БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, January 25, 2011

ДЭЛХИЙД ДАНСТАЙ МИНИЙ ДӨРВӨЛЖИН



Ая: Э.Хүрэлбаатар /Завхан аймгийн ХДТ-ын хуурч, ая зохиогч, Дөрвөлжин сумын уугуул/       
Үг: Ч.Батдөл / Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул хуульч/             
Дуулсан Б.Буньяа  /Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул СУИС-ын оюутан/




                        Дэлхийд данстай миний  Дөрвөлжин

Хан бүргэдийн хийморь тахилгатай
Халх
ын овоонд нь хутагтын мөртэй
Нар сарны с
үүн даллагатай
Намхан уулс нь мал
ын үнэртэй

       Дахилт: Дээрээс наран ойрхон байдаг
                    Дээдэс хутагтын минь өссөн нутаг
                    Дэрстэй толгод нь намраар цэцэглэдэг
                    Дэлхийд данстай миний л нутаг аа 

Заяа т
үвшин Завхан мөрөн нь
Замын х
үнийг ундаалсан түүхтэй
Тэнгэрийн дээд Цагаан овоотой
Дэлхийн х
үмүүс шүтдэг үнэнтэй

        Дахилт: Дээрээс наран ойрхон байдаг
                     Дээдэс хутагтын минь өссөн нутаг
                     Дэрстэй толгод нь намраар цэцэглэдэг
                     Дэлхийд данстай миний л нутаг аа 

Гангар цагаан Айр
агийн нуруунд нь
Гандаа нь
үгүй өвгөдийн минь үнэртэй
Газр
ын холоос гүйсэн домогтой
Гантиган сахиустай Сар хайрхантай


         Дахилт:Дээрээс наран ойрхон байдаг
                     Дээдэс хутагтын минь өссөн нутаг
                     Дэрстэй толгод нь намраар цэцэглэдэг
                     Дэлхийд данстай миний л  нутаг  аа



No comments:

Post a Comment