Монгол vvлдрийн хонь нь гайхамшигтай тэсвэрт чанар, зун намрын улиралд сайн таргалж, хvйтний улиралд тvvнийг хэмнэлттэй зарцуулж, байгалийн элдэв бэрхшээлийг даван туулж,хямд өртөгтэй мах, ноос, сvv зэрэг арвин ашиг шим өгдөг онцлог шинж чанар цогцлон бvрдсэн мал юм. Монгол хонь богино өөхөн сvvлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан vс оролцсон холимог ширvvн ноостой юм.
Хэрэгцээт тэжээлийнхээ 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж, зун намрын улиралд хаврийн жингээ 13-19.6 кг буюу 23.2-62.4 хувиар нэмэгдvvлж, өвөл хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж онд мэнд ороод vр төл, ашиг шимээ өгөх чадавхитай юм. Монгол хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах бөгөөд нядалгааны жин дунджаар 23.51кг, гарц 48.12% байна. Ноосны бохир гарц дунджаар хуцанд 1.52кг, эм хонинд 1.23кг, эм төлгөнд 1.0кг байна.Харин ноосны цэвэр гарц дунджаар 60.9 хувь, зунгаг 5.7 хувь байдаг . Монгол хонины нэхий хөрс сайтай, нягт учир дулаан,бөх бат чанар сайтай, 1.5 настай хонины нэхий 3.2кг жинтэй, 113 дм.кв талбайтай, 2.5 настай хониных 4.7 кг жинтэй, 125.5 дм кв талбайтай болж нас ахих тутам жин, талбайн хэмжээ ихэснэ. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сvvний гарцтай, тослог 6.35 хувь, нийт хуурай бодисын 70 орчим хувийг уураг тос эзэлдэг. Уураг нь амин хvчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна. Монгол vvлдрийн хуцыг 5-6 жил, эм хонийг 6-7 жил vржилд ашигладаг бөгөөд төлөрхөг чанар нь 103-105 байдаг. Хонины ноос боловсруулах 43 vйлдвэр ажиллаж жилд 15000 тн хонины ноос боловсруулан угаасан ноос, хивс, эсгий, эсгий гутал, ноосон даавуу, хөнжил, сvлжмэл эдлэл хийж байна.Бvдvvн, бvдvvвтэр ноосыг гадаад оронуудад экспортлох ихээхэн боломжтой бөгөөд vнэ нь харьцангуй хямд байдаг.
Одоо манай улс 11.9 сая хоньтой бөгөөд бvдvvн, бvдvvвтэр ноост өөхөн сvvлт
1. Монгол
2. Байдраг
3. Баяд
4. Говь-Алтай
5. "Vзэмчин" vvлдэр
6. "Сартуул" vvлдэр
7. Дархад
8. Барга
9. "Сутай" омог
10. Хотонт
11. "Тамир" vvлдрийн хэсэг
12. "Керей" vvлдэр
13. "Торгууд" vvлдрийн хэсэг
14. "Алтанбулаг" vржлийн хэсэг
15. Хангай
16. Орхон
17. "Талын нутгийн цагаан" vvлдэр
18. "Ерөө" vvлдрийн хэсэг
19. "Жаргалант" vржлийн
20. Сvмбэр хэсгийн цэвэр, эрлийз 1.7 сая хонийг vржvvлж байна.
Hodoo esgii hiih gej surtei yum boldogson
ReplyDelete