БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, September 15, 2010

Алдар нэр бүү хөөцөлд


Алдарт эрдэмтэд аугаа хүмүүсийн нэгэн адил алдар нэрийг хөөцөлдөөгүй ээ. Орчлонгоос шинээр олсон амжилт бүхэндээ ханах тэдний сэтгэл ханамж нь жинхэнэ сэтгэл ханамжаас хол юм аа. Аугаа судлаач, эрдэмтэд өөрийн салбартаа байнга шинийг нээдэг. Тэр нь л тэдэнд шагнал болж байдаг. Тэд ард түмний хүндэтгэл, шагмал, урамшууллыг хүлээлгүйгээр судалгааныхаа ажилд хичнээн олон жил бэлдэж, олон цагийг зарцуулахаа мэддэг.-Виппьям П. Кинг
Бейсболын спортод тоглогч "home run" цохих шиг сэтгэл хөдөлгөдөг юм байхгүй. Бөмбөг цохигч бөмбөгөө талбайн хашлага давтал хол цөлөхийг "home run" хэмээн нэрлэдэг билээ.
Кен Гриффий Жуниор мэргэжлийн түвшинд бейсбол тоглож байх үедээ 400 "Home run" цохисон билээ. Гриффий бейсболын түүхэнд ийм өндөр амжилтанд хүрсэн хамгийн залуу тоглогч юм". Цагийг эзэлсэн "home run"-ын аварга Ханк Аоран алдарт Бабэ Руть нараас тэрээр илүү залуудаа энэ амжилтанд хүрсэн юм.
1999 он хүртэл Гриффий Сиэтл Маринерс багт тоглож байсан. 2000 онд тэр багаа сольж төрсөн нутагтаа ирж Цинцинат Рэдс багт тоглож эхэлсэн юм. Гриффийн Цинцинатад буцаж ирсэн явдал нутгийнханд их баяр хөөр авчирсан юм. Нутгийнхан нь тоглолтын билетийг худалдаж авах гэж билет борлуулдаг газрын үүд хаалга руу хүртэл авирцгааж байж билээ. Тэрээр Цинцинат дахь шутэн бишрэгчиддээ тийм их сэтгэл хөөрлийг авчирсан учир бөмбөгөө цохихоор талбай дээр гарч ирэх бүр бөөн бужигнаан болж цэнгэлдэх хүрээлэн нижгэнэсэн алга ташилтад доргидог байлаа.
Хүмүүсийн тэрхүү урам зоригийг үл харгалзан Гриффийн амжилт санаснаас муу байлаа. Тэр эхний 24 цохилтод зөвхөн хоёр бөмбөг л онож билээ. Тэр тоглолтод дунджаар .050 оноо авсан нь хувийнх нь дундаж оноо болох .300 давдагаас хамаагүй бага үзүүлэлт байлаа. Тэр эхний 24 цохилтод "home run" нэг ч удаа цохиж чадсангүй.
Гриффийгийн багийнхны хэлснээр тэр биеэ барихаа болих хэрэгтэй байсан юм. Тэгээд багаараа Цинцинатиас өөр газар тоглоход амжилт нь өсч эхэлсэн ба тийнхүү тэр биеэ барихаа больж чадсан гэнэ. Түүний цохилтын дундаж оноо өсч "home run" хийдэг үзүүлэлт нь хэвийн байдалд орсон юм.
Кен Гриффий ЖР 400 удаа "home run" цохилтоо хийхээр тавцан дээр гарах бүртээ зөвхөн хашаа давуулж цохино гэж чармайж байсан бол тийнхүү цохиж чадахгүй байсан бизээ. Тэрээр цохих бүртээ хашаа давуулдаггүй байсан хэдий ч цохиурынхаа аясаар, тайван цохидог байсан нь "home run" хийх боломжийг олгодог байлаа. Гриффий ч түүнийгээ мэдэж байсан юм. Харин төрсөн нутагтаа ирснийхээ дараа үүнийгээ тэгэж чадаагүй. Цохиураа далайх бүртээ өөрийнхөө аугаа гэдгээ батлахад анхаарлаа хэт төвлөрүүлж байсан нь ийм нөхцөлд хүргэсэн гом.
Түүхэнд аугаа гэдгээ хулээн эөвшөөрүүлэхээр эрмэлзэж зүтгэсэн хүмүүс хээээ ч түүндээ хүрдэггүй гэдгийг энэ явдал надад сургасан юм. Хэрэв та үеийн үед дурсагдаж байх аугаа эмч, багш, удирдагч, эцэг эх баймаар байгаа бол түүний хойноос хэт бүү улайр. Үеийн үед хүн бүхний талархлыг хүлээж байдаг аугаа эрэгтэй, эмэгтэйчүүд ард түмний шагнал, урмыг хүсэн хүлээлгүйгээр ажилдаа зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байж өөрийн салбар, хамт олон, гэр бүлдээ ийнхүү мөнхөд дурсагдах болсон юм.
Энэ долоо хоногт таны бизнес, хамт олон, хувийн амьдралдаа хийж байгаа зүйлүүд чинь эөвхөн түүнд хүрэх гэсэн хүслээр зорилгожсон уу эсвэл үүнд хүрснээрээ та олны танил болох үүднээс хийж байгаа юу гэдгээ өөрөөсөө асуу. Дараа нь ямар ч олон нийтийн талархлыг хүлээлгүй хийж байгаадаа илүү чармайлт үзүүл. Бейсболд ч бай амьдралд ч бай далайх бүртээ "home run" хийх нь чухал биш, та зөв юм хийгээд түүнийг хийж чадсандаа өөртөө баяр баясал авч байгаа чинь таны баг, хүүхдүүдэд чинь таны аугаа гэдгийг мэдрүүлэх болно.

No comments:

Post a Comment