БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Tuesday, December 27, 2011

Хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгаар аялсан тэмдэглэл

Бидний энэ аялал 2011 оны 07-р сарын 02-03-ны өдрүүдэд Улаанбаатар- Сэлэнгэ чиглэлийн маршрутаар сайхан аялаад ирлээ.
Аялалын удирдагч Солонго,Ариунтуяа,
Аялалын хөтөч Дарханаас Сэлэнгэ хүртэл Анхбаяр, Сэлэнгэ аймаг дахь хөтөч Очир ах

Энэ аялалаар бид хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ нутагтай танилцаж Чингис хаантай холбоотой хэд хэдэн газраар аяллаа.

Улаанбаатар хотоос гараад Борнуурт байдаг Бурханч лам Пүрэвбатын байгуулсан СОДОН СУДЛАЛ-ын музейг үзэж танилцлаа. Пүрэвбатын ламын өөрийнх цуглуусан ховор содон зүйлсийг эндээс үзэж сонирхох болно. Музейн тайлбарлагчийг хүндлэх үүднээс доторхи зургуудыг оруулсангүй. Зураг дарах хориотой гэсэн. 




 Сэлэнгэ нутгийн байгаль үнэхээр сайхан байлаа.



Дархан хотод Бурхан багшийн хөшөөнд саатав. 

Бурхан багшийн хөшөө Хөхөө Намжилын хөшөө 2-ыг холбосон дүүжин гүүрэн дээр

Хөхөө Намжилын хөшөөт цогцолборт


Тужийн нарсанд

Дарханаас гараад хөдөөгийн сайхныг бишрэн давхисаар Ээж модонд очлоо.
 Аялалынхан маань Ээж модондоо хүсэл юугээн шивнэн даатгав

 Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment