Мөнх хөх тэнгэрийн Алтан наран Их Монгол үндэстний эхчүүд, охидыг үүрд мөнхөд ивээх болтугай. ЖАК УЭТЕРФОРД
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?
Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.
Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.
Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?
13-р зууны үед Плано Карпини Монголд ирээд буцахдаа “Сорхогтан бэхи хатан шиг ухаантай хүн дахиад ганцыг л харвал би эмэгтэй хүнийг хүний дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсныг монгол хүн та мэдэх үү?
Монгол хүн танаас би гуйя. Төрүүлж өсгөсөн ижийнхээ ухааныг богино гэж битгий хэлээрэй. Харийнхны бусармаг бодлогод битгий автаарай. Монгол бүсгүйчүүд, монгол хатад бүх цаг үеийн түүхэнд ухааныхаа царааг гайхуулж явсан юм шүү.
Гадаадын нэгэн судлаач “Монголчууд түүхийнхээ туршид эмс хүүхний төлөө дайтсан байдаг” гэж дүгнэсэн байсан. Тийм ээ, өнгөц харвал энэ үнэн. Есүхэй баатар Хамаг Монголынхоо хувь заяаг сумны зэв, сэлэмний ирэн дээр тавин дайтаж байж Өүлэн Үжинг булааж авсан. Тэмүчин Бөртэ Үжингийнхээ төлөө алтан амиа хайрлалгүй Гурван Мэргидтэй дайн зарласан.
Хатан хүн их хаадыг төрүүлдэг болохоор, хатан хүн их хаадыг өсгөдөг учраас бүсгүй хүний хатан ухаан монголчуудын хувьд бүхнээс үнэтэй байжээ. Тиймээс гэргий болох эмэгтэйнхээ төлөө, төрийн хатан болох бүсгүйн төлөө монгол баатрууд алтан амиа хайрлалгүй, асгарах цусаа хайхралгүй дайтаж ирсэн нь үнэн.
Монгол үндэстний бүх цаг үеийн түүхийн туршид төрийн эрдэнэ хэмээн хүндлэгдэж ирсэн монгол хатдыг “Үс нь урт ухаан нь богино” гэж гутаан доромжилж байхад тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.
Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон мянган жилийн турш бусдын чадаагүйг чадаж, хийгээгүйг хийж байсан өвөг дээдсийн маань алтан сургаалийг өөрчлөн мартагнуулж, агуу түүхийг минь мушгин гуйвуулж, өөрийг минь, монгол түмнийг минь цэцэрхэх сургаалгүй, бахархах түүхгүй болгож байгааг хараад тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.
Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон зуун жилийн турш бусад улс гүрнээс онцгойрч, оюун ухаан, хатан зоригоороо илүүрхэж явсан хэт үндэстэн монгол түмнийг мухар сүсэгт автуулан, “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”, “Ухаантай эмэгтэй сайн хань байж чаддаггүй” гэх мэт цуу үг тарааж, удмын /генийн/ санг доройтуулж байгааг тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна.
Тийм учраас би та бүхэнд уриалж байна. Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун!
Хэний үр сад, хэн болохыгоо өглөө болгон та өөртөө сануулагтун! Ухаант хаад, эрдэмт хатдын үр сад Монголчууд бидэнд бусдын дор амьдрах, бусдаас дорой явах эрх байхгүй гэдгийг хэзээ ч бүү март!
