БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

Уртын дуу



 Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны нэг төрөл юм. Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. 4 минут үргэлжлэх дуу 10-хан үгтэй байх нь бий. Гүн ухааны, шашны, романтик, баяр ёслолын гэх мэт олон янзын сэдэвтэй байдаг. Ихэвчлэн морин хууртай хоршиж дуулах бөгөөд заримдаа лимбэ оролцоно.
Уртын дууг бэсрэг уртын дуу, айзам уртын дуу гэж 2 ангилдаг.
ЮНЕСКО-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.
Монгол үндэстний ардын уртын дуу бол ил тод нүүдлийн соёл, бүс хутгийн соёлын онцлогтой өвөрмөц дуулах хэлбэр болна, тэр нь тал нутгийнхны өвөрмөц хэлээр монгол үндэстэн түүх соёл, хүмүүнлэгийн зан заншил, ёс суртахуун, гүн ухаан болон гоо зүйн ойлголтын тухай тодорхойлол юм. Уртын дуу бол монголчуудын цусанд урсдаг дуу хөгжим, бусад үндэстнээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Ямар ч үед, ямар ч газар, зөвхөн монголчууд уртын дууг сонсвол цөмөөрөө сэтгэл догдолж, эль хуль санагддаг.

УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН
Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

No comments:

Post a Comment