БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Thursday, November 17, 2011

Монгол улсын төрийн дуулал







Эртний Сайхан
(Төрийн найрын магнай дуу)

Эртний сайхан ерөөлөөр
Энэ сайхан оронд нь
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө

Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай

Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая

1923 ОНЫ ТӨРИЙН ДУУЛАЛ

Бүх дэлхийн эв хамтын гуравдугаар интернационлын магтуу дуу

Монгол Интернационал

Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал

Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернационал

Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернационал

Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернационал

Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун

Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн

Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье

Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернационал

Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай.

Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай

1950 ОНЫ ТӨРИЙН ДУУЛАЛ

Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая

БНМАУ-ын Сүлд Дуулал

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья

Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья

1961 ОНЫ ТӨРИЙН ДУУЛАЛ

Ц.Гайтав, Ч.Чимэд нарын зохиосон

Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

1992 ОНЫ ТӨРИЙН ДУУЛАЛ

Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая

Монгол Улсын Төрийн Дуулал

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья

2006 ОНЫ ТӨРИЙН ДУУЛАЛ

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Монгол Улсын Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

1 comment:

  1. надад тэр эхний хүүхдүүд дуулсан нь л гоё санагдаад байдаг юм, тэр сараа дашдондог эд нар дуулсан нь нэг жаахан өөр аяар маяглаж дуулаад байгаам шиг сонсогдоод байдгийн хэхэ

    ReplyDelete