АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны хөлд дарагдаад хоёр сар болж байгаа бөгөөд уржигдар өглөө тэдний зарим нэг хүнийг баривчилсан тухай мэдээлсэн. Уг хөдөлгөөн улс орны нийгмийн бодлого болон санхүүгийн алдаа дутагдлыг шүүмжлэхэд чиглэсэн юм. Эл хөдөлгөөн одоогийн байдлаар дэлхийн томоохон хотуудыг хамраад байгаа бөгөөд Канадын Торонто хотноо “Торонтог эзэл” хөдөлгөөн өрнөж буй аж. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дунджаас хойш Гэгээн Жеймсийн хүрээлэнд байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван Монгол гэр барьжээ. Таваас найман ханатай гэрүүдэд номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулжээ. Нийт 20 мянган ам.доллар үнэ бүхий гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллага өвлийн бэлтгэл хангахад нь туслах зорилгоор хандивласан аж. Үүний сацуу монгол гэрийн ашигтай давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулахын зэрэгцээ 75 мянган ам.долларын үнэтэй гэр санал болгож байгаа юм.
Ийм мэдээ интернэтэд байх юм . Монгол гэр маань ийм ҮНЭТЭЙ бил үү?
монгол гэрийн агууг харуулж байна Хөгшин гэгдэх европ материал хөөж нэг хэсэг онгироод одоо мухардалд орж байна. тэд зөв юмыг одоо л анзаарч байгаа нь тэр
ReplyDeleteMongol ger mongoliih bish bolson yum bileeshdee
ReplyDelete