БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Sunday, September 5, 2010

СОНСООРОЙ Зууны манлай уртын дуучин Норовбанзад дуулж байна, Дуулим хорвоод дуулах гэж төрсөн /үргэлжлэл 1 /

ЯНТАЙВАН ГӨӨГӨӨ


ҮХЭРЧИН ХҮҮ ЦЭРЭНДОРЖ



БАЯН МОНГОЛ

САРУУЛ ТАЛ

Саруул тал
Саруул л тал нь байваа чиг хө
Шавартай намагтайг нь мэдээгүй
Сайхан төрсөн түүнийхээ
Санаа л бодлыг нь олоогүй/гүүрээгүй гээд байгаан/
Уужим тал нь байваа чиг хө
Устай намгийг нь мэдээгүй
Угийн амраг л байваа чиг
Ухаан бодлыг нь таниагүй…
ЖААХАН ШАРГА – ЛХАМЖАВ ГУАЙН ДУУЛСНААР

ЖААХАН ШАРГА


Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ…
ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА


Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ
Хилсхэн хол урсан урссаар
Баргын далайд цутганам зээ
Хэнз бага насандаа ах мину хөөрхий
Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрөв өө зээ
Уулзъя гэж зорилоо шүү ах мину хөөрхий
Уулзсан хэрэг минь бүтлээ зээ
Золгоё гэж зорилоо шүү ах мину
Зорисон хэрэг минь бүтлээ зээ

No comments:

Post a Comment