ЯВУУ АХЫН ГАДАА МИНИЙ БАГА НАС ӨНГӨРСӨӨН. ААВ ЯВУУ АХ ХОЁР 40 МЯНГАТАД ЯВУУ АХЫН БАЙРНЫ ГАДАА ҮЕ ТЭНГИЙН ХАРЧУУЛТАЙ ХӨХ ПҮҮШИГЭЭ ТАТААД /БЕЛОМОРКАНАЛ ТАМХИ/ ШАТАР ТОГЛООД Л БИ ТЭР ХАВИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ / ИХЭНХ НЬ ЗОХИОЛЧДЫН ХҮҮХДҮҮД/ ТОГЛООД Л .... ЯВУУ АХЫНХАА ШҮЛГҮҮДИЙГ БИШИРЧ ӨССӨӨН БИ. ЭНД ЯВУУ АХЫНХАА " БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ?" ШҮЛГИЙГ САЙХАН ЗУРГААР ИЛЭРХИЙЛМЭЭР САНАГДЛАА.
ЯВУУ АХЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛАВ.
Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
БОГД ОЧИРВААНЬ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилдАЛТАЙ ТАВАН БОГД
Цасан ширхэг царцаж мөс болох халилдПОТАНИНЫ МӨСӨН ГОЛ
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсонЦаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
БОГД ОЧИРВААНЬ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ БАДАР ХУНДАГА НУУРАНД
ТАХИЛГА ХИЙХ ҮЕЭР
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө биОрог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ
Орсон буурийн шvд өвөл хангинах хоолойдYлэг гvрвэлийн мөрийг өдий хvртэл хадгалсан
ӨМНӨГОВЬ АЙМАГ БУЛГАН СУМ ХЭРМЭНЦАВ-БҮГИЙН ЦАВ ДАХЬ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОР
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө биДОРНОД АЙМАГ МЭНЭНГИЙН ТАЛ
ЗАВХАН ГОЛ ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМ
Мөнгөн сарны сvvдэр толиорон хөвөх долгиондЗАВХАН ГОЛ
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсанМОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН
Хvний нутгийн шороог ариун усаараа угаасанХАЛХЫН ГОЛ
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө биОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧИР /ДУНД НЬ СУДАЛТААД БАЙГААГААР ОРХОН ГОЛ СЭЛЭНГЭ МӨРӨНД НИЙЛДЭГ/
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө биАГЬ ӨВС
Yvр шөнийн завсар шvvдэр буух навчиндYрэл усан шvvдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгvй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
ГАНГА ӨВС
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө биЗvйдэлгvй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зvрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун тvмэн vед монгол хvний идээшсэн
Зvvрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нvдний мэлмэрээнд
Саалийн vнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бvсгvйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ДӨРӨӨ
Тэлмэн жороо морины шанхны vзvvрийн чичиргээндТэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж vзээгvй
Тэнэгэр говийн сvрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хvлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шvхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хvний хувь заяанд
ЗАВХАН АЙМГААС ТОДОРСОН ЖАЛХАНЗ ХУТАГТЫН IХ ДҮР ЭРДЭНЭЧУЛУУН ХУТАГТ
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө биУРЛАГИЙН ОХИН ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө биХөх Монгол алдаршсаны vе дамжсан домогт
Хvчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн vрчлээт магнай болсон
БУРХАН ХАЛДУН
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би АРХАНГАЙ ТАЙХАР ЧУЛУУ
1929 онд Завхан аймгийн Алдархаан суманд гуравдугаар сарын 15 төрсөн/1929-1982он/
ГАРЬД ОВОГТ НАМЖИЛЫН АРИУНАА
Үнэхээр сайхан дүрсэлсэн байна, баярлалаа.
ReplyDeleteхөөх үнэхээр гоё болжээ. манай ари эгч ямар их хөдөлмөр зарцуулаа вэээ
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteñàéõàí áîëãîæýý. èõ õºäºëìºð îðíî ø¿¿ áàñ èõ ñýòãýë îðíî äîî áàÿð õ¿ðãüå.
ReplyDelete