Чингисийн идэр нас
69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгүүлрүүн: "Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй" гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. [Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь:
"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгээ хэлэлцсэн биш билүү?"
гэж өгүүлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай үгээ хэлэлцсэн биш билүү?"
гэж өгүүлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн үжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэжээ.
71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн:
"Урьж чамд өгөх ёсгүй
Учирвал чи идэх ёстой!
Хүргэж, чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой!
Учирвал чи идэх ёстой!
Хүргэж, чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой!
Амбагай хаан үхээд, Өэлүнд ийнхүү хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хөвүүдийг нутагт орхиж нүүе. Бүү авч явъя" гэв. Түүний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"
Цэгээн чулуу хагарав"
гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй, цааш нүүж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ.
74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлбэсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийн хамт нутагт гээж нүүсэн ажээ.
Оюунтай төрсөн Өэлүн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
Чадалтай төрсөн үжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хичгэний үндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвүүдээ тэжээн өсгөв.
[Хатан төрсөн үжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв. А.то]
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бүсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
Чадалтай төрсөн үжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хичгэний үндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвүүдээ тэжээн өсгөв.
[Хатан төрсөн үжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв. А.то]
75. Гоо төрсөн Өэлүн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн үжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд
Засагтан сайд болж өсөв.
Гоо төрсөн үжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвүүд
Хутагтан сайд болж өсөв
Эх үжиний тэжээсэн хөвүүд
Эрс сайд болон өсөж
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгүүр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шүүн барьж
Эх үжинийг тэжээх болов
Зарчимт үжиний тэжээсэн хөвүүд
Засагт эрс болон өсөж
Замагтай усыг шүүрдэн байж
Загас жараахайг гөхидөн барьж
Заяат эхээ тэжээх болов.
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн үжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд
Засагтан сайд болж өсөв.
Гоо төрсөн үжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвүүд
Хутагтан сайд болж өсөв
Эх үжиний тэжээсэн хөвүүд
Эрс сайд болон өсөж
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгүүр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шүүн барьж
Эх үжинийг тэжээх болов
Зарчимт үжиний тэжээсэн хөвүүд
Засагт эрс болон өсөж
Замагтай усыг шүүрдэн байж
Загас жараахайг гөхидөн барьж
Заяат эхээ тэжээх болов.
{mospagebreak}
76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгүтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл, үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмүжин Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есөн шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн. Бэлгүтэйг бүү хөнөөгтүн" гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов.
78. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж ороход үжин эх хоёр хөвүүнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж өгүүлрүүн:
"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сүүдрээ довтлох
Сүрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх үрээ
Гилэн (хөөн) ядаж
Нядлан идэх
Нүгэлт ангир мэт
Хэвтшийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй байхад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сүүдрээ довтлох
Сүрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх үрээ
Гилэн (хөөн) ядаж
Нядлан идэх
Нүгэлт ангир мэт
Хэвтшийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй байхад
тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвүүдээ ихэд буруушаан зэмлэв.
79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Өэлүн үжин хөвүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: "Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй" гэхийг сонсоод Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмүжин, Тэргүүн өндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангүй хүрээлэн сахив.
80. Тэмүжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хөтөлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж "Энэ мэт нэргүй үхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. Тэмүжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бүрд нэжээд хонуулж хэсүүлэн явна. Зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын үед Тэмүжинийг нэгэн хялбар дорой хөвүүн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хөвүүний толгойг бугуй (дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гүйж Ононы шугуй дотор хэвтвэл үзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дөнгөө ус уруу урсган нүүрээ ил гаргаж хэвтэв.
82. "Баригдсан хүнийг алдав" гэж түүнийг сахиж байсан хүн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмүжинтэй сүлдүсний Сорхон-шар яг тохиолдон үзэж өгүүлрүүн: [усанд чилмий (ором)-гүй, огторгуйд мөргүй тул чиний ингэж хэвтэх зөв байна. А.то] "Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй" гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд, Сорхон-шар өгүүлрүүн: "Хүн бүр явсан мөрөөр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж үзье" гэвэл цөм "За" гэж зөвшөөрч, хүн бүр явсан мөрөөрөө явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмүжинийг дайрч "Ах дүү тайчүүд нар, ам шүдээ билүүдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд өнгөрч одов.
{mospagebreak}
83. Тайчууд нар эрж олсонгүй тул дахин явж эрэхийг зөвлөлдөхөд Сорхон-шар өгүүлрүүн: "Тайчууд, [ноёд А.то] хөвүүд бид, гэгээн цагаан өдөр бүхэл хүнийг алдаад, одоо харанхуй шөнө хэрхэн олох билээ. Хүн бүр явсан мөрөөрөө дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дөнгөтэй хүн хаана холдох вэ" гэвэл бүгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмүжинд ирээд өгүүлрүүн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дүү нарын зүг яв. Хэрэв хүн тохиолдвол намайг үзэв гэж бүү хэл" гээд явчив.
