БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, December 1, 2011

ДУУТ НУУР









Д.Цэвээнравдан Н.Лутбаяр
Дуучин: УГЖ. С.Батсүх

Зогссод байх нь аялгуу түрээд
Зоргол халиун буга нь урадах юмаа
Нүцгэн уулсаа аргадан таалаад
Нүдэн нуур уилаад байх юмаа

Дахилт:
Дуут нуурыг дуулдаг гэлцдэг
Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг
Домог яриа хачиргүй байна аа
Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь аялгуу түрээд
Согоо нь буга руугаа явж байх юмаа
Аялгуу сайхан дуундаа уяраад
Аргасан нүдэнд нулимс хурах юм

Дахилт:

Чагнаад байх нь аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа
Сэвлэгтэй үрийхээ дууг сонсоод
Сэтгэл нэг л үймрээд байх юмаа

Дахилт:

Миний л мэдэхийн Дуут нуур нэртэй нуур нэлээд хэдэн аймагт байдаг юм билээ. Архангай, Төв, Баянхонгор,Сүхбаатар , Завхан гээд л. Харин Дуут нуур дууны хувьд бол Завхан аймгийн Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы Дуут нууртай холбоотой зохиогдсон юм гэсэн шүү.

No comments:

Post a Comment