БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

Монголчууд Норовбанзадаа мартчихжээ


Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зvйлийг мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгvй, мартагдах учиргvй зvйл Монголын ард тvмэнд байх ёстой. Тvvний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хvн тєрєлхтєн vvсч бий болсон, єєр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр vеэс vvсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хvнээ сvvлийн vед бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хєдєлмєрийн баатар, тєрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад япончууд нvдээ анин, амьсгаа даран чагнадаг байсан гэдэг. Нэн ялангуяа дээд єнгє авч шуранхайлахын vес тэд Монголын гvн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь vл харагдах уудам талын сайхныг мэдэрдэг гэсэн. Энэ тухай Монголд ирсэн япончуудын амнаас олонтаа сонссон.

Тэд их дуучныг минь дурсахын хажуугаар телевиз, радиогийн чинь сувгаар тvvний дууг нэвтрvvлж байхыг харсангvй хэмээн гайхсан. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч тэднийг ингэж хэлсний дараа л анзаарав. Хэрэг болгон амралтын хэд хоногтоо телевизийн бvх сувгийг єглєєнєєс орой болтол эргvvлсэн ч олигтой зvйл олсонгvй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичvvлсэн хэдэн клипийг суваг бvр ар араас нь цувуулаад л...

“Фонограмм тавиад аргалчих...”
Yнэндээ тэднээс уйдаж гvйцлээ. Утгатай утгагvй хэдэн дууных нь vгийг цээжлээд ч нэмэргvй. Сэтгэлд нэг нь ч торж vлдэхгvй юм. Заримдаа бvр хооронд нь хольж хутгаад, хэн нь дуулж буйг “будаа идэж” байж танихыг яана. Єєрсдийгєє од гээд цоллочихсон энэ хэдэн залуу богинохон настай зохиолын дууг нэг хэсэг ч бол хvн сонсохоор болгосон нь vнэн. Гэвч vнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Пvрэвдорж, Х.Уртнасан, П.Ганбат, Б.Жавзандуламын энд хvрэх нь хэд бол. Тэртэй тэргvй монголчууд хоолой сайтай ард тvмэн. Эвлэгхэн дуулчихдаг нэгэнд сайн багш хоолой тавиад єгчихєд хэн маань ч Жавхлангийн дайтай дуулж л таараа. Хєгжмийн зохиолчдын єгсєн дууг чадан ядан дуулж нэрд гарсан залуус одоо харин ишиг эврээ ургахаар эхийгээ гэдгийн vлгэрээр орж байгаа гэнэ билээ. Єнгєрсєн жил “Алтан намар” наадмын нээлтийн концерт дээр дуулуулахаар Хєгжмийн зохиолчдын холбооныхон С.Жавхлантай утсаар ярьж байхыг санаандгvй сонссон юм. “Чи яах вэ, фонограмм тавиад єнгєрєєчих л дєє” гэж гуйж байхыг хараад тэр хєгжмийн зохиолчид дургvй хvрч билээ. Энэ жил тэд дахиад л нєгєєдvvлээ урихаар хошуу дэвсч байгаа сурагтай. Зохиосон дууг нь дуулж нэрд гарсан хойноо хєгжмийн зохиолчдоо тэгж хандаж байгаа хvн жирийн хvмvvсийн ємнє дуулах байтугай харсных нь тєлєє мєнгє нэхэх ч юм бил vv. Мєнгєтэй шоунд л оролцдог болчихсон залуу дуучдын ханшийг дийлж дуулуулах бэлтэй хvн Монголд цєєн. Єнгєрсєн сонгуулиар ганц удаагийн шоунд хоёр гуравхан дуу дуулаад 12 саяыг євєртєлж байсан Жавхланг зургаа долоон машинтай, хоёр давхар байшингийн захиалга єгчээ, Увсад баар байгууллаа гэхэд нь гайхаад байх хvн нэг ч гарахгvй. Тvvнээс єєрєєр энд тэнд тийм буян vйлдэж гэнэ гэвэл vнэн vv гэх хvн харин гарах байх шvv. Єєрийнхєє олсныг єєртєє л нааж байгаа тvvнийг буруутгах аргагvй ч гаргаж байгаа авир аашийг нь сонсоод хvндлэх сэтгэл огт тєрдєггvй юм. Гэтэл бид жинхэнэ од дуучдаа тvvний дайтай хvндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил vv.

Сувгаа солиод ч нэмэргvй
Саяхан болж єнгєрсєн “Хорьдугаар зууны шилдэг дуу-25” уралдаанд оролцохоор 200 гаруй дуучин бvртгvvлэхэд зохиолын дууны “од”-уудаас ганцхан Т.Баясгалан л ирсэн. Бусад нь айсан уу, эсвэл хэдэн сая тєгрєгєєр єєрийгєє vнэлчихсэн тэд мєнгєгvй уралдаанд оролцож цагаа барахыг хvсээгvй ч байж магад. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ зvйл гардаггvй гээд хэлчихвэл хатуудсан болохгvй байх. Тэд голдуу л хэн нэгэн ємнє нь дуулж олны танил болгочихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бvр ялгагдахгvй ижил єнгєтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хvний чихэнд хvчээр “наалдуулдаг” менежменттэй. Телевизийн суваг бvрт шахуу хvмvvсийн захиалсан дууг явуулдаг хєгжмийн нэвтрvvлэг бий. “Хєгжмийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд єєр єєр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргvй. Тэдгээр нэвтрvvлэгт ирж байгаа хvсэлтийг анзаараад нэг vзээрэй. Хамгийн сvvлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчvvдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрvvлгийг vзлээ. Тус холбооны “томчууд” баяр хvргэж хэдэн vг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишvvн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонсгохыг хvслээ. Харин нэвтрvvлгийн тєгсгєлд Эрvvл мэндийн дэд сайд асан Н.Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жvжигчин Найдалмаа, Б.Жавзандулам, А.Бvтэд нар дуулсан. Дууны хvч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хvссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангvй.

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал
Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг. Тал шигээ уудам сэтгэлтэй євєг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, тvvнийгээ хvнд хvргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид vvнийхээ талаар тийм ч олон зvйл мэдэх бил vv. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголын хязгааргvй цэлийх єргєн тал нутгийг єєрийн эрхгvй санагдуулах ая эгшиг юм. Энэхvv єндєр дуурьсах хvчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж тєрж буй хvн ардын vvрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтсан. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучинтайгаа хамт тэнгэрийн оронд илгээчихгvйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг гарч уртын дууг тvгээн дэлгэрvvлэхэд тєр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагvй л байна. Харин Уртын дууны нэртэй тєрийн бус байгууллага, Утга соёлын євийн vндэсний тєв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь тєдийлєн олныг хамарч чаддаггvй. Санаагаар болдогсон бол судлаач, дуучдаа хєдєє гадаа явах зардлыг нь єгєєд ихэвчлэн хєгшдийн “бор авдарт” бvрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал vvнээс илvv хойч vеийнхэндээ хийх буян гэж байх уу.


ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА

www.mongolnews.mn

Н.САРАНГЭРЭЛ

No comments:

Post a Comment