84. Тэднийг тармагц, тэмүжин дотроо сэтгэрүүн: "Саяын хэдэн өдөр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол түүний хөвүүн Чимбай Чулуун хоёр намайг өрөвдөн хайрлаж, шөнө гинж дөнгий минь суллаж хонуулах бүлгээ. Одоо бас Сорхон-шар намайг үзэж зааж өгсөнгүй өнгөрөв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон-шарын гэрийг зүглэн Онон мөрөн уруу явав.
85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шөнө турш үүр цайтал сүү самарч эсэг (айраг)-ээ бүлэх бүлгээ. Тэр тэмдгийг баримталж, бүлүүрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар өгүүлрүүн: "Чамайг эх ба дүү нарын зүг яв гэж эс хэллүү, би. Чи юунд ирэв?" гэв. Түүний хөвүүн Чимбай Чулуун хоёр өгүүлрүүн: "Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дөнгийг эвдэж галд түлээд, Тэмүжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд өгүүлж, "Амьтан хүнд бүү хэл" гэж Хадаан нэртэй охин дүүгээр асруулав.
86. Гуравдугаар өдөр [Дөнгөт хүн хаана холдох билээ? А.то] "Түүнийг манайхан нуусан биз. Єөр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бүрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хүртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний хөлд хүрвэл, Сорхон-шар өгүүлрүүн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хүн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл нэгжүүлийн хүмүүс бууж одов.
87. Тэр нэгжүүлийг одсон хойно Тэмүжинд Сорхон-шар өгүүлрүүн: "Намайг үнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дүү нарын зүг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гүүг унуулж, тэлээ (хоёр эхийг хөхдөг тарган) хургыг чанаж, хөхүүр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум өгч, эмээл ба хэтгүйгээр явуулав.
88. Тэмүжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд өвсний налархай (зурвас)-гаар мөшгөн Онон мөрөн өөд явж, өрнөөс урсах Химурга горхинд хүрэв. Химурга горхины өөд өгсөж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хүрч эх, дүү нартай учрав.
89. Тэнд бүгдээр нийлэлдэж, Бурхан халдуны өвөр Хүрэлх дотор урсах Сэнгүр горхины (Цэнхэрийн голын) Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.
90. Нэгэн өдөр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нүд үзтэл дээрэмдэж одоход Тэмүжин нар явган тул харсаар хоцров. Бэлгүтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Үдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хөтөлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгүтэй, "Би нэхье" гэв. Хасар өгүүлрүүн: "Чи чадахгүй, би нэхье" гэв.
Тэмүжин өгүүлрүүн: "Та нар чадахгүй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж гурав хоног яваад нэгэн өглөө олон адуунд хүрвэл нэг гавшгай хөвүүн гүү сааж байна. Түүнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хөвүүн өгүүлрүүн: "Энэ өглөө нар ургахын урьд найман шарга морийг үүгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье" гээд оготор хонгорыг тавиулж орог шинхул морийг Тэмүжинд унуулав. Єөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгүй намбух (хөхүүр) суулгаа хээр боож тавив. Тэгээд өгүүлрүүн: "Нөхөр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би түүний ганц хөвүүн. Миний нэр Боорчи" гээд хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж гурван хоног явав. Нэгэн үдэш нарны гэрэл уул ташиж бүхий цагт нэгэн хүрээ иргэнд хүрвэл, найман шарга морь нь тэр хүрээний захад өвс идэж байна. Тэмүжин өгүүлрүүн: "Нөхөр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би түүнийг хөөж ирье" гэвэл, Боорчи өгүүлрүүн: "Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хөөж гарав.
91. Хойноос нь олон хүн цувалдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то] хүн уурга барьж ганцаар гүйцэж ирэхэд Боорчи өгүүлрүүн: "Нөхөр чи нум сумаа надад өг. Би харвалдъя гэвэл, Тэмүжин өгүүлрүүн: "Миний төлөө чи эрсдүүзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хүн уургаа дохисоор хоцорвол хойдох нөхөд нь уван цуван гүйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бүрэнхий болсон тул тэд нэхэж чадахгүй хоцров.
92. Тэмүжин Боорчи хоёр морьдоо авч тэр шөнө турш яваад гурван өдөр, гурван шөнө явж Боорчийн гэрт ойртвол, Тэмүжин өгүүлрүүн: "Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи өгүүлрүүн "Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ" гэж эс авав.
93. Хоёулаа Наху баяны гэрт хүрвэл, хөвүүнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хөвүүнээ ирснийг үзээд нэг уйлж, нэг загнаж, "Хөвүүн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи өгүүлрүүн: "Энэ сайн нөхөр мунгинаж явахыг үзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмүжинд тэд тэлээ хурга алж хүнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв. Наху баян өгүүлрүүн: "Хоёр залуус үүнээс хойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмүжин мордож гурван өдөр гурван шөнө яваад Сэнгүр горхинд байгаа гэртээ хүрэв. Тэмүжинийг ирэхэд Єэлүн эх, Хасар хийгээд дүү нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.
94. Урьд Бөртэ үжинийг Тэмүжин есөн настай байхдаа үзэж ирснээс хойш дахин уулзаагүй билээ. Одоо Тэмүжин Бэлгүтэй хоёр Бөртэ үжинийг эрэхээр Хэрлэн мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмүжинийг үзэж маш их баясаж өгүүлрүүн: "Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бөртэ үжинийг Тэмүжинд өгөв. Тэмүжин Бөртэ үжинийг авч хамт буцахад Дэй сэцэн үдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хүрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бөртэ үжинийг үзэж Хүрэлх дотор Сэнгүр горхинд бүхүйд хүргэж ирэв.
{mospagebreak}
95. Цотанг хариулаад Боорчийг нөхөрлөе гэж урьж Бэлгүтэйг илгээв. Бэлгүтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ үл хэлэн бөгтөр хонгорыг унаад бор өрмөг (хэвнэг)-өө бөгтрөөд Бэлгүтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмүжинтэй нөхөрлөсөн ёс тийм.
96. Тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгүл (өмсгөл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд (нөхөр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хүрч очоод Тэмүжин өгүүлрүүн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясаж өгүүлрүүн:
"Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байга
(Ах захтай болог)" гэв.
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байга
(Ах захтай болог)" гэв.
97. Тэндээс бүрги эрэгт нутаглан бүхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай өвгөн хөөрөг (төмрийн дархны үлээх тулам)-өө үүрч, Зэлмэ нэрт хөвүүнээ дагуулж ирээд өгүүлрүүн: "Тэргүүн Ононы Дэлүүн болдогт Тэмүжин чамайг төрөхөд Булган өлгий өгсөн ба би энэ хөвүүн Зэлмээг чамд өгсөн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хөвүүн Зэлмээр
Эмээлээ тохуул
Үүдээ сөхүүл" гэж өгөв.
Үүдээ сөхүүл" гэж өгөв.
98. Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө эрт үүр цайж байхад Өэлүн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож өгүүлрүүн: "Эх, эх үтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины төвөргөөн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв.
99. Өэлүн эх, "Хөвүүдийг даруй сэрүүлэгтүн" гээд өөрөө даруй босов. Тэмүжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмүжин, Өэлүн эх, Хасар, Хачиун, Тэмүгэ отчигин, Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нар тус бүр нэг морь унаж, Тэмүлүнийг Өэлүн эх өвөртээ дүүрэв. Нэгэн моринд юм ачиж хөтлөв. Бөртэ үжинд морь дутав.
100. Тэмүжин ах дүү нар мордож, үүрээр бурхан халдуны зүг одов. Хуагчин өмгөн, Бөртэ үжинийг нууя гэж бүхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бөөр алаг үхэр хөллөж, Түнхэлэг горхин өөд хөдөлж [уул өгсөн Түнхэлэг горхиноо хүрэхэд А.то] сая үүр цайж харуй бүрий байтал, өөдөөс цэргийн хүмүүс хатиран ирж, "Чи юун хүн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Би Тэмүжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргүүд өгүүлрүүн: "Тэмүүжин гэрт бий юу? Үгүй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Гэр нь ойр байна. Тэмүжиний бий, үгүйг би мэдэхгүй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.
101. Тэд цэргүүд хатиран одов. Хуагчин эмгэн, бөөр алаг үхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мөн цэргүүд Бэлгүтэйн эхийг сундалж, хоёр хөлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Унгас бий" гэв. Тэр цэргүүдийн ахмад нь өгүүлрүүн: "Дүү нар бууж үзэгтүн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Түүнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмүжиний хойноос өвсний налархайгаар мөшгөж, Бурхан халдун өөд гарав.
102. Тэмүжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгүй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битүү ой тулгарч, цатгалан могой шургах завсаргүй бэрх шугуй тул Тэмүжинийг мөрдөж олж чадсангүй. Энэхүү довтолсон цэргүүд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Үсүн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдүгээс Өэлүн эхийг булааж авсны өшөөг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид өгүүлэлдрүүн: "Өэлүнийг булаагдсаны өшөөг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Өвөг эцгийн өшөөг авав бид" гэж гэртээ буцав.
103. [Тэд Бөртэ үжинийг аваачаад Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгөв. А.то] Тэмүжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бүгэх нь үү? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (цохиж) залбиран өгүүлрүүн:
"Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонор хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч Хуагчины
Үзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж
Бүдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сүвийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бүтэн мэнд үлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахим
Үе тутам
Үргэлж шүтье!"
Соргог Хуагчины
Сонор хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч Хуагчины
Үзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж
Бүдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сүвийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бүтэн мэнд үлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бүр мялааж байя!
Өдөр бүр тахиж байя!
Үрийн үрд
Үүрд тахим
Үе тутам
Үргэлж шүтье!"
гэж бүсээ хүзүүнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж өчил өчин, сацал сацав.
Because Mongolian civilization is too important, could be possible to offer a translation of this article? Thank you so much!
ReplyDeletehttp://www.horsebackarcherygr.com/dokimiMongolia.html