БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Saturday, November 5, 2011

Дутах эс дутахын шvлэг


Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагvй ээ
Тотго босго хоёроороо дэмнvvлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд
Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хvртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагvй ээ!
Бялууртлаа тvмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины vнэ мэдэхгvй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шvлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илvv vрсийнхээ сvнсийг
Уулс дундаа бvвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагvй ээ .
Надаар дутаагvй эх орноороо харин
Насаа vдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын vнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сvv дусаасан учралын харгуйтай,
Дөрвөн улиралаар нь vргэлж би дутдаг аа,
Сvvлчийн амьсгал нь толгод болсон
Ааваараа би дутдаг
Сvvн цацал бvхэн нь цэцэг болсон
Бурхан ээжээрээ дутдаг
Морь буусан дoрвөн бэрхээр заяаг минь тэгшилсэн
Монголоороо би дутаж амьдрахын учир
Сvvдрээ дэвсэж элгэнд чинь нойрсохдоо ч
Сvнс минь танаар л дутна, эх орон минь

No comments:

Post a Comment