Оюунчимэг 13,198.00
Алтанцэцэг 13,170.00
Энхтуяа 11,994.00
Батбаяр 11,498.00
Эрдэнэчимэг 11,374.00
Болормаа 11,144.00
Ганболд 11,083.00
Отгонбаяр 11,080.00
Батэрдэнэ 10,862.00
Наранцэцэг 10,805.00
Лхагвасүрэн 10,611.00
Оюунцэцэг 10,466.00
Ганбаатар 10,359.00
Баярсайхан 10,181.00
Нарантуяа 9,877.00
Ганзориг 9,726.00
Батжаргал 9,443.00
Нэргүй 9,443.00
Энхжаргал 9,426.00
Батсайхан 9,059.00
Алтанцэцэг 13,170.00
Энхтуяа 11,994.00
Батбаяр 11,498.00
Эрдэнэчимэг 11,374.00
Болормаа 11,144.00
Ганболд 11,083.00
Отгонбаяр 11,080.00
Батэрдэнэ 10,862.00
Наранцэцэг 10,805.00
Лхагвасүрэн 10,611.00
Оюунцэцэг 10,466.00
Ганбаатар 10,359.00
Баярсайхан 10,181.00
Нарантуяа 9,877.00
Ганзориг 9,726.00
Батжаргал 9,443.00
Нэргүй 9,443.00
Энхжаргал 9,426.00
Батсайхан 9,059.00
Монгол хүний нэрийн талаар олон сайхан судалгаа, өгүүллэг байгааг эрхэм уншигч авгай олж үзсэн тухайд найдаад энд өөрийн санаанд буйг өгүүлье гэлээ. Хэдийгээр миний бие түүх судлаач, хэл бичгийн хүмүүн биш боловч хүн судладаг хүн гэж өөрийгөө боддог тул энэ талыг ч бас хоцроохгүйг хичээн бага сага зүйл үзсэнээ хэлхэе.
Монгол хүний нэрийг үндсэнд нь Монгол угсаатны соёлын хөгжилтэй холбож үзэж болох болов уу гэмээр ажиглагддаг. Чухамдаа эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан, Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан, Орчин цагийн гэсэн шиг. Эдгээр гурван уламжлал мөн цааш хэд хэд ангилагдаж болмоор санагдаад байгаа юм.
1. Эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан Монгол нэрс
- Хаад, ноёдын нэрс: Энэ нэр ч бас дотроо эртний уламжлалт болон шинэ дэвшилтэт гэж ангилагдмаар санагддаг авч ерөнхийдөө язгууртны шинжийг илтгэсэн бадрангуй, сүр хүчийг илтгэсэн нэрс байдаг.
- Энгийн ардын нэрс: энгийн таньж тодорхойлох, эс бөгөөс үнэнч, баатарлаг идэрхэг, бат бөх хэв шинжийг бэлгэдсэн, тодорхойлсон нэрс багтдаг.
- Бөө, удганы нэрс: Сүр хүч, тэнгэр этүгэн уламжлалын тэмдэгт нэрс байдаг.
Дээрхи нэрсийг түүхийн холбогдолтой ном зохиолууд тухайлбал Монголын нууц товчоо, В. Инжинашын “Хөх судар”, Ж.Нацагдоржын “Мандухай цэцэн хатан”, Мандирын “Саран зэв”, мөн зохиогчдыг төдийлөн санахгүй байгаадаа хүлцэл өчин байж номын нэрсийг дурдахад “Хөх Монголын Хөх туг”, “Тооноор тольдогч сүүлт од”, “Чингис хаан”, “Бат хаан” гэх мэт зохиолуудаас харж үзэж болох юм.
2. Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан Монгол нэрс
- Самгарди гаралтай: Шууд утгаар нь авч хэрэглэсэн самгарди үгс Жишээ нь Лигдэн хааны зарлигаар Төвдөөс орчуулж эс болох үгсийг шууд самгарди сурвалжаас нь авч хэрэглэсэн Очир гэдэг нэр байна. Манай хэлэнд Базар ч гэж хөрвөсөн тал ажиглагддаг. Энэ нэрийг Самгарди хэлэнд Вчир, Төвд хэлэнд Дорж гэнэ. Уул нэршил нь шашны зан үйлийн нэгэн хэрэглэлийн нэр болно. Мөн Эрдэнэ хэмээх нэр Самгарди хэлэнд Раднаа гэсэн утгатай байхад Төвд хэлэнд Ринчэн гэдэг.
- Төвд гаралтай: Ихэвчлэн төрсөн гарагийн эзний буюу өдөр цагийн учир шалтгааныг од орчилын хөдөлгөөн зэргийг харгалзан хүний амьдрал ахуй, нас буянг тэтгэх үүднээс болон шашны зан үйлийн үүднээс бэлгэдсэн нэрс байдаг. Даваа- гарагийн эзний нэр, Лувсан-Оюун сайт гэх мэт.
- Монгол утгын гаралтай: Дээрхи шашны бэлгэдэл Монгол утгаараа бууж нэршигдсэн нэрс байдаг. Жишээ нь : Цэцэгдарь-Төвдөөр Мядагмаа буюу цэцэг өргөсөн охин тэнгэр гэсэн утгатай.
3. Орчин цагийн Монгол нэрс
- Хүсэл билэгдэлийн: Жаргал, Баяр гэх мэт хүсэл бэлгэдсэн нэрс.
- Бусад гадаад гаралтай болон холимог нэрс: Алдартай хүмүүсийн нэрс болон дээрхи Монгол нэрс хоорондоо холин хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь : Ганди, Даваажаргал гэх мэт.
http://huhtolbot.blog.banjig.net/post.php?post_id=20574-ээс хуулбарлав.Монгол хүний нэрийг үндсэнд нь Монгол угсаатны соёлын хөгжилтэй холбож үзэж болох болов уу гэмээр ажиглагддаг. Чухамдаа эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан, Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан, Орчин цагийн гэсэн шиг. Эдгээр гурван уламжлал мөн цааш хэд хэд ангилагдаж болмоор санагдаад байгаа юм.
1. Эртний хаант улсуудын үеэс уламжлагдсан Монгол нэрс
- Хаад, ноёдын нэрс: Энэ нэр ч бас дотроо эртний уламжлалт болон шинэ дэвшилтэт гэж ангилагдмаар санагддаг авч ерөнхийдөө язгууртны шинжийг илтгэсэн бадрангуй, сүр хүчийг илтгэсэн нэрс байдаг.
- Энгийн ардын нэрс: энгийн таньж тодорхойлох, эс бөгөөс үнэнч, баатарлаг идэрхэг, бат бөх хэв шинжийг бэлгэдсэн, тодорхойлсон нэрс багтдаг.
- Бөө, удганы нэрс: Сүр хүч, тэнгэр этүгэн уламжлалын тэмдэгт нэрс байдаг.
Дээрхи нэрсийг түүхийн холбогдолтой ном зохиолууд тухайлбал Монголын нууц товчоо, В. Инжинашын “Хөх судар”, Ж.Нацагдоржын “Мандухай цэцэн хатан”, Мандирын “Саран зэв”, мөн зохиогчдыг төдийлөн санахгүй байгаадаа хүлцэл өчин байж номын нэрсийг дурдахад “Хөх Монголын Хөх туг”, “Тооноор тольдогч сүүлт од”, “Чингис хаан”, “Бат хаан” гэх мэт зохиолуудаас харж үзэж болох юм.
2. Буддын шашны нөлөөлөлөөс уламжлагдсан Монгол нэрс
- Самгарди гаралтай: Шууд утгаар нь авч хэрэглэсэн самгарди үгс Жишээ нь Лигдэн хааны зарлигаар Төвдөөс орчуулж эс болох үгсийг шууд самгарди сурвалжаас нь авч хэрэглэсэн Очир гэдэг нэр байна. Манай хэлэнд Базар ч гэж хөрвөсөн тал ажиглагддаг. Энэ нэрийг Самгарди хэлэнд Вчир, Төвд хэлэнд Дорж гэнэ. Уул нэршил нь шашны зан үйлийн нэгэн хэрэглэлийн нэр болно. Мөн Эрдэнэ хэмээх нэр Самгарди хэлэнд Раднаа гэсэн утгатай байхад Төвд хэлэнд Ринчэн гэдэг.
- Төвд гаралтай: Ихэвчлэн төрсөн гарагийн эзний буюу өдөр цагийн учир шалтгааныг од орчилын хөдөлгөөн зэргийг харгалзан хүний амьдрал ахуй, нас буянг тэтгэх үүднээс болон шашны зан үйлийн үүднээс бэлгэдсэн нэрс байдаг. Даваа- гарагийн эзний нэр, Лувсан-Оюун сайт гэх мэт.
- Монгол утгын гаралтай: Дээрхи шашны бэлгэдэл Монгол утгаараа бууж нэршигдсэн нэрс байдаг. Жишээ нь : Цэцэгдарь-Төвдөөр Мядагмаа буюу цэцэг өргөсөн охин тэнгэр гэсэн утгатай.
3. Орчин цагийн Монгол нэрс
- Хүсэл билэгдэлийн: Жаргал, Баяр гэх мэт хүсэл бэлгэдсэн нэрс.
- Бусад гадаад гаралтай болон холимог нэрс: Алдартай хүмүүсийн нэрс болон дээрхи Монгол нэрс хоорондоо холин хэрэглэгдсэн байдаг. Жишээ нь : Ганди, Даваажаргал гэх мэт.
No comments:
Post a Comment