Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй минь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан
Хөндийг аргадсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалд суусан
Аавтай минь аргагүй адилхан
Амь насаараа би нутагтайгаа адилхан


Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяах
Эх оронтойгоо би дэндүү адилхан


Ачаа нь тэнцүүлсэн нүүдэл нь
Амьдралтай минь дэндүү адилхан
Адууны чимээтэй тал минь
Жаргалтай минь дэндүү ижилхэн
Заяагаараа би нутагтайгаа адилхан
Дөрвөн ээлжлэх улирал нь
Наслахтай минь даанч адилхан
Дөчин есөн хүрд нь хүртэл
Нулимстай минь ижилхэн
Зүрх сэтгэлэрээ би Монголтойгоо адилхан


Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяах
Эх оронтойгоо би дэндүү адилхан


 МОНГОЛД ТӨРСӨН


Үг П.Хэрлэн Ая Д.Отгонбаяр


Монголд төрсөн юм
Аль нутгийн тэнгэр дор төрснөө
Асуусан хүнд бүү хэлээрэй
Агь гангын үнэр ханхалсан
Алслах хязгааргүйд мөрөө гарган мэндэлсэн гээрэй
Арван зууны тэртээх нутаг гэдгээрээ омогшоорой
Дүүлэн нисэх шувууд нь амардаг
Дуу ихтэй салхи тэнд цуцдаг
Домог яриа мэнт эзэнт хүмүүнтэй
Төв азийн цээжинд Би Монголд төрсөн юм
2 Эгэл ард нь эргэх дөрвөн улиралд
Энүүхэнд гэвч бараагүй нүүдэллэдэг
Эрхэмсэг орших уулс нь үүлс сүвлээтэй
Эх газарын төв өндөрлөгт Бид мэндэлсэн юм
Эртний туйр түүхтэй гэж бахархаатай
Гантай зуны хөнгөн үүлс яаравч
Гаталж чадалгүй хөрсийг нь ундаалдаг
Газар дэлхийн өвөг галвын говь төрсөн нутгийг чимдэг юм
Дахилт:Би монголд төрсөн юм
Ариухан ээжийнхээ сүүгээр амлуулсаар
Тэнгэрээс тамгатай төрсөн юм
Би Монголд төрсөн юм


]Эх орон


Цаст хайрхан хeвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагvй эгэл тeрхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу хvлгийн тоостой эх орон минь


Олон зууны eвгeн салхинд eвс нь найгаад
Он цагийн уртад арилаагvй шаргал тvvхтэй
Ахин тeрeeд зуу зуун жил амьдармаараа
Хосгvй баян ижилгvй тансаг эх орон минь


Vvнээс цэлмэг хeх тэнгэр гэж vгvй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч vгvй
Vvнээс илvv хайрлах шvтээн vгvй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч vгvй


Эцэг eвгeдийн минь тогож eссeн цэцэгт хeндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай тeрсeн хvмvvн бидний бахархал
Ард олноороо тэнvvн жаргалтай эх орон минь


Ээждээ


Толгодыг даван шувууд буцлаа ээж минь
Догдлох сэтгэл таныг vгvйлэж гансрах юм
Хатуу хєтvv хорвоогийн жамыг бодохоор
Холдоод бх шиг санагдах юм даа ээж минь
Хатуу хєтvv хорвоогийн жамыг бодохоор
Холдоод бх шиг санагдах юм даа ээж минь


Намрын тєгєлд навчисаар хvн бєхєлзєєд
Нартын амьдрал утгагvй мэт санагдаад бн
Сэрvvн шєнийн зэвэргэн бодолд жиндvvлэхэд
Сэтгэлийн дулаан чинь vгvйлэгдэх юм ээж минь


Надад єгсєн сэтгэлийн дулааныг тань бодохоор
Нарны элч ядмаг санагдаад бн
Уйтгар vргээсэн бvvвэйн дууг чинь санахлаар
Энэхvv дуу минь сэтгэлд хvрэхгvй бн
Уйтгар vргээсэн бvvвэйн дууг чинь санахлаар
Энэхvv дуу минь сэтгэлд хvрэхгvй бн




Жанр: Рок
Байгуулагдсан он: 1993
Цомгийн тоо: 10
Монголын рок хөгжмийн түүхийг Хурд хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамтлаг нийт 10 цомог гаргасан бөгөөд одоог хүртэл Монголын рок попын залгамж халааг бэлтгэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Гишүүдийн танилцуулга


Дамба ТӨМӨРЦОГ
Төрсөн огноо: 1969.6.18
Хаанаас: Улаанбаатар Төмөр зам
Гэр бүлийн байдал: Эхнэр хүүхэдтэй
Ур чадвар: Дуучин
Бие: Нүдний өнгө бор, Үсны өнгө хар, Өндөр 170см
1993 оноос Хурд хамтлагт дуучнаар орсон. Бага наснаасаа хөгжимд дуртай байсан. Гитар хөгжмийг 9 насандаа тоглож сурсан. Хурд хамтлагт 1993 онд анх “Чоно” дууг тухайн үеийн ЗХУ–д үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг “Весна” магнитфон ашиглан нэгэнд нь дууныхаа фонаграммыг тавин нөгөөд нь хөгжимөө сонсон дуулсаар дуучин болох урлагийн зам нээгдсэн.
Монголын Пентаноник “Эх орны төлөө”, “Цагаан Лавай” эгшиг уралдаанд 1995 оноос одоог хүртэл олон тэргүүн байрыг дуулсан дугаараа хүртсэн. Бөмбөр, гитарыг байнга биш ч тоглох дуртай. Хамтлагийнхаа “Чамайг зорино” уянгын дууг үг, аяыг өөрөө зохиож дуулсан.
Машинаар аялах дуртай
Мерседес Бенз машин сонирхож хэрэглэдэг.


Дамба ГАНБАЯР /хамтлагийн ахлагч/
Төрсөн огноо: 1963.06.06
Хаанаас: Улаанбаатар Төмөр зам
Гэр бүлийн байдал: Эхнэр 3 Хүүхэдтэй
Ур чадвар: Гитар, Туслах хөгжимчин, ая зохиогч
Бие: Нүдний өнгө: Бор, Үсний өнгө: Шаргал Бор, Өндөр:174см
1981 онд Улаабаатар хотын 51-р сургуулийг төгссөн. Тайзан дээр анх 1975 онд гарч тоглосон. Хүүхдийн Ган зам хамтлагт гоцлол гитарчин, бөмбөрчин, 1978 1981 онд 51-р сургуулийн Энхийн туг хамтлагт Бөмбөрчин удирдагч. 1981 онд Украйн улс Донеци хотын барилга чимэглэллийн сургуульд сурч байхдаа хамтлагт гитарчин,бөмбөрчин. 1987 оноос Хурд хамтлагийн анхны бүрэлдэхүүнтэй хамтарч бөмбөрчин хөгжмийн найруулагч. 1989 оны Монголын бүх рок поп хамтлаг дуучдын анхдугаар уралдаанд 2–р байр. 1991 оноос Хурд хамтлагийн шинэ бүрэлдэхүүнийг дахиж байгуулсан. Гитарчин Отгонбаяр, Гитарчин Нааяа нартай хамтарч.
1975 оноос Гадаад хамтлаг дуучдыг сонсож суралцаж ирсэн. Iron Maiden, Wasp, Judas, Prest, Metallica зэрэг Хэви металл чиглэллийг сонирходог. Хурд хамтлагийг үүсгэн байгуулагч. Анхны амжилт нь 1981 онд Зүүд биелэх болов уу, 2 байр эзэлсэн. 1999 онд Пентатоник наадмын шилдэг хөгжимчин, Ая зохиогч Чоно, Бид Чоно Эх орон, Бахархал, Хар дарсан зүүд, Алив бос, Миний монгол, Цагаан шонхор гэх мэт.


Дамба ОТГОНБАЯР
Төрсөн огноо: 1973.12.28
Хаанаас: Улаанбаатар Төмөр зам
Гэр бүлийн байдал: Эхнэр 1 Хүүхэдтэй
Ур чадвар: Solo гитар, Арын дуучин, ая зохиогч, төгөлдөр хуурч
Бие: Нүдний өнгө: Бор, Үсний өнгө: Бор, Өндөр:174см
1991 онд сургууль төгсөж, 3-р ангиасаа Ган зам хамтлагт бөмбөр, гитар тоглож ирсэн. 1991 онд 10-р ангиа төгсөөд шууд Хурд хамтлагт одоог хүртэл тасралтгүй тоглож, дуулж, ая зохиож хөгжим бичиж ирсэн, Guns,N Roses ын Slash гитарчинг шүтэж, Joe Satrians, Steve Vai гитарчинг сонсдог, Металл хөгжмийн хаан Metallica хамтлагийг шүтдэг. Анхны гитар нь Broаdway, анхны зохиосон дуу 1993 онд “Чимээгүй ирэх дурлал” болон улмаар ард түмэнд олон дуу зохиож хүргэсэн. Багадаа Энхманлайг сонсож техник ур чадварыг нь судалж ирсэн.




Намсрайжав НАРАНБААТАР
Төрсөн огноо: 1974.7.24
Хаанаас: Улаанбаатар Төмөр зам
Гэр бүлийн байдал: Эхнэр 1 Хүүхэдтэй
Ур чадвар: Басс, Арын дуучин, Студийн инженер
Бие: Нүдний өнгө: Бор, Үсний өнгө: Хар, Өндөр:170см
Анх сургуулиа 1992 онд төгссөн, хүүхэд насандаа хүүхдийн ган зам, Энхийн туг хамтлагуудад гитарчин дуучин байсан. Хүүхэд насандаа хөгжим, техникт сонирхолтой байсан ба 1980 аад оны Рок хамтлагуудыг шүтэн сонсдог, дууриан тоглодог байсан. Хөгжмийн анхны онолыг Чүлтэмдорж багшаар заалгасан. Сургууль төгссөний дараа шууд Хурд хамтлагт Басс гитарчнаар орж тоглосон.
Хурд хамтлаг Хурдан Метал стилээр анх тоглож ирсэн ба басс гитарыг цохиураар хурдтай тоглох техник сайн эзэмшсэн.
Тэрээр "Хурд" хамтлагийн тулгуур, суурь болсон хөгжимчин.




Дамба ОТГОНБААТАР
Төрсөн огноо: 1974.11.30
Хаанаас: Улаанбаатар Төмөр зам
Гэр бүлийн байдал: Эхнэр 1 Хүүхэдтэй
Ур чадвар: Бөмбөрчин, Ая зохиогч
Бие: Нүдний өнгө: Бор, Үсний өнгө: Цайвар шар, Өндөр:168см
1997 онд Хурд хамтлагт тоглож эхэлсэн. Хүүхэд насандаа Ширээний теннисээр хичээллэж байсан. 10 настайдаа гитар тоглож 14 наснаасаа Бөмбөрөөр хичээллэж эхэлсэн ба тухайн үеийн гадны рок хамтлагуудыг сонсож бөмбөрийн хэмнэл дууг нь дагаж, сурч тоглодог байсан. 19 насандаа анхны рок дуу болох “Болтугай” дуугаа зохиосон. Анх бөмбөр тоглож сурч байхдаа өдрийн 8 цагаар хичээллэдэг байсан. Рок хэмнэлтэй дуу тоглох нь түүнд маш их таашаал эрч хүчийг авчирдаг.
Архи, тамхи хэрэглэдэггүй.
Хурд хамтлагийн хэмнэлийг тодорхойлогч зүрх нь болсон хүн. 

ОЮУНЧИМЭГ АГСНЫ ДУУНУУДААС- /Соёл-Эрдэнэ хамтлаг/

Thursday, September 16, 2010

Монгол Бүсгүй


Хэн зохиосныг нь мэдэхгүй энэ шүлэг надад их таалагдаад блогтоо орууллаа. Энэ шүлгийг уншсан чинь МОНГОЛ БҮСГҮЙ болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархаад, , ,


Адарсүрэн агсан - АГУУ ДУУЧИН




Дуучин Т.Цамбалхүндэв



АЛТАН ҮЕИЙНХНИЙ САЙХАН ДУУНУУДААС СОНСОЦГООЁ

http://www.sonin.mn/2009/03/12/tumendemberel/

http://www.sonin.mn/2009/02/28/adarsuren/

http://www.sonin.mn/2009/03/01/badruugan/

http://www.sonin.mn/2009/03/01/banzragch/

http://www.sonin.mn/2009/03/14/bayaraa/

МИНИЙ АРДЫН ДУУНУУДАА ГЭЖ . . .САЙХААН САЙХАН




ҮНЭХЭЭР САЙХАН ҮГЭЭР ХЭЛЭХИЙН АРГАГҮЙ СОНСООД Л БАЙМААР , , ,

УРТЫН ДУУГАА СОНСОЦГООЁ

Эр бор харцага: http://www.zshare.net/audio/67880191ca7a3a79/]Tuvshinjargal-Er
Нарийн сайхан хээр: http://www.zshare.net/audio/683437306ec51aa4/
Ар хөвч: http://www.zshare.net/audio/683439537f88b0ee/
Өвгөн шувуу: http://www.zshare.net/audio/683446871ad337d8/
Хүрэн толгойн сүүдэр: http://www.zshare.net/audio/68338291154dd454/
Жаахан шарга: http://www.zshare.net/audio/68342251a32bc600/
Эрдэнэ засгийн унага: http://www.zshare.net/audio/683381352c46daef/


http://biznetwork.mn/network/topic/show/8635/page/2

Wednesday, September 15, 2010

Монгол ардын хөгжмийн зэмсэг

Манай монгол ардын хөгжмийн зэмсгийн дотроос хамгийн эртнийх нь цуур, хулсан хуур, төмөр хуур гэж болох юм. Хүн өгүүлэхийнхээ эрхтнээр хөгжмийн зэмсэг хийж байсны дурсгал болох исгэрэх, хөөмийлэх урлагтай эдгээр хөгжмийн зэмсэг шууд холбоотой, эдгээрийг эгшиглүүлэхэд амны хөндий, хэл шүд зэрэг өгүүлэхийн эрхтэн мащ чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Алдар нэр бүү хөөцөлд


Алдарт эрдэмтэд аугаа хүмүүсийн нэгэн адил алдар нэрийг хөөцөлдөөгүй ээ. Орчлонгоос шинээр олсон амжилт бүхэндээ ханах тэдний сэтгэл ханамж нь жинхэнэ сэтгэл ханамжаас хол юм аа. Аугаа судлаач, эрдэмтэд өөрийн салбартаа байнга шинийг нээдэг. Тэр нь л тэдэнд шагнал болж байдаг. Тэд ард түмний хүндэтгэл, шагмал, урамшууллыг хүлээлгүйгээр судалгааныхаа ажилд хичнээн олон жил бэлдэж, олон цагийг зарцуулахаа мэддэг.-Виппьям П. Кинг
Бейсболын спортод тоглогч "home run" цохих шиг сэтгэл хөдөлгөдөг юм байхгүй. Бөмбөг цохигч бөмбөгөө талбайн хашлага давтал хол цөлөхийг "home run" хэмээн нэрлэдэг билээ.
Кен Гриффий Жуниор мэргэжлийн түвшинд бейсбол тоглож байх үедээ 400 "Home run" цохисон билээ. Гриффий бейсболын түүхэнд ийм өндөр амжилтанд хүрсэн хамгийн залуу тоглогч юм". Цагийг эзэлсэн "home run"-ын аварга Ханк Аоран алдарт Бабэ Руть нараас тэрээр илүү залуудаа энэ амжилтанд хүрсэн юм.
1999 он хүртэл Гриффий Сиэтл Маринерс багт тоглож байсан. 2000 онд тэр багаа сольж төрсөн нутагтаа ирж Цинцинат Рэдс багт тоглож эхэлсэн юм. Гриффийн Цинцинатад буцаж ирсэн явдал нутгийнханд их баяр хөөр авчирсан юм. Нутгийнхан нь тоглолтын билетийг худалдаж авах гэж билет борлуулдаг газрын үүд хаалга руу хүртэл авирцгааж байж билээ. Тэрээр Цинцинат дахь шутэн бишрэгчиддээ тийм их сэтгэл хөөрлийг авчирсан учир бөмбөгөө цохихоор талбай дээр гарч ирэх бүр бөөн бужигнаан болж цэнгэлдэх хүрээлэн нижгэнэсэн алга ташилтад доргидог байлаа.
Хүмүүсийн тэрхүү урам зоригийг үл харгалзан Гриффийн амжилт санаснаас муу байлаа. Тэр эхний 24 цохилтод зөвхөн хоёр бөмбөг л онож билээ. Тэр тоглолтод дунджаар .050 оноо авсан нь хувийнх нь дундаж оноо болох .300 давдагаас хамаагүй бага үзүүлэлт байлаа. Тэр эхний 24 цохилтод "home run" нэг ч удаа цохиж чадсангүй.
Гриффийгийн багийнхны хэлснээр тэр биеэ барихаа болих хэрэгтэй байсан юм. Тэгээд багаараа Цинцинатиас өөр газар тоглоход амжилт нь өсч эхэлсэн ба тийнхүү тэр биеэ барихаа больж чадсан гэнэ. Түүний цохилтын дундаж оноо өсч "home run" хийдэг үзүүлэлт нь хэвийн байдалд орсон юм.
Кен Гриффий ЖР 400 удаа "home run" цохилтоо хийхээр тавцан дээр гарах бүртээ зөвхөн хашаа давуулж цохино гэж чармайж байсан бол тийнхүү цохиж чадахгүй байсан бизээ. Тэрээр цохих бүртээ хашаа давуулдаггүй байсан хэдий ч цохиурынхаа аясаар, тайван цохидог байсан нь "home run" хийх боломжийг олгодог байлаа. Гриффий ч түүнийгээ мэдэж байсан юм. Харин төрсөн нутагтаа ирснийхээ дараа үүнийгээ тэгэж чадаагүй. Цохиураа далайх бүртээ өөрийнхөө аугаа гэдгээ батлахад анхаарлаа хэт төвлөрүүлж байсан нь ийм нөхцөлд хүргэсэн гом.
Түүхэнд аугаа гэдгээ хулээн эөвшөөрүүлэхээр эрмэлзэж зүтгэсэн хүмүүс хээээ ч түүндээ хүрдэггүй гэдгийг энэ явдал надад сургасан юм. Хэрэв та үеийн үед дурсагдаж байх аугаа эмч, багш, удирдагч, эцэг эх баймаар байгаа бол түүний хойноос хэт бүү улайр. Үеийн үед хүн бүхний талархлыг хүлээж байдаг аугаа эрэгтэй, эмэгтэйчүүд ард түмний шагнал, урмыг хүсэн хүлээлгүйгээр ажилдаа зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байж өөрийн салбар, хамт олон, гэр бүлдээ ийнхүү мөнхөд дурсагдах болсон юм.
Энэ долоо хоногт таны бизнес, хамт олон, хувийн амьдралдаа хийж байгаа зүйлүүд чинь эөвхөн түүнд хүрэх гэсэн хүслээр зорилгожсон уу эсвэл үүнд хүрснээрээ та олны танил болох үүднээс хийж байгаа юу гэдгээ өөрөөсөө асуу. Дараа нь ямар ч олон нийтийн талархлыг хүлээлгүй хийж байгаадаа илүү чармайлт үзүүл. Бейсболд ч бай амьдралд ч бай далайх бүртээ "home run" хийх нь чухал биш, та зөв юм хийгээд түүнийг хийж чадсандаа өөртөө баяр баясал авч байгаа чинь таны баг, хүүхдүүдэд чинь таны аугаа гэдгийг мэдрүүлэх болно.