/Гэрэл сүүдэр-ээс хуулбарлав./Найман аймгийн хүн. Иймээс бас Найманжин хатан гэж нэрлэдэг. Өгөөдэй хааны зургадуур хатан болно. Мэргэд аймгийн Тогтоа Бэхийн ахмад хөвгүүн Худугийн хатан байв. 1204 оны хамар Чингис хаан Мэргэд аймгийг мөхөөх үед Дөргөнийг баривчлан авч Өгөөдэйд хатан болгон өгсөн билээ. 1206 онд Гүег Монгол хаант улсын 3-р үеийн их хаанаар өргөмжлөгдсөн явдал бол түүний эх Дөргөнө хатантай шууд холбоотой юм. 1241 онд Өгөөдэй хааныг нас нөгчсөний дараа түүний хайрт хатан Мүгэ уламжлал ёсоор түр төрийг засаж байв. Гэвч Дөргөнө хатан бол Мүгэ хатнаас нэн сэргэлэн бөгөөд Өгөөдэй хааны ахмад хөвгүүнийх нь эх нь болох тул Өгөөдэй хааныг нас нөгчмөгц сэмээр дөрвөн зүг найман зовхист элч томилж өртөө дамжуулан явуулаад Өгөөдэй хааны ах дүү ба ач нар, жич сайд түшмэд, ихэс ноёдод гашуудлын мэдээ тунхаглаж бас шинэ хааныг сонгон тогтоохоос өмнө нэг хүн албан ёсоор төрийг захирч, цэрэг засгийг хамааран, хууль цаазыг чангатгаж, ард иргэдийг амаржуулвал зохино гэж хэлж явуулав. Тийнхүү Өгөөдэй хааны ах Цагаадай хийгээд бусад сайд түшмэд цөм хариу элч томилж "Дөргөнө хатан бол Өгөөдэй хааны ахмад хөвгүүний эх болсон учраас их хуралдаан хийж шинэ хааныг сонсгохоос өмнө албан ёсоор төрийг захирвал зохино" гэж тус тус хэлж явуулсан байна. Дөргөнө хатан арга ухаан, авьяас билэг хосолсон хүн болохоор олон ноёд түшмэдийн зөвшөөрлийг олсон иймэрхүү байдалд өөрийн байр сууриа улам бататгаж эхэлжээ. Яг энэ үед Мүгэ хатан бас аз бусаар Өгөөдэй хааны хойноос тэнгэрт хальсан байна. Дөргөнө хатан энэхүү цаг тохиолыг ашиглан төрийн эрхийг ганцаар эзэмшиж, ордны дотоод гадаадын олонхи ноёдын байр суурийг хамгаалах ба тэдэнд бэлэг сэлт хүргэх зэрэг аргаар Өгөөдэй хааны төрөл садан хийгээд сайд түшмэд жич цэргийн ноёдыг цөм татаж аваад өөрийн биедээ үйлчлүүлэх болжээ. Гэвч Өгөөдэй хааныг амьд сэрүүн байхад Дөргөнө хатан ордны доторх хэдэн сайд түшмэдтэй өшөө хорсол зангидсан бөгөөд тэр нь цаашлах тутам нэмэгдсээр байв. Иймээс төрийн эрхийг атгаж, байр сууриа бататгамагц тэдгээр хүмүүсээс өшөө хорсолоо авахыг бодсон байна. Түүнчлэн юуны өмнө Жүндө балгасанд элч томилон хятад иргэний бүх хэргийг ерөнхийлөн хамаарч байсан баруун газрын хүн Ялавачийг барьж авчруулахаар явуулав. Дөргөнө хатны элчийг Хятадын Жүндө балгасанд хүрмэгц Ялавач тэднийг халуунаар угтан авч гурван өдөр, гурван шөнө архи дарс уулган туйлаар хүндэтгэн дайлжээ. Энэ завсар тэр яаруу сандруу морь унаа хоол