Удвал дарга гэхээр монголын зохиолчид, эмэгтэйчүүд төдийгүй манай ард түмэн сайн мэднэ. Сономын Удвал гэж дэлхийд танигдаж Монголыг гадаадад таниулсан суу билэгт эмэгтэй байлаа. Тэр сайн зохион байгуулагч, сайн ээж, сайн зохиолч байсан билээ. Бас дэлхийн олон оронд төрийн алба гүйцэтгэж их юм үзэж нүд тайлсан хүн байсан бөгөөд тухайн үеийнхээ нийгэмд том байр суурийг эзэлж дэлхийн суутнуудтай дотносож явсан нэгэн. Ардын Их Хурлын чуулганы танхимд хурал даргалж, алс хязгаарын малчны гэрт амьдралтай нь танилцаж явсан удаатай. Эмэгтэй хүнд дэндүү ахадсан ажил хийж явсан гэдэг. Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, Зохиолчдын эвлэлийн хорооны дарга, АИХ-ын тэргүүлэгч гишүүн, депутат гээд олон ажлыг давхар хашиж явсан юм. Монголын эмэгтэйчүүдийг боловсролтой болгоход ихээхэн анхаарч ялангуяа хөдөөгийн малчин эмэгтэйчүүдэд анхаарлаа ихээхэн хандуулдаг байсан гэдэг. С.Удвал даргад хүнийг дээр доор гэж ялгаварладаггүй чанар, хүнтэй ажиллах, хүнийг зохион байгуулахад ихээхэн гаршсан нэгэн байсныг дурсан ярих хүн олон бий. Үг мэддэг улсыг үгээр хүмүүжүүлэх аргыг сонгосон хүн гэж ярьдаг. С.Удвал даргыг зохиолчдоо загнаж зандчиж байхыг нь зохиолчид нь хараагүй гэдэг. Тэрбээр зохиолчдоо егөөтөй гашуун үгээр зэмлэх арга-дахыг хослуулаад орхичихно. Цаадуул нь өөдөөс нь үг хэлнэ гэж байхгүй. Манай зохиолчид 1960-аад оны сүүлч хүртэл байрлах байргүй олон албан газрын хаяа хавирганд хоргодож явсан байдаг. С.Удвал дарга хөөцөлдөн байж зохиолчдын хорооны барилгыг бариулж “Эд нар маань орох оронгүй архидаж явж амьтанд муу хэлүүлснээс оронтой болчихоод архидацгааж байг даа ” гэж байсан гэдэг. 1960-аад оны сүүлчээр Дорнод аймагт зохиолчдын уран үгсийн чуулган болжээ. Яруу найрагч Ш.Сүрэнжав ид залуухан 25 настайдаа “Ерэн баатрын дууль” найраглалаа биччихсэн уншиж, түүнийг нь хүн бүр шимтэн сонсоно. Мань хүн ч хөөрч архи зооглоод байж. Нэг өглөө С.Удвал дарга Ш.Сүрэнжавыгаа дуудаж тэргэндээ суулгаад “энэ улс чинь цөмөөрөө ажлаа хиих гэж ирсэн юм шүү дээ Энд чи бид хоёр шиг хэрэггүй хүн алга. Хоёулаа хотруугаа буцна байгаа” гэжээ. Тэр үгнээс нь хойш яруу найрагч томоожиж огт архи уухгүй байсаар буцсан гэдэг. Зохиолчдоо наанаа зэмлэсэн ч цаанаа очоод бүгдийг нь хамгаалдаг байсан гэдэг. “Намын Төв хороо намайг явуулав даа энэ хэдэн хүнийг зөв авч явуул гэсэн юм Эд нар нь байж байвал зохиол бүтээл нь эднээсээ урган гарч байх учиртай. Тиймээс би эднийгээ харах хамгаалах үүрэгтэй” гэдэг байжээ. Тэр “Ховор хүн” тууж шигээ монголын утга зохиолд орж ирсэн ихээхэн хүн байлаа. Түүний “Одгэрэл” туужаас эхлээд “Үер”, “Хүргэн хүү” кино зохиол, “Их хувь заяа” романыг уншаагүй хүн цөөхөн бизээ. С.Удвал дарга гадаад яваад ирснийх нь дараа ороход заавал нэг янзын хүүхэлдэй авчирсан байдаг байж. Ямагт эх хүн, заримд нь эгч нь юм шиг үнэр ханхалдаг байсан гэдэг. Гэхдээ дандаа сайхан инээгээд байхгүй хаана нь инээхэв, хаана нь яахав гэдгээ мэддэг байж. Зохиолчдоо загнасан хэрнээ Р.Гамзатовын шүлгээр дамжуулан өршөөж уучилснаа илэрхийлнэ гэдэг их л нарийн өвөрмөц ухаантай хүн байсны жишээ юм. Гайтав, Явуу хоёрыг нэг өдөр хар үүрээр дууджээ. “нөгөө хоёр чинь иржүү” гэхэд нь нарийн бичгийн дарга нь ирсээн гэж. Байж байгаарай би жаахан ажилтай байна гэж хэлүүлжээ. Цаг арав болж гэнэ. Тэгэхлээр нь нөгөө хоёр сайн юм болохгүй нь хэрэг бишдлээ гэдгийг мэдээд бие биеэ уудалж гарчээ. Хоёул номын мөнгө авч ууж идсэн гэм зэмээ ярьж гарчээ. Хэсэг хугацааны дараа дарга нөгөө хоёрыгоо оруул гэжээ. Орж очиход нь өрөөнийхөө голд тос ч уулзаад “Та хоёр намайг уучлаарай би ажилтай байгаад хүлээлгэчихлээ. Намайг уучлах юм байгаа биз дээ” гэжээ. Тэгснээ С:Удвал гуай •палхийтэл “Би та хоёрыг Мажар улсад явуулах гэсэн юмаа. Тэгэхлээр та хоёр миний юу хэлэх гээд байгааг мэдэж байна уу ” гэхэд нь ” мэдэж байна ” гэж хоёул зэрэг хэлсэн гэдэг. “Тэгвэл мэдэж байгаа хүмүүст би юу хэлэх вэ? дээ За сайн яваад ирээрэй” гэж хэлээд гарыг нь чанга атгаад гаргажээ. Хүнийг ийм л аргаар удирддаг хүн байсан. С.Удвал дарга нэг удаа Европт ажлаар явж байгаад Москвад ирэх дуулджээ. Үүнийг дуулсан манай элчингийн хүүхнүүд дарга ядарч яваа сайхан хоол идүүлье гэцгээж хонины дал дөрвөн өндөр чанаад өмнө нь тавьжээ. Мань хүн түүнийг нь хараад ” Хүүе та нар чинь яаж байгаа улс вэ? Энэ чинь мань мэтийн иддэг хоол биш шүү дээ” гээд гар хүрээгүй гэдэг. Мөн нэг удаа зохиолчдын хорооны шатаар “Цог” сэтгүүлийн эрхлэгч зохиолч Д.Тарваа өгсөж явахад нь өмнөөс нь С.Удвал дарга бууж явна гэнэ. Тэгээд “Хүүе Тарваа сэтгүүлд чинь нэг юм өгчихлөө. Удвалыг бодоод битгий тал засаарай, уншигчийг бодож танаж хас ч болно шүү” гэсэн гэдэг. Түүнд зохиолч хүний мэдрэмтгий чанар, хошигнол бүрэн цогцолсон байсан байдаг. Мөн тэрээр гадаадын олон арван найз нөхөдтэй байсан. Расул Гамзатовтой их дотно байсан бөгөөд Ташкентад явж ирснийнхээ дараа “Согтуу хөлчүү хэвтэж байлаа ч гэсэн амнаас нь алт сувд урасч байдаг улстай уулзаж явлаа” гэж ярихад нь манайхан Гамзатовыг хэлж байгаа юм шүү дээ гэж шивнэлдэж байжээ. Дэлхийн хаа ч Удвал гуайг хүндэтгэсэн, асуусан, эмэгтэй хүнийх нь хувьд бахархсан, дотноссон нэрт хүмүүс олон байсан гэдэг. Ч.Айтматов, С.Залигин,
Е.Евтушенко, А.Алимжанав нар түүний дотнын найз байсан. Манай нэгэн зохиолчийг Москвад Гам-затовтой уулзаад “Улаанбаатарыг Азийн цагаан дагана гэдэг” гэхэд цаадах нь “Удвалыг хэлдэг юм байхгүй юу” гэсэн гэдэг. С.Удвал дарга 1986 онд Төв аймагт очиж хөдөлмөрчидтэй уулзалт хийж олны асуултад хариулж байсан дурсамжийг санаж байна. Тэрээр Москвад болсон дэлхийн энх тайвны хуралд оролцоод ирсэн тухайгаа ярьж “Энэ хуралд намайг манай улс явуулаагүй юм. Надад Ч.Айтматов, С.Залигин нар урилга ирүүлсэн юм. Онгоцны тийз хүртэл өгч явуулсан байсан” гэж ярьж байж билээ.”