Монгол улсын хүмүүсийн хамгийн түгээмэл нэрнүүд



Оюунчимэг 13,198.00
Алтанцэцэг 13,170.00
Энхтуяа 11,994.00
Батбаяр 11,498.00
Эрдэнэчимэг 11,374.00
Болормаа 11,144.00
Ганболд 11,083.00
Отгонбаяр 11,080.00
Батэрдэнэ 10,862.00
Наранцэцэг 10,805.00
Лхагвасүрэн 10,611.00
Оюунцэцэг 10,466.00
Ганбаатар 10,359.00
Баярсайхан 10,181.00
Нарантуяа 9,877.00
Ганзориг 9,726.00
Батжаргал 9,443.00
Нэргүй 9,443.00
Энхжаргал 9,426.00
Батсайхан 9,059.00
Монгол хүний нэр, уламжлал

Монгол хүний нэрийн талаар олон сайхан судалгаа, өгүүллэг байгааг эрхэм уншигч авгай олж үзсэн тухайд найдаад энд өөрийн санаанд буйг өгүүлье гэлээ. Хэдийгээр миний бие түүх судлаач, хэл бичгийн хүмүүн биш боловч хүн судладаг хүн гэж өөрийгөө боддог тул энэ талыг ч бас хоцроохгүйг хичээн бага сага зүйл үзсэнээ хэлхэе.
Монгол хүний нэрийг үндсэнд нь Монгол угсаатны соёлын хөгжилтэй холбож үзэж болох болов уу гэмээр ажиглагддаг. Чухамдаа эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан, Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан, Орчин цагийн гэсэн шиг. Эдгээр гурван уламжлал мөн цааш хэд хэд ангилагдаж болмоор санагдаад байгаа юм.
1.
Эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан Монгол нэрс
-         Хаад, ноёдын нэрс: Энэ нэр ч бас дотроо эртний уламжлалт болон шинэ дэвшилтэт гэж ангилагдмаар санагддаг авч ерөнхийдөө язгууртны шинжийг илтгэсэн бадрангуй, сүр хүчийг илтгэсэн нэрс байдаг.
-         Энгийн ардын нэрс: энгийн таньж тодорхойлох, эс бөгөөс үнэнч, баатарлаг идэрхэг, бат бөх хэв шинжийг бэлгэдсэн, тодорхойлсон нэрс багтдаг.
-         Бөө, удганы нэрс: Сүр хүч, тэнгэр этүгэн уламжлалын тэмдэгт нэрс байдаг.
Дээрхи нэрсийг түүхийн холбогдолтой ном зохиолууд тухайлбал Монголын нууц товчоо, В. Инжинашын “Хөх судар”, Ж.Нацагдоржын “Мандухай цэцэн хатан”, Мандирын “Саран зэв”, мөн зохиогчдыг төдийлөн санахгүй байгаадаа хүлцэл өчин байж номын нэрсийг дурдахад “Хөх Монголын Хөх туг”, “Тооноор тольдогч сүүлт од”, “Чингис хаан”, “Бат хаан” гэх мэт зохиолуудаас харж үзэж болох юм.
2.
Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан Монгол нэрс
-         Самгарди гаралтай: Шууд утгаар нь авч хэрэглэсэн самгарди үгс Жишээ нь Лигдэн хааны зарлигаар Төвдөөс орчуулж эс болох үгсийг шууд самгарди сурвалжаас нь авч хэрэглэсэн Очир гэдэг нэр байна. Манай хэлэнд Базар ч гэж хөрвөсөн тал ажиглагддаг. Энэ нэрийг Самгарди хэлэнд Вчир, Төвд хэлэнд Дорж гэнэ. Уул нэршил нь шашны зан үйлийн нэгэн хэрэглэлийн нэр болно. Мөн Эрдэнэ хэмээх нэр Самгарди хэлэнд Раднаа гэсэн утгатай байхад Төвд хэлэнд Ринчэн гэдэг.
-         Төвд гаралтай: Ихэвчлэн төрсөн гарагийн эзний буюу өдөр цагийн учир шалтгааныг од орчилын хөдөлгөөн зэргийг харгалзан хүний амьдрал ахуй, нас буянг тэтгэх үүднээс болон шашны зан үйлийн үүднээс бэлгэдсэн нэрс байдаг. Даваа- гарагийн эзний нэр, Лувсан-Оюун сайт гэх мэт.
-         Монгол утгын гаралтай: Дээрхи шашны бэлгэдэл Монгол утгаараа бууж нэршигдсэн нэрс байдаг. Жишээ нь : Цэцэгдарь-Төвдөөр Мядагмаа буюу цэцэг өргөсөн охин тэнгэр гэсэн утгатай.
3.
Орчин цагийн Монгол нэрс
-         Хүсэл билэгдэлийн: Жаргал, Баяр гэх мэт хүсэл бэлгэдсэн нэрс.
-         Бусад гадаад гаралтай болон холимог нэрс: Алдартай хүмүүсийн нэрс болон дээрхи Монгол нэрс хоорондоо холин хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь : Ганди, Даваажаргал гэх мэт.
http://huhtolbot.blog.banjig.net/post.php?post_id=20574-ээс хуулбарлав.

Sunday, September 12, 2010

20-р зууны Монголын “ЗУУНЫ МАНЛАЙ”


1. 20-р зууны шилдэг яруу найраг: Д.Нацагдорж "Миний нутаг"
 Хэнтий Хангай Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчин уулнууд
Мэнэн Шарга Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний тєрсєн нутаг
Монголын сайхан орон

Thursday, September 9, 2010

Баадан


баадантай юм ч уг нь сайхан шүү, нагац ээжийн авдарнаас гаргаж ирдэг баадангууд их л сайхан үнэртэй байдагсан. наадмын дээл нэг баадантай, мөнгө төгрөг нэг баадантай, айлчин гийчний явхад өгдөг бэлэг нэг баадантай, хүн болгоны гоёлын хувцас хэрэглэл тус тусдаа баадантай. авдрын дээрх гүнгэрвааны ард судрууд баринтагтай, бас л нэг арай өндөр зиндааны баадан шүү дээ

нагац аавтай цуг ах нар хадланд гарахдаа баадантай юмаа богцлоод явна. ингээд миний иддэг хоол, өмсдөг зүүдэг болгон баадангийн л дотор байснаараа тоос шороо болохгүй, хиртэж гундахгүй. миний амьдрал тэр чигээрээ баадантай холбоотой. сэтгэлээ дэлгээд найздаа ирэхдээ хүртэл "би баадантай юмаа тэврээд ирлээ" гэхэд монгол хүний үр болсон хойно юу хэлснийг тайлбарлалтгүй ойлгон уярна.