хүнс зэрэг замын хэрэглээгээ төхөөрч аваад шөнө дөлөөр сэмээр хэдэн морьтныг дагуулж Өгөөдэй хааны 3-р хөвгүүн Хүдэний дэргэд дутаан очив. Түүний дараа Дөргөнө хатан бас Өгөөдэй хааны баруун гарын Чинсан бөгөөд их бичигч байсан Хингайг барьж авахаар төлөвлөж байв. Гэвч Хингай бол маш сүрхий хүн байсан тул урьдчилан сэрж мэдээд Дөргөнө хатны гар хөдлөхөөс өмнө мөн доорх хүмүүсээ дагуулж, Хүйтэний дэргэд дутаан явсан байна. Энэ 2 хүн Хүйдэний дэргэд дутаан хүрээд амь аврахыг гуйсанд Хүдэн тэднийг "хэдэн үеийн гавъяатан сайд" гэж өрөвдөн үлдээж авсан байжээ. Тэр үед Дөргөнө хатан Ялавач Хингай хоёрыг баривчлан авчруулахаар элч томилон явуулсанд Хүдэн: "Болжмор шувуу харцагаас айж бутны ёроолд шургавал бут түүнийг хамгаалж авдаг билээ. Энэ хоёр хүн миний дэргэд амь хэлтрэхээр ирсэн тул би хэрвээ өгч явуулахад хүрвэл бүх Чингис хааны өршөөлт засагт (лугаа) нийцэхгүй явдал болно. Иймээс энэ хоёр хүн хэдий их ял гэмтэй болсон ч удахгүй болох гэж байгаа алтан ургийн их хуралдаан дээр олноороо зөвлөж байгаад шийтгэвэл зохино" гэж хэлж явуулав. Сүүлээр нь Дөргөнө хатан бас хэдэн удаа элч томилон явуулсан боловч Хүдэн мөн адил шалтгаанаар буцаасан байжээ. Ялавач Хингай хоёрыг буцаан авчирч чадахгүй болсныг мэдээд Дөргөнө хатан, Өгөөдэй хааны их түшмэл байсан Имад Мухамед гэдэг хүнд худал өчиг зохиож өгөөд Ялавач Хингай хоёрыг хорлох гэв. Гэвч Имад Мухамед иймэрхүү бузар булай хилс хүчир хэргийг үйлдэхээс эрс татгалзсан тул Дөргөнө хатан түүнийг баривчлан аваад гянданд хорьжээ. Түүний хойно Бухар Самарзанд, Өргөнч, Отрар, Горотез Кашгар (одоогийн Иран улсад буй) зэрэг Туркестаны олон хот балгасыг захирч байсан Масхуд (Ялавачийн хөвгүүн) бас байдал муу болсныг мэдээд Батын дэргэд дутаан очиж биеэ далдлав. Дөргөнө хатан Ялавач Хингай Масхуд гурвыг барьж дийлсэнгүй тул Цагаадайн умбал, өөрөөр хэлбэл Цагаадай хан улсын хан хар Үлэхү хийгээд Цагаадайн сул хатан Хурбуга жич Аригун гурвыг Перст томилон явуулж тэндэх захирагч байсан Хочисыг баривчлан авчирч гянданд хорив. Тэгээд түүний оронд Аригуныг томилон явуулж Персийн захирагч болгосон байна. Дөргөнө хатан ордны дотод гадаадын эрхийг ингэж гартаа оруулан авсны дараа төрийн эрхийг голдуу Падма хатнаар хамааруулах боловч Падма бол Персийн Тосходан (одоогийн Иран улст буй)-ы нэгэн лалийн сүмийн охин (чавганц) байсан юм. Монголын цэрэг олзлон аваад Хархорин хотноо авчирсанд тэр зах дээгүүр арилжаа наймаа хийж амьдардаг байжээ. Падма