Та гадаадын олон орноор явсан, очиж үзээгүй улс орон бий юу ” гэсэн асуултад “Би Нам, засгийн буянаар их юм үзэж, олон орноор явлаа. Японд ердөө очиж үзээгүй. Африк, Азид хэдэн орон бий, Америкт бас байгаа юм байна” гэж байж билээ. Түүний намбалаг сайхан төрх, хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг увидаст бахархаад ханашгүй. Тэрээр зохиолчдодоо дарга нь, ээж нь, эгч нь болж явсан байдаг. Ямартаа л зохиолчид “Удвал ахайтан” гэж авгайлж байх вэ дээ. Тэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд багадаа өнчирч Өмнөговь аймагт Сономын гэдэг айлд өргөгдсөн юм. Эцэг Соном нь төрийн алба хашдаг хүн байсан бөгөөд хөдөө ажлаар их явдаг байжээ. Нэг удаа олон хоногоор явахдаа охин Удвалыгаа айлд орхиод явжээ. Энэ үед нь тэр үеийн Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан Ж. Самбуу /АИХ-хурлын дарга асан/ дарга ар гэрийн нь амьдралыг мэдэж байгаа учраас очиж авчээ. Ж.Самбуу дарга гэртээ ороод эхнэртээ “Нямаа чи гар. Тэргэнд хоёр юм байгаа, нэгийг нь оруулаад ир” гэсэн гэдэг. Нямаа гуай гараад тэрэг онгойлгоход дөнгөж нүдээ нээсэн чонын бэлтрэг, сэгсийсэн үстэй охин хоёр байжээ. Үүнээс хойш Ж.Самбуу даргын асрамжинд хүмүүжин эрдэм соёлын мөр хөөн төр, нийгмийн зүтгэлтэн болох гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр Төрийн шагнал, Ази, Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг хүртсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай Ж. Самбуу даргынд бэр болж очиж байсан бөгөөд энэ хоёр гавьяатай эмэгтэй Монгол төрийн мэргэн өвөөгийн гэрт бага ч болов хүмүүжлийг олсон биз ээ. С.Удвал дарга Б.Өнөдэлгэр, Б.Өнөбаатар, Б,Өнөтэгш, Б.Өнөсайхан гэж дөрвөн сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн ээж байлаа. Жинхэнэ монгол эмэгтэйн үлгэр жишээг хариулсан ээж байсан бөгөөд ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан нэгэн байлаа.
Н.ЛХАГВАСҮРЭН
Е.Евтушенко, А.Алимжанав нар түүний дотнын найз байсан. Манай нэгэн зохиолчийг Москвад Гам-затовтой уулзаад “Улаанбаатарыг Азийн цагаан дагана гэдэг” гэхэд цаадах нь “Удвалыг хэлдэг юм байхгүй юу” гэсэн гэдэг. С.Удвал дарга 1986 онд Төв аймагт очиж хөдөлмөрчидтэй уулзалт хийж олны асуултад хариулж байсан дурсамжийг санаж байна. Тэрээр Москвад болсон дэлхийн энх тайвны хуралд оролцоод ирсэн тухайгаа ярьж “Энэ хуралд намайг манай улс явуулаагүй юм. Надад Ч.Айтматов, С.Залигин нар урилга ирүүлсэн юм. Онгоцны тийз хүртэл өгч явуулсан байсан” гэж ярьж байж билээ.”Та гадаадын олон орноор явсан, очиж үзээгүй улс орон бий юу ” гэсэн асуултад “Би Нам, засгийн буянаар их юм үзэж, олон орноор явлаа. Японд ердөө очиж үзээгүй. Африк, Азид хэдэн орон бий, Америкт бас байгаа юм байна” гэж байж билээ. Түүний намбалаг сайхан төрх, хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг увидаст бахархаад ханашгүй. Тэрээр зохиолчдодоо дарга нь, ээж нь, эгч нь болж явсан байдаг. Ямартаа л зохиолчид “Удвал ахайтан” гэж авгайлж байх вэ дээ. Тэрээр Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд багадаа өнчирч Өмнөговь аймагт Сономын гэдэг айлд өргөгдсөн юм. Эцэг Соном нь төрийн алба хашдаг хүн байсан бөгөөд хөдөө ажлаар их явдаг байжээ. Нэг удаа олон хоногоор явахдаа охин Удвалыгаа айлд орхиод явжээ. Энэ үед нь тэр үеийн Өмнөговь аймгийн даргаар ажиллаж байсан Ж. Самбуу /АИХ-хурлын дарга асан/ дарга ар гэрийн нь амьдралыг мэдэж байгаа учраас очиж авчээ. Ж.