Wednesday, September 8, 2010

МОНГОЛ ГЭР


“Тэнгэрийн зарлигаар Бөртэ Чоно гэргий Гоо Маралтай хамт далайн чанадаас ирэн Онон мөрний эх Бурхан Халдун уулын бэлд нутаглан Батцагаан хүү төржээ” хэмээн монголчуудын удам гарлын тухай домог эхэлдэг. Эрт балар цагт Монголын уудам талд Хөх Чоно, Гоо Марал хөөцөлдөж, махчин чоно өвсөн тэжээлт согоог барьсангүй гэж төсөөлж болох нь. Ямар ч домог тухайн үндэстний үзэл бодол, гоо сайхны мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэн амьдардаг нүүдэлчдэд, чоно ухаалаг, эр зоригтой, хүч чадалтай араатан харагдах агаад түүний ханиар хурдан шаламгай, гоо үзэсгэлэнт, цоглог марал тодорчээ. Монголчууд гоо үзэсгэлэн төгс бүсгүйг согоо шиг гэдэг. Домогт өгүүлдэгээр, Бөртэ Чоно Гоо Маралын удамын Алан Гоо хатны хэвлийг гэрийн тооноор тусах тэнгэрийн гэрэл илбэхэд бүрэлдсэн хүүхэд Чингис хааны тэнгэр язгуурт хуланц гэнэ. Билэг дэмбэрэлийн амьтад Нар шүтэх ёстой ийнхүү уялддагаас монголчуудын гэрээ нар мандах зүг рүү харуулж барьдаг заншил үүссэн гэж үздэг.
Манж-Чин улсын ноёрхолд ортлоо монголчууд овогтой байж, манжийн дарлалын үед \1615-1911\ үед устан бид эцгээрээ овоглох болсон билээ. 1990-эд оны ардчилсан хувьсгалын үрээр Монголд овог сэргээх үйл явдал өрнөхөд цөөн бус хүмүүс “чонос” овог сонгосон. Эзэн Чингисийн эцэг Есүүдэй баатар боржигон овгийнх, жинхэнэ язгуур угсаатай нь Монголдоо үлдэн байсаар ирсэн гэх үзлээс “боржигон” овогтой хүн цөөнгүй бий болов.
Гэрийн голд багана гал голомт байна. Гэрийн баганаар дамжин өвөг дээдсийн сүнстэй холбогддог гэж үздэгээс багана түших, барих ялангуяа алдлахыг цээрлэдэг заншил одоо ч хадгалагдан үлдсэн. Эртний багана эрхэмлэдэг энэ заншил мөн гал тахьдаг ёстой холбоотой. Дэлхий олон оронд чөтгөр шулам, муу муухайг гал л дийлдэг гэсэн үзэл түгээмэл. Монголд ч галыг дээдлэн тахиж ирсэн бөгөөд галын эзнийг амьд гэж тооцдогоос үзүүртэй зүйлээр гал руу чичихийг цээрлэдэг. Гал бузартана гэж хог новшоо гал руу хийдэггүй. Айлд орсон шинэ бэрийг галд мөргүүлж өөриймсүүлнэ. Энэ нь эрт цагт галын дэргэд тахил шүтээн онгоо байрлуулдаг байсны үлдэц юм.
Та Монгол орны дээгүүр онгоцоор нисэж байхдаа доош харвал энд тэндхэн нэгэн зүйл том цагаан мөөг бөмбийж байх вий. Уудам их газар нутагтай цөөн монголчуудын сууц болох гэр тэнгэрийн тэртэйгээс ийнхүү талын цагаан мөөг шиг харагддаг. Гэр нь манай орны онцлог нүүр царай болдог архитектурын өвөрмөц бүтээл төдийгүй, монголчуудын уламжлалт одон орон судлал, зан заншил, соёлын өвийг өөртөө агуулдаг. Оршин байх хэлбэрvvдийн дотроос хамгийг бєх бат тєгс тєгэлдєр нь бємбєрцєг хэлбэр..
Монголчууд мод малын түүхий эд зэрэг гар дорхи материалаар өөрсдөө гэрээ хийдэг. Гэр яс мод, эсгий бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтнэ. Эвхмэл сараалжин хана, дээвэр болдог унь, унины тулгуур бөгөөд цонх болох тооно, тооныг түших багана, хаалга, шал зэргээс гэрийн мод бүрдэнэ. Хонины ноосоор гар хийцийн эсгий хийдэг байв. Хонины ноос өөрөө зунгагтай учир эсгий өөрөө ямар нэг хэмжээгээр ус даах чанартай ч эсгийг ямааны тосоор тосолж бороо нэвчихгүй болгодог. Өнгий нь цайруулахын тулд эсгийг ясны гурил, шохойгоор өнгөлнө. Адууны хялгасаар бат бөх дээс томж түүгээр гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийнэ.
Орчин цагт үйлдвэрийн аргаар ноосыг зунгагнаас нь салгаад угаасан ноосоор эсгий үйлдвэрлэж байна. Зунгагнаас гоо сайхны үнэт түүхий эд ланолин гарган авч гадаадын гоо сайхны нэрт пүүсүүдэд экспортолдог. Одоо борооноос хамгаалсан брезентэн дээвэр, цагаан даавуун гадуур бүрээс давхарладаг болжээ. Гэрийн модыг мөн үйлдвэрт хийж байна. Гэрийн мод дунджаар 15, эсгий 5 жил хэрэглэгддэг.
Гэрийг амархан барьж угсардаг, түүнээсээ амархан буулгаж нүүдэг. Хүндийн жин ердөө 250-270 кг тул хэдхэн тэмээ сарлагт ачаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор авгай нөхөр, анд нөхөр ч юмуу хоёрхон хүн барьчихдаг, хөнгөн авсаархан ийм сууц нүүдэлд тохиромжтой нь илт. Гэвч хоюулхнаа байх нь ховор тохиолдол. Монголчууд нүүдлийн улсыг зам тосон домботой цай, тавагтай идээ барин угтаж цайлдаг, гэр барихад тааралдсан таних танихгүй хүмүүс очиж тусалдаг заншилтай.
Гэрийг их багийг ханын тоо ба толгойгоор ялгана. Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага дөрвөн хант, 16 толгой 6 хант гэрийг их 6 хант гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээс хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж том Бат-Өлзий гэр.
XIII зууны vеийн монгол хаадын олон арван шар хөллөсөн их гэр тэргэн нvvдэл тухайн үеийн гайхамшиг байв. Хаадын их нүүдэл суурин иргэдийн жуулчин, хэсvvлчдийн нvдэнд талын ингэр алгуурхан хєдєлж яваа хот мэтээр тєсєєлєгддєг байжээ. Ийм их гэр тэргэнээс гадна дєрєв, найман vхэр хєлєлсєн бэсрэг гэр тэрэгнvvд ч бас олон байсан.
Ирээдүйн Чингис хаан 1155 онд даруухан нэгэн эсгий гэрт мэндэлсэн. Эцгээсээ багадаа өнчин хоцорсон Тэмүүжин дөнгөж есхөн насандаа өрх толгойлж, эхийн хамт Онон голыг өгсөж уруудан жимс ногоо түүж, загас жарайхай барин олон дүүгээ тэжээн амь зууж байсан тухай “Нууц товчоо”-нд өгүүлдэг. Дээр үед ядуучууд загас барин ан гөрөө эрхэлдэг, олон малтай аял баянд тооцогддог байв. Одоо баячууд л зугаа цэнгэл маягаар ан гөрөө хийдэг болоод ойлголт эсрэгээр эргэсэн шиг.
Одоо хэрэглээнээс гарсан унь тооно хоёр нь үргэлж гэрийг сархинаг тоонотой гэр гэх бөгөөд ийм гэр нь ямар ч догшин салхи ширvvн бороонд унадаггvйгээр vл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад vерийн ус дайраад єнгєрхєєс биш аваад явчихдаггvй байжээ. Сархинаг тоонот гэрийн хэлбэр хатгуур тоонот конус хэлбэрийн гэрийг бодвол илvv бємбєгєр, хожимдоо гэрийн унь тооно саланги болж эдvгээгийн хатгуур тоонот гэр үүссэн. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан ийм гэр єнгєрсєн зууны тавиад он хvртэл говийн малчдын дунд байсаар л байлаа. Унь тооно хаалга хатавчны харьцаа єєр болсон хэдий ч монгол гэрийн vндсэн хэлбэр тєрх хийц маяг нь єєрчлєгдєлгvй манай vед хvрч иржээ.

