БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Wednesday, February 16, 2011

ЗАВХАН АЙМГААС ТӨРСӨН АЛДАРТНУУД

  1. Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар
Жалханз хутагт Дамдинбазар нь 15-р жарны модон эр нохой жилийн зуны эхэн сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загдсамбар нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн. 3 настайдаа Жалханз хутагтын 8-р дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Хутагт 3 үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу манжийн хааны үед баруун хязгаарыг хариуцсан Түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг илбэн тохинуулах   сайдаар ажиллаж Манжийн амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах ,Ховд хотыг чөлөөлөх , Тагна урианхай Алтайн чанад дахь нутгийн эрх баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. Баруун хязгаарыг илбэн тохинуулах   сайдын газар баруун хязгаарын харийн дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард олныг тохинуулах зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханз хутагт Дамдинбазар нь 1922-1923 онд МУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан төр шашины томоохон зүтгэлтэн байлаа. 1923 онд таалал төгссөн.

 
Дэмчиг бурханы хувилгаан Дөвчин Дилов хутагт Баашлуу овогтой .Жамсранжав 1883-1965
Дилов хутагт Б.Жамсранжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөх бичин жилийн намрын дунд сарын 15 нд буюу 1883 оны 10 сарын 08 нд Засагтхан аймгийн гүн Загдсамбар Нөмрөг хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн нутаг Түшлэгийн булаг гэдэг газар Баашлуугийн хүү болон төрсөн.1887 онд дээрхийн гэгээний алтан савханд нэр шингэж Дэмчиг бурханы бүрэлбаа,Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оршиж байсан Нарванчин хийдэд шавилан суусан. 5 настайдаа түвд хэл сурч, 6 настайдаа 3000 шоголтой ном тогтоож байжээ.  Гадаад орны төрийн тэргүүний зөвлөхөөр ажиллаж байсан анхны монгол хүн. 1931 онд Монголоос гарч, Энэтхэг, Балба, Хятад орнуудад  суурьшиж байгаад 1941 оноос Хятадын ерөнхийлөгч. Чан Кай Шигийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай юмаа. 1949 онд монгол судлаач, Оуэн Латтиморын урилгаар АНУ-д амьдрах болсон. Тэндээ Жон Хопкэнсын их сургуульд Монголд судлалын тэнхимд зөвлөхөөр ажиллаж байгаад  үүнийхээ дараа 1952 онд Нью-Жерси мужид бурхан шашны сүмийг /Дашгепеллин дуган/ үүсгэн байгуулж, хамбын суудалд сууж АНУ-д шарын шашин дэлгэрүүлэхэд халимагуудын хамт зүтгэж байсан. Тэрбээр амьдралын сүүлчийн жилүүдээ харийн оронд өнгөрүүлж 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод таалал төгссөн 

Халхын 88 шидтэн Нарованчин гэгээн Билэгт овогтой Пүрэвжав 1912-1937
Халхын 88 шидтэн Нарованчин гэгээн Билэгт овогтой Пүрэвжав Нарованчин гэгээн Пүрэвжав нь 1873 оны 06-06нд Шилүүстэй суманд төржээ. 5 настайдаа Нарованчин гэгээний дүрээр тодорсон бөгөөд Нарованчин хийдийн хамбын сэнтийд заларсан байна. 1895 онд жанч халсан. 
Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэн 1912-1937
Ялгуусан хутагтын 16 дугаар дvр буюу Чимидцэрэн Халхын Сайн ноён хан аймгийн Далай одоогийн Архангай аймгийн Тариат суманд 1912 оэы 06-10нд мэндэлсэн тэрээр 1915 онд хутагтаар тодорч Ялгуусан хутагтын шавьд / Идэр сум/ залагдан суужээ. Ялгуусан хутагт гурван настай, шавь нартаа залагдахын өмнө ус, сvv хоёрыг нийлvvлж хярам болгосон гэмээ тэр дор нь залруулж буцаан сvv, усыг ялган тус тусын саванд нь хийсэн хосгvй увдис, бурхан номын адис жанлавын ачаар энэхvv зохионгуй дvр, vйлийг бvтээн vзvvлсэний учир Ялгасан гэгээн хэмээх хvндэт алдрыг шавь, сvсэгтэн нараас өргөмжилсөн юм гэнэ лээ

Гурван настайгаасаа нэн цэвэрч, жавхлантай, бурхан номын vг vсэг тогтоох ой цэлмэгийг vзvvлэхийн дээр урьдах хутагт Лувсанданзан гийн эдэлж байсан аяга, хөөрөг мэтийг таньж гайхамшиг билгийг vзvvлж байжээ. 1937 онд хилс хэргээр жанч халсан.
 Догшин Чойжоо бурханы бүрэлбаа номч мэргэн дүвчин хувилгаан 5-р Арь гэгээн Бадраа овогтой Чанрав  /1872-1931/
Арь гэгээн Завхан аймгийн Нөмрөг суманд 1872 09-10-нд төржээ. 10 настайдаа арь гэгээний 5 дахь дүрээр тодорч Алдархаанд байсан Яруугийн хүрээнд гэгээний сэнтийд залсан байна. 1890 онд Богд Жавзандамба хутагтаас Мэргэн номч цолыг хүртэж, тэр жилээ одоогийн Ховд аймгийн Дарви сумын Хөвхөрийн хүрээнд суусан.  Арь гэгээн нь ардын хувьсгалыг эхнээс нь дэмжиж Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав нартай нэгэн сэтгэлээр холбоотой байжээ. Жалханз хутагт, Дилов хутагт 2 эгч дүүсийн хүүхдүүд байсан ба Арь гэгээний ээж Жалханз хутагт Дилов хутагт 2-ын ээжүүдтэй эгч дүүс байжээ. Арь гэгээн 1928-1929 оны үед Ховд аймагт Ардын анхны сургуулийн нэг хөх улаан өнгөтэй 2 барилгыг өөрийн хөрөнгөөр бариулжээ. 
Билэгт ламын хувилгаан Батхүү овогтой Дашдорж 1917-1937
Номч багш Билэгт ламын хувилгаан Дашдорж нь 1917 оны 11-11-нд Эрдэнэхайрхан суманд төрсөн. 5 настайдаа өөрийн урд дүр Гүж ламтны ид шидийг үзүүлж Галуутайн хүрээнд хувилгааны сэнтийд заларсан. 1937 онд хилс хэргээр жанч халсан. 
Хамбын гэгээнийн 3-р дүр Ядамжавын Жамбалдорж хутагт 1880-1939
Жамбалдорж гэгээн архангай аймгийн Цахир суманд 1880-10-3-нд төрсөн. 4 настайдаа Хамба гэгээний 3 дахь дүрээр тодорч Идэр сумын нутагт орших Хамбын хийдэд гэгээнтэний сэнтийд залсан байна. Тэрээр 300 гаруй ламтай томоохон хийдийг удирдан зохион байгуулж, шавь сүсэгтэн олондоо нэр хүндтэй, эрдэм чадал ид шидтэй гэгээнтэн байжээ. Хамба Номунхан Жамбалдорж хутагт нь засаг захиргааны нэгэн нэгжийг захирч бүхэл бүтэн мөнгөн тамга сахисан Хутагтын хувьд төрийн ажлыг гүйцэтгэж байжээ. 1939 онд жанч халсан.

Үргэлжлэл бий....

http://www.vip76.mn/zavxan-aimag/onclox-medee/20156-zavxan-aimgiin-aldartnuud.html

No comments:

Post a Comment