БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, September 15, 2010

Монгол ардын хөгжмийн зэмсэг

Манай монгол ардын хөгжмийн зэмсгийн дотроос хамгийн эртнийх нь цуур, хулсан хуур, төмөр хуур гэж болох юм. Хүн өгүүлэхийнхээ эрхтнээр хөгжмийн зэмсэг хийж байсны дурсгал болох исгэрэх, хөөмийлэх урлагтай эдгээр хөгжмийн зэмсэг шууд холбоотой, эдгээрийг эгшиглүүлэхэд амны хөндий, хэл шүд зэрэг өгүүлэхийн эрхтэн мащ чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Хулсан хуур, төмөр хуур бол цуур шиг үлээвэр хөгжмийн зэмсэг биш боловч хүний өгүүлэхийн эрхтэн дангаараа хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж байснаасаа зарим эд ангийн нь буюу тухайлбал зөвхөн цуурайн хайрцгийн нь үүрэг гүйцэтгэхэд шилжсэн байдалтай болсныг илтгэдгээрээ төрөл юм.
Монгол цуур. Орос, белорусс, украины "дудка", "сопель, сопилька, свирель", Кавказын улс үндэстний "дудук", хасагийн "сыбызги" буюу татарын "сыбызга" зэрэгтэй төстэй нэг зүйл бишгүүр /буюу туус барьж үлээдэг үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг зүйл/ юм. Хуучин түүхийн ном дэвтэрт бас "модон цуур" гэж гардаг. Г.Бадрах гуай "Монголын хөгжмийн түүхээс" гэдэгтээ "Цы юань" /"Үгийн уг”/ хэмээх толь бичгээс эш татаж: "хойт зүгийн хүмүүс хулсны навчийг ороож үлээх бөгөөд түүнийг модон цуур гэнэ" гэх зэргээр цуурыг монголчууд үйлдсэн гаралтай гэсэн баримт болох хэд хэдэн мэдээ занги уламжилсан байдаг. /буриад- суур, тува- шоор, хиргис- чоор/ ЦУУР буюу цоор гэж зарим нутагт хэлдэг нэрий нь няггалж үзвэл цоорхой гэсэн үгтэй гараль язгуур нэгтэй байж болохын дээр цоор буюу Цооргоно гэдэг ногоог малчин багачуул огтлон нүхлэж үлээн нааддаг нь нэг талаар энэхүү энгийн хийцтэй хөгжмийн зэмсэг үүссэн эртний төлөвийг заах мэт, Монгол цуурын өвөрмиц онцлог нь эгшиглүүлэхдээ цуурч хүн амгай буюу үлээх нарийн үзүүрийг шүдээр зууж үлээхийн чацуу хоолойгоороо хөөмэйлэх мэт нэгэн дэвсгэрлэсэн ая хүнгэнүүлэн аялдагт байгаа юм.
Морин xуур. Монголчуудыг их хөгжимсөг ард түмэн гэдэг. Нээрээ ч монголчууд хөгжмийг их эрхэмлэдэг. Хөгжимд нэн дуртай. Олон янзын хөгжмийн зэмсэг эдэлж хэрэглэж ирсэн улс. Тэхдээ морин хуур бол монголчуудын гоц хүндэтгэж хайрлада гхөгжмийн зэмсэг билээ. Морин хуур гэдэг морины толгойтой хуур гэсэн утгатай. Ишний үзүүрт сийлсэн морин толгойгоор нь нэрлэсэн нэр. Морин хуурын цар гонзгой Дөрвөлжин, ямааны юм уу, ботгоны арьсаар бүрж ногоон будгаар буд-Даг. Морин толгойгий нь ч мөн ногоон будгаар буддаг. Монголчууд ногоон өнгийг газар дэлхий, үржил шим, хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж үздэг.Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг, том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур байсан. Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Морин хуурыг дөрвөц буюу тавцын хөгөөр хөглөдөг. Тавцын хөгийг монгол хөг, жонон хөг гэх зэргээр нэрлэдэг бегөөд бүдүүн чавхдас нь дотор тал буюу хуурчийн биенталд байдаг. Дөрвөцийн хөгийг цахар хөг буюу солгой хөг гэдэг, бүдүүн чавхдас нь гадна талдаа байдаг.Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар, сунган боловсруулж хийдэг. Цары нь бүрэх ширийг шн чийг татахааргуй болтол тусгай ар-гаар боловсруулдаг. Ширийг будах ногоон будгийгч гаргаж авах ардын арга бий. Тосон будгаар буддаггүй.Морин хуурын дээд, доод тэвх, дээд тэвхийн дээр зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж, хөг амархан солиход ашигладаг. Баруун монголд нэгэн зүйл иорин хуурыг "Ихэл" гэдэг нь морин толгойтой биш, гэлбэр буюу "чандмань" толгойтой байдаг.