Гэрийн одоогийн энэ хэв хийц 16 дугаар зуунаас өргөн дэлгэрсэн сонгодог хэлбэр. Гэрийн хаалга тооно голчоороо тэнцүү ба энэ үндсэн суурь хэмжээ болдог. Баганын өндөр хаалганаас 1,5 дахин өндөр. Шалны голч тоононы голчоос 4 дахин том. Унийн урт тоононы радиусыг 3 дахин авсантай тэнцүү. Европт сүм дугана барихдаа хүний биеийн харьцааг мөрдлөг болгон авсан харьцааны чанарыг мэргэжлийн хэлээр алтан огтлол \модул\ гэж нэрлэгддэг барилга архитектурын арга гэрийн модонд яг ижил мөрдөгддөг болохыг МУИС-ын багш Даваажав судалгаагаар илрүүлсэн байна. Монгол гэрийн бат бөх чанар чухамхүү энэ алтан огтлолд л оршино.
Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг монголчууд нар мандах шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.
Нарны цагтай яв цав тохирдог гэр бол 60 уньтай бага дөрвөн хант билээ. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтадаар нэрлэгддэг. Гэрийн доторхи зайг хоймор, гал голомт, эрэгтэйн тал, эмэгтайн тал гэж ерөнхийд нь хуваадаг. Хоймрын авдар дээр бурхан шүтээнээ залдаг. Гэрийн эзэн хоймор талдаа суудаг ба хамгийн хүндтэй зочноо хоймортоо урьж суулгана. Хоймор талд элбэг баяны билэг тэмдэг болох хулгана жил, баруун тотгоны үзүүрийн унь эр хүний хийморь цог залийг илтгэх морин жилд, зүүн тотгоны үзүүрийн унь эм хүний буян заяа сүү цагаан идээндээ гэдгийг илтгэн үхэр жилд тус тус таарна.
Хvрээлэн буй орчных нь уул ус, гvвээ толгод, адуу малынх нь бэлчээр хорь гуч хоногийн давтамжтайгаар єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг ч vvд хоймрынх нь орших зvг чиг, гэр дотрох эд агуурсынх нь байрлал тэр ч бvv хэл хониных нь хот, vхэр тугал ингэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нvvж хаана ч буулаа гэсэн анх айл болоод байрлуулсан байр зvг чигийг нь хэзээ ч єєрчилдєггvй. Гэр дотор нvvдэггvйтэйгээ нэг адил гэрийн гаднах орчиноо ч єєрчилдєггvй. Єєрєєр хэлвэл хэд ч нvvж хаана ч буусан гэр дотор хийгээд гэрийн гадаах єєрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч єєрчлєлтгvйгээр аваад яваад байдаг гэсэн vг юм. Эцэг євгєдєєс уламжилж ирсэн эд юмсын байрлал, зvг чигийг хэдэн vеэрээ єєрчлєєгvй айл бишгvй байдаг.
Гэрт оруут баруун хаяаны эмээл хазаар, ногт чөдөр, айрагны хөхүүр сэлтээс эрэгтэйн тал эхлэнэ. Гэрийн эзний ор, орны ар хананд ангийн буу өлгөөтэй. Хөөрөг, хэт хутаг, зодог шуудаг хусуур, ангийн үс зэрэг эр хүний нарийн нандин эдлэл хадгалдаг баруун авдар орны толгойд байна. Хөхүүр баруун талд байдаг нь эрт цагт эрчүүд гүү саадаг байсантай холбоотой гэх. Эрэгтэй зочид баруун талд суудаг ба хөхүүрийн дэргэдүүр өнгөрөхдөө айраг бүлж булчингаа чангалдаг, айлдаа хүчээ өгдөг заншилтай. Гэрийн гадаа баруун урьдхан морины уяа хатгаастай.
Гэрийн зүүн хатавчнаас эхлэх эмэгтэйн талд усны болон саалийн сав, гал тогооны эрэгнэг, эзэгтэйн хувцас хийдэг орны хөлийн авдар, оёдол үйлийн ба гоо сайхны хэрэгсэл зэрэг эмэгтэйн нарийн нандин зүйлсээ хийдэг орны толгойн авдар байна. Эм хүн бард хөөгдсөн туулай мэт аймхай дорой гэсэн санааг илэрхийлсэн мэт эзэгтэйн ор бар туулай жилүүдийн хоорондох зайнд яв цав таарна. Гэрийн эзэгтэйн зүү утасны авдар гэрийн гаднах үнээний зэлтэй харгалдахаар үхэр жилд таарахаар байршуулж зуршсан нь эм хүний хийморь оёдол үйл, цагаан идээнд байдаг гэсэн үзлээс улбаатай гэнээ. Одоо дээд сургуульд суралцагчдын үнэмлэхүй олон хувь нь охид болсон төдийгүй эрүүл мэнд боловсролын салбарт ажиллагсдын дийлэнхийг эмэгтэйүүд бүрдүүлж буй нь монгол угсаатны дунд түгээмэл тархсан цэцэн бэрийн үлгэр амилах хандлагатай болгов.
Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг тархсан Монголд гэрт ирсэн хүнийг заавал хооллож ундалдаг, тэр ч байтугай эзгүйд таарсан аянчин жинчинд зориулж идэх уух юм ширээн дээрээ бэлдээд, эзгүй гэрээ цоожгүй орхиод малдаа явдаг заншил саяхан болтол говийн аймгуудад байсаар байлаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах жилүүдийн алдаа оноонд хүний сайхан чанар бүүдийж, залхай өөдгүй улс олширсноор монгол гэрийн үүд түгжээтэй байдаг боллоо.
ХХ зууны эхэнд бараг бүгдээр нүүдэлчид байсан монголчуудын 30 хүрэхгүй хувь л одоо нүүдлийн мал аж ахуй эрхэлж байна. Гэтэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад гэр орчин үеийн байр сууцтай зэрэгцэн оршсоор, бүхэл бүтэн гэр хороолол хотын энд тэнд байсаар. Социализмын үед хот хөдөөгийн хооронд дураар шилжин нүүх хориотой байхад нийслэл хот маань одоогийнхоос цөөхөн гэртэй байлаа.
Аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болов. Ердийн дөрөв таван хант гэрээс гадна тэргэн дээрхи эртний гэрийг ч, дээр үед зөвхөн хаад ноёд залардаг байсан олон хант том гэр барьж ресторан маягаар ашиглах боллоо. Гэр хэлбэртэй халаалга, халуун хүйтэн ус, бие засах хорго бүхий тоосгон барилга энд тэндхийн амралт сувиллын газар олноор баригдаж гадна дотны хүмүүсийн талархалыг хүлээж байна.
Одоо гэрийн дээвэр дээрээ нарны зайтай, гаднаа телевизийн тавган антентэй айл хот хөдөөгүй олон болж, бага оврын цахилгаан үүсгэгч генератор, хөргөгч, телевизор, радио, компьютер гээд орчин цагийн гэр ахуйн техник монгол гэрт байраа эзэлжээ. Монгол гэрийн тавилга зөвхөн шинэчлэгдэж буй бус гэр өөрөө шинэ орчинд байр сууриа олж, монголын уудам талаас хальж харь холын орнуудад тархаж эхэллээ.
Голландын бизнес эрхлэгч жуулчны базаа нэжгээд монгол гэр барьж үүсгээд, улмаар өндөр нуруутай өрнөдийн улс гэрт орж гарахад хялбар болгох үүднээс гэрийн хаалганы тотгыг өндөрсгөн арк маягийн болгон, гэр үйлдвэрлэдэг цехтэй болжээ. Авхаалжтай голланд эр гэр зохиосон авторын эрхийн гэрчилгээ авах гээд хөөцөлдөөд явж байсан тухай манай сонинд бичигдэж байсан.
Японд их зургаан хант гэрт монгол хоолны ресторанд би вээр орж үзэж байсан. Чехэд дорно дахин судлаач (хятад, монгол) Шима гуайн эрхлэн ажиллуулдаг Ази нөхдийн клуб хоёр ч монгол гэртэй. Жил бүр Чехийн хөдөө нутгаар гэрийн баяр зохион байгуулдаг уламжлалтай.
Францын морь судлаач эрдэмтэд Монголд тахь эргэн нутагшуулах төсөлд манлайлан оролцож, франц судлаачдын зарим нь нутгийнхаа өмнөд хэсэгт жилийн дөрвөн улиралд гэрт амьдарч тахийн зан араншин судладаг нь сонин. Парис хотод дуу бичлэгийн студийг гэрт хийдэг моод дэлгэрсэн нь чамирхал төдий биш юм. Дуучин дуулахад тархах шууд долгион, хананаас ойсон долгионтой нийлэхэд үүсдэг авианы гажилт шуугиан зэргийг багасгах зорилгоор дуу бичлэгийн студийн дотор ханыг зөөлөвчтэй дуу шингээгч материалаар доторлодог. Дөрвөлжин өрөөнд хана, тааз, шал болон өрөөний булан хүртэл долгион харилцан адилгүй хэмжээний зайг туулах тул зөөлөвчтэй тохиолдолд ч гажилт үүснэ. Гэтэл дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэр аль ч талаараа дуу бичлэгийн студи хийхэд хамгийн оновчтой байр болох нь ойлгомжтой.
XIX зууны эцэст дэлхийн янз бүрийн газар оронд зуу гаруй ястан үндэстэн гэр хэрэглэж байжээ. Хүзүүвчин тоонотой цомцог гэрийг Оросын Холбооны улсын Халимаг, Тува, Баүкир, Татар, Курд, Ногай, Хягас, дундад азийн Казак, Туркмен, Узбек, Таджик, Киргиз зэрэг орнууд; түрэг угсааны Юрюкин (Турк), Хазар (Афганистан); Могол; Өвөр Монголд хэрэглэсээр байна. Харин Эвэн, Сагай, Эскимосуудын сууцыг урцнаас гэр рүү шилжих үеийн сууцны хэлбэр гэж үздэг байна. Гэрийн уг язгуурыг оромж гэх ба үүнд урц, овоохой, шовоохой гээд түр зуур толгой хорогдох нэн болхидуу сууц орно. Умард Америкийн индиан, Авсрали, Африкийн зэрлэг омгууд, Сибирийн гүн тайга, Е­несей, Амар мөрний сав болон Саяан Алтайн уулархаг нутагт амьдардаг зарим ястан одоо ч урцыг сууц болгон хэрэглэсээр байна.
Posted by ganga

Tuesday, September 7, 2010

“Монгол гэр”

Өвгөдийн маань ур ухаан, амьдралаас бүтсэн “Хамгийн экологич сууц” болох “Монгол гэр” маань ядуусын гэх тодорхойлолтын тэргүүн эгнээнд “Гэр хорооллын” гэсэн байдлаар муугаар сурталчлагддаг болсон байна. Үүнийг анхаарах цаг нь болсон. Монголын “Их хаадууд” хүртэл Гэрт амьдарч, Гэрт их хэргийг хэлэлцэж, Гэртээ мөнх бусыг үздэг байсан ТҮҮХ байдаг атал одоо “Монгол гэр” Монголчуудын ядуурлын илэрхийлэл болчихсон ДЭЛХИЙД ТАНИГДАЖ явна.

Битгий бухимдаарай!
-Битгий гутраарай!
-Зовхи нь өөдөө Монгол хүн шүү та нар!
-Зүгээр л Монголоо ӨРӨВДӨӨД байж болохгүй шүү!
-Зүгээр л нэгдэцгэе гэж ЯРИАД байж болохгүй шүү!
-Өөртөө ашигтайгаар Монголдоо туслах БОЛОМЖ бол бидэнд бүгдэд нь бий!
-Нэгийгээ хий хардах аа больсон цагт “Тамын тогооны үлгэр” бодит байдал БИШ жинхэнэ ҮЛГЭР болно шүү залуусаа.
Миний дайсан бол хүн биш АСУУДАЛ.