бол маш заль мэхтэй хүүхэн болохоор Өгөөдэй хааны үеэс эхлээд Дөргөнө хатантай зориуд ойртож, итгэл хүндийг нь олоод, төрийн түшмэдийг хорлон алж билээ. Өөөрөөр хэлбэл Өгөөдэй хааныг нас нөгчсөний сүүлээр Дөргөнө хатныг ашиглан Хингай, Ялавач, Масхуд, Хулчис зэрэг ихэс ноёдыг хорлоод төрийн эрхийг атгасан байжээ. Падма төрийн эрхийг атгасны дараа юуны өмнө Хингай Ялавач зэрэг хүмүүсийг хамгаалж байсан Өгөөдэй хааны хөвгүүн Хүдэнд хортой эм уулгаж алав. Тийнхүү Хүдэн нас барахаасаа өмнө ах Гүегтээ элч томилж "Падма намайг хорлов. Намайг үхсэний сүүлээр "өшөөг минь авч өгөгтүн" гэж хэлүүлжээ. Хүдэнийг үхсэнийг сонсоод Гүег туйлаар хилэгнэж эхийнхээ дэргэд хэдэн удаа элч томилон илгээж Падмаг авчруулах гэсэн боловч Дөргөнө хатан цөм "би өөрөө дагуулан аваачиж өгье" гэж хариулаад өгч явуулахгүй байв. Үүний улмаас төр самуурч эхэлсэн тул Дөргөнө хатан, хаан суурин удаан өдөр хоосон байхад хүрвэл самуурал дэгдэж магадгүй гэж бодоод 4 зүг 8 зовхист элч илгээн довтолгож Чингис хааны алтан ураг хийгээд олон газрын ноёд түшмэдийг Далан даваанд хүрэлцэн ирж их хааныг сонгох хуралдаанд оролцогтун" гэж зарлав. 1246 оны хавар Дөргөнө хатны жолоодлогон дор Монгол хаант улсын 3-р үеийн их хааныг сонгох их хуралдай эхлэв. Урьд Өгөөдэй хаан 4-р хөвгүүн Хүчүгээрээ их суурийг залгамжлуулахаар зэхэж байсан юм. Гэвч түүний хүү Хүчү 1236 онд завшаан бусаар өмнөд Сүн улстай байлдаж байгаад нас барсан байжээ. Хүчүг нас барсны дараа Өгөөдэй хаан түүний ахмад хөвгүүн Мөнх хоёрыг дотночлон хайрлаж ордон дотроо асран хүмүүжүүлээд их ороо (хааны суудлыг) залгамжлуулахыг зорьж байсан юм. Ширмэн хэдийгээр түүний өвгийн заншил ёсоор их сууриныг залгамжлах хүн байсан ч харин засаг барьж байсан Дөргөнө хатны санаанд Гүегийг өргөмжлөх гэсэн ба мөн Ширмэн хараахан нас бага байсны учир олноороо Гүегийг их сууринд дэвшүүлсэн байжээ. Гүег хаан их орыг залгамжилмагц юуны өмнө Падма хатныг баривчлан авч гав гинж зүүлгээд гянданд хорив. Тэгээд доорх хүмүүстээ тушаан өгч шүүлгээд өчгийг нь тогтоож, ялыг нь тодлон өмсгөсөн хувцасыг нь тайчиж, дээд доод сүвийг нь оёод, эсгийнд боож, голд хаяад усанд цацаан алав. Энэхүү чимээг Дөргөнө хатан олж сонсоод туйлаар хилэгнэж Гүегт дургүйцсээр их удсангүй нас баржээ. Дөргөнө хатан түр төрийг засаж байсан үеийн байдлыг Юань улсын шашдирт "Ард түмний хүч тэнхээ барагдаж аж төрөхийн аргагүй болов. Төрийн хууль самуурч, ёс дэглэм сулраад ардын сэтгэлийг алдав. Өгөөдэй хааны үеийн өршөөл засаг үгүй болж замхрав" гэж тэмдэглэжээ.
á¿ãäèéã òààëàí óíøèâßçãóóð óãñàà äîðîéòîæ áàéãàà ýíý ¿åä íýí ÷óõàã îí÷ ìýðãýí ¿íäýñíèé ¿çëèéã îãøîîõóéö ç¿éëñ áàéíà Ãýâ÷ íýãýí ò¿¿õò ç¿éë áóðóóãààð áè÷èãäñýí áàéíàì ×èíãýñ õààí ìààíü õýçýý Ò¿âä¿¿ä¿ä õàéðòàé áàéñàí áèëýý Ãýòýë Ò¿äýâ ãýäýã íºõºð Ìààíèéí õýäýí ¿ñýã òàéëáàðëàí ñèéëæ 20 ð çóóíû ýõ îðíîî ¿ã¿éñãýã÷ çàðèì íºõäèéí óðøèãààð ¿íäýñíèé øàøèí ãýãäýýä áàéãàà àéäàñ àâàíãàðûí áèçíèñèéí õàðü õýëòýé øàøèíûã äýìæýýä áàéãààã ¿ë îéëãîíî Áè Ìîíãîë õ¿í ×àääàã þì áîë Ò¿âäýýð õàðüöàõàà áîëü Ò¿¿õýý ¿íýíýýð íü ñàíàà÷ýýÁè ËÓÓÕÀÀÍ áèøÕ¿í àì ç¿éã ýä ¿ã¿é õèéñýí ßð òýìá¿¿ã ýä ë òàðààñàí Ìîíãîë÷óóäûã ñàÿõàí 1937 îíä 600000 áîëãîñîí øàøèí ÷èíü øàðûí øàøèí ø¿¿äýýÎäîî õóóð÷ àðä ò¿ìíýýñ ÿíç á¿ðèéí àðãà õýëáýðýýð ìºí㺠ñàëãààä ººðñ人 ö¿äèéæ áàéäàã óëñ÷èíü ëàì íàð áèçäýý Õýçýý õààíà ºí÷èíä òóñëàæ ºëáºðñºíã õîîëëîæ í¿öãýíèéã õóâöàñëàñàí íü õàðàãäëàà Ýõ áîëñîí 6 ç¿éë õàìàã àìüòàíû òóñûí òóëä ãýäýã ëîîçîíãîî áóðóó àøèãëàäàã óëñÓÌ ÌÀÀÍÈ ÏÀÄ ÍÈ ÕÓÌ ÓÌ ÕÓÌ ãýäýã ýõ àäàã õîåð ¿ã ÷èíü ýð ýì áýëýã ýðõòýí ãýäýã áèçäýý ªâãº÷¿¿ä óì õóì íèéë¿¿ëñýí ãýæ ÿðüæ áàéñàíûã äóóëæ ñóóñàí Áóñàä íèéòëýë çóðàãíóóä ¿íýõýýð òààëàãäàâªøºº èõèéã á¿òýýæ òóóðüâààðàé Àõ íü ÷àìä ñàéí ñàéõàíûã õ¿ñüå
ReplyDeleteá¿ãäèéã òààëàí óíøèâßçãóóð óãñàà äîðîéòîæ áàéãàà ýíý ¿åä íýí ÷óõàã îí÷ ìýðãýí ¿íäýñíèé ¿çëèéã îãøîîõóéö ç¿éëñ áàéíà Ãýâ÷ íýãýí ò¿¿õò ç¿éë áóðóóãààð áè÷èãäñýí áàéíàì ×èíãýñ õààí ìààíü õýçýý Ò¿âä¿¿ä¿ä õàéðòàé áàéñàí áèëýý Ãýòýë Ò¿äýâ ãýäýã íºõºð Ìààíèéí õýäýí ¿ñýã òàéëáàðëàí ñèéëæ 20 ð çóóíû ýõ îðíîî ¿ã¿éñãýã÷ çàðèì íºõäèéí óðøèãààð ¿íäýñíèé øàøèí ãýãäýýä áàéãàà àéäàñ àâàíãàðûí áèçíèñèéí õàðü õýëòýé øàøèíûã äýìæýýä áàéãààã ¿ë îéëãîíî Áè Ìîíãîë õ¿í ×àääàã þì áîë Ò¿âäýýð õàðüöàõàà áîëü Ò¿¿õýý ¿íýíýýð íü ñàíàà÷ýýÁè ËÓÓÕÀÀÍ áèøÕ¿í àì ç¿éã ýä ¿ã¿é õèéñýí ßð òýìá¿¿ã ýä ë òàðààñàí Ìîíãîë÷óóäûã ñàÿõàí 1937 îíä 600000 áîëãîñîí øàøèí ÷èíü øàðûí øàøèí ø¿¿äýýÎäîî õóóð÷ àðä ò¿ìíýýñ ÿíç á¿ðèéí àðãà õýëáýðýýð ìºí㺠ñàëãààä ººðñ人 ö¿äèéæ áàéäàã óëñ÷èíü ëàì íàð áèçäýý Õýçýý õààíà ºí÷èíä òóñëàæ ºëáºðñºíã õîîëëîæ í¿öãýíèéã õóâöàñëàñàí íü õàðàãäëàà Ýõ áîëñîí 6 ç¿éë õàìàã àìüòàíû òóñûí òóëä ãýäýã ëîîçîíãîî áóðóó àøèãëàäàã óëñÓÌ ÌÀÀÍÈ ÏÀÄ ÍÈ ÕÓÌ ÓÌ ÕÓÌ ãýäýã ýõ àäàã õîåð ¿ã ÷èíü ýð ýì áýëýã ýðõòýí ãýäýã áèçäýý ªâãº÷¿¿ä óì õóì íèéë¿¿ëñýí ãýæ ÿðüæ áàéñàíûã äóóëæ ñóóñàí Áóñàä íèéòëýë çóðàãíóóä ¿íýõýýð òààëàãäàâªøºº èõèéã á¿òýýæ òóóðüâààðàé Àõ íü ÷àìä ñàéí ñàéõàíûã õ¿ñüå
Delete