Хуучир. Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хилт хөгжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй,үүнд төвд төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болсон. Хотхойд, дархад зэрэг умарт Монголынхон "Хялгасан хуур", "бисанз" гэдэг, дорнод монголын үзэмчин", "Аралт хуур", жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур" хорчин "хорае", өрнөд монголын дөрвөн Ойрдын тасархай халимгууд "Бийваа" гэхчлэн нэрлэдэг. Хуучир гэдэг нь хятад хэлний "Хучин" гэдэг нэрнээс гаралтай юм. Манай эриний Ү зуун хүртэл хятадаар "Ху" -"зэрлэгүүд" гэж хүннү нарыг хэлж байсан болохоор "Хүннү хуур" гэсэн үг юм. Монголчууд хятад хэлний "Янчин" - "гадаад хуур" гэсэн үгийг "Янчир" гэж хэлж занш-сан шигээ "Хучин"-г хуучир болгон дуудаж даджээ. Энийг бас дээр үед хятадаар хийчин гэдэг байжээ. Тэр "Хи" гэдэг нь эртний дорнод монголын Кидан угсаатны нэг аймгийн нэр болохоор "Хи-чин" гэдэг нь "Хи-хуур, Хи аймгийнхны хуур гэдэг утгатай юм. Эртний энэ хуур нэг чавхдастай, байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Энэтхэгийн нэг чавхдаст "эгдаар" гэдэг хуурыг монголоос гаралтай гэж үзэх нь сонирхолтой. 1370 онд зохиож цэгцэлсэн "Юан улсын сударт" бидний одоо хуучир гэж байгаа энэ хуурыг анх тодорхойлон бичсэн. Монгол хуучир угалзтай, зургаан талст-тай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгой-той, тавцын хөгтэй байлаа. Тийм хуур одоо Архангай аймгийн орон нутгийг судлах музей, мөн Дорнод аймгийн хөгжимт драмын театрын нэг хөгжимчин эмэгтэйд бий. Хуучирыг морин хуур, шударга, ёочин лимбэтэй хамсарч хөгжимдөх нь олонтой. Монгол ардын найрал хөгжимд хуучир мөн чухал үүрэгтэй.
Шудрага. Шудрага гэдэг монгол ардын товшворхөгжмийн зэмсгийн нэг зүйл бөгөөд маш эртний уламжлалтай юм. Товшвор гэдэг нь товших буюу хил хэрэглэхгүй чавхдахын нэрээр үүссэн үг. Үүнээс товшуур гэдэг шудрагын төрлийн хөгжмийн зэмсгийн нэр ч салбарлан үүссэн юм. Шудрага гэдэг үг угтаа шулуун эшээр нь нэрлэсэн бөгөөд шанагыг монголчууд шудрага гэж байжээ. Шудрага гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" гэдэг монгол хятад толь бичигт гардаг. Мөн 15 дугаар зууны үес Төмөр хааны ордоцд хэрэглэж байсан шудрагын тухай перс сурвалж бичигт шидургу нэрээр тэмдэглэсэн бий. Энэ үеийн шудрага 4 чавхдастай байсныг тэрхүү перс сурвалж мэдээлж байгаа нь сонирхолтой. 17 дугаар зууны халимагт хэрэглэж байсан шудрага гурван чавхдастай байжээ. Мөн монголчууд "Модон шудрага" гэж хоёр чавхдастай шудрага хэрэглэж байсан болохоор товшуур, одоогийн шудрага, бийбаа гурав төрөл хөгжмийн зэмсгүүд болох нь илэрхий. Хятадад шударгыг манж дайчин улсын үе хүртэл "пипа" /бийбаа/ гэж нэрлэж хойт хязгаарын цагаан хэрмийн харуул цэрэг эрсийн дотор "бариулт хэнгэрэг" гэж нэрлэдэг байсан нэг зүйл хөгжмийн зэмсэгээс гаралтай, хятад үцдэсний хөгжмийн зэмсэг биш гэж сурвалж бичигтээ тэмдэглэсээр ирсэн билээ. Тэр "бариулт хэнгэрэг" гэдэг нь товшуурыг хэлсэн болох нь дамжиггүй. Чингээд манж чин улсын үед шудрагыг хятадаар "Сан сянь" буюу Турван чавхдаст" гэж нэрлээд хураангуйлж "Сяньз" /"чавхдаст"/ гэсэн нь хожим монголд "шанз" гэдэг нэр үүсгэхийн эхлэл болжээ. ОдооУлсын гавьяатжүжигчин Цэрэндорж, мөн улсын гавьяат жүжигчин төрийн шагналт хөгжимчин Дашдулам, улсын гавьяат жүжигчин Базаррагчаа, Мядагбадам, хөгжимчин Бүтэд зэрэг нэрт хөгжимчид тэдний шавь нар шудрагаар хөгжимдөх эрдмийг өв залгамжлан хөг-жүүлж байна.Орчин үеийн ардын чуулга болон найрал хөгжимд шудрага чухал үүрэгтэй. Эрт дээр үеэс монголчууд "Төрийн ятга", "Ахуй их Ятга", "Босоо ятга", "Ятга", "Ятгалиг", "Зэн", "Дэлслэгт" гэх зэрэг олон зүйлийн ятга хэрэг-лэсээр иржээ. Төрийн ятга гэдэг нэг, хоёр, гурав, тав, долоо, есөн чавх-дастай зургаан зүйл байсан. Ахуй их ятга хорин таван чавхдастай байсан. Одоогийн бидний хэрэглэж буй жирийн ятга бол арван гурван чавхдастай, чавхдасыг нь тэвхээр тулж, тэвхий нь гүйлгэн хөгий нь тааруулдаг хуруугаар чимхэх буюу этэн товших хөгжмийн зэмсэг юм. Уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэж түүхийн сурвалж бичигт тодорхойлсон зүйл бий. Ятгыг гоцлол, чуулга, найрал хөгжимд оруулан хэрэглэдэг. Ятга бол манай хөгжимчин охид хүүхнүүдийн их дуртай зохимжтой хөгжмийн зэмсэг болж хот хөдөөгийн театр, чуулга, соёлын орд, их дээд дунд сургуулийн оюутан сурагчид, багачууд хүртэл эзэмшин нилэнхүй дэлгэрсэн хөгжмийн зэмсэг юм.

No comments:

Post a Comment