Чикагогийн Монголчуудын блогоос

Монгол бичиг “Их Гүрний Бичиг”



Үсэг бичгийн түүхэнд янз бүрийн бичлэгийн төрөл чиглэлийг ашиглан утга санаа, уран сэтгэмжийг илэрхийлдэг. Монгол бичигт эвхмэл үсгийн төрөл онцгой үүрэг гүйцэтгэдэг. Эртний монголчуудыг монгол гэргүйгээр төсөөлөх аргагүй. Монгол бичгийн эвхмэл үсгээр таван ханат монгол гэрийн харьцаагаар “монгол” гэдэг үгийг гэрийн хэлбэртэйгээр бичиж гэрийн хаалгыг нь “бичиг” гэдэг үгээр бичсэн нь монгол гэр, монголчуудтай танилцахад бичиг үсгийг нь мэдвэл тэдний оюун санаа, утга соёлыг нь мэдэж танина гэсэн билэгдэлтэй. Гэрийн хаалганы хажууд бариулын талд нь бичээчийн тамга эвхмэл монгол үсгээр дарсан байна. Гэрийн дээд талд “асч бадар” гэсэн утгатай бэлэгдлийн тэмдэг дүрсэлсэн.


Чингис хаан
“Тэнгэрийн чимэг нь гурван марал
Газрын чимэг нь гурван нуур
Хүний чимэг нь ЧИНГИС хаан” гэсэн нэр бүхий монгол уран бичлэг.

Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий гуа марлын хамт тэнгис далайг гэтэлж … гэж “Монголын Нууц Товчоо” хөлгөн сударт өгүүлснийг мөнх тэнгэрт цэцэглэж буйг бэлэгдсэн тамгатайгаар* дүрсэлсэн. Дээрээсээ доошоо бичигдсэн судрын энэхүү хэсэг нь Монголын үүсэл гарлын түүх тэнгэрээс бууж буйг билэгдэн эртний тамга үсгээр хүрээ үүсгэн дүрсэлсэн.
Уран бичлэгийн зохиомжид суу алдараа дуурсгасан их хааны нэрийг сүр хүч, сэтгэл зүрхний гүнд оюун ухааны илд болгон бүтээлээ. Эртний тамга үсэг, эвхмэл монгол бичиг, дөрвөлжин бичиг**, монгол бичгээр бичээчийн нэрийн тамга дарсан. 




 

 Улаанбаатар
Монгол бичигт хичээнгүй бичлэг, таталган бичлэг гэсэн хоёр төрлийн бичлэг байдаг. Монгол үсэг нь дээрээсээ доошоо нар зөв эргүүлэн бичигдэхдээ ацаг шүдийг нь хурааж, зөвхөн зураасаар тэмдэглэн таталган бичдэг онцлогийг ацаг шүдтэй бичсэн бичлэгтэй хослуулан “Улаанбаатар” гэж хотын нэрийг уран бичлэгээр бичсэн. “Улаан” гэсэн үгийн өмнөх хоёр цэг тавих зайд эртний үсэгтэй тамга зураас хоёрыг бичиж, “баатар” гэсэн үгийг бийрийн хичээнгүй бичлэгээр бичсэн. “Баатар” гэдэг үгний хоёр цэгийн харалдаа бичээчийн монгол үсэгтэй тамга дарсан.

 
 
Морь
Монголчуудыг морьгүйгээр төсөөлөшгүй. Монгол бичгийн бийрний зурлагын өргөн даралтаар “морь” гэдэг үгийг үсгийн зурлагын онцлог хэлбэрээр нь илэрхийлсэн. Монгол бичгийн “м” үсэг нь морины дэл, “о” үсэг нь морины толгой, “р” үсэг нь урд хоёр хөл нь гэхчилэн дүрслэн бичсэн. “Морь” гэдэг үгний нурууны дээд талд эвхмэл монгол үсэгтэй тамга дарсан нь морь унасан хүн мэт. Доод талд нь гарын үсэг бичээчийн нэрийн тамга дарсан.


 





Шинэ сарны адил үзэсгэлэнт охин
Энэ уран бичлэг нь монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” гэдэг алдартай өгүүллэгээр шөнийн тэнгэрт уулан дээгүүр хөвж буй шинийн гуравны үзэсгэлэнт саранг дүрсэлсэн нь залуу бүсгүйг билэгдэнэ. Дээр нь долоон бурхан одыг дүрслэн, зургаа дахь одны дэргэд дөрвөлжин үсгээр бичээчийн нэрийн тамгаа дарсан. Уран бичлэгт “үзэсгэлэнт охин” гэдэг үгийг улаан өнгөөр мөр тэтгэн (догол мөр гарган) бичиж, “шинэ сарны адил” гэдэг үгийг уулын толгой дээр бичсэн. Өндөр уулын төвд нь амь оруулан (шүншиглэн) бичээчийн тамгаа дарсан. Уран бичлэгийн хичээнгүй бичгээр бичив.

Эрдмийн гэрэл
Монголын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Иөншиөбү Бямбын Ринчен (1905-1977) монгол хэлний тухай долоон бадаг шүлгээ өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг билэгдэн бичсэн байдгийг монгол уран бичлэгээр ирээдүй хойч үеийн утга соёлын эрмдийн гэрэл, үүрд мөнх мандан гийх наран мэт болгон дүрслэв.
Чихний чимэг болсон аялгуу байсан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялагийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн магтму би
гэсэн гайхамшигт мөрүүдээр эхэлдэг. Зүүн доод талд бичээчийн нэрийн тамга гарын үсэг бичсэн.


 
Бясалгал
Дорно дахины гүн ухаанд судар номын анхны хуудсыг нээж эхлэхдээ өмнө нь заавал тэмдэг* тавьж эхэлдэг.
“Бясалгал” гэдэг үгний эхний хоёр үсгээр энэ тэмдэгийг дүрсэлсэн. Эрт үед ном уншихдаа бие, хэл, сэтгэл гурваа баясгаж уншдаг учиртай. “Бясалгал” гэсэн үгний дор өөрийгөө бясалгаж буй нэгэн хүмүүний зүрхэн тушаа газар улаан тамга** дарсан. Биеэ бясалгавал хэл сэтгэл хоёроо бясалгахын эхлэл болдог. Бясалгал сэтгэл зүрхэнд эрч хүч нэмдэг.





Ариусахуй
Монгол бичиг нь уран бичлэгийн төрөл бүрийн өвөрмөц онцлогуудыг хадгалсан байдаг. “Ариусахуй” гэдэг үгийг монгол бичгийн нурууг нь тэмдэглэхгүйгээр бичихэд Солонгос үсэг шиг харагдаж ч болох юм. Монгол үсгийн зурлага нь маш энгийн, товчхон утга агуулга онцлогтой орон зайн өвөрмөц бичлэгийг харуулан бичигддэг уран бичлэг билээ. Зүүн доод талд нь гарын үсгээ бичиж дор нь монгол дөрвөлжин эвхмэл үсгээр уран бичээчийн нэрийн тамгаа дарсан.

http://www.inkway.mn sitenaas URAN BICHEECH BATBAYAR