Хангайн гол нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжигдана. Хангайн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр голын хоёр билчирийг Завхан голын эх гэж үздэг. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн морены хурдас нь тогтсон хэдэн арван нуур байдгаас хамгийн том нь 20 хавт.дөр.км талбайтай Хөх нуур болно. Эдгээр бүлэг нуур өөр хоорондоо гол горхиор холбогдохоос гадна илүүдэл усаа Завхан голд юүлдэг байна.
Их монгол элсийг эмжээрлэн урсдаг байсан завхан гол 808 км урттай. Усыг нь ундаалсан нутгийн ард иргэд 99 гол горхи цутгадаг Завхан голыг мөрөнгийн энтэй гол хэмээн хүндэтгэдэг.
Завхан гол Хангайн гол нуруунаас мултармагц өмнө зүгийг орхиж баруун хойш их нууруудийн хотгорийг чиглэн урсана. Тайшир сум хүртэл эхний хэсэгт гульдиралын өргөн 30-60 м, усны гүн 0,6-25 м, урсгалын хурд 1-1,5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар гульдирал нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн гульдиралыг ялгахад бэрх юм.
Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал болох буюу Шурагын гол нийлнэ. Богд голын цутгалаас доош гульдирал 100-350 м хүртэл өргөсөн задгайрч усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0,7-1,2 м/сек болно. |
|
энэ надад хэрэгтэй байлаа. Аймгийнхаа талаар мэдээлэл хэрэгтэй байлаа. Магадгүй чамд пал гээд өгчмөөр мэдээлэл байвал өгөөч би нэг самбар гаргах гэсэн юм byambaa51@yahoo.com
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteЦөл дундуур урсагч баатар гол...
ReplyDelete