БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, January 27, 2011

Монголчуудын цээр ёсон

Амьдралын хэлбэр маягийн өөртөл, аливаа бүхэн орчин үеийн болохыг дагалдан монгол цээр ёс маань нэг хэмжээгээр мартагдсан байж мэднэ. Ингээд эдгээр цээр ёсыг дахин сануулахад та бүхэнд сонин санагдах юу магад.
Сүү шиг сайхан сэтгэлтэй монголчууд маань эрт язгуураас сайн сайхан зүйлийг эрхэмлэн, муу муухай зүйлсийг цээрлэж явдаг заншилтай юм. Энэ цээр ёс нь ардын дунд аман яриагаар уламжлагдсаар ирсэн бөгөөд хүүхэд ач нартаа ч эдгээр цээр ёсыг сануулан сургадаг сан. Монголчууд түүхээсээ аваад ном судрыг эрхэм дээдээр үзэж, үсэг бичигтэй цаасыг дэлгэж тавих юм уу хамаа намаагүй хаяхыг цээрлэж ирсэн агаад, ингэх нь сурснаа мартан, судраа гээнэ гэж сургамжилдаг.

Хиймор хишиг зайдана гэж морины шон, булаар модоо байн дахин шилжүүлэхийг цээрэлдэг.
Муу ёрын бэлгэ тэмдэг гэж цагаан малгай зүүж, үсээ сул тавихыг цээрлэнэ.
Мод тарих юм уу бут боролжоор шивээ хашаа барихдаа салаа мөчирийг нь хугалж хаях нь гэрийн эзэнд харш болно гэж цээрэлдэг байна.
Тарих нь бядуу болно гэж хэлд ороогүй хүүхэтэд өндөг идүүлдэггүй.
Замын сахиусыг бузарлах, яр шарх гарна гэж гол сужиг юм уу зам дээр бааж шээхийг цээрэлдэг.
Зам дээр ус дамнасан хүн тааралдвал уснаас нь амсч гардаг. Ингэх нь сайн учир тохиолдож, бэлгэ ерөөлтэй гэж үздэг. Харин замын зуурт хоосон суулага дамнасан хүн тааралдвал муу бэлгэтэй гэж үздэг байна.
Мал сүргийг бэлчээрт нь гаргахад түрүүчийг нь дарахыг цээрлнэ. Ингэх нь малын хишиг буурна гэдэг. Бас мал сүргийн дундуур гарахыг цээрэлдэг.
Эрлийн зам уртсана гэж малын эрэлд явсан хүн цутгасан гэдэс идэхийг цээрэлдэг. Аян замд яваа хүн майхныхаа тулгуурыг тогшидоггүй, бас гэрийн нуруу, үүд хаалгаа тогшидоггүй, ингэх нь гэр бүлийн эе найр эвдрэнэ гэдэг.
Хөх хулгана, цагаан морин өдөр өгцөө авцаатай байхыг онц цээрэлдэг. энэ өдөр нэн хурим найрын бэлгэ сэлт хүргэдэггүй. Гал тахилагын дараах долоон хоногт ч өгцөө авцаатай байхыг маш цээрэлдэг. ингэх нь бүр хишиг буян зайлна гэдэг юм.
Суртал сургалгүй гэж хэлэгдэхээс хичээж, айлд ханцуй шууж ордоггүй, бас хутга зүүх юм уу ташуур бариж орохыг цээрэлдэг байна.
Насан хутаг охор болно гэж нялх хүүхэд нуруугаа үүрч явахыг цээрэлдэг. бас зэмдэг буурай хүнийг элэглэн дооглохыг онц цээрэлдэг. сохор, доголон, хэлгий, яаваа, дүлэй, цоохор, хужигир хүнийг ерөөс зүс царай, ажил тушаал, зэрэг хэргэмээр нь нэрэлж дууддаг. Эсхүүл “баруун айлын ямар ямар ах, хойд гэрийн ямар ямар эгч” гэх мэтээр нэрэлж дууддаг байна.
Битүүн, сар шинээр “үгүй, байхгүй” гэсэн үг хэлэх, эм тан уух зэргийг цээрэлдэг.
Нас барагсадын оршуулга дээр учирагсад амар мэнд асуулцахыг бүүр цээрэлдэг байна.
Бас ус галыг хамт авч явах, гэр байшингийн нуруу дагаж хэвтэх, гал голомтоо шөвгө зэрэг ир амтай юмаар заах, мал сүргээ хотлох үе өөдөөс нь хог новш хаях, гийчин зочин явахад хойноос нь хог үнс хаях зэргийг цээрэлдэг байна.
Эдгээр цээр ёс нь урт удаан түүхэн явцад монголчуудын дунд хад шиг чулуужсаар ирсэн зүйлс болохоор маш эрхэмлүүштэй юм.
сурвалж: www.mgwhw.com

No comments:

Post a Comment