БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, September 16, 2010

Монгол Бүсгүй


Хэн зохиосныг нь мэдэхгүй энэ шүлэг надад их таалагдаад блогтоо орууллаа. Энэ шүлгийг уншсан чинь МОНГОЛ БҮСГҮЙ болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархаад, , ,


Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
Зүг нийлсэн алаг морьд шиг
Галтай залуу насны минь солонгын өнгө
Чи хаана байна аа
Ган төмөр шиг сэтгэлийн минь соронзон гүүр
Чи хаана байна аа


Мөрөөдөлт их насны насны минь
Мөнгөн сарнай чи хаа байна.
Мөсөөр шаргих амьдралын
Мөнхийн зун чи хаа байна


Гүн мөрөн шиг амьдралын
Гүүр болсон алдрай минь
Хүн хэмээх алдрын
Нүүр болсон амраг минь
Хүүхэн хэмээх нэрийн
Турьхан бүхийг агуулж
Түүхт Монгол орны
Тулгыг түшсэн эхчүүд минь
Мойл жимсний ширхэг шиг
Тормолзсон нүдтэй
Морин цэргийн сэлэм шиг
Туялзсан нуруутай
Монгол бүсгүй таныхаа
Гэрэл сүүдрийг тодруулсхийж
Монгол яруу найрагч (Монгол Залуус бид)
Гэгэлзэн байж дуулах уу да (магтах уу да)...

1 comment: