БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, November 5, 2010

МОНГОЛ ШАТАР

  
Манай орны хувьд шатар шууд Энэтхэгээс ирсэн үү, эсвэл бусад орноор дамжиж ирсэн үү гэдэг нь тодорхойгүй. Зарим хүмүүс шатрыг монголд анх төвдөөр дамжин нэвтэрсэн гэдэг. Монголд анх үүссэн байх гэсэн ойлголт ч олны дунд байдаг. Энэ талаар буурьтай нотолгоо алга. Энэтхэгээс шууд манайд нэвтэрсэн соёлын зүйл элбэг байдаг. Бас ч зарим баримтаас үзэхэд монголчууд манай тооллын XIII, ХIV зууны үед Персээр дамжуулан Арабаас шатрын тоглоомыг авсан байж болзошгүй гэлцэнэ. Ямар ч атугай манайд шатар үүссэн нь Европоос урьтаж дэлгэрсэн гэж үзэлтэй.
      
Манай ардын аман зохиолын үлгэр, домог, магтаал, ерөөл, оньсогонд шатрын тухай өгүүлсэн нь үлэмж, түүгээр ч зогсохгүй монголчууд шатрын нүүдлийг нарийн тэмдэглэж чаддаггүй байсан атлаа шатрын уран сайхан олон хожлыг цээжээр нэг үеэс нөгөө үед дамжуулан наадаж уламжилсаар ирсэн нь сонирхолтой бөгөөд учир нь шатрын өндөр хөгжилтэй орон л ийнхүү өнө эртний зүйлээ хадгалан ирэх жам ёстой билээ. Шатар хэзээнээс манайд нийгмийн бүх давхаргыг хамарсан нийтлэг тоглоом байсан бөгөөд "уран бэрийн нээлт" гэдэг нэгэн хожлын тухай манай оронд сонсоогүй хүн ховор. Үүнээс гадна манайд саяхан болтол бод, хүүгийн зарим нүүдэл хязгаарлагд-мал өнө удаанаар хадгалагдсаар байсан. Энэ бүгд нь монгол бол шатрын маш эртний өв уламжлалтай орны нэг болохыг гэрчилж байна.
       Манай эцэг өвгөдийн тоглож байсан монгол шатар нь одоогийн нийтийн шатраас ялгагдах зүйл нилээд бий. Үүнд ноёнг хүн, бэрсийг нохой, тэргийг ханхай гэж нэрлэдэг байв. Юуны өмнө шатарчид ямар бэрстэй тоглохоо ярилцаж тохирдог. Учир нь монгол шатарт одоогийн шатрын бэрстэй адил нүүдэг урамтай бэрс, мөн тэрэг шиг нүүх боловч хошуулдаж ганц нүүдэг урамгүй бэрс гэж бэрсийн явдлыг хоёр янзаар ялган үздэг байжээ. Чухам ямар бэрстэй тоглох нь хоёр тоглогчийн зөвшөөрөлцөсний үндсэн дээр болдог байна. Аль нэг тоглогч нь нөгөөгөөсөө та урамтай юу, урамгүй юу гэж асуудаг байсан байна. Тэгээд тэр хүний хэлснээр л тоглодог байв. 
 МӨНГӨН ШАТАР    http://www.mungundush.miniih.com/index.php//home/post/75 

Учир нь ямар нэг гаслан зовлон буюу сэтгэл санааны хүнд байдалд учирсан хүн тэр жилдээ уртын аянд хол явдаггүй гашуудаж байдаг тул мөн урамгүй бэрстэй тоглодог байжээ. Монгол шатрын бас нэг онцлог нь эхлээд бод гаргадаггүй, хүүг нүүх бөгөөд хэрэв харийн хошууны хүнтэй бол ноёныхоо урдаас, өөрийнхөө нутгийн хүнтэй бол бэрснийхээ урдаас хүүг хоёр түлхэж нүүдэг байв. Харин дараагийн нүүдлүүдэд хүү зөвхөн нэг нүдээр явдаг байсан юм. Ийм учраас монгол шатрын нэг онцлог нь хүүнүүдээ зохистой байдалд байрлуулах явдал байв. Ноёнг шалах нь нийтийн шатрын адил ойлголттой боловч бэрс, тэрэг, мориор шалахыг "шаг", тэмээгээр шалахыг "дуг", хүүгээр шалахыг "цод" гэдэг ба хожиж байгаа тал нөгөө талыг ганц ноёнтой үлдээх ёсгүй, заавал нэг юм байлгана. Хэрэв тэгэхгүй бол нүцгэрсэнд тооцдог байжээ. Монгол шатарт нийтийн шатрын адил ноён ба тэрэгний байрыг зэрэг сольж сэлгээ хийдэггүй учир тэр нь тэргийг зохистой байрлалд байлгахад нэлээд саадтай байв.
       Монгол шатарт "тэрэгтэй морин довтолгоо", "Үр гэсэн тэмээний өрсөлт", "Хоёр тэмээний тэшлэг", "Хоёр морины хатираа" зэрэг гарааны хувилбарууд байсан бөгөөд "Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга", "Алаг арав", "Морин дөрөв", Морин гурав", "Түмэн түүхий", "Холбоо үгийн чимэгт хорт таван шаг", "Буурал морины бухалт", "Уран бэрийн нээлт" зэрэг уран сайхан хожлууд байдаг.

No comments:

Post a Comment