МИНИЙ АМЬД БУРХАН ЭМЭЭ МИНЬ
Үг. П. Сандуйжав Ая. Н. Чулуунхүү
Ээжийн минь ээжий
Эмгэн буурал ээжий минь
Үрийн минь үр дээ гэж
Үлтэрч хэлтэрч явна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь
Аавын минь ээжий
Ачтан буурал эмээ минь
Ачийн хайрыг үзнэ гэж
Алдарч элтэрч явна уу даа
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь
Дэгдээхэйгээ дагуулсан
Дэнжийн цэнхэр тогоруу шиг
Дэндүү хайраар хайрлан
Дэгэж дэрвүүлж өсгөхдөө
Нар болсон хайраараа
Намайгаа гийгүүлсэн
Наслан жаргахын буянтай
Настан буурал эмээ минь
Vг: Б. Пvрэвдорж
Ая: Л. Галмандах
Буянтай буурал эмээ
Галын хишигтэй ач зээгээ
Гадаа гэртгvй наадуулж eсгeсeн
Ганданд очоод бурханд мeргeхдee
Гараас нь хeтлeeгeй ч бvгдийг даатгасан
Дахилт
Айл хотлоор хvндлэн дээдэлдэг
Ачтай буянтай эмээ минь
Алтан ургаа хэлхэж жаргасан
Амандаа тарнитай эмээ минь
Нарнаы гэрэлтэй ач зээгээ
Найман зовхист харуулдан санасан
Тэрнийг ч энэнийг ч ялгаж vзээгvй
Тэнгэрийн энгээр бvгдийг нь хайрласан
Дахилт
Уугуул суугуул Угтаал цайдамдаа
Уртын дуутай сэтгэлд мeнхeлсeн
Урам хайрласан нандин сургаалаа
Ухаан бодолд сvслэн шингээсэн
Дахилт
No comments:
Post a Comment