БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, January 27, 2011

Монголчуудын цээр ёсон

Амьдралын хэлбэр маягийн өөртөл, аливаа бүхэн орчин үеийн болохыг дагалдан монгол цээр ёс маань нэг хэмжээгээр мартагдсан байж мэднэ. Ингээд эдгээр цээр ёсыг дахин сануулахад та бүхэнд сонин санагдах юу магад.
Сүү шиг сайхан сэтгэлтэй монголчууд маань эрт язгуураас сайн сайхан зүйлийг эрхэмлэн, муу муухай зүйлсийг цээрлэж явдаг заншилтай юм. Энэ цээр ёс нь ардын дунд аман яриагаар уламжлагдсаар ирсэн бөгөөд хүүхэд ач нартаа ч эдгээр цээр ёсыг сануулан сургадаг сан. Монголчууд түүхээсээ аваад ном судрыг эрхэм дээдээр үзэж, үсэг бичигтэй цаасыг дэлгэж тавих юм уу хамаа намаагүй хаяхыг цээрлэж ирсэн агаад, ингэх нь сурснаа мартан, судраа гээнэ гэж сургамжилдаг.

Tuesday, January 25, 2011

ХӨӨМЭЙН ХААН Т.ГАНБОЛД



ДЭЛХИЙД ДАНСТАЙ МИНИЙ ДӨРВӨЛЖИН



Ая: Э.Хүрэлбаатар /Завхан аймгийн ХДТ-ын хуурч, ая зохиогч, Дөрвөлжин сумын уугуул/       
Үг: Ч.Батдөл / Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул хуульч/             
Дуулсан Б.Буньяа  /Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул СУИС-ын оюутан/


Saturday, January 22, 2011

tugsbayasgalant 21 Дарь Эхийн ачлал




Хувилгаан Дарь эх мину Хутагт Дарь эх мину Гэгээн Дарь эх мину Үзэсгэлэнт Дарь мину Хувилгаан Гэгээтэн Багштан мину Нүдний нулимас ивэлгэх анд Архад мину Сэдхэл гийгүүлэн баясгах Аяга тахимлагт мину Лам 3 эрдэнэ мину Хуваргын чуулган мину Эх болсон 6 зүйл хамаг амьтаны тусын тулд Сунан мөргөе Сөгдөн мөргөе Ум Дари Дудари Дүүри Сууха


Хамаг амьтныг энэрэн алагчлалгүй нигүүлсэх бодийн сэтгэл
Зовлонгийн ёроол тамаас амьтан бүрийг тонилгон энэрсэн
Ариун мэлмийн шүүдрээс рашааны далай тогтон цалгисан
Харин тэндээс умдаалбал дүлий амьтны сонор нээгдэж
Харанхуй амьтны мэлмий ч илааршин нээгдэх увдис шидтэй
Хамаг амьтны горилсон бүхий л хүслэн биелэх ерөөлтэй

Wednesday, January 12, 2011

БИД ТЭДНИЙГ МАРТАХ УЧИРГҮЙ

ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМЫН УНАГАН ХҮҮ, ЭХ ОРНЫ ХҮҮ, БИДНИЙ ХАМГИЙН ХАЙРТАЙ ХҮН Ш. ОТГОНБИЛЭГ АГСНЫ ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЬЕ.