Манай улсад хэлний хоёр бүлэгт багтах угсаат ястан оршин сууна. Үүний 90 гаруй хувийг монгол хэлтний бүлэгт багтах халх, баяд, барга, буриад, дарьганга, дархад, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг.
Халх ястан
Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Монголын төр улсыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Есүхэй баатрын "хураасан улсын" удам угсаа.
Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ.
Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг.
Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан. Казак
Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зуны цагт Түрэг улс мөхсний дараа Х зуун хүртэл Карлугийн улс, ХI-XII зууны эхээр Монголын эзэнт улсын харьяат болжээ. Казах буюу касах, хасаг гэдэг нэр Х зууны үеэс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. Энэ нэрийн учрыг олон янзаар тайлбарладаг.
Зарим нь каз-ак буюу Цагаан Галуу нэрээс үүссэн гэх зарим нь Каспийгаар нутаглаж байсан Кас хэсээх нэрийг нь зүүсэн гэх, зарим нь хасаг тэрэг гэдгээс үүсэлтэй, тэрэгтэй улсын нэр гэх, зарим нь Кассак буюу чөлөөт сак гэсэн үгнээс гарсан гэлцэнэ. Эртний казахууд нь ХIҮ зууны үеэс Зүчийн улс буюу Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд багтаж зуутын зохион байгуулалттай болжээ. Домгоос үзвэл Алаш хааны харьяат эртний Казахын зуут (Жүз) нь 3 янз байсан бөгөөд Их зуут (улу Жүз) Долоон усны газар, Дунд зуут (Орта Жуз) нь Ишим, Эрчис голд: Бага зуут (Киши-Жүз) нь Өмнөд Казахстанд нутаглаж байсны дээр Их Зуутад үсүн (үйсин) Дунд зуутад Найман, Керей: Бага зуутад Аргын зэрэг овог аймаг харьяалагдаж байв. XIII-XIҮ зууны цагт Монголын их гүрний салбар Өгөөдэй, Цагаадай, Зүчийн улсын бүрэлдэхүүнд байсан казах нь XV зууны 60-аад онд Балхаш нуураас өмнүүр Чуй голын урсгал дагуу нутаглаж, улмаар Өзбен хаадын довтолгооноос дайжин зүүн тийшилж Талас голд хүрч суурьшсан байна.
Иймээс “зовлонгоос зайлах, зугтах” хэмээсэн утгатай “Казах” гэсэн үгээр тус аймаг нэрлэгдсэн гэдэг санал буй. ХҮ зууны үеэс казахын дотор Усун, Канглы, Жалайр, Кипчак, Найман, Дулат, Аргын, Огуз, Уах зэрэг овог аймгууд багтаж байсан ба улмаар энэ аймгуудын үндсэн дээр орчин үеийн казах ястан бүрэлдсэн ажээ. Ийнхүү Казах ястан үүсэн төлөвшихөд XҮI зууны үед буй болсон Казахын хаант улс чухал нөлөө үзүүлжээ.
XVII зууны эхээр Монголын ойрад аймаг, тухайлбал Зүүнгар улс Казахын хаант улсад цөмрөн, умардаас Бухар. Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казахын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг хэсэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойд гарч Манж чин улсын харьяат болсон байна. Ингээд XҮIII зууны хоёрдугаар хагасаас (1780 оноос) Абул Мамбет хааны харьяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ. Тэр цагт Казахын нийгмийн бүтэц нь ноёд дээдэс болох хан, султан хийгээд тэдний албат ард тюленгүт болон сурвалжтан бий, бай, батырь: ислам шашны үйлчинходжь, мулла (молда) нараас бүрэлдэж байв. Хүн амын олонх харц ардын дотор шаруа кедей, байгуш хэмээх ядуус багтаж байжээ.
Алтайн казахууд угтаа Казахын Дунд зуутын Керей омгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлы гэсэн 3 янз болно. Үүнээс Монголд шилжин нуталагсад нь Абах керей, Найман казах болно.
Абах керейчүүд нь дараах 12 том овог болно. Үүнд: Молхы, Ители, Жадик, Жантекей, Шерүүч, Меркит, Шьбыр-Айгыр, Каракас, Кенсадаж, Жастабан, Шимойын, Сарыбас зэрэг бөгөөд эднээс Жадик, Жантекей, Шерүүч овог Каба, Бауыршин, Эрчис голд, Шыбыр-Айгыр-Кабад, Каракас-Түргэн, Кек толгой, Чингэл, Булганд: Кенсадак-Эрчист: Цастабан-Эрчисийн Ширикши гэдэг газар: Шимонын-Буурал толгойд: Сарыбас-Чингэл, Булганд нутагладаг байжээ. Эдгээр 12 овгийг захирсан Үкерда (Бүгдийн дарга), захирагч занги, цүз-баш (зуутын дарга), элүбаш (тавьтын дарга) зэрэг албан тушаалтнууд байсан байна.
Казахын хүн ард Манж-Хятадын болон нутгийн феодлалуудын дарлалуудын дарлалд нэрлэгдэн, бэлчээр нутгаар хавчигдан ядуурсны дээр XIX зууны дунд үеэс Синьжянд болслого үймээн дэгдэж түүний хөлд туйлдсаны улмаас 1864 оноос эхлэн Алтайгаас Ховд уруу казах хүмүүс нүүдэллэн ирэх болжээ. Ингээд 1867-1870 онд бүр отол омгоороо шилжин нүүх хөдөлгөөн өрнөж, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сумдайрах, Өрмөгт, Шигиртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлүүн, Толбод хүрч: Жылкышийн тэргүүлсэн Шерүүч овгийнхон Даян, Улаанхусын газар ирж, нутгийн урианхай ноёдоос газар түрээслэн авч аж төржээ.
Үүний дараа 1890-ээд онд Шыбыр-Айгыр, Каракас, Молхы зэрэг бусад овгийнхон нүүж ирсэн байна. 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байралсан газраа батлан суух зөвшөөрөл олж авчээ. Нүүн ирсэн овгуудын захирагчид эрх ямбаа булаалдан тэмцэлдэж, зарим үед олон хүний амь сүйтгэж, ард түмнийг зовоох нь цөөнгүй болов. Тийм мөргөлдөөний нэг нь 1900 оны үед Шерүүч, Жадик овгийн тэргүүлэгчдийн хооронд болсон байлдаан болно. Эдгээр омгийн цэлдээд эцэст нь Шерүүч нь дийлж, казахуудыг баримтлан захирах овог нь болов.
1912 онд Монголын баруун хязгаарыг түйвээж байсан дээрэмчин Дамбийжанцагийн үймээний үед казахууд хүнд хэлмэгдэн, гурван хэсэг тасарч нэг хэсэг нь Алтай давж, нөгөөдүүл нь Орос нутагт орж Чүйн голд орогнож байгаад 1913-1914 онд Сукурбайн захирсан Шерүүч овгийнхон Алтайгаас, Киюбайн толгойлсон Санрау (Шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Оросоос, Кыланы тэргүүлсэн Бахад (Мөн шерүүчийн нэг хэсэг) овгийнхон Увсын хязгаараар эгэн, анх нутаглан идээшсэн газраа буцаж ирсэн байна. Энэ үед казахууд нь бараг овог аймгийн зохион байгуулалттай тархай бутархай амьдарч байлаа.
Тэр цагт Монгол оронд Манжийн захиргаа устаж, тусгаар улс байгуулагдсан учир казахууд Монгол улсад дагаар орох хүсэлтээ Богд гэгээний засгийн газарт гаргасан бөгөөд түүнийг нь ёсоор болгон 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын жинхэнэ харьяат болж. Хошуу сумын зохион байгуулалт хийж, тэдгээрийн толгойлогчдод зэрэг хэргэм, тамга олгон, хошуу нутаг захируулах болгожээ.
Казахын анхны хошууд нь Шерүүч, Шыбыр-Айгыр, Ботохара хэмээх 3 хошуу болно. Монголын хаярьяат Казахын нэг хэсэг нь Найман казах бөгөөд эднийг “Есөн туг найман” гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд Каратай, Саргалдак, Төртуыл, Жэлменбет, Жарболды, Шонмурын: Самай, Кара Кирей зэрэг 9 овог багтана. Эд нь Кош-Агаш, Чү голоод нутаглаж байгаад Монголд иржээ. Казахын ерөнхий захирагч нь Өжеке (укерда) гэж байсан ба түүнийг нас барсны дараа дүү нь болох Жангир, түүний хүү Адай, түүний хүү Жунгалдай нар дараалан укерда байв. Том овгуудаас Жантекейн захирагч нь Кебеш, Мурундык, Байхадам нар байсан ба Шерүүчийн захирагч нь Жылкыш. Сукурбай нар байжээ. Эднээс Сукурбай нь гүн (бэйс) хэргэмтэй байв.
1920-оод оны үед Октябрийн хувьсгалаас дүрвэсэн оросын цагаантнууд баруун хязгаарт үрлэж, үймээн самуун дэгдээхэд казахын ард түмэн Монгол ардын Хувьсгалын хэрэгт хүчин зүтгэж Монгол Ардын Журамт Цэрэг, Зөвлөлт Орос Улсын цэрэгийн хамт нийтийн дайсан цагаантныг даран сөнөөхөд идэвхтэй оролцжээ. Ардын хувьсгалын ялалтын дараа орон нутагт арчилсан захиргаа байгуулахад казах хошууд шинэ зохион байгуулалттай болсон байна. Казахууд нь 1925 оны үед Шерүүч, Хошах, Ботхора, Шыбыр-Айгыр, Байхадам гэсэн 5 хошуу болсон бөгөөд 1930 оноос дараах 3 хошуунд 12 керейн 11600 орчим хүн ам хамрагдаж байв.
Үүнд:
1. Шерүүч хошуу: Бахад, Курман, Санрау хэмээх 3 сумтай2. Шыбыр-АЙгыр: Ботахора, Шыбыр2айгыр, хошах 3 сумтай хошуу.3. Байхадам хошуу: Сумгү
Ингээд 1930-аад оны сүүлчээр казахын хошуудад шинэ сумдыг нэмэн өөрчлөн байгуулжээ.
Тэдгээр сумд нь дараах болно.
1. Баяннуур (1922-1932 онд Говь-Алтайн Хасаг, Жаргалант, Завханы Алаг-Уул зэрэг газраар нутаглаж байгаад 1936 онд Ховдын Эрдэнэ-бүрэн, Алтанцөгц сумын нутгийн завсар шилжүүлж нутаглуулсан Жантекей, Ботахора омгийн хүмүүсээр 1938 онд Баяннуур сумыг байгуулжээ).2. Дэлүүн (Хуучин, Хошах, Ботахора, Тайлак сумаар 1938 онд байгуулсан) .3. Толбонуур (Ботахора 1, 2, 4, 7-р баг, Шыбыр-Айгырын 3 багаар 1938 онд байгуулсан).4. Улаан хус (Шерүүч хошууны Бахад сум, Цагаан гол сумын зарим багаар 1938 онд байгуулсан).5. Цагаан гол (Шерүүч хошууны Курман, Санрай сумаар 1938 онд байгуулсан ба үүнээс 1942 онд Ойгор сум байгуулагдаад 1953 онд татан буугдсан).6. Хужирт (1935 онд байгуулагдсан. Тайлак, Базархул, Сумдээр Мөнххайрханы 2 багийг нийлүүлэн 1938 онд байгуулсан Хужирт сум нь одоогийн Баян-Өлгийн Булган сум болно. Тус сумын хүн амын нээлээд хэсэг (5, 6, 9-р багийхан) нь 1943 онд Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц суманд шилжин суужээ. 1952 онд Хужирт сумаас Булган сумыг байгуулав).7. Цагааннуур. (Бахад сумын 4 баг Дөрвөдийн Бөхмөрөн сумын 1, 2, 3-р багаар 1938 онд Цагааннуур сумыг байгуулсан бөгөөд 4, 5, 6, 8, 10, 11-р багаар нь Ногооннуур сумыг 1952 онд байгуулсан) Цагааннуур суманд хуучин Дөрвөд, Далай хааны Шами нар, Таргад, Дураал, Борогчууд, Шааэгай, Гөлөгөд, Цоохорчууд, Ортос зэрэг 8 омгийн хүмүүс байв.8. Ховд сум (Дэлүүн, Толбо, Хужирт сумнаас 1946 онд байгуулагдаад 1955 онд Ховд аймагт шилжсэний дээр 1940-өөд онд Синьжянаас ирсэн хэсэг Казахууд Ховдын Булган сумнаа суух болжээ).
Ийнхүү Казахын хуучин хошуу сумд нь 1930-аад оноос Ховд аймгийн харьяанд байгаад 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсанаас хойш тус аймгийн сумдын бүрэлдэхүүнд багтан 12 керейчүүд эдгээр сумдаар тархан суужээ. Одоогоор Абах керейн овгууд дараах байдлаар байшиж байна.
Үүнд:
1. Шерүүч - Цэнгэл сумын хогуур Улаан хус сумын зүүн хойд өмнөд тааар, Цагааннуур сумын төв, Сагсай сумаар.2. Жантекей – Цэнгэл сумын урдуур Улаанхус, Цагааннуур Алтанцөгц сумдын төв, Баян-нуур сумын хойд, Толбын зүүгээр, Дэлүүний хойд урд захаар, Алтай сумын төв, Булган сум бүхэлээрээ.3. Ители - Алтайн баруугаар, Цэнгэлийн зүүгээр, Баяннуурын төвөөр, Дэлүүний хойгуур, Булганы баруугаар цөөн бий.4. Молхы - Цагааннуурын Буянтын төв, Алтанцөгцийн урдуур.5. Жадик - Ногооннуурын урдуур. Алтанцөгцийн зүүн хойгуур. Бугатын зүүгээр, Цэнгэлийн баруун хойгуур цөөн байдаг.6. Шыбыр-Айгыр - Цэнгэлийн төв зүүн урдуур, Ноогоннуурын төвөөр Бугатын баруугаар, Алтайн төв, Толбын баруугаар, Булганы төвөөр буй. Мөн Баяннуур суманд бий.7. Каракас - Дэлүүн, Булган суманд цөөвтөр байдаг.
Бусад Мэркит, Кейсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казахууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана.
No comments:
Post a Comment