Самбуу дарга гэртээ ороод эхнэртээ “Нямаа чи гар. Тэргэнд хоёр юм байгаа, нэгийг нь оруулаад ир” гэсэн гэдэг. Нямаа гуай гараад тэрэг онгойлгоход дөнгөж нүдээ нээсэн чонын бэлтрэг, сэгсийсэн үстэй охин хоёр байжээ. Үүнээс хойш Ж.Самбуу даргын асрамжинд хүмүүжин эрдэм соёлын мөр хөөн төр, нийгмийн зүтгэлтэн болох гараагаа эхэлсэн түүхтэй. Тэр Төрийн шагнал, Ази, Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг хүртсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай Ж. Самбуу даргынд бэр болж очиж байсан бөгөөд энэ хоёр гавьяатай эмэгтэй Монгол төрийн мэргэн өвөөгийн гэрт бага ч болов хүмүүжлийг олсон биз ээ. С.Удвал дарга Б.Өнөдэлгэр, Б.Өнөбаатар, Б,Өнөтэгш, Б.Өнөсайхан гэж дөрвөн сайхан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн ээж байлаа. Жинхэнэ монгол эмэгтэйн үлгэр жишээг хариулсан ээж байсан бөгөөд ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан нэгэн байлаа.
Н.ЛХАГВАСҮРЭН
20-р зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны 2 сарын 23-нд Булган аймгийн Дашинчлан сумын нутагт төржээ. Тус аймаг сумын харъяат ядуу малчин ард Уэд, эхнэр Дунж нарын хүү Чоймбол Удвалын төрсөн эцэг бөгөөд Гурванбулаг сумын харъяат Цэдэн эх нь юм байна. Чоймбол, Цэдэн нар бичиг үсэг сурсан хүмүүс байсан бөгөөд эх Цэдэн 1923 онд намд элссэн. Чоймболоос 20-иод насаар дүү байжээ. Эцэг эх нь удалгүй салж, Цэдэн Өмнөговь аймгийн Борын Соном гэдэг хүнтэй сууж Удвал хойт эцгийн нэрээр овоглох болжээ. Удвалыг 6-7 настай байхад тэднийх Булганаас нүүж Лүн, Улаанбаатараар дамжиж 1-2 жил болоод Өмнөговь аймагт шилжин очжээ.
Тун удалгүй эх Цэдэн нас барж Соном нь дахин эхнэр авсан бөгөөд Удвал охин хүнд амьдралд нухлагджээ. Удвал охин өөрийн намтартаа Лүн сум, Улаанбаатар хот хоёрт нэг нэг жил сургуульд суусан гэж бичсэн байдаг. Авъяаслаг хүн учраас бичиг үсэг сайн сурч 7 настайгаасаа тал бичээч хийж эхэлсэн байна. Мөн 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд эвлэлийн байгууллагын даалгавараар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан нь өнчин, ядуу хүнд нормын цэрэг хувцас олгодог, мөн нөхөрсөг сайхан хамт олны дунд орсон нь түүний хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн байна.
Мөн энэ гал командад 1938 оны 5 сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болоод нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ-д буюу Дорно дахины их сургуульд суралцахаар яваад дайны жилүүд эхэлсэн учир Москвагийн хамгаалалтад сургууль нь хаагдсан учир 1944 онд нутагтаа эргэн ирмэгцээ өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон очжээ. Дараа нь 1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна. Эдгээр сургуульд суралцах хооронд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч (1947-1949), 1949-1954 онуудад Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957), Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973), 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар хавсран ажилласан байна.
Чухам 20-р зууны шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж өгөх олгох зэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, СнЗ-ийн, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн систем бий болгосон билээ. Мөн зохих боловсрол, мэргэжилтэй эмэгтэйчүүдийг заавал болон зонхилон ажиллуулах ажлын байрны жагсаалт гаргах, удирдах ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, бүх шатны депутатын , нам, олон нийтийн байгууллагын сонгуульт ажилд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, сонгох, их дээд сургуулийн оюутнуудын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн заасан тогтоол шийдвэрийг батлуулан, хэрэгжилтийг эмэгтэйчүүдийн байгууллага хариуцаж жил бүр тайлан гаргаж НТХ-д мэдээлдэг байсан. Дээр дурдсанаар нэгэнт намын байгууллага, өөрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ард түмний эмэгтэй хэсгийн дунд ажиллуулахаар намын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн байгууллагыг бий болгосон учраас намын их бүгд хурлуудаар эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтыг нь тогтоол шийдвэртээ тусгадаг байсныг 1925 оны МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын материаллаас эхлэн 1985 оныг дуусталх МАХН-ын шийдвэрээс харж болно.
С.Удвал эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, оюун мэдлэгийн өргөн хүрээтэй сэтгэлгээтэй, гоо үзэмж төгөлдөр орчин үеийн эмэгтэйчүүдийг төлөвшүүлэхийн тулд чухам оюун ухаанаа чилээж, дэлхий ертөнцөд эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах ямар арга хэлбэр байна, түүнийг судлаж өөрийн орондоо хэргэжүүлэх, эмэгтэй хүнийг бодьгал, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэхийн төлөө уйгаагүй хөөцөлдөж асуудал дэвшүүлэх, хууль эрхийн акт гаргуулах, удирдах хүмүүст ойлгуулах, шардах шүүмжлэх бүх л аргыг цуцалтгүй, тууштай тэмцэж ирснийг мэдэх хүмүүс тэмдэглэн бичсэн нь олонтаа.
ХАА, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт өндөр амжилт гаргасан эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг төр засгийн хэмжээнд үнэлүүлэх, мал аж ахуй эрхлэж буй эмэгтэйчүүдийн дунд олон төрлийн соёл хүмүүжлийн ажил зохиох, малын төл бойжуулах, сүү тосны төлөвлөгөөг монголын нийт хүн ам биелүүлэхэд тэдний оролцоог идэвхжүүлэх зэрэгт ихээхэн анхаарал тавьж, чухам 20-р зууны хоёрдугаар хагасад Хөдөлмөрийн баатар, Аврага малчин, саальчин, Гавъяат цолтой эмэгтэйчүүд олноороо төрсөн нь тэдний төлөө анхаарал, санаа тавьж, хөөцөлдөж байдаг байгууллага, дайчин шуурхай, идэвхитэй, агуу сэтгэлгээтэй Удирдагч Удвалын өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой.
Монгол орны нүүр царай болсон хот суурин газрын соёлжилт, цэвэр цэмцгэр байдлыг хангах, нийт хүн амын хувийн ариун цэврийг сайжруулах талаар орон даяар зохиогдож байсан шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн соёлыг дээшлүүлэх талаар явуулсан бараг хагас зуун жилийн үйл ажиллагаанд С.Удвал Монголын эмэгтэйчүүдийн бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнуудаа дайчлан оролцуулж, чухам л албан газар, үйлдвэр үйлчилгээний бүхий л газар, айл өрх болгоны хаалгыг тогшиж хуучин хоцрогдсон хэвшлийг өөрчлөхөд алхам алхамаар нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм.
С.Удвал боловсрол, мэдлэгтэй, удирдан зохион байгуулах авъяастай эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд дэвшүүлэх, боловсон хүчний нөөцөд оруулах, тэднийг дараагийн шатны сургууль курст явуулах, томоохон арга хэмжээ, олон улсын хурал зөвлөгөөнд оролцуулах, тэдний тухай төвийн хэвлэлд бичих, илтгэл хэлэх үгэнд оруулах зэргээр нэр хүндийг нь өргөж, үүгээрээ олон эмэгтэйн хувь заяанд сайн нөлөө үзүүлж байсанд түүний өргөн цар хүрээтэй сэтгэдэг, Эх хүний өгөөмөр зантай агуу чанар оршино. Тийм ч учраас 1970-1980-аад онуудад төрийн яамдын нэг орлогч сайд болон эмэгтэйчүүд олноор ажилладаг үйлдвэр аж ахуйн газрын дарга, захирлаар эмэгтэйчүүд томилогдон ажиллаж байсан болно.
С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байснаараа, өөрийгөө дайчилж хичнээн ажил амжуулж, зохиол бүтээл туурвиж, гэр орны болон үр хүүхдээ өсгөх зэргийг зэрэгцүүлж болдгийг амьдрал дээр харуулсан, бусдад үлгэр дууриал үзүүлсэн бүтээлч эмэгтэй байлаа. Ардын хувьсгалын жилүүдэд өсч өндийж мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн төдийгүй Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг бүтээсэн роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн соёрхол хүртсэн юм.
Монгол улсын эгэл жирийн эмэгтэйчүүдийнхээ төлөө, Монголын зохиолч, уран бүтээлийнхээ төлөө С.Удвал хэнтэй ч уулзаж асуудал тавьж, хэний ч өөдөөс сөрж зогсож чадаж байсныг, хаана хамгийн бага цалинтай хүнд хэцүү хөдөлмөр эрхлэж байгаа эмэгтэйчүүд байна, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх, урам зориг хайрлах, хаана хүний төлөө шинийг сэдэж бүтээж байна түүнийг олны сонорт хүргэх талаар байнга санаа тавьж байсныг нь хамтран зүтгэгчид, үе тэнгийнхэн нь нэгэнт тэмдэглэн үлдээсэн байдаг билээ.
Гадаадын элчин, өндөр хэмжээний зочид төлөөлөгчидтэй уулзахдаа өөрийн эх орондоо хэрэгтэй тусламж болон тухайн орны ямар ололт туршлагыг манай улсад хэрэгжүүлэх , эмэгтэйчүүд зохиолчдын уулзалт, семинар зохиох, туршлага солилцох зэргээр ажлын ямар шинэ хэлбэр байж болох талаар санаа өгөх, хамтран ажиллах тохиролцоо хийх зэргээр ажил хэрглэгчээр ханддаг жинхэнэ оронч хүн.
С.Удвал өөрөө гурван хүү, нэг охин төрүүлж бүгдийг мэргэжил боловсрол сайтай иргэд болгон өсгөсөн, ач зээ нарынхаа төлө хайр халамж, сэтгэл зүрхээ зориулсан ачит ээжий нь байлаа. Олныг хамарсан, далайцтай нэг ажил өрнүүлээгүй жил гэж С. Удвалд байгаагүй. Монгол орон, Социолист нөхөрлөлийн орнуудын янз бүрийн төвшинд зохиогдсон хурал, чуулган, энх тайвныг хамгаалах дэлхий нийтийн олон арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ улс төр, соёлын томоохон зүтгэлтнүүдийн анхааралд өртөх гүн хэлдэг, түүнээ хэрэгжүүлэх далайцтай арга хэмжээг эх орондоо зохиоход санаачлагатай, хариуцлагатай ханддаг учраас Олон улсад нэр хүндтэй Монгол эмэгтэй дэлхийн бусад орны шагналыг хамгийн олон хүртсэн эмэгтэй байсан юм.
С.Удвал 1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль, 1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал, 1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон, мөн онд БНМАУ-ын төрийн шагнал, 1946, 1966 онуудад “Алтан гадас” одонгоор хоёр удаа, 1956 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одон, 1971 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнагдсан, өөрөөр хэлбэл өдий зэргийн гадаад дотоодын олон одон медалиар шагнагдсан өөр монгол эмэгтэй бараг байхгүй л болов уу даа. Өөрийн толгойлж удирдаж байсан Монголын Зохиолчдын Эвлэлийн хороог байгуулагдсаны 50 жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор, мөн Монголын Эмэгтэйчүүдийн Хороог 50 жилийн ойг тэмдэглэсэн 1974 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан тугийн одонгоор шагнуулсан нь манай оронд төрийн бус байгууллагыг Төрөөс одонгоор шагнуулсан сүүлчийн тохиолдол байж мэдэх юм даа.
С.Удвал гуай амьд сэрүүн ахуйдаа гавъяа шагналаар дутаагүй ч уулын өндөр холдох тутмаа тодордогийн жишээгээр өнгөрсөн зууны хоёрдугаар хагасад монголын эмэгтэйчүүдийг өнөөгийн эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, гоо үзэмж төгөлдөр бүсгүйчүүд болох эхлэл, суурийг нь эрт тавих үйл хэрэгт ухамсарт амьдарлаа зориулсан, нийгмийн шаардлагаар бидэнд заяасан Түүхэн Хатан, чухам “Зууны Манлай” удирдагч эмэгтэй болохыг 20-р зуунд амьдарлынхаа талыг элээсэн эмэгтэйчүүд эхчүүд ам бардан хэлнэ.
Gants hoyor zohiol, nomig n unshij bsan ch ooriinh ni tuhai sain meddeggui blaa. Uneheer baharhmaar hodolmorch, uhaantai, saihan emegtei bjee
ReplyDelete