БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 30, 2010

МОНГОЛЧУУД ХӨГЖМИЙГ НОТОЛЖ БАЙЖЭЭ.

Юан улсын судрын 67-71-р дэвтэрт монголын дуу хөгжим бүжгийн урлагийн тухай нэлээд тодорхой өгүүлжээ. Монголчууд Төвдөөс гаралтай ян-иг, цан-иг хэмээх дууны ая тэмдэглэх аргыг хэрэглэж байсан. Ян-иг хэдэн бичлэгийг францын Жосеф.П Ван Ост гэгч Ордос Монголоос олж, одоо дэлхий даяараа хэрэглэж байгаа дууны ая тэмдэглэх бичлэгтэй дүйлгэн жишиж гаргасан сонирхолтой зүйл бий. Түүний зэрэгцууллээс үзэхэд ян-иг дууны ая бүрэн тэмдэглэж чадахуйц боломжтой зуйл гэдэг нь мэдэгдэж байна.
Мөн монголд ардын урт дууны аяыг ятга хөгжмийн чавдасын эрэмбэд тохируулан дээд доод хөг гэж хоёр хуваан тэмдэглэх арга хэрэглэж байв. Үүнд улсын номын санд хадгалагдан буй Гүр дууны бичиг орно. Уг эмхэтгэлд орсон дуунуудыг Номун хан Норовшарав зохиосон гэх бөгөөд Өндөр хангай, Солонгон зээрд, Түмний эх Хуурын магнай зэрэг 70 хэдэн дуу оржээ. Түмний эх дууг доод хөгт, Хуурын магнай дууг дээд хөгт нийлнэ гэж хуваажээ.
Тэгээд арван чавхдаст ятга хөгжимд Хуурын магнай аягийг тусгай зураасаар тэмдэглэн зурж дууны үгийг зохих аялгуу нугалбар дээр нь тохируулан хадах зэргээр ноотлон гүйцэцгэсэн байна. Энэ бол манай дуу хөгжмийн түүхийн сонин нэгэн баримт мөн.
1959 онд бичсэнээр Г.Ринченсамбуу нутгийн хүн ардааа цуглуулсан 3000 орчим дууны сан бүрдүүлжээ. 1952 онд Чойжилсүрэн багш Архангай аймгаас 300 шахам дуу бүхий дууны эмхэтгэл, Баянхонгор аймгаас 200 шахам дуу бүхий хоёр эмхэтгэл зэргийг тус тус олжээ. Түүнчлэн Дөрвөдийн дууны хөх дэвтэр хэмээх 360 дуу бухий сайхан дууны гар бичмэл байдаг мэдээ бий.

No comments:

Post a Comment