БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Friday, December 2, 2011

Хууртай мөнхрөх аялгуу -2011

Морин хуур, уртын дуу” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дуучдын уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, Говь-Алтай, Төв аймгаас уг уралдааныг зорин ирсэн 60 гаруй уртын дууч бага, дунд, ахлах гэсэн гурван нас ны ангилалд өрсөлдсөн. Бага насны ангилалд оролцсон 18 хүүхдийн ихэнх нь
“Хөөрхөн халиун ороо шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай” хэмээн дуулав. 

9-83 настай 60 гаруй уртын дууч шуранхай хадааж, 30-аад хуурч морин хуур цэнгүүлсэн уг уралдаан Монголын язгуур урлагийн гайхамшиг, монголчуудын хувцаслах донж маяг, уламжлалт өв соёлыг нэгэн танхимд цогцлоосон сайхан арга хэмжээ боллоо. Уралдааны бага насны ангилалд Налайх дүүргийн харьяат С.Номин-Эрдэнэ, дунд насны ангилалд Хан-Уул дүүргийн харьяат   Н.Цэцэгсүрэн, ахмад насны ангилалд Баянгол дүүргийн харьяат Ц.Базарваань өнгөлж, Гранпри шагналыг Баянзүрх дүүргийн иргэн Т.Алтаншагай гардав. 











Уралдааны хамгийн өндөр настай уртын дуучин 93 настай
Налайх дүүргийн дуучин Долгор гуай 


Баянзүрх дүүргээс орсон уртын дучид


Уралдааны Гранпири шагналыг хүртсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат цэргийн заан, чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын засуул Баянзүрх дүүргийн уртын дуучин Д.Алтаншагай





No comments:

Post a Comment