БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, October 30, 2010

ТО ВАН БУЮУ ТОГТОХБАЯР

ОЮУТАН БАЙХАД ХЭЦҮҮ ТО ВАНГИЙН СУРГААЛУУДААС ХИЧЭЭЛ ОРЖ БАЙХАД ДУНД СУРГУУЛЬД БАЙХАД МИНЬ ЗААЖ БАЙХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДДОГ БАЙЖ БИЛЭЭ. ЭНЭ ХҮНИЙ СУРГААЛЫГ ХҮҮХДЭД БҮР БАГААС НЬ БАГА АНГИАС НЬ Л ТУСГАЙ ХӨТӨЛБӨРТ ХИЧЭЭЛ БОЛГООД ОРУУЛМААР САНАГДДАГ. ТЭГВЭЛ ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ МААНЬ УХАМСАР ӨНДӨР БОЛНО ДОО ГЭЖ МӨХӨС БИ БОДДОГ. ЭНЭ ХҮНИЙ СУРГААЛ ХЭЛСЭН ҮГ БҮР ШИНЖЛЭХ УХААНЫ НЭГ СУДАЛГААНЫ САЛБАР БОЛСОН ГЭЭД БОДОХОД АГУУ СЭТГЭГЧ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БИЗ ЭЭ.
         Бат-Очирын Тогтохтөр ван бол Сэцэн хан аймгаас төрж гарсан суут хүмүүсийн нэг бөгөөд улс даяар дурсагдах түүний сургаал номлолыг судлан сурталчилж түүгээр бахархан дээдлэн яваа нь өнөөгийн нийгэмд тодорхой орон зайг эзлэж яваагийн илрэл юм.
  
  Тогтох төр нь Боржигон овгын Бат-Очирын гэрт 1797 онд Сэцэн хан аймгийн Илдэн Вангийн хошууны нутаг “Сангийн далай” нуурын зүүн талын Сэргэлэн дэнжид Эзэн Богд Чингэс хааны 37 дахь үеийн хүн Чингэсийн алтан ургийн сурвалжит сэхээтэн болон мэндэлсэн.

1822 онд эцгийн ван хэргэмийг залгамжилж харъяат хошууны засаг ноён болсон.  Энэ үед Тогтохтөр 25 настай байжээ. Тэрээр Монгол, манж, хятад, төвд хэл сайн эзэмшсэн гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч хүн байсан. То ван 1868 онд Хятадаас ирж явах замдаа хөлийн бам гэдэг өвчний улмаас нас барсан.

          Тогтох төр вангийн хувийн зан чанарын онцлог нь ажлаас залхууран хойш суух албан татвараас зайлсхийх, архи дарс хэрэглэн зугаа цэнгэл хөөх, тамхи татах, чамирхан гангарах, ахмад буурлыг эс хүндлэх, нялхсыг үл асрах зэрэг хандлага гаргасан хүмүүсийг яс махнаасаа үзэн яддаг хүн байсан.

1822-1868 онд Сэцэн хан аймгийн Хэбэй чуулганы даргын албыг хашиж 1853 онд Хэбэй вангийн аж төрхийг заасан сургаал номоо бичсэн. 1864 онд 123 үсэгтэй” Оюун билгийн соёрхол” хэмээх уйгаржин Монгол бичгийн сурах бичиг зохиосон, мөн энэ онд Тансаг булагт хошууны хөрөнгөөр 300 гаруй хүүхдийн төрийн сургууль байгуулсан. Хошуундаа хөгжлийн хүрээлэн байгуулж төрөл бүрийн үйлдвэрүүд ажиллуулсан. Дашзундуй, Дашгэлсэн, Дашцэрэн, Дашравдан гэсэн 4 том жас аж ахуй зохион байгуулсан. 80 тохой өндөр их бурхан Жанрайсагийг бүтээсэн. Уран хийц загвартай орд харш, сүм хийдүүдийг байгуулсан. Аж төрх үйлийг нэгтгэсэн эдийн засгийн онолын цогц бүтээл гаргасан.

 Сургаалиудаас нь товчхон:

Гэрт бараа, мөнгө байвч үржихгүй байсаар хохирно.

Хэрэв мөнгийг хүүлбээс нэг лан ихэдвэл нэгэн жилд мөн 3 цэн 6 фун хүү төрнө.

5 цэнгийн үнэтэй эм хонь нэгэн жилд 5 цэнгийн хурга нэг хоёр хургална.

Хурга үхэвч арьсыг нь 6-н цэнгээс худалдана …
“ Өвлийн богино өдөрт идиш багасгаж түргэн эцнэ.
Зуны халуунд норж тарга нь хойргошино.
Намар цагт усанд ээрэгдэн өвсөнд хүрэхгүй болно.
Хавар цагт урсгасан агь шавагт хүргэхгүй болно.
өвлийн хүйтэн боловч өвлийн сөл сайн бол эрт бэлчээвэл гэмгүй сайн”

 
Ухаан  санаа барагдаж залхууран хойргошсоор  хамаг үйл хождож, аж төрөл үгүйгээс хоосрох болно. Хоосрохуйн урьдаар  ухаан барагдана.
УХААНТАЙ ХҮН ХООСРОХ  БЭРХ.

1 comment:

  1. Тогтохбаяр биш Тогтохтөр шүү.

    